Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2016/ШЦТ/060

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2016 оны 03 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1 ******* овогт *******ийн ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө иргэн *******ын эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжпэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох Баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 03 дугаар сарын 01-ний орой гэртээ байж байхад найз ******* намайг дуудсан. Тэднийд *******, *******, нартай пиво ууж байх ^сооронд манай найз Бат-Орших над руу залгасан байхаар нь эргүүлээд залгахад хаана байгаагаа мэдэхгүй байна гэж байснаа удахгүй пиво авч орж ирээд би томчуултай ууж байгаад ирлээ гээд байсан. Тэгээд бид нар пиво ууж дуусаад харьж амрая гээд гарах гэтэл Бат-Орших гарахгүй байхаар нь гаднаас нь түгжээд явъя гэхэд Бат-Орших гараад явснаа чи намайг айлаас хөөлөө гээд миний хамар луу цохиод цус гаргахаар нь цусаа арилгаад байж байтал гараад ир гээд дуудахаар нь ууж байсан стакантай усаа аваад гараад очтол дахиад намайг цохих гэхээр нь би зөрүүлээд стакантай гараараа цохисон. Тэгтэл Бат- Оршихын доод уруул унжсан харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

... 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 3 цагийн үед ^айзуудтайгаа пиво уучихаад байж байсан чинь ******* надруу утсаар ярьж дуудсан юм. Ъи тал пиво байсныг авч ******* дээр очиж ууж дуусгачихаад, хамт байсан хүмүүс дахиад пиво авахаар гарсан, би гэрт нь унтах гээд үлдэх гэхэд ганцааранг нь орхиод яах юм гэсэн. Ингэж хэлсэнд нь жоохон гомдоод би ямар хулгайч биш гээд *******тай маргалдсан. Би явлаа гэхэд чи томчуудаараа хүргүүлэхгүй юу гээд хэрүүл гуйгаад байхаар нь би уурандаа *******г нэг мөргөсөн, тэгтэл буцаагаад намайг нэг зүйлээр цохих шиг болсон. Өөр зүйл болоогүй гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би *******гийнд пиво аваад очиход *******, *******, *******, нар пиво ууж байсан. Тэд нарт пивоо өгчихөөд унтах гэтэл тарцгаах юм болоод гарцгаасан. Тэгээд би явах гэтэл ******* чи томчуудаараа хүргүүлчих гээд хэрүүл өдөөд байхаар нь би *******г мөргөсөн. Тэгтэл ******* намайг зөрүүлээд нэг юмаар цохих шиг болоход миний доод уруул доошоо унжсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаартай шинжээчийн

*******ын биед доод урууланд шарх, 1 шүдний уналт, 1 шүдний гэмтлүүд үүссэн байна.

Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын заалтаар 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******ын биед үүссэн гэмтэл нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй ...гэх дүгнэлт/хх-ийн 26/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/, хураан авахтогтоол, тэмдэглэл/хх-ийн 16- 19/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 39-40/, шүүгдэгч *******гийн ^ргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 35/, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4-р багийн Засаг даргын 2016.03.24-ний өдрийн 24 тоот тодорхойлолт/хх-ийн 41/, шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 03 дугаар сарын 02-нд шилжих ^өнө 03 цагийн үед иргэн *******ын эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 35-36/, хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 21-22/, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаартай шинжээчийн “... *******ын биед доод урууланд шарх, 1 шүдний уналт, 1 шүдний гэмтлүүд үүссэн байна...” гэх дүгнэлт/хх- ийн 26/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 -д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
 Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 45/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгуй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******той сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон боловч хохирогч *******ын “...буйланд нь шүдний хугархай үлдсэн учраас шүд хийх болоогүй, шүдний мөнгийг төлөөгүй.." буюу гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй, согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь хохирлоо барагдуулсан, нэхэмжпэх ^үйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн ба шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

 Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч *******г хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн “...5 ханатай монгол гэрийг..” битүүмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг торгуулын ял биелэгдтэл хэвээр үргэжпүүлж шийдвэрлэсэн болно.

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэнжтэй шилэн аяга 1 ширхэгийг устгаж ^рийдвэрлэснийг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3- д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1,297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч *******г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 960000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг сольж болохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус ДУРДсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэнжтэй шилэн аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн “...5 ханатай монгол гэр..”-ийг битүүмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжпэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үргэжлүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1,297 дугаар зүйлийн ^97.1,3-д зааснаар шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.БАЙГАЛМААА