Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2016/ШЦТ/071

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Өсвөр насны шүүгдэгч ******* овогг *******ийн *******ийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, прокурорын хяналтаас оргон зайлсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэхь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар нэг жил таван сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил таван сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг багтааж түүний биечлэн эдлэх ялыг хоёр жил жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн авто машины 4 ширхэг хагархай дугуй, 1 хос цагаан өнгийн гутлыг устгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн 46 м2 2 өрөө байрыг бүтүүмжилсэн 2015 оны 10 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тоггоол биелүүлэх хүртэл *******т авсан бусдын батлан даалтанд өгөх тасла/сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧА ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