Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 183/2017/01952/и |
Дугаар | 183/ШШ2017/02215 |
Огноо | 2017-10-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2017/02215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХГ.Ц ,
Хариуцагч: ЦХБ ХХК,
Хариуцагч: Б.Ц.Х нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 86.317.284 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х.Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хариуцагч Г.Ц, Ц.Х нар нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Х.Б зээлийн болон барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээ, батлан даалтын гэрээг тус тус байгууулж, 120.000.000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Дээрх гэрээнд Ц.Х хамтран хариуцлага хүлээх хамтран үүрэг гүйцэтгэгчээр, “ЦХБ”ХХК нь батлан даагчаар оролцсон. Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: С дүүргийн , өртөөний баруун урд байрлах Г-22******* улсын бүртгэлийн дугаартай, 1634 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Б******* дүүргийн *******, *******, ******* байрны 8 тоотод байрлах Ү-220******* улсын бүртгэлийн дугаартай 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* УНЯ улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, DAEWOO маркийн зүтгүүр, 2848 ТЧ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, DAEWOO маркийн чиргүүлийг тус тус барьцаалуулсан. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгчийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 5 сараар сунган, зээлийн дансыг 1370013079 дугаартай болгон өөрчилсөн. Зээлдэгч нь 1370010997 дугаар зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийг төлөлгүй 224 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн болно. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөр төлөх боломжийг зээлдэгчид олон удаа өгч амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх чиглэлээр ямар нэгэн идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд байгуулсан 1370010997 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1370010997 дугаар зээлийн гэрээг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 72.263.772 төгрөг, зээлийн үндсэн хүү 13.551.253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 472.759 төгрөг, нийт 86.287.784 төгрөгийг хариуцагч нар нь төлөхөөр байна. Иймд 1370010997 дугаар зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа нийт 86.287.784 төгрөг болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалт, 1370010997 дугаар зээлийн гэрээний 3.2.9 дэх заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал болох нотариатын үйлчилгээний хөлс 29.500 төгрөг, нийт 86.317.284 төгрөгийг зээлдэгч Г.Ц .Х, батлан даагч ЦХБ нараас гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкинд миний төлсөн зээл болон зээлийн хүүний төлөлтийг хэрхэн хасч үндсэн төлбөрийн үлдэгдэл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлийн тооцоолол бодсон аргачлалыг ойлгохгүй байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэрвээ байдаг бол шүүхийн шинжээч,санхүүгийн байгууллагаар хянуулах хүсэлтэйб айна. Барьцаа хөрөнгөнд байх 10 дугаар хорооллын 2 өрөө оронсууц нь миний хүргэн ах С.Б , Г.Ч нарын өмч хөрөнгө бөгөөд надад 3 жилийн итгэмжлэл олгон энэхүү зээлийг авахад олгосон. Иймд манай “ЦХБ”ХХК-ийн авлаганд гялс бетон зуурмагийн үйлдвэрээс өгч байгаа орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр солих буюу хэрвээ тохиролцвол энэ хөрөнгөөр зээлээ хаах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч Х б “ЦХБ” ХХК болон Г.Ц миний бие шүүхийн олон шатыг дамжиж та бүхний ажилд чирэгдэл учруулахгүй, аль болх зээлийн үнийн дүнг, бодолтыг үнэн зөв болохыг ойлгож танилцаад зөвшилцөж авлаганд орж ирж байгаа хөрөнгөөр хаах хүсэлтэй байгаагаа уламжилж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Ц , “ЦХБ”ХХК, Ц.Х нарт мэдэгдсэн боловч хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Х бнь хариуцагч Г.Ц, “ЦХБ”ХХК, Ц.Х нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 86.317.284 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардсан байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй байна.
Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Г.Ц , Ц.Х нар нь 120.000.000 төгрөгийг жилийн 27.6 хувь буюу сарын 2.3 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд С дүүргийн , өртөөний баруун урд байрлах Г-22******* улсын бүртгэлийн дугаартай, 1634 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Б******* дүүргийн *******, *******, ******* байрны 8 тоотод байрлах Ү-220******* улсын бүртгэлийн дугаартай 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* УНЯ улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, DAEWOO маркийн зүтгүүр, 2848 ТЧ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, DAEWOO маркийн чиргүүлийг тус тус бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, фидуцийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Талууд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт нөхцөл бүхий өөрчлөлт оруулан томоохон хөрөнгө оруулалтын зардал гаргах, бусад банк санхүүгийн байгууллагаас зээл авах тохиолдолд Х б урьдчилан албан бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авах, цаашид борлуулалтын орлогыг Хб дансаар дамжуулах, барьцаалж буй автомашинуудыг даатгалд хамруулахаар тохиролцсон болох нь зээлийн гэрээний өөрчлөлт оруулах гэрээгээр тогтоогдож байна.
