| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0169/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/075 |
| Огноо | 2016-05-14 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2016/ШЦТ/075
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж Улсын яллагч Т.Мижиддож
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гангэрэл
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******/ *******/
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын / /
Шүүгдэгч ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р баг тоотод хохирогч *******ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан
Шүүгдэгч ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р баг тоотод хохирогч *******ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэг шил архи аваад 3-р баг “Хонгор хотхон”-нд Баттулгынд ороход , , , нар нэг шил 0.75 граммтай архи уугаад талд оруулсан сууцгааж байсан. Би тэр хүмүүстэй архиа хувааж уугаад сууж байхдаа гэх залуутай зурагтаар гарч байсан бөхийн барилдаанаас болж маргалдаж байхад хажуугаас чи миний дүүтэй юу яриад байгаа юм гэж хэлээд миний араас татсан ба эргээд харахад миний зүүн нүдэн тус газар гараараа нэг удаа цохиход нь би зөрүүлээд ын толгой, баруун шанаа, баруун нүдэн тус газар цохиж харилцан зодоон хийсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 42/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:
Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ******* бид хоёр эвлэрсэн гэв.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... гэх залуутай зурагтаар гарч байсан бөхийн барилдаанаас болж маргалдаж байхад хажуугаас чи миний дүүтэй юу яриад байгаа юм гэжхэлээд миний араас татсан ба эргээд харахад миний зүүн нүдэн тус газар гараараа нэг удаа цохиход нь би зөрүүлээд ын толгой, баруун шанаа, баруун нүдэн тус газар цохиж харилцан зодоон хийсэн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 21/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ф ...Гаднаас ******* нэг шил архи бариад орж ирсэн. Тэр архийг ууж дуусаад бид хоёр гарч нэг шил архи авч ирсэнийг хувааж уугаад сууж байхад *******, нар юунаас болж маргалдсаныг мэдээгүй, би *******д чи боль хүүхэд яагаад байгаа юм гэхэд чи дуугай бай гээд миний зүүн шанаан тус газар алгадаад авсан. Тэгээд ******* бид хоёр харилцан зодоон хийсэн. ******* миний нүүрэн тус газар гараараа нэлээн хэдэн удаа цохисон тэгэхэд гаднаас орж ирээд салгасан. Тухайн үед зодуулснаас болж хамраас цус гоожсон, хоёр нүд, уруул хавдсан, толгой нэлэнхүйдээ өвдөж байсан...гэх мэдүүлэг/хх- ийн 39/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:
Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Миний биеийн байдал бүрэн эдгэрсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, ******* бид хоёр эвлэрсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас хамрын хагалгнааы эмчилгээний зардал гэж 4500000 төгрөг нэхэмжилсэн боловч Улаанбаатар хотод очиж хамраа үзүүлэхэд хагалгаа хийх шаардлагагүй гэж хэлсэн. Миний хохирол бүрэн барагдсан, цаашид нэхэмжпэх зүйл байхгүй гэв.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...би *******д чи боль хүүхэд яагаад байгаа юм гэхэд чи дуугай бай гээд миний зүүн шанаан тус газар алгадаад авсан. Тэгээд ******* бид хоёр харилцан зодоон хийсэн. ******* миний нүүрэн тус газар гараараа нэлээн хэдэн удаа цохисон тэгэхэд гаднаас орж ирээд салгасан. Улаанбаатар хотод Орбита нүдний эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлж зүүн нүдний ухархайн яс хугаралтай гэсэн оноштойгоор нүний хагалгаанд орсон...гэх мэдүүлэг/хх-ийн 18/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...*******ын авчирсан нэг шил архийг бид тав хувааж уугаад сууж байхад ******* нь гэх залуутай бөхөөс болж маргалдсан. нь эхэлж манай дүүтэй маргалдаад байна гээд *******ын зүүн нүдэн тус газар нь гараараа цохисон. ******* нь ын нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж харагдсан. Тэгээд *******, хоёр хоорондоо зодоон хийхэд нь бид хоёр салгасан...гэх мэдүүлэг/хх-ийн 22/
Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...22 цагийн үед Баттулгын гэрт ороход , *******, нар байсан. *******, нар хоорондоо маргалдсан байдалтай сууцгааж байсан. *******, нарын хоёулангийнх нь нүд хавдсан байдалтай харагдаж байсан, юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, би дээрхи хоёр хүнийг больцгоо гэж хэлсэн. ******* нь ыг чи яахаар намайг цохидог юм гэж хэлээд маргалдаж байсан удалгүй ******* Баттулгын гэрээс гарч явсан...гэх мэдүүлэг/хх- ийн 23/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 28- ны өдрийн №91 дугаартай шинжээчийн
Т*******ын биед зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүд, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд үүссэн байна. ф 2.Үүссэн гэмтэл нь хатуу мохоо, ирмэгтэй зүйлийн хазах, урах үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
*******ын биед үүссэн дээрхи гэмтэл нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 25/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 26- ны өдрийн №89 дугаартай шинжээчийн
*******ын биед баруун чамархайн ясны ялтасны цууралт, тархины доргилт ^няцрал дунд зэрэг, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн хацар, шанаа, хүзүүний баруун осажуу хэсэг, 2 чихний дэлбээ, ар хэсгийн жижиг цус хуралтууд, хавдар, 2 нүдний алимны салстын цус харвалт, зүүн доод зовхины зурагдал, зулгарал, дээд уруулын гадна салстын багавтар хавдар, зулгаралт, дээд уруулын дээрхи жижиг жижиг зулгаралтууд, баруун бөөрний доргилт гэмтлүүд үүссэн байна.
Үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
Дээрхи гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.*******ын биед үүссэн дээрхи гэмтэл нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 26-27/
Шүүхийн шнжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн
Урьд гарсан №89 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн гайморовын хөндийн цус хуралдалт, хамар ясны хугарал, тархи доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн хацар, шанаа, хүзүүний баруун хажуу хэсэг, 2 чихний дэлбээ, ар хэсгийн жижиг цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны талстын цус харвалт, зүүн доод зовхины зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын зулгаралт, баруун бөөрний доргилт гэмтлүүд үүссэн байна.
З.Үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаарэрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт/хх-ийн 95-96/
- Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжпэх тогтоол, тэмдэглэл/хх- /хх-ийн 11-15/, хохирлын тооцоо/хх-ийн 16/, хохирогч *******ын өвчний түүх/хх-ийн 101-113/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2016.03.09-ний өдрийн 33 тоот тодорхойлолт/хх-ийн 117/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 126/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135/, шүүгдэгч *******ын хувийн %байдлын талаарх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн Засаг даргын 2016.03.21-ний өдрийн 94 тоот тодорхойлолт/хх-ийн 124/, иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 120/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжпэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р баг тоотод хохирогч *******ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан
Шүүгдэгч ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р баг тоотод хохирогч *******ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг фүйлдсэн болох нь
Хохирогч *******ын ...миний зүүн шанаа, нүүрэн тус газар гараараа нэлээн хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг/хх-ийн 18/
Хохирогч *******ын... миний зүүн нүдэн тус газар гараараа нэг удаа ЦОХИСОН...ГЭХ мэдүүлэг/хх-ийн 21/
Шүүгдэгч *******ын ... миний зүүн нүдэн тус газар гараараа нэг удаа цохиход нь би зөрүүлээд ын толгой, баруун шанаа, баруун нүдэн тус - газар цохиж харилцан зодоон хийсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 42/
Шүүгдэгч *******ын ...******* бид хоёр харилцан зодоон хийсэн. ******* миний нүүрэн тус газар гараараа нэлээн хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг/хх-ийн 39/
Гэрч ын ... нь эхэлж *******ын зүүн нүдэн тус газар нь гараараа цохисон. ******* нь ын нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж харагдсан....гэх мэдүүлэг/хх-ийн 22/
Гэрч Ц.ын...*******, нар хоорондоо маргалдсан байдалтай сууцгааж байсан. *******, нарын хоёулангийнх нь нүд хавдсан байдалтай харагдаж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 23/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 28- ны өдрийн №91 дугаартай шинжээчийн ... *******ын биед зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүд, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд үүссэн байна....гэх дүгнэлт /хх-ийн 25/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн ... *******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн гайморовын хөндийн цус хуралдалт, хамар ясны хугарал, тархи доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн хацар, шанаа, хүзүүний баруун хажуу хэсэг, 2 чихний дэлбээ, ар хэсгийн жижиг цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны талстын цус харвалт, зүүн доод зовхины зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын зулгаралт, баруун бөөрний доргилт гэмтлүүд үүссэн байна....гэх дүгнэлт/хх-ийн 95-96/, хохирогч *******ын өвчний түүх/хх-ийн 101-113/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжпэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын ^шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч *******, ******* нарт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Т .*******, ******* нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч *******тай ^сайн дураараа эвлэрсэн буюу гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрч байгаагаа бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх,
Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч *******тай сайн дураараа эвлэрсэн буюу гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрч байгаагаа бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 135-136/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Уг хэрэгт шүүгдэгч *******ын өмчлөлийн Ниссан седрик маркийн 78-27 фБНХ улсын дугаартай авто машин, шүүгдэгч *******ын өмчлөлийн Баянхонгор сумын 5-14-13 тоотод байх хашаа байшинг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыгхүчингүй болгож, өмчлөгч *******, ******* нарт буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч ^*******, ******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
З.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн Ниссан седрик маркийн 78-27 БНХ улсын дугаартай авто машин, шүүгдэгч *******ын өмчлөлийн Баянхонгор сумын 5-14-13 тоотод байх хашаа байшинг тус тус битүүмжилсэн 2016 оны 02 дугаар сарын 19, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжпэх мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, өмчлөгч *******, ******* нарт буцаан олгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар ^зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******, ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА