| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2016/0169/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/078 |
| Огноо | 2016-05-17 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Д.Мөнх-Эрдэнэ |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2016/ШЦТ/078
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
хохирогч *******, түүний өмгөөлөгч *******,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
******* нь 2016 оны 03 сарын 05-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн 2-р гудамжны 16 тоот хашааны орчимд 2368БНА улсын дугаартай УАЗ-3741 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д заасан Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 9.3.е-д заасан хороолол дотор цагт 20 км/цагийн хурдтай явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гэр хороололын замаар зорчиж явсан бага насны буюу 12 настай ыг дайрч амь насыг нь хохироосон, ******* нь гудамжинд гүйж яваа хүүхэд тээврийн хэрэгслийн урдуур гүйж болохыг мэдсэн боловч дуут дохио өгч анхааруулбал осол гаргахгүй байж чадна гэж тооцон хөнгөмсгөөр найдаж, болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж бусдын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжпэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд
Хохирогч *******ийн шүүх хуралдаанд өгсөн:
2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр миний эгчийн хүүхэд болох нь 9-ийн 2 дугаар гудамжинд автын осолд орж амь насаа алдсан. Тухайн үед би Баянхонгор аймгийн суманд байж байгаад 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ирж ажил явдалд нь оролцсон. Хохирогчийн ээж нь бичиг үсэг мэддэггүй, бие муутай хүн байдаг болохоор энэ хэрэгт би хохирогчоор тогтоогдсон. Талийгаач дүү маань эхээс хоёулаа, нэг ахтай, ах нь саяхан насанд хүрсэн, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн тоотод хөгшин эмээтэйгээ хамт амьдардаг, 3 дугаар 10 жилийн 6 дугаар ангид сурдаг байсан. Хохирлын баримт материалыг бүрдүүлэхэд нийт 4.126.004 төгрөг болсоныг төлж барагдуулсан байгаа. Талийгаачийн ээж болон эмээгийнх нь бие энэ явдлаас болоод муудаад байгаа эмчилгаа хийлгэж байгаад нотлох баримтыг нь бүрдүүлээд нэхэмжлэнэ гэж бодож байгаа. Дүүгээ авто осолоор алдсандаа гомдолтой байна гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...сургууль дээр монгол бичгийн давтлага болоод тараад гэрээдээ би, манай ангийн , бид гурав халуун усны арын гудамжаар гараад явдаг болохоор явдаг замаараа гэрээдээ зүүнээс баруун тийш явж байсан. Миний өмнө манай ангийн , талийгаач хоёр хөөцөлдөөд тоглоод явж байсан. Тэгтэл араас цэнхэр өнгийн пургон машин хурдтай ирсэн чинь талийгаач замынхаа урд талаад гарах гээд гүйсэн чинь тэр машин араас нь ирээд дайрчихсан. Би тэр хоёроос хойно 50 орчим метрийн зайтай явж байсан. Талийгч нь манай эгчийн хүүхэд учраас бидний гэр нэг дор байдаг. Жолооч нь архи уугаагүй эрүүл байсан. Хажууд нь нэг ах суусан байсан. Талийгаачийг мөргөж унагаад зогссон. Дээгүүр нь гараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Насанд хүрээгүй гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Энэ хэрэг болдог өдөр буюу 2016 оны 03 сарын 05-ны өдөр сургууль дээр монгол бичгийн давтлагандаа суучихаад тараад , талийгаач бид 3 гэрээдээ Баянхонгор сумын 9-р багийн 2-р гудамжинд араас дагаад бид 2 уралдаад явж байсан чинь миний ард машины тоормос чихрах чимээ гархаар нь эргээд харсан чинь миний араас гүйж байсан цэнхэр өнгийн пургон машины урд доогуур мөргүүлчихсэн хэвтэж байгаа харагдсан. Тэгээд эргээд харж байсан чинь жолооч нь бууж ирээд талийгаач Гантулгыг машиныхаа урдаас өргөөд авсан чинь талийгаачийн толгойноос цус нь маш хүчтэй урсаад гоожоод байсан чинь эргүүлээд газар тавьсан. Энэ үед талийгаач нас барчихсан байсан байх хөдлөхгүй, толгойны хажуугаас нь цус маш хүчтэй урсаад байсан. Энэ үед арын хашаанаас нэг эмэгтэй хүн гарч ирсэн харж байсан. Би талийгаачийг машинд мөргүүлж байхыг хараагүй. Эргээд хархад л машин зогсчихсон урд доогуур нь талийгаач хэвтэж байсан. Талийгаач бид хоёрыг гүйхээс өмнө алхаж яваад эргээд хархад тэр пургон 10 гаруй хашааны цаана ирж явахыг харсан. Хурдтай л ирж байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2016 оны 03 сарын 05-ны өдөр 16 цагөнгөрч байхад 9-2-17 тоотод байх хашаандаа явж байсан чинь хүүхэд орилох шиг чимээ гарахаар нь хашаанаасаа гараад харсан чинь манай хамар