Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0651

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.О**********, Ж.А**************** нар

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ж.А*************,

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сараын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжийн иргэн Ж.А*************-т холбогдох хэсэг хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О**********, Ж.А****************уул, нэхэмжлэгч Ж.А*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Я*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Т******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О****, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.У****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.О**********, Ж.А**************** нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжийн Ж.А*************-тхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч Н.О***** нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 26-339, 339А тоотуудад нийт 626 м.кв газрыг, нэхэмжлэгч Ж.А************* нь тус хорооны Өлгийн 28-349 тоот хаягт 492 м.кв  газрыг тус тус өмчилдөг.

3. Харин гуравдагч этгээд Ж.А*************-т Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/928 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2420 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

4. Нэхэмжлэгч Н.О*****ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл

1/ иргэн Ж.А******нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Н.О*****ийн хашааны орох, гарах гарцыг хааж, 26 дугаар гудамжинд газар шорооны ажил эхлүүлэн, газрыг ухаж эхэлсэн байдаг. Энэхүү үйлдлийг шалгуулахаар Н.О*****ийн зүгээс тухайн үеийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар буюу одоогийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан гомдол гаргасан ба Хот байгуулалт, хөгжлийн газраас түүнд “Ж.А*************-т2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр M3X2018/07-11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон бөгөөд барилгын зөвшөөрөл олгоогүй байгаа” гэсэн хариуг барилгын загвар зургийн хуулбарын хамт 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн байдаг. Загвар зурагт дурдсанаар тус зургийг Нийслэлийн засаг даргын 2017 оны 12 сарын 1-ний өдрийн А/928 дугаар захирамжаар Ж.А*************-т олгосон 2420 м.кв газар эзэмших эрхэд үндэслэсэн байсан.

Улмаар Нийслэлийн засаг даргаас Ж.А*************-т олгосон газрын эргэлтийн цэгүүдийг шалгуулахад Н.О*****ийн эзэмшил газрын орц гарцыг хааж хашаатай нь тулгаж, зорчих хэсгийг хязгаарлан нийтийн эзэмшлийн гудамж талбайг оролцуулан олгосон болохыг Н.О***** нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр анх олж мэдсэн байдаг.

2/ Ж.А****** олгосон Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Өлгийн гудамж нь оршин суугчдын нийтээр ашигладаг Газрын тухай хуулийн 12.2-т заасан нийтийн эдэлбэрийн газар юм. Нийтийн эдэлбэрийн газарт газар олгосноор Н.О***** болон бусад оршин суугчдын зорчих хэсгийг хязгаарлаж, автомашин, түргэн тусламж, галын машин орж гарах бололцоогүй байдлыг бий болгосон. Ийнхүү нийтийн эдэлбэрийн газар олгох замаар Н.О***** болон бусад оршин суугчдын өмчлөх эрх, ая тухтай, аюулгүй орчинд амьдрах төрийн үйлчилгээг авах эрхэд халдсан байна.

3/ Монгол улсын Иргэний хуулийн Иргэний хуулийн 101.1, 103.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38.1-д заасны дагуу газар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах ба өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй байхаар заасан. Гэвч Нийслэлийн засаг даргаас Ж.А*************-тгазар эзэмших эрх олгохдоо Н.О*****ийн өмчлөлийн газрын орц гарцыг хааж, зорчих хэсгийг хязгаарласан байна.

Түүнчлэн газар эзэмших эрх нь Барилгын тухай хуулийн 23.1 болон Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3.4.2-т заасны дагуу барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох нэг үндэслэл болдог. Ж.А******-ын хувьд газар эзэмших эрх олгосон захирамжид үндэслэн Хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гаргуулж барилгын үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг.

4/ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 болон Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу азар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар зэмшүүлэхийг хориглодог. Ж.А*************-толгосон газар нь Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлж болох газарт ороогүй. Гэвч нийслэлийн засаг даргаас Ж.А*************-тгазар эзэмших эрх олгохдоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газарт орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар зэмшүүлсэн байна. Газар эзэмших эрхийг олгохдоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харгалзаж эзгүйгээс Н.О*****ийн газар өмчлөх эрх зөрчигдөхөд хүрсэн.

