Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2016/ШЦТ/079

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Т.Мижиддорж

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын “Пионер толгой” 5 дугаар багийн нутагт байрлах Эрүүл мэндийн төвд охин нг эмчлүүлж байхдаа 2016 оны 02 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хөхөө хөхүүлж хөхөөрөө дарж унтсаны улмаас нгийн амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлахад :

Шүүгдэгч ******* нь 2016 оны 02 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын “Пионер толгой” 5 дугаар багт орших Эрүүл мэндийн төвд 01 сар 16 хоногтой өөрийн охин болох нг эмчлүүлж байхдаа хөхөө хөхүүлж байгаад хөхөөрөө дарж унтсаны улмаас болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...

-хохирогч *******ийн ... 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 06 цаг өнгөрч байхад миний гар утас дуугарч би сэрсэн. Утсаа аваад ярьтал манай эхнэр ******* байсан, хурдан эмнэлэг дээр хүрээд ир гээд уйлаад байсан, тэгээд би босоод хувцасаа өмсөөд сумынхаа эмнэлэг дээр очсон. Манай эхнэр эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтэж байсан, хүүхэд 01 сар 15 хоногтой болж байсан. Эмнэлэг рүү ортол манай эхнэр ******* уйлчихсан, сувилагчтай байж байсан. Талийгаач охины маань царай нь хөхөрсөн байдалтай харагдсан, яасан юу болов гээд сандраад охин дээрээ очтол охин нас барсан байсан. Би эхнэр охин дээрээ 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-нд шилжих шөнө хүүйдэд тариа хийлгүүлсэн юм. Түүний дараа 00 цаг 30 минутын орчимд би эмнэлэг дээр очсон юм. Манай гэрээс сумын эмнэлэг ойрхон байдаг, манай эхнэр надруу залгаж яриад хүүхэд харж бай, би гарч бие засах гэсэн юм гэхээр нь очсон. Манай эхнэр талийгаач охинтойгоо нэг өрөөнд хоёулахнаа хэвтэж байсан. Манай охин, эхнэр хоёр эмнэлэгт хэвтэх шалтгаан бол ханиад хүрээд ханиад нь хүндрээд хатгаа болсон байна гээд хэвтсэн юм. Талийгаач охин маань ер нь их уйлагнадаг хүүхэд байсан ... гэх мэдүүлэг хх-ийн 13/,

-гэрч ын ... 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэх ^ 1 сартай нярай хатгаа авсан байна гэсэн оноштой эмнэлэгт ээж *******ын хамт хэвтсэн юм. Эмнэлэгийн эх баригч бага эмч үзэж хэвтүүлсэн. Дөрөв хоносон ба 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн өглөө үүрээр 06 цаг 15 минутанд над руу манай сувилагч “яаралтай ирээрэй” гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол нярай нь амьсгал зүрх судас бүрэн зогссон, зүүн дээд талаар хүүрийн олбо болон, хүүрийн хөшөлт үүсч эхэлж байсан. Баруун хажуу талаараа хэвтсэн, амнаас нь сүү гарсан байдалтай байсан. Би сувилагчаас юу болсон талаар асуухад 04 цаг өнгөрч байхад нярай уйлагнаад чимээгүй болсон тэгээд 06 цагийн тариа хийхээр орж ирэхэд ээж нь унтаж байсан. Сэрээхэд хөхөө ил гаргасан хүүхдийн амнаас сүү гарч байсан тэгээд үзэхэд нас барсан байсан гэж надад хэлсэн. Хөхөө хөхүүлж байгаад унтсан ба хөхөөрөө бүтээснээс болж нас барсан байх гэж бодож байна. Үхлийн шалтгаан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох байхаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

