Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 53

 

 

*******ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолтой *******ад холбогдох эрүүгийн 2036000000199 дугаартай хэргийг хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны ******* дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, хохирогч түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг  нар оролцов. 

  Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* дугаар байрны ******* *******од оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын *******-ний шөнө 21 цагийн орчимд улсын дугаартай “Сонота-7” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын хажууд түр зогсолт хийж зорчигч ийг буулгаж байсан ын эзэмшлийн 7385 УНД улсын дугаартай тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган зорчигч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын *******-ний шөнө 21 цагийн орчимд улсын дугаартай “Сонота-7” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын хажууд түр зогсолт хийж зорчигч ийг буулгаж байсан ын эзэмшлийн 7385 УНД улсын дугаартай тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган зорчигч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж улмаар хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 27.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 4500000 /дөрвөн зуун тавин мянга/ төгргийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн хуулийн тусгай ангийн 27.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******аас 86600/наян зургаан мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч т олгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 10500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэж, яллагдагчийн хуулиар олгогдсон эрх, эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөрдөн байцаагч, прокурор нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох үүргээ биелүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй хэтэрхий нэг талыг барьж хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон байхад шүүх энэ алдааг засалгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хохирогчийн биед үүссэн зовиур шаналгаа үргэлжилж, байнгын өвчин намдаах эм хэрэглэж, эрүү ясны хугарал бороолж эдгэрээгүй, цаашид эрүүнд суулгасан мини плейтийг буцаан авах шаардлагатай уг мэс ажилбарыг эрүү нүүрний эмчилгээг дагнан хийдэг эмнэлэгээр хийлгэх шаардлагатай байгаа тул хохирогч дахин мэс ажилбарт орох шаардлагатай болж байна. Нүүр нь засрашгүй эвдэрч хэлбэр дүрс нь алдагдсан байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож прокурорт буцааж өгнө үү гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүгдэгч *******ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн   хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.   

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ад жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоож зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоож зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн   хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон   байна.

Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 8 дугаар сарын *******-ний шөнө 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 47-60 улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын хажууд түр зогсолт хийж зоригч ийг буулгаж байсан ын эзэмшлийн 73-85 УНД улсын дугаартай “Тоеото приус-20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган зоригч ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг, мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох  нь тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй болжээ.

             Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс шинжлэн судалж үнэн зөв талаас нь үнэлж шүүгдэгч нь хохирогчид учирсан бодит хохирлыг төлсөн, харин хохирогч нь цаашид учрах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогч болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын ”Мөрдөгч, прокурор нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох үүргээ билүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогүй, хохирогчийн эрүүний ясны эдгэрэлтийн явцаас шалтгаалж цаашид ямар эмчилгээ сувилгаа хийлгэх нь тодорхойлогдох бөгөөд эрүү нүүрнийг засрашгүй эвдэж, хэлбэр дүрсийг алдагдуулсан.” гэх давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Иймд хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,

хохирогч болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

                                               

                                                           

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                                  ШҮҮГЧИД                                      М.НЯМБАЯР

 

                                                                                         Д.КӨБЕШ