Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 42

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр  

                                                                                                                                                          

Шүүгдэгч Х.Мөнхбат, Т.Дорждэрэм, Д.Чинболд, Х.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Х.Мөнхбат, Т.Дорждэрэм, Д.Чинболд, Х.Энхбаяр нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  201717000038 дугаартай  хэргийг 2017 оны 05 дугаар  сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар

 

1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхнэр хүүхдийн хамт Баруун-Урт  сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Гүнбулаг гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,   Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 52 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан,   /ЛК88042315/ регистрийн дугаартай, Боржигон овгийн Халтарлхамын Мөнхбат.   

 

1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  Баруун-Урт сумын 3 дугаар багт оршин суух,  ял шийтгэлгүй /ЛК89011711/ регистрийн дугаартай, Намдаг овгийн Төмөр-Очирын Дорждэрэм.  

 

1982 оны 04 дүгээр  сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн  хамт Баруун-Урт сумын 9 дүгээр  багт оршин суух, ял шийтгэлгүй /ЛК 82041231/ регистрийн дугаартай, Норов овгийн Дэцээгийн Чинболд.

 

1982 оны 04 дүгээр  сарын 20-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн  хамт Сэлэнгэ аймгийн Хушаат суманд  оршин суух хаягийн бүртгэлтэй боловч , 2016 оны 12 сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 8 дугаар баг Дэнжийн 17-13 тоотод түр  оршин суух,    Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 48 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан,  /ЛК 82041231/ регистрийн дугаартай,  Боржигон овгийн Хишгээгийн Энхбаяр.

 

                                Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ 

 

Шүүгдэгч Х.Мөнхбат нь  Д.Чинболд, Т.Дорждэрэм нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 10 дугаар сард иргэн Д.Адъяасүрэнгийн 2 тооны үхрийг хулгайлж 950.000 төгрөгийн, давтан үйлдлээр Т.Дорждэрэм, Х.Энхбаяр нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сард иргэн Д.Дашдоржийн 3 тооны үхрийг хулгайлж 1.900.000 төгрөгийн нийт 2.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Т.Дорждэрэм нь  Д.Чинболд, Х.Мөнхбат нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 10 дугаар сард иргэн Д.Адъяасүрэнгийн 2 тооны үхрийг хулгайлж 950.000 төгрөгийн, давтан үйлдлээр Х.Мөнхбат, Х.Энхбаяр нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сард иргэн Д.Дашдоржийн 3 тооны үхрийг хулгайлж 1.900.000 төгрөгийн нийт 2.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Д.Чинболд нь  Т.Дорждэрэм, Х.Мөнхбат нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 10 дугаар сард иргэн Д.Адъяасүрэнгийн 2 тооны үхрийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Х.Энхбаяр нь Т.Дорждэрэм, Х.Мөнхбат нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сард иргэн Д.Дашдоржийн 3 тооны үхрийг хулгайлж 1.900.000 төгрөгийн мөн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 20-ны үед иргэн М.Алтансүхийн 1 тооны үхрийг хулгайлж 500000 төгрөгийн нийт 2.400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

 Шүүгдэгч Х.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10-р сарын 10-даар Дорждэрэм бид хоёр Адъяасүрэнгийн 2 үхрийг хулгайлсан. Тэгээд 12 сарын 10-даар Дашдорж гэдэг хүний 3 үхрийг Дорждэрэм, Энхбаяр нартай нийлж хулгайлсан. Өөр ярих зүйл байхгүй гэв.                                           

 

Шүүгдэгч Т.Дорждэрэмийн  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 10-р сарын эхээр Д.Адъяасүрэн ахын 2 үхрийг авсан. 2016 оны 12-р сарын эхээр Д.Дашдорж ахын 3 үхрийг Мөнхбаттай хамт явж авсан. Өөр ярих зүйл байхгүй.

 

   Шүүгдэгч Д.Чинболд  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12-р сарын эхээр Дорждэрэм намайг үхэр ачаад өг гэсэн. Найзаасаа нэг үхэр авсан ачаад өг гэхээр нь би хамт явсан. Цавын Ореоны хашаан дээрээс 2 үхрийг ачаад Мөнхбатынх руу очсон. Өөр ярих зүйл байхгүй гэв.                          

 

Шүүгдэгч Х.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би айлын үхэр хардаг байсан. Мотоциклийн бензин дуусаад явган үхрээ харж байсан. Манай үхэрт Алтансүхийн 5 үхэр ирж нийлээд нэг үхэр нь үлдэхээр нь би нэг үхрийг нь махлаад зарсан.

 

  Хохирогч Д.Дашдорж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2016 оны 12-р сарын 19-ний үед манай үхрээс энэ хүмүүс авсан байх. Манай үхэр зам дээр хэвтдэг байсан. Би аймгийн төвд байдаг. Манай хүү 3 үхэр алга боллоо гээд утсаар яриад би цагдаад мэдэгдсэн. Энэ хүмүүс манайх хаяа хаяагаа дэрлээд нутагладаг хүмүүс. Манайд хохирол учруулсан гэхдээ хохирлоо нөхөн төлсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв. 