            5/ 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.2-д заасны захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тэдгээрт тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан. Газрын тухай хуулийн 23.2.13 болон газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6.1, 6.2.4, 6.3.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохоос өмнө хөршүүдийн болон нэгж талбарын орц гарцыг тогтоох зорилгоор хээрийн судалгаа хийх, хөршүүдэд мэдэгдэж, тохиролцуулах ажиллагааг хийх ёстой байдаг. Гэвч Ж.А*************-тгазар эзэмших эрх олгохдоо эдгээр ажиллагааг хийгээгүйгээс Н.О*****ийн өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрлээ. Иймд Нийслэлийн засаг даргын 2017 оны 12 сарын 1-ний өдрийн  А/928 дугаартай захирамжийн Ж.А*************-тхолбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч Ж.А*************-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/. Манай хашааны орц гарцын хувьд зөвхөн урагшаа гарц, орцтой бөгөөд өөр гарах боломжгүй. Гэтэл иргэн Ж.А******гэх хүн 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн манай хашааны урд талд, миний орц гарцыг хааж, чөлөөтэй зорчих боломжгүй болгон барилгын суурийн ажлыг эхлүүлсэн. Улмаар энэхүү үйлдэлтэй нь холбогдуулан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн газрын албанд хандан шалгуулахад Нийслэлийн засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр А/928 дугаар захирамжаар Ж.А*************-т 2420 м.кв газрыг олгосон болохыг олж мэдсэн.

2/ Нийслэлийн засаг даргаас Газрын тухай хуулийг ноцтой зөрчин миний газар эзэмших эрхэд халдан, миний ашигладаг нийтийн эдэлбэрийн газрыг оролцуулан газар эзэмших эрх олгосон байна. Мөн энэхүү газар нь 2017 оны Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй болно.

          3/ Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.2-д заасны захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тэдгээрт тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан. Гэвч засаг дарга нь миний эрх ашигт халдсан шийдвэрийг гаргахдаа надад огт мэдэгдээгүй бөгөөд хуульд заасан сонсох ажиллагааг гүйцэтгээгүй.

4/ Миний бие эрх ашгаа хамгаалуулахаар, хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн засаг даргад 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийн байдлаар эцсийн шийдвэр өгөлгүй иргэн намайг хохироож, чирэгдүүлсээр байна.

Иймд Нийслэлийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн  А/928 дугаартай захирамжийн Ж.А*************-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.О***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 7 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш асуудлаа шийдвэрлүүлэх гээд явж байна. Манай хашаатай тулгаад гуравдагч этгээд нүх ухсан. Энэ асуудлаар холбогдох газрууд буюу Хот байгуулалтын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудаар явахад газар эзэмших захирамжтай байсан. Одоо бодит байдал дээр би өөрийн хашаагаараа хойшоо гарч чадахгүй гурван жил хүнд байдалтай амьдарч байна. 2020 оны 6 дугаар сард манай хашаа нурсан ба шонтой тулгаад барьсан учир хөрс нь сийрэгждэг юм байна. 2020 оны 6 дугаар сард байшин үл ялиг цуурсан байсан харин одоо надаас өндөр хэмжээнд цуурсан байгаа. Хашаанд 2,8 м.кв үл хөдлөх байгаа ба 2020 оны 6 дугаар сараас хойш 2 жил 3 сарын хугацаанд хашаа нурсан, онгорхой хашаатай явж байгаа. Хашаанаасаа хойшоо гарах боломжгүй 3 жил хүнд байдалд амьдарч байна. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэж, хохирлыг барагдуулж өгнө үү. Би хууль зөрчсөн зүйлгүй, хуулийн дагуу амьдарч байгаа гэв. Хашааныхаа орц, гарцын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.