хашааны урд цэнхэр өнгийн пургон машин хүүхэд мөргөсөн бололтой зогсчихсон, биеийн тамирын өмдтэй хүүхэд машины дугуйны урд нь хэвтэж байсан. Тэгэхээр нь хажууд нь байсан жолоочийг нь түргэн дуудаач гэсэн чинь утас байхгүй гэхээр нь гэртээ ороод гар утсаа авч ирж өгсөн. Жолооч нь бололтой хүн цагдаа руу хэлээд байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Дөвөнт явах гээд *******ын хамт машинаар нь Баянхонгор сумын 9-р багийн 2- р гудамжинд явж байсан чинь гудамжинд 3 хүүхэд явж байсан. Нэг хүүхэд нь замын голд, нөгөө 2 нь замын ард талдаа цуваад явж байх шиг байсан. ******* урдуур нь зүүн гар талаадаа дараад тойрч гарах гээд явж байсан чинь замын голд зогсож байсан хүүхэд машины урдуур гүйгээд замдаа бүдрэх шиг болсон чинь ******* машиныхаа тоормосыг гишгээд зогсоод буусан. Би буугаад араар нь тойроод ирсэн чинь бараан хувцастай хүүхэд машины зүүн талын дугуйны урд хэвтэж байсан. Цус гоожоод үхсэн юм шиг харагдахаар нь айгаад ойртоогүй. *******ыг цагдаа эмнэлэг дууд гэж хэлээд хойшоо болсон. Хоёр хүүхэд замын ар талдаа зогссон энэ талийгаач хүүхэд замын голд зогссон байсан. ******* сигнал дараад замын урдуур нь дараад гарах гэсэн чинь тэр хүүхэд буруу харж зогсож байгаад замаас урагшаа машины урдуур гүйгээд орохдоо бүдрэх шиг болсон. ******* нэг их хурдтай яваагүй. 33-40 км/цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/,
Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн:
Би 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр машинтайгаа явж байтал 3 хүүхэд зам дээр хөөцөлдөж тоглоод байж байсан юм. Наанаас нь хурдаа хасаад, сигнал өгөхөд нэг хүүхэд нь бараг замын хойд захад гарчихсан, хохирогч замын голд харагдаж байсан. Би зүүн гар талаар нь тойрч гарах гээд сигнал өгтөл цаашаа хараад явж байсан хүүхэд гэнэт цочсондоо эргэж гүйгээд бүдрээд ойчсон. Тоормосоо гишгэж зогсоод буугаад хартал толгой нь дугуйнд тулчихсан байсан. Би утсаар цагдаад дуудлага өгсөн. Өөрийн болгоомжгүй, санамсаргүй байдлаас болж бусдын амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна. Цаашид талийгаачийн ар гэрт тусалж байх болно. Талийгаачийн төрсөн ахыг нас биеэнд хүрч амьдралаа зохиох хүртэл нь туслаж дэмжиж явах болно гэх мэдүүлэг
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 17-ны өдрийн 17 дуаартай: 1. Талийгаач ын биед зүүн чамархай, хуйхны хууларч урагдсан шарх, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, чамархай яснаас гавлын дунд хонхор, ар хонхорлуу хоёр салаалсан хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, нүүр болон биеийн хэсгийн шархнууд, зулгаралт, цус хуралтууд гэмтлүүд үүссэн ба амьд ахуйдаа шинээр үүсгэгдсэн гэмтлүүд болно. 2. Дээрхи гэмтлүүд нь нэг цаг хугацаанд хатуу мохоо нэг удаагийн хүчтэй үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Талийгаач ын үхлийн шалтгаан нь зүүн чамархай, хуйхны урагдсан шарх, зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, чамархай яснаас гавлын дунд хонхор, ар хонхорлуу салаалсан хугарлын улмаас өвдөлтийн шок, тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалтын улмаас тархи хавагнаж, хавсарсан шок, амьсгал зүрхний хурц дутагдлын улмаас нас барсан байна. 4. Талийгаачид эмнэлгийн анхны яаралтай тусламжийг үзүүлсэнч амь насыг аврах боломжгүй байсан байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/,
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 03 сарын 21-ний 05 дугаартай: 1. Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд: Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн инженер ийн 03 дугаартай дүгнэлтээр УАЗ-3741 маркийн 2368БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ажлын тоормос нь стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос ор байхгүй гэсэн байна. Энэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д зааснаар жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. 2.3.а-д заасан Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөөө үргэлжпүүлэхийг хориглоно. Мөн жолооч *******, гэрч Д.Баямбахүү нар өгсөн тайлбартаа тээврийн хэрэгсэл 30-40 км/цагийн хурдтай явсан гэсэн байна. Энэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3.е-д хороолол дотор цагт 20 км/цагийн хурдтай явна. Хороолол дотор явган зорчигчийн хөдөлгөөний нягтрал их, давуу эрхтэй зорчдог тул хурдыг багаар сонгож хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах ёстой. 2. Явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. 3. Уг зам тээврийн осол болсон шалтгаан нь жолооч ******* нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, мөн тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэн явсанаас болсон байна. 4. Тухайн зам тээврийн осол болох үед замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. 5. *******ыг жолоочийн лавлагаанаас үзэхэд ВС ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54/,
Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 03 дугаартай:
2368БНА улсын дугаартай УАЗ-3741 маркийн тээврийн хэрэгслийн үндсэн зангилаа, арал, их бие, нум, зөөлөвч резинүүд бэхэлгээ сайн жолооны механизмийн хувьд рулийн хүрдний сул эргэлт 10 градус байна. Харин урд тэнхлэг 8 мм ажлын тооромс нь стандартын шаардлага хангахгүй зогсоолын тоормос ор байхгүй байна. Осол болоход замын нөхцөл байдал, автомашины хурд нөлөөлснийг тогтоох боломжгүй. Зам тээврийн осол болохоос өмнө уг автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байсныг тогтоох боломжгүй гэх тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлт /хх-ийн 61-62/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5/,
Ослын акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/
Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 9/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11, 19-20/
Цогцосонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-18/ Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 22/
Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84/ шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 83/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-86/, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдзэплийн тодорхойлолт /хх-ийн 89-90/ эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 149-150/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч ******* нь 2016 оны 03 сарын 05-ны өдрийн 16 цаг40 минутын орчимд Баянхонгор сумын 9-р багийн 2-р гудамжны 16 тоот хашааны орчимд 2368БНА улсын дугаартай УАЗ-3741 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а, 9.3.е зааныг зөрчсөний улмаас болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироосон болох нь дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэждүгнэв.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 4.126.004 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх хохиролгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******т урьд Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 10 сарын 03-ны өдрийн 35 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.-Д зааснаар *******т оногдуулсан хүнд ял 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялд нь хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар оногдуулсан 4 жил 5 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял тус бүрийг багтааж жинхэнэ эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг эдлэж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 08 сарын 11-ны өдрийн 135 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамрагдаж хуульд зааснаар ялгүйд тооцогдох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын 244534 дугаарын ВС ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, 2368БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг буцаан олгож шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч *******ын дундын өмчлөлийн 4 ханатай гэрийг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгов.
Хохирогч ******* нь уг гэмт хэрэгтэй холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамаар нэхэмжлэх эрхтэй.
Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас З.Ганзоригийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэхь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жил арав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил арав хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжпэгч цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын 244534 дугаарын ВС ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2368БНА улсын дугаартай УАЗ-3741 маркийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын дундын өмчлөлийн 4 ханатай гэрийг бүтүүмжилсэн 2016 оны 04 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2016 оны 05 сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэрги/глэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БААСАНБАТ