 

  Хохирогч Д.Дашдорж мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:...Манай хүү Шинэбаяр аймгаас хойш 30 километр газарт малаа маллаж амьдардаг. 2016 оны 12 дугаар сарын 15-ны орчим манай  хүү Шинэбаяр над руу утсаар таны 3 үхэр алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би үхрээ эрж сураад олохгүй байж байгаад цагдаагийн газарт гомдол гаргасан. Миний алдсан үхрүүд бол зүүн чих цуулбар, баруун чих араасаа ганзага имтэй, хөмсөг цагаан хүрэн халзан эр үхэр, жижиг сартай хүрэн гунж,  хар бяруу алдагдсан эдгээр үхрүүдээ зах зээлийн үнээр үнэлнэ гэх  /хх-ийн 29 хуудас/,

 

  Хохирогч М.Алтансүх мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:..Манайх аймгийн төвөөс  хойш 65 километрт нутагладаг. Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны орчим үхрээ бүртгэж үзэхэд бүрэн байсан. Тэгээд 25-ны үед бүртгэхэд зүүн болон баруун чих ганзага имтэй ухаа зүсмийн хязаалан үнээ алга байсан. Үхрээ зах зээлийн үнээр үнэлнэ ... гэх   /хх-ийн 31/

Хохирогч М.Алтансүх шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн Алтансүх миний төлбөрийг Х.Энхбаяр нь барагдуулсан тул гомдолгүй гэжээ.

Хохирогч Д.Адъяасүрэн мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:..Манай мал Баруун-Урт сумаас хойш Цав гэдэг газарт байдаг бөгөөд 2016 оны 10 дугаар сарын эхээр манай малаас ташаан толгой дээрээ ул тамгатай хөх зүсмийн гунжин хязаалан үнээ, гуяндаа ул тамгатай хөх зүсмийн эр бяруу алга болсон юм. Манай үхрүүдийг Дорждэрэм, Чинболд нар хулгайлсан болохыг мэдсэн. Алдсан үхрүүдээ зах зээлийн ханшаар үнэлнэ ... гэх   /хх-ийн 38 хуудас/

Хохирогч Д.Адъяасүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Баруун-Урт сумын 2 дугаар багийн иргэн Дамдиндорж овогтой Адъяасүрэн миний бие 2016 оны 10-р сард 2 тооны үхрээ алдсан. Хоёр тооны үхрийг минь олж борлуулсан Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэд болох Д.Чинболд, Т.Дорждэрэм, Х.Мөнхбат нар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хохирлыг барагдуулсан тул гомдолгүй болно гэжээ.

Шүүгдэгч Д.Чинболд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын дунд үеэр 21 цагийн үед манай гэрт Т.Дорждэрэм морьтой ирээд надад хэлэхдээ “ машинаа асаачих баруун хойшоо хөдлөөд айлын үхэр мал байвал ажиллаад борлуулж мөнгө олох уу” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн 45-66 СҮА улсын дугаартай Frontier маркийн машинаар явахаар болсон. Тухайн үед хадам дүү Гантулга манайд байсан бөгөөд бид 3 манай гэрийн гаднаас хөдлөөд баруун хойд зүгт Хөх цав гэх газар руу гараад очих үед 2100 цаг өнгөрч байсан байх. Тэр газар 10-аад үхэр бэлчиж байсан. Тэгээд бид машинтайгаа тууж бөөгнүүлж байгаад хөх зүстэй гунжин үхэр, хөх зүстэй эр бяруу зэрэг 2 тооны үхрийг Дорждэрэм явган буйгалдаж, бид 3 хамжиж барьж аваад машиндаа ачаад зүүн хойт зүгт хөдлөж яваад Тал булгийн хойд дээр байдаг Батаагийн гэх айлын гадаа очиж зогсоод Дорждэрэм ороод Батааг дагуулаад гараад  ирсэн. Бид Эмээлт ухаагийн хойд дор хөдөө хээр талд 2 үхрээ буулгаад бид 4 янзалсан. Толгой шийрийг нь тухайн газар дээрээ хаяад махаа машиндаа ачаад буцаад Батаагийн гадаа ирэхэд шөнийн 03 цаг болж байсан. Батаа, Гантулга нарыг Батаагийн гэрт үлдээгээд Дорждэрэм надад хэлэхдээ “ Би Баруун-Урт руу найзтайгаа ярьчихлаа борлуулаад өгье гэнэ. Чи аймгийн төв рүү оруулаад буулгачихаад ир” гэхлээр нь би ганцаараа яваад аймгийн төвд шөнийн 04 цагийн үед ирээд Бага дөрвөлжид байдаг Мөнхбатын гэрийн гадаа буулгаж орхисон... 2, 3 хоногийн дараа Дорждэрэм над руу залгаад “нөгөө Мөөгий чинь махаа борлуулсан гэнэ, аймагт байгаа бол очоод мөнгөө авчих” гэхлээр нь би мөөгийгөөс 540.000 төгрөг бэлнээр аваад өөрөө 160.000 төгрөг аваад үлдснийг нь Дорждэрэмд өгсөн гэх  /хх-ийн 78-р хуудас/