Нэхэмжлэгч Ж.А************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид төрийн үйлчилгээг чөлөөтэй авахын тулд орц, гарцын асуудлыг шийдүүлмээр байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.О*****ийн хашаа нь нурсан 23 м.кв байшин нурсан үүнтэй холбоотой хохирлыг жич нэхэмжлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү. 2420 м.кв газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрх бидэнд байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гарсан газар нь нийтийн эзэмшил байсан гэдэг нь тогтоогдсон. Иймд тэр газрыг хэвэнд оруулж өгнө үү. Эдгээр хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна” гэв.

6. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Иргэн Ж.А****** нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт

орших Өлгийн 26 дугаар гудамжны 342 тоот, 27 дугаар гудамжны 340, 341, 3416, 342а, 342б, 28 дугаар гудамжны 346 тоот өмчийн газрыг худалдан авч улмаар тухайн газар дээр орон сууцны барилга барихаар 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий архитектороор архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байна.

Дээрх газарт байрлах хувийн сууцны зориулалттай барилгыг нурааж нэг нэгж талбар хоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Эрхийн улсын бүртгэлийн дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаах тухай" тушаалыг хавсарган ирүүлсний дагуу 7 нэгж талбарыг дунд нь орших нийтийн эдэлбэрийн газартай нэгтгэн нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2420 м.кв газрыг эзэмшүүлсэн.

2/ Иргэн Ж.А*************-тэзэмшүүлсэн газрын хөрш зэргэлдээ орших оршин суугчдаас орц гарц хааж бусдын эзэмшилд олгосон талаар гаргасан гомдол болон

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Арга хэмжээ авах тухай” 2019 оны 02- 03/3006 дугаар албан бичгийн дагуу “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд бусдын орц гарцыг хааж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй нөхцөл байдал илэрсэн тул эзэмшил газрын талбайн хэмжээг 2289 м.кв болгон багасгах шийдвэр гарсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байна.

3/ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А928 дугаар захирамжаар иргэн Ж.А*************-тэзэмшүүлсэн газар нь нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн орц гарцыг хаагаагүй байна.

4/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд "нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн улмаас иргэн Ж.А*************-ынэрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

5/ Нэхэмжлэгч Н.О***** нь “Иргэн Н.О***** миний бие Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Өлгийн 26-339 тоотод оршин суудаг бөгөөд манай баруун талын хашаанд иргэн Ж.А******9 давхар орон сууцны барилга барьж байгаа. Энэ барилга нь орц гарц хааж байна..." гэж гомдол гаргасныг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэл хяналтын картанд бүртгэжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02-06/1903 тоот албан бичгээр иргэн Ж.А*************-т мэдэгдэл

хүргүүлж, маргаан бүхий шийдвэр нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5-д тус тус заасныг зөрчсөн тул, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан, Ж.А******-ы нэзэмшил газраас орц гарц хааж олгосон хэсэг газрыг хасч шийдвэрлэх болсоныг мэдэгдсэн.

Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн хурлаар орц, гарцыг чөлөөлүүлэх асуудлыг хэлэлцүүлэн Ж.А******-ын эзэмшил газраас 131 м.кв газрыг хасах дүгнэлт гарсан байна. Иймд гаргасан гомдлыг урьдчилсан журмааг хангаж шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн зүгээс тавьж байгаа шаардлага нь газар эзэмших гэхээс илүүтэй архитектур төлөвлөлтийн даалгавартай баригдаж буй барилгатай холбоотой асуудал юм. 2017 оны А/928 тоот захирамж нь гуравдагч этгээдэд эзэмших эрх олгосон газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмших шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч Ж.А****** нь өмчлөлийн газрыг нийлүүлж авсан өмчлөлийн газрыг авахдаа хоорондох гудамжны талбай хэсгийн төлбөрийг төлж авсан. 316 м.кв газар гэхээс илүүтэй 131 м.кв газрыг хасахаар шийдвэрлэж нэхэмжлэгч нарт тохирсноор асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

7.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Нэхэмжлэгч тал нэхэмжлэлд дурдахдаа “... 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн манай хашааны урд талд, миний орц гарцыг хааж, чөлөөтэй зорчих боломжгүй болгон барилгын суурийн ажлыг эхлүүлсэн. Улмаар энэхүү үйлдэлтэй нь холбогдуулан ... шалгуулахад Нийслэлийн засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А/928 дугаар захирамжаар Ж.А*************-т 2420 м.кв газрыг олгосон болохыг олж мэдсэн.”, мөн “Миний бие эрх ашгаа хамгаалуулахаар, хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийн байдлаар эцсийн шийдвэр өгөлгүй иргэн намайг хохироож, чирэгдүүлсээр байна” гэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа тоологдох учиртай. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ж.А*************нь өөрийн эрх ашгийг нь зөрчсөн байж болзошгүй гэх тус маргаан бүхий актыг 2019 оны 04 сард мэдсэн бөгөөд тус хугацаанаас хойш 5 сарын дараа буюу 2019 оны 09 сард Нийслэлийн засаг даргад гомдлоо гаргасан байна. Дээр дурдсанчлан хуульд зааснаар бол тухайн актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй байдаг. Ийнхүү Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гомдлоо гаргаагүй учир захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3, 109.2 дахь хэсэгт заасанчлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

Захиргааны ерөнхий хуулийн тус зохицуулалт нь ерөнхий зохицуулалт бөгөөд ерөнхий хуульд заасны дагуу гомдлоо гаргах ёстой байсан. Мөн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага нь гомдлыг хүлээж авах эсэх

газрын тухай хуульд хугацааны талаар төдийлөн зохицуулж өгөөгүй тул Захиргааны тал дээр захиргааны ерөнхий хуулийн 94.2 дахь хэсэгт заасны дагуу л ганцхан бүрэн эрхтэй бөгөөд тэр нь гомдол гаргах хугацаа өнгөрсөнөөс 3 сарын дотор хугацаа нэхэмжлэгч талын хүсэлтийг л үндэслэх учиртай. Хэргийн материалд гомдол гаргах сэргээх эрх юм. Гэвч үүнийг захиргааны байгууллага дур мэдэн сэргээхгүй бөгөөд хугацаа сэргээлгэх хүсэлт байхгүй бөгөөд угаас гомдлоо 2019 оны 09 дүгээр сард гаргасан байсан. Тиймээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн ба захиргааны байгууллага дур мэдэн хүлээж авах хууль зүйн үндэсгүй байсан.

2/ Орц гарцыг хаагаагүй буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй тухайд.

Манай хашааны орц гарцын хувьд зөвхөн урагшаа гарц, орцтой бөгөөд өөр гарах боломжгүй. Гэтэл иргэн Ж.А****** гэх хүн 2019 оны 4 сарын 14-ний өдрөөс эхлэн манай хашааны урд талд, миний орц гарцыг хааж, чөлөөтэй зорчих боломжгүй болгон барилгын суурин ажлыг эхлүүлсэн." гэж дурдсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь барилгын суурийг тэдний урд хашаанд тулгаад барьж буй мэтээр тайлбарласан байна. Бодит байдал дээр иргэн Ж.А*************-ын орц гарцыг хааж тагласан зүйл огт байхгүй бөгөөд тэд өөрсдөө ч одоо хүртэл тухайн орц гарцаа саадгүй ашигласаар байгаа болно. Барилгын суурийг нэхэмжлэгчийн урд хашаанд хуучнаар 342, 3426 тоотод буюу өмнөх эзэмшигчийн эзэмшиж байсан газрын хил хязгаар дотор нь барьсан тул нэхэмжлэгчийн ямар ч эрх ашиг хөндөгдөөгүй болно. Үүнийг барилгын ажлын ерөнхий төлөвлөгөөнөөс харж болно.

