Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2016/ШЦТ/077

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,  

Улсын яллагч Т.Мижиддорж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, регистрын дугаар *******, ******* овогт *******ын *******.

Монгол Улсын иргэн, регистрын дугаар: *******, овогт гийн .

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 01 сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоот хашаанд оршин суух хохирогч ы хашаанд байсан 160 кг буюу 3 шуудай аарцыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, мөн 2016 оны 01 сарын 11-ний өдөр давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор яллагдагч *******тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоот хашаанд ^ оршин суух хохирогч ы хашаанаас 210 кг болох 4 бүтэн, 1 тал шуудай аарц буюу нийт 370 кг аарцыг тус тус хулгайлж бусдад нийт 740.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь 2016 оны 01 сарын 11-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор яллагдагч *******тай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоот хашаанд байх хохирогч ы хашаанаас 4 шуудай, 1 тал шуудайтай 210 кг аарц хулгайлж бусдад нийт 420.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХнь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч *******, ******* нар нь давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болон 2016 оны 01 сарын 11-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоот хашаанд байх хохирогч ы хашаанаас нийт 370 кг аарцыг хулгайлан зарж бусдад нийт 740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...

Хохирогч ы мөрдөн байцаалтад өгсөн:

...2016 оны 01 сарын 11-ний өдөр манай охин намайг Замын-Үүдэд явж байхад яриад хашаанд байшингийн ард байсан шуудайтай аарцнууд алга болсон байна гэсэн. Би 2016 оны 01 сарын 12-ны шөнө ирсэн ба хашаанд байшингийн ард байсан шуудайтай аарцнууд алдагдсан байсан. Гэтэл уг аарцыг миний ахын хүү ******* нь найз ийн хамт хулгайлсан байна. ... 500 кг аарц аваад ааруул хийсэн ба үлдэгдэл 370 орчим кг аарц алдагдсан. Би нэг кг-ийг нь 2.000 төгрөгөөр үнэлж байгаа. ******* нь надтай хамт ааруул хийгээд надад тусалдаг. Аарц уг газарт байсныг тэр сайн мэднэ. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. ******* цалин гэж авах ёстой байсан. Түүнд нь суутгаад болсон. Хохирол гомдлын асуудал байхгүй. Би 2016 оны 01 сарын 06-ны өдөр явсан. Тэгэхэд байсан. Тэгээд 2016 оны 01 сарын 11-ний өдөр хүүхэд байхгүй байна гэсэн. Тэгэхээр энэ хугацаанд л алдагдсан гэх мэдүүлэг /ХХ-н 25-26-р хуудас/

Гэрч ы мөрдөн байцаалтанд өгсөн:

...2016 оны 01 сарын 11-ний өдөр 00-д бие засаад заалруугаа явж байхад манай заалны эмэгтэйтэй эрэгтэй, эмэгтэй 2 хүн хамт байсан. Манай заалны хүүхэн энэ 2 аарц зарна гэж байна. Чи авах юмуу гэхээр нь очиж үзсэн. Дэлгэрэх захруу ордог том хаалганы хажуугийн цагаан идээний сендвичэн барилгын өмнө Мөөжий гэх таксинд явдаг залуу машинтайгаа зогсож байсан. Машины арын тээшинд 50 кг-ийн ууттай 4 ширхэг дүүрэн, 1 тал шуудайтай жаахан гэсэнг аарц байсан. Би 1500 төгрөгөөр авна гэхэд тэг тэг мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм гэсэн. 4 шуудайтай аарцны жинг хэмжиж үзэхэд 215 кг болсон ба 5 кг- ийг нь хорогдол гэж тооцон 315.000 төгрөг өгч явуулсан. Тал аарцыг нь таксины жолооч би авлаа гээд машиндаа хийсэн гэх мэдүүлэг /ХХ-н 29-р хуудас/