-гэрч Т.тын ... Түүний дараа 00 цаг өнгөрч байхад би талийгаач гийн эмчилгээг хийж эхэлсэн. Би талийгаачид судсаар ампцлин тариаг судасаар хийсэн. Тухайн үед талийгаач хүүхдэд сул цэр дуугараад байсан тэгэхээр нь би түрүүлгийг нь харуулаад цээжин дээр нь бага зэрэг тогшиж массаж хийсэн. Би тлийгаачийн ээж *******д “ хүүхдийг гэдэргийг нь харуулж хэвтүүлж болохгүй өндөр дэрэн дээр хажуугаар нь хэвтүүлээрэй” гэж хэлж зөвлөгөө өгсөн. Талийгаач хүүхдэд тариа хийхэд хүүхэд пампрасандаа баасан байсан ба ээж нь бөгсийг нь угааж тослоод хөхөө өгөөд хоцорсон. Түүнээс хойш талийгаач хүүхэд 04 цагийн орчимд уйлагнасан ба удаагүй чимээгүй болсон ба ээж нь хөхийг нь өгч гэж би бодсон. 04 цаг 20 минутад Галсандорж гэх өндөр настан дотор давчдаад байна гээд зовиурласан ба би түүнд хүчилтөрөгч 30 минутын хугацаатай залгасан. Тэгээд байж байгаад би цаг хартал 05 цаг 30 минут болж байсан ба 06 цаг арай болоогүй байсан би дотроо цагийн тариа болоогүй байна гэж бодоод байж байгаад 06 цаг 07 минутын Ф орчимд талийгаач хэвтэж байсан хүүхдийн өрөөнд тариаг нь хийхээр ороод талийгаачийн ээж *******д “Хүүхдийнхээ тариаг хийлгүүлээрэй" гэж дуудтал сэрэхгүй байсан. Талийгаач ээжийн хамт цонх талруу толгойгоо харуулсан ******* баруун тийш толгойгоо харуулсан байдалтай талийгаач ээжрүүгээ толгойгоо харуулсан байдалтай хөнжлөөрөө бие хэсгүүдээрээ хучсан толгойнуудаа ил гаргасан байдалтай унтаж байгаа харагдсан. Намайг дуудахад сэрээгүй ба би *******ын зүүн мөрөн дээрээс нь татаад сэрээтэл “аан” гээд босч ирсэн ба хөхөө   ил гаргасан, талийгаачийн амнаас сүү гарч байгаа харагдсан. Би талийгаач хүүхдийг хартал ээж талруугаа харсан хацар нь хөхөрсөн байдалтай байхаар нь “яагаад өрөөсөн хацар нь хөхөрсөн байгаа юм бэ гэтэл ******* “яанаа амнаас нь сүү гарч байна ш дээ“ гэсэн. Би өндийлгөөд үзтэл амьсгаагүй байсан би тэр дороо зүрхэн дээр нь гурван удаа массаж хийхэд хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд би Сүхбаатар их эмчийг дуудсан ба эмч ирж үзээд амьсгал хураасан байдалтай байна гэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

-шүүгдэгч *******ын ... 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болох шинийн гуравны шөнө 23 цагийн орчимд ханиалгаад байхаар нь үзүүлтэл хатгаа авсан байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гээд сумынхаа эмнэлэгт талийгаач охин бид хоёр хэвтсэн юм. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 00 цагийн орчимд сувилагч талийгаач охинд минь тариаг нь хийсэн. Тэгээд хүүхэд пампарсандаа баасан ба түүнийг цэвэрлээд өлгийдөх гэж байхад манай нөхөр ******* орж ирсэн. Орж ирээд надтай юм ярьж байгаад гараад А явсан. Өрөөнд талийгаач бид хоёр л байсан юм. Би 02 цаг өнгөрөөгөөд унтсан ба унтаж байтал 04 цагийн орчимд охин минь сэрээд уйлсан ба би хөхөө өгч байгаад би унтчихсан байсан. Бид хоёр эмнэлэгийн цагаан орон дээр цонх талруу толгойгоо харуулсан унтаж байсан ба би орны урд талаар охин араар унтаж байсан. Өглөө 06 цагийн орчимд сувилагч намайг сэрээсэн ба талийгаачийн надруу харж байсан тал нь хөхөрсөн, амнаас нь сүү гарч байсан. Тэгээд сувилагч үзэж дараа нь эмч ирж үзээд нас барсан байна гэсэн. Би хөхөө өгч байгаад унтчихсан байсан миний хөх аманд байгаагүй хажууд нь.задгай байсан. Би урд хоёр шөнө унтаагүй, шөнө болгон хүүхэд уйлагнаад байсан юм. Би хөхөө өгч байгаад унтчихсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

- Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 сарын 23- ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Талийгаач нгийн биед гэмтэл тогтоогдоогүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй болно. Талийгаач н нь механик амьсгал бүтэлт буюу амьсгалын дээд замын хөндий ходоодны агууламжаар бөглөрсний улмаас амьсгалын хурц дутагдал үүсэж, улмаар амьсгал зүрхний хурц дутагдлаар нас барсан байна гэсэн дүгнэлт /хх-ийн 30/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-7/,

-цогцосыг гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, цогцосны задлан шинжилгээний үед хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт/хх-ийн 26-29, 31-34/,

-Талийгаач нгийн төрсний гэрчилгээ болон нас барсны гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 84-85/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь 01 сар 16 хоногтой өөрийн охин нг хөхөө ^ хөхүүлж байхдаа нас барах боломжийг урьдчилан харах боломжтой, үүрэгтэй байсан ^ боловч харж чадахгүйгээр унтаж хайхрамжгүй хандсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзнэ.

Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр түүний эдлэх ялыг тогтоов.

Шүүгдэгч ******* нь 3 хүртлэх насны хүүхэдтэй болох нь охин Б.Хишигсүрэнгийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байх тул /хх-ийн 52/ түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын өмчлөлийн 3 тооны морийг түүнд буцаан олгож 2016 оны 04 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих- ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжпэгдсэн шүүгдэгч *******ын өмчлөлийн 3 тооны морийг түүнд буцаан олгож, 2016 оны 04 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжпэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ГЭРЭЛМАА