3/ иргэн Ж.А*************-ын газар нь урдаа гарцтай бөгөөд түүнээсээ зүүн болон баруун тийш аль аль талдаа хатуу хучилттай авто замтай нийлэх боломжтой ба баруун чиглэл нь мөн урагш хойш гэсэн хоёр чиглэлд хуваагдан авто замтай нийлэх гарцтай байгаа нь тухайн бүс орчмын хэсгийн кадастрын зургаас харагдаж байна. Мөн захиргааны хэргийн шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь хэрэг хамааралгүй, нотлох чадваргүй ба яг өөрийн эрх ашиг нь зөрчигдсөн гэх нотлох

баримт байхгүй байна.

4/ Хуульд заасан журмын дагуу газар эзэмшсэн тухайд.

Иргэн Ж.А****** нь өөрийн эзэмшиж байсан газар дээрээ тухайн бүс орчмын нийт 6 айлын газрыг худалдаж аван, төрийн байгууллагаас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцон зохих журмын дагуу төлбөрөө төлж нэгтгэн нийлуулсэн нийт 2420 м.кв газар болсныг нь хуульд заасан журмын дагуу баталгаажуулж Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 сарын 01-ний өдрийн А/928 дугаартай захирамж гарсан гэрчилгээгээ авсан болно. Энэ бүх процесс зохих журмын дагуу явагдсан. Улмаар зохих журмын дагуу газар эзэмших гэрээ байгуулан газар эзэмших Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь юун түрүүнд зохих журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлсэн байх ёстой. Түүний дараа нэхэмжлэгч этгээдийн эрх ашиг нь зөрчигдсөн байх ёстой. Дээр дурдсанчлан иргэн Ж.А*************-ынгомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, өөрийн эрх ашиг нь зөрчигдсөн зүйлгүй байгаа нь харагдаж байх тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм” гэжээ.

Гуравдагч  этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.А****** 2019 онд хэд хэдэн айлын газрыг худалдаж авахаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өргөдлөө өгөхөд үүнийг дэмжиж шийдвэрлээд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Нийслэлийн Засаг даргын захирамжтай маргаж байгаа хэдий ч энэ нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас гаргасан газар олгох ажиллагааны үндсэн дээр гарсан захирамж юм. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар олгож байгаа ажиллагааг хүчингүй болгоогүй байхад 316 м.кв газрыг хасаж тооцох үндэслэл байхгүй. Үүнд тусдаа төрийн захиргааны байгууллага ажиллагаа явуулсны үндсэн дээр 2420 м.кв газар буюу иргэн н.Алтанцэцэгийн газруудыг нэгтгэж нэг захирамж гаргасан. Үүний үндэслэл нь иргэн Ж.А****** бусад айлуудын газрыг шилжүүлж авсан нөгөө талаар 316 м.кв газрыг олгосон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны гаргасан шийдвэрийг хүчингүй болгоогүй байж 316 м.кв газрыг хасах үндэслэл тогтоогдохгүй. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлдээ дурдахдаа Н.О*****ийн орц гарцыг хаасан гэж байна. Хоёр этгээд орц, гарцаа нийлүүлэхгүйгээр газрыг хол эзэмшинэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иргэний хуульд зааснаар хөршүүдийн газар нэгдсэн байгаа бол үүнийг орц, гарц гарган ашиглах эрхтэй. Манай орц, гарцыг хааж байгаа учир гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй юм. Газар авахдаа орц, гарцтай газрыг авах ёстой мэтээр ярьж байгаа нь ойлгомжгүй. Мөн Ж.А****** болон түүний гэрээ байгуулсан “Ш” ХХК хоёр нийлэн барилгын ажил явуулж байгаа. Барилгын ажлыг зогсоох хүртэл хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж газрыг ухан байрны суурийг хийгээд барилгын ажил 3-4 жилийн хугацаанд үйл ажиллагаа зогссон. Иргэн аж ахуй нэгж төрийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэрт итгэх хууль ёсны итгэлээ хамгаалуулах эрхтэй. Энэ хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулан ажил хийсэн байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлээд явж байхад шүүхэд хандах нь анхан шатны байгууллага өөрөө шийдэх эрхийг нь хязгаарлаж байгаа биш үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй байна. Эхлээд нэхэмжлэлийн шаардлагаа газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргаж захиргааны хэрэг үүсгэж байсан.             Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодруулж багасгаж байна гэсэн боловч бичгээр өгөөгүй. Манайх төрийн байгууллагаас газраа аваад барилга байгууламж барьж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа энэ маргаан нь газар олгосонтой холбоотой ба нэхэмжлэгч нь барилга барих эрх буюу захиргааны хэрэг үүссэн байгаа архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой маргааны зүйлийг энэ хэрэг дээр яриад байна.

Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж байна. Хариуцагч нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн. Гэтэл урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хангахгүйгээр Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт зааснаар  газар эзэмших эрх олгосон. Тухайн газартай холбоотой маргааныг бүрэн шийдүүлэх боломжтой гэдэг агуулга бүхий хуулийн заалтыг урьдчилсан шийдвэрлэх журмаар биелүүлээгүй үед захиргааны хэрэг үүсгэсэн. Хэрэв журмын дагуу урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэн бол 131 м.кв газрыг хасаад, шийдвэрлээд явах боломжтой байсан гэдгийг хариуцагч хариу тайлбартаа хэлж байна. Захиргааны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан болон Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийг ишилж хэргийг шийдвэрлэдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.3 дахь хэсэгт тодорхой заасан ба урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангаагүй бол мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргана гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно гэдэг агуулгатай нийцэж байна. Иймд нэхэмжлэгч нарын тодорхойгүй байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Н.О***** нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 26-339, 339А тоотуудад нийт 626 м.кв газрыг, нэхэмжлэгч Ж.А*************нь тус хорооны Өлгийн 28-349 тоот хаягт 492 м.кв  газрыг тус тус өмчилдөг бол гуравдагч этгээд Ж.А******нь тус хорооны Өлгийн 26, 27 дугаар гудамжны 340, 341, 341Б,342, 342А, 342Б, 346 тоотуудыг иргэдээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сараын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар түүнд 2420 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ.

2. Ингэхдээ тус орчмын нийтийн эдэлбэр газарт хамаарах 316 м.кв газрыг мөн эзэмшүүлсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №17 дугаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ” гээд, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж тус тус заажээ.

3. Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээдэд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сараын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар 2420 м.кв газрыг, үүнээс нийтийн эдэлбэрт хамаарч байсан 316 м.кв газрыг нэмж олгохдоо дээрх хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

4. Учир нь нийтийн эдэлбэр газарт хамаарч байсан 316 м.кв газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлснээр нэхэмжлэгч Н.О*****ийн өмчлөлийн газрын хойд хэсэг, нэхэмжлэгч Ж.А*************-ынөмчлөлийн газрын орц гарцыг хөндсөн болох нь  шүүхийн үзлэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02-03/3006 тоот албан бичиг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02-06/1903 тоот мэдэгдэл зэргээр тус тус нотлогдож байна.

5. Хэдийгээр Нийслэлийн Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар гуравдагч этгээдийн газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахаар /2289 м.кв болгон багасгах/ шийдвэрлэсэн хэдий ч уг хасагдах талбайн эргэлтийн цэг тодорхойгүй, маргаан бүхий захиргааны актад өөрчлөлт оруулаагүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сараын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгосон 2420 м.кв газраас шинжээчийн дүгнэлтэд дурьдсан нийтийн эдэлбэр газарт хамаарах 316 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2 тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О**********, Ж.А****************нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулах хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сараын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгосон 2420 м.кв газраас шинжээчийн дүгнэлтэд дурьдсан нийтийн эдэлбэр газарт хамаарах 316 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