 Гэрч Г.Гантулга мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: ...Би 2016 оны 10 дугаар сард байх найз нартайгаа нийлж архи уучихаад Д.Чинболд ахынд ирээд байхад Чинболд ах Дорждэрэм нар хоорондоо хүнээс үхэр авсан гэж ярьж байгаад Чинболд ах намайг үхэр ажиллалцаад өг гэхээр нь машинд нь суугаад цуг явсан.  Би архи уугаад согтсон болохоор хаашаа явсан талаар сайн мэдэхгүй байна.  Нэг сэрэхэд хашаанд 2 үхэр уясан байсан. Тэгээд машиндаа үхрээ ачаад Х.Мөнхбатыг гэрээс нь аваад хөдөө очиж 2 үхрээ ажилласан.Тэгээд би гэртээ буусан... гэх /хх-ийн 39-40 хуудас/

Гэрч Б.Отгонцэцэг мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: ...Би 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр Х.Мөнхбатын дэргэд хүн шүдлэн  үхэр захьсан 400000 төгрөг байна гэсэн чинь Х.Мөнхбат надад зарах шүдлэн үхэр байгаа надад мөнгөө өгчих, би үхрийг чинь удахгүй өгнө гэхээр нь Х.Мөнхбатад 400000 төгрөгөө өгсөн юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 10-ны үед байх манай нөхөр Г.Мөнхбат надад Х.Мөнхбат үхрээ ирж ав гэж байна гээд явсан. Маргааш нь манай нөхөр 2 үхрийн мах авчирсан. Нэгийг нь манайд өгсөн. Нэг үхрийн махыг нь зараад өгөөрэй гэхээр нь нөхөр бид 2 үхрийн махыг нь нэг ченжид зараад мөнгийг нь Х.Мөнхбатын дансанд хийсэн... гэх /хх-ийн 47-48 хуудас/

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-25 хуудас/

-  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл,  /хх-ийн 100-101, 109-110, 125-126, 138-139 хуудас/

    

-  Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 хуудас/

 

-Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 103, 126, 141, 173-175 хуудас/

 

        -Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын  3 дугаар  багийн Засаг даргын Т.Дорждэрэмийн  оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 54, 55 хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын  8 дугаар  багийн Засаг даргын Х.Мөнхбатын  оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 131 хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын  8 дугаар  багийн Засаг даргын Х.Энхбаярын  оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 193 хуудас/

 

-  Х.Энхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 97 хуудас/, 

 

-Т.Дорждэрэмийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 108 хуудас/

 

-Х.Мөнхбатын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 хуудас/ 

 

-Д.Чинболдын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134 хуудас зэрэг болно.

 

 Шүүгдэгч  Х.Мөнхбат нь  Д.Чинболд, Т.Дорждэрэм нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 10 дугаар сард хохирогч Д.Адъяасүрэнгийн 2  үхрийг хулгайлж 950.000 төгрөгийн, давтан үйлдлээр Т.Дорждэрэм, Х.Энхбаяр нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сард хохирогч Д.Дашдоржийн 3 үхрийг хулгайлж 1.900.000 төгрөгийн нийт 2.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,  

 

Шүүгдэгч Т.Дорждэрэм нь  Д.Чинболд, Х.Мөнхбат нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 10 дугаар сард хохирогч  Д.Адъяасүрэнгийн 2  үхрийг хулгайлж 950.000 төгрөгийн,  давтан үйлдлээр Х.Мөнхбат, Х.Энхбаяр нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сард хохирогч  Д.Дашдоржийн 3  үхрийг хулгайлж 1.900.000 төгрөгийн нийт 2.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,  

Шүүгдэгч Д.Чинболд нь  Т.Дорждэрэм, Х.Мөнхбат нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 10 дугаар сард хохирогч Д.Адъяасүрэнгийн 2 үхрийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Х.Энхбаяр нь Т.Дорждэрэм, Х.Мөнхбат нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сард хохирогч Д.Дашдоржийн 3  үхрийг хулгайлж 1.900.000 төгрөгийн мөн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 20-ны үед хохирогч  М.Алтансүхийн 1  үхрийг хулгайлж 500 000 төгрөгийн нийт 2.400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Х.Мөнхбат, Т.Дорждэрэм,  Д.Чинболд, Х.Энхбаяр  нарт  холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул  Х.Мөнхбат, Т.Дорждэрэм, Д.Чинболд нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж  бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн, Х.Мөнхбат, Т.Дорждэрэм, Х.Энхбаяр нар нь бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахад Х.Мөнхбат, Т.Дорждэрэм, Д.Чинболд, Х.Энхбаяр нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Чинболдын эзэмшлийн “Frontier” маркийн 45-66 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Энхбаяр нь 14 хоног цагдан хоригдсон, Т.Дорждэрэм, Х.Мөнхбат, Д.Чинболд нар нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АЯ 0173679 дугаартай “Frontier”  маркийн 45-66 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг  тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаагчийн  2017 оны 04 сарын 05-ны өдрийн