Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2016/ШЦТ/062

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,

Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2016 оны 02 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт таксинд сууж явах замдаа иргэн *******ийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжпэн судлахад :

Шүүгдэгч ******* нь 2016 оны 02 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт таксинд сууж явах замдаа иргэн *******тэй хэрэлдэж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...

Хохирогч *******ийн ... дээрхи эмэгтэй бөөлжөөд явахгүй байхаар нь би явъя гэж хэлсэн тэгэхэд тэр эмэгтэй дуугүй байж бай гэж хэлсэн тэгээд хоорондоо маргалдсан. ... таксинд сууж явсан дээрхи 3 эмэгтэйн өндөр биерхүү эмэгтэй нь намайг үсдэж хоёр хөлийн шилбэ болон гуяруу өшиглөсөн, мөн нүүрнээс самардсан, толгойруу гараараа цохьсон, хамт явсан 2 эмэгтэй нь намайг зодож цохьсон зүйл байхгүй ...би тухайн үед баруун талынхаа чихэнд 2 ээмэг давхарлаж зүүсэн байсан 5.5 гр жинтэй 600.000 төгрөгийн үнэтэй, мөн зүүн чихэнд давхарлаж зүүсэн манетан ээмэг хэдэн грамм болох талаар мэдэхгүй би хосоор нь 260.000 төгрөгөөр авч байсан одоо надад нэг өрөөсөн нь байгаа, дээрхи эмэгтэйтэй ноцолдож байхад миний ээмэгнүүд унасан байх гэж бодож байна ... би эмчилгээ хийлгээгүй тул эмчилгээний зардал гараагүй, би тухайн үед алга болсон ээмэгний үнэ 730.000 төгрөгийг нэхэмжилж байна ... ******* миний ээмэгний төлбөрийг 2016 оны 04 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар болсон надад цаашид гомдол снал байхгүй. *******тай эвлэрсэн хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 14/,

Гэрч *******ын ... урд нь сууж явсан эмэгтэй юу яриад байгаа юм зогсохгүй, юун заваан юм гэж хэлсэн. ******* чи адилхан эмэгтэй хүн байж яах гэж ингэж хэлдэг юм гэж хэлээд тэр рмэгтэйтэй маргалдаж байгаад үснээсээ зулгаалцан бие биерүүгээ гараараа самардалцаж байсан. Тэгэхэд нь би Аюурзаныг салгасан жолооч тэр эмэгтэйг салгасан ... Болортуяа бид хоёр дээрхи эмэгтэйг зодож цохисон т зүйл байхгүй, *******тай маргалдаад үснээс нь зулгаацалдаад байхаар нь салгасан ... гэх мэдүүлэг/хх-ийн 15/,

Гэрч *******гийн ... ******* жолоочоос гялгар уут байна уу гэхэд жолооч байхгүй гэсэн чинь урьд сууж явсан эмэгтэй та нарын бөөлжисийг чинь бэлдэж байдаг уут байдаг юм уу янхан хүүхнүүдээ гэж хэлсэн жолооч машинаа зогсооход нь би тонгойгоод бөөлжсөн тэгэхэд ******* чи адилхан эмэгтэй хүн байж янхан гэж хэллээ гээд тэр эмэгтэйтэй маргалдаж байгаад үснээсээ зулгаалцсан тэгэхэд жолооч болон Болортуул эгч хоёр тэр хоёрыг салгасан дараа нь машинаас буугаад дээрхи эмэгтэй *******тай үснээсээ зулгаалцсан байдалтай байсан би Аюурзаныг салгасан жолооч тэр эмэгтэйг дахин салгаж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч гийн ... урд суудалд сууж явсан эмэгтэй хойд талын суудалд сууж явсан эмэгтэй хоёр хоорондоо маргалдаад үснээсээ зулгаалцаад бие ^ биенээ алгадаж аваад байхаар нь би дээрхи эмэгтэйчүүдийг машинаасаа буулгахад дээрхи 2 эмэгтэй машинаас буугаад үснээсээ зулгаалцаад машины урд сууж явсан эмэгтэйгээ өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би дээрхи 2 эмэгтэйг салгахад хамт явсан 3 эмэгтэй хөх толгойн чиглэлд өгсөөд явсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 17/,

Шүүгдэгч П.Аюурзанын ... урд сууж явсан эмэгтэй хаа сайгүй бөөлждөг муусайн янханууд гэж бид нарыг хэлсэн. Би дээрхи эмэгтэйг чи муу юу гэнэ ээ гэж хэлээд үснээсээ зулгаалдсан машин зогсоход Болортуул буусан дараа нь би буусан тэгэхэд тэр эмэгтэй машинаас бууж ирээд намайг үсдэж авсан. Би зөрүүлээд үсдэлцсэн тэгэхэд таксины жолооч дээрхи эмэгтэйг цааш нь авч явсан намайг хамт явсан Болортуул, Болортуяа нар салгаж авч явсан ... хохирогч ******* надаас гээгдсэн ээмэгээ нэхэмжилсэн Нармөнхтэй ярьж тохироод 5.5 гр манетан ээмэг хийлгэж өгөхөөр харилцан ярилцаж тохирсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

   Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 сарын 26-ныөдрийн 134 тоот шинжээчийн дүгнэлтэнд :

*******ийн биед тархины доргилт дунд зэрэг, дух хэсгийн үсний уналт, 2 гуя, 2 шилбэ хэсгийн том хэмжээний цус хуралтууд гэмтлүүд үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Үүүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тоот тушаалын гэмтлийн      зэрэг тогтоох журмын 2.4.1    заалтаар гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Үүссэн гэмтлүүд нь цаашид биеийн    эрүүл мэнд болон  хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Аюурзаныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан  эвлэрлийн гэрээ болон шүүгдэгч хохирогч нарын шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг зэргээр нотлогдож        байх тул шүүгдэгч П.Аюурзаныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч П.Аюурзанын эзэмшлийн 76-82 БНХ улсын дугаартай марк 2 автомашиныг түүнд буцаан олгож 2016 оны 03 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1,294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Аюурзаныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч П.Аюурзаныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжпэгдсэн шүүгдэгч П.Аюурзанын эзэмшлийн 76-82 БНХ улсын дугаартай марк 2 автомашиныг түүнд буцаан олгож 2016 оны 03 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн топгоолыг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн * баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ГЭРЭЛМАА