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 01 сарын 11-ний өдрийн 21 цагийн үед арван мянгатын голд явж байхад 2 залуу бараан өнгийн таксинаас бууж ирж надтай уулзсанаа та аарц авах уу, 1 кг-ийг нь 1000 төгрөгөөр өгнө гэсэн. Би ямар учиртай юм бэ, хулгайнх биш биз гэхэд хоёулаа бишээ биш манай гэрийн аарц байгаа юм. Мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм гэсэн. Тэгээд би танидаг такси явж байхаар нь авч нөгөө 2 залуугаар гэрийг нь заалгаж очсон. Баянхонгор сумын тоотод очсон. Тэгээд нөгөө 2 ороод гарч ирэхдээ 4 шуудайтай, 1 тал шуудайтай аарц гаргаж өгсөн. Дээр нь кг нь бичээстэй байсан ба 210 кг болж байсан. Би нөгөө 2 залууд 210.000 төгрөг тоолж өгчихөөд явсан. Маргааш нь би тэр аарцыг дунд зах дээр очиж танихгүй эмэгтэйд зарсан гэх мэдүүлэг /ХХ-н 30-31-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Миний эзэмшилд 5818БНХ улсын дугаартай марк-2 маркийн автомашин байдаг. 2016 оны 01 сарын 11-ний өдөр байх арванмянгатын Нураг хайрхан дэлгүүрийн үүдэнд машиндаа ганцаараа сууж байхад зам дээр гэх зүс мэдэх залуу танихгүй 2 залуугийн хамт такси барих гээд зогсож байгаа байсан. ...би тэд нарыг такси авах уу гэхэд тэгэе гээд машинд суусан ба одоо хаягийг нь санахгүй байна. Гудамжаар ороод нэг хаяган дээр зогссон. Тухайн хаягнаас нөгөө танихгүй 2 залуу ороод шуудайтай аарцнууд зөөж тээшинд хийсэн. 4 том шуудайтай, 1 тал шуудайтай аарц хийсэн. Тэндээс хөдлөөд гудамны өнцөг гараад нөгөө 2 залуу буусан. хүргүүлээд үлдсэн гэх мэдүүлэг /ХХ-н 32-33-р хуудас/

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 01 сарын эхээр санагдаж байна. Гэртээ байж байтал хүн залгаад та аарц авах уу, таны утсыг хүнээс авлаа гэхээр нь би авна гэхэд гэрийн чинь гадаа байна гэсэн. Цаг нилээд аажуу, гадаа харанхуй 20 цаг болсон байсан байх. Гараад очтол 2 залуу жижиг машинтай ирсэн байсан ба уулзаад аарц үз гээд машины арыг онгойлсон. Ус багатай боломжийн аарц байсан. 1 кг-ийг нь 1600 төгрөгөөр авахаар тохироод 160 орчим кг аарц болж мөнгийг нь өгөөд авсан. Тэр хүмүүс бид 2 хөдөөнөөс яваа юм. Та сайн үз. Эрдэнэцогтын гарын сайхан аарц байгаа гэсэн. Надад хулгайнх гэж хэлээгүй гэх мэдүүлэг /XX-н 34-35, 40-р хуудас/

Мөрдөн байцаагч ийн: ...******* дугаартай хэрэгт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоот хашаанд байсан аарцнаас 2016 оны 01 сарын 11- ний өдрийн 23 цагийн орчимд сэжигтэн *******, ******* нар нь таксигаар очиж аван тээврэлсэн гэх бөгөөд уг такси, таксины жолоочийг олох чиглэлээр таксины жолооч нартай уулзаж ажилласан боловч олдоогүй болохыг мөрдөн байцаагчийн тэмдэглэл үйлдэв гэх тэмдэглэл /хх-ийн 99/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-6/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-23/

-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчний 2016 оны 01 сарын 13-ны өдрийн Цагаан идээ үнэлсэн тухай тайлан /хх-н 44-45/

-Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 67/

-Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68/

-шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/ -Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 70/

-Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72/

-шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

...аавын дүү ах 2016 оны 01 сарын 06-ны өглөө хотруу явсан. ...тэднийх гэртээ ааруул хийж зардаг ба би тэднийд ажилдаг юм. ахын байшингийн нь ард аарц байсан ба надад мөнгөний хэрэг гараад хулгайлахаар шийдсэн. Тэгээд 2016 оны 01 сарын 06-ны өдөр *******өд хулгай хийх талаар хэлэхэд зөвшөөрч бид хоёр 17 цагийн үед зам дээрээс саарал өнгийн такси авч хашааны ард машиныг зогсоогоод хүлээж байгаарай гэж жолоочид хэлчихээд 4 шуудай аарцыг үүрч машины ард зөөж хийгээд Нураг хайрхан дэлгүүрийн ард байх ааруул хийдэг айлд 1 кг-ийг 1600 төгрөгөөр бодож 160 кг аарцыг зарж 256.000 төгрөг болсон. Мөнгийг нь үрээд дууссан. Дараа нь 2016 оны 01 сарын 11-ний орой 21 цагийн үед бид 2 үлдэгдэл аарцыг хулгайлахаар болж би гэрт нь орход 2 хүүхэд нь байсан. Тэгээд 23 цагийн үед харанхуй болонгуут ийн ахын найз Гомбосүрэн гэх хүнд аарц худалдаж авах уу гэхэд тэгье гэсэн. Тэгээд , Гомбосүрэн болон такситай ах бид нар ахын хашааны үүдэнд зогсоод бид 2 дотогш орж 4 шуудай, 1 тал шуудай аарц гаргаж ирээд 1кг-ийг 1000 төгрөгөөр бодоод 210 кг болж төгрөг өгсөн. Тэгээд Гомбосүрэн гэх хүн яваад бид 2 мөнгийг үрж дуусгасан. ...Гомбосүрэн хулгайн аарц гэдгийг мэдээгүй. Нийт 370 кг аарц байсан. ...би 1 сар 15 хоног ажлаад цалингаа аваагүй байсан. Цалингаа суутгаад ахтай тохиролцсон байгаа гэх мэдүүлэг /хх-н 57-58, 60-р хуудас/

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...2016 оны 01 сарын 06-ны өдөр 17 цагийн үед ******* утсаар яриад ахынд хүрээд ир гэхээр нь очтол ******* Ээгий ах хотруу явсан. Мөнгөний хэрэг гараад байна. Эндээс аарц аваачиж зарах гэсэн юм гэхээр нь би зөвшөөрч арванмянгатын голын зам дээрээс такси авч арын гудажинд зогсоогоод 4 шуудайтай аарцыг машинд зөөж хийж өгчихөөд би яваад өгсөн. ******* таксинд суугаад явсан. Дараа нь 2016 оны 01 сарын 11- ний өдөр ******* надын утасруу залгаад хүрээд ирээч гэхээр нь би очиж уулзсан. Уулзахад # ахын хашаанаас аарцнаас нь дахиад хулгай хийх гэсэн юм гэсэн. Бид 2 арванмянгатын голд зам дээр явж байгаад манай ахын найз Гомбосүрэнтэй таарч аарц зарах гэсэн юм, *******ын аарц байгаа юм гэхэд хэдээр зарах юм гэхээр нь 1000 төгрөгөөр зархаар болсон. Тухайн үед цаг 23 цаг болж байсан. Гомбосүрэн ахын танидаг таксигаар бид 4 ахын Баянхонгор сумын тоот хашааны гадаа очиж 4 шуудай, 1 тал шуудай аарц байсныг өгөөд 210.000 төгрөг авсан. Бид 2 мөнгийг үрээд дуусгасан гэх мэдүүлэг. /хх-н 62-63, 65-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь ф агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас ^ мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч *******, ******* нар нь давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болон 2016 оны 01 сарын 11-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоот хашаанд байх хохирогч ы хашаанаас нийт 370 кг аарцыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан 41 хохиролоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч хохирол нэхэмжлээгүй байна.

Хэрэгт шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн иргэний нэхэмжлэгч гийн өмчлөлийн 5818БНХ улсын дугаартай 1.500.000 мянган төгрөгийн үнэлгээтэй тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгсэлийг өмчлөгч д буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Учир нь тэрээр гэмт хэрэг үйлдэж байгаа, тээвэрлэж буй зүйл нь хулгайн эд зүйл гэдэгийг мэдэхгүйгээр зөөврөлсөн нь гэрч, шүүгдэгч нарын болон өөрийн нь мэдүүлэгээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******ын дундын өмчлөлийн 5 ханатай, тавилгатай гэрийг ф битүүмжилсэн 2016 оны 03 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн дундын өмчлөлийн 5 ханатай, тавилгатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт гийн нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******өд оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******т оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч *******өд оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн *******, ******* нарт хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг *******, ******* нарт сануулсугай.

6. Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гийн өмчлөлийн 5818БНХ улсын дугаартай тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгсэлийг өмчлөгч д буцаан олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй ба цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын дундын өмчлөлийн 5 ханатай, тавилгатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн дундын өмчлөлийн 5 ханатай, тавилгатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