Мөн талууд 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж гэрээний дуусгавар болгох хугацааг 5 сарын хугацаагаар сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоосон өөрчлөлт оруулсан болох нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр тогтоогдож байна.
Дээрх зээлийн болон зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ, фидуцийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 167 дугаар зүйлийн 167.1, 167.2, 235 дугаар зүйлийн 233.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.
Мөн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Хас банк”ХХК нь хариуцагч Г.Ц үйцэтгэх захирлаар ажилладаг “ЦХБ” ХХК-тай Г.Ц байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой батлан даалтын гэрээг байгуулжээ.
Уг батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Г.Ц*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Х нар зөрчиж, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоохоос өмнө зээлийн үндсэн төлбөр 13.333.333 төгрөг, зээлийн хүү 14.350.468 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75.310 төгрөг төлсөн, зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоосны дараа зээлийн үндсэн төлбөр 37.736.227 төгрөг, зээлийн хүү 42.836.682 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 331.044 төгрөг төлсөн, нийт 108.663.064 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн тооцоогоор нотлогдож байна.
Хариуцагч Г.Ц , Ц.Х, “ЦХБ”ХХК нар нь банкнаас тогтоосон зээл, хүү төлөх хуваарийг зөрчиж, зээлийн болон батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч байгууллага Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар төлөгдөх найдваргүй зээлийг хугацаанаас нь өмнө шаардах эрхтэй ба зээлийн гэрээний 5.1.1-т зааснаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй болно.
Зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үүргээ гүйцэтгэхийг зээлдэгчид урьдчилан сануулж шаардах хүргүүлсэн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч “ЦХБ”ХХК нь зээлдэгч нь хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд зээлдэгчийн банкнаас авсан зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн гэрээтэй холбоотой үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор банкинд учирсан хохирол, зардлыг хариуцахаар үүрэг хүлээсэн байна.
Иймд нэхэмжлэгч Хас банк ХХК нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхийг батлан даагч “ЦХБ”ХХК-иас шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Хас банк, Г.Ц*******, Ц.Х******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ болон түүнд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээнүүдийг цуцалж, хариуцагч Г.Ц , Ц.Х, “ЦХБ”ХХК нараас үндсэн зээл 72.263.772 төгрөг, зээлийн хүү 13.551.253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 472.759 төгрөг, нийт 86.287.784 төгрөгийг нэхэмжлэгч Х б олгож шийдвэрлэв.
Мөн Иргэний хуулийн 1741 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан С дүүргийн , өртөөний баруун урд байрлах Г-22******* улсын бүртгэлийн дугаартай, 1634 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Б******* дүүргийн *******, *******, ******* байрны 8 тоотод байрлах Ү-220******* улсын бүртгэлийн дугаартай 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* УНЯ улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, DAEWOO маркийн зүтгүүр, 2848 ТЧ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, DAEWOO маркийн чиргүүлээр үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.9-д “энэхүү гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбарыг бүртгүүлэх, барьцаа хөрөнгийг даатгуулах, даатгалын хугацааг сунгах болон зээлийг эргэн төлөх, гэрээнээс үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх, худалдахтай холбогдсон зардлыг зээлдэгч хариуцна” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шаардсан хууль нотариатын үйлчилгээний хөлс 29500 төгрөг төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэж хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагч Г.Цр нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцоолж бодсон аргачлалыг ойлгохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл, тайлбараа өөрөө нотолж, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
Зээлдэгч нар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 72.263.772 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659.736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 659.736 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ц, Ц.Х, “ЦХБ”ХХК нараас 86.317.284 /наян зургаан сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хб”ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 659.736 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Цр, Ц.Х, “ЦХБ”ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжинд 659.736 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х б”ХХК-д олгосугай.
3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 147.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан С дүүргийн , өртөөний баруун урд байрлах Г-22******* улсын бүртгэлийн дугаартай, 1634 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Б******* дүүргийн *******, *******, ******* байрны 8 тоотод байрлах Ү-220******* улсын бүртгэлийн дугаартай 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* УНЯ улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, DAEWOO маркийн зүтгүүр, 2848 ТЧ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, DAEWOO маркийн чиргүүлээр үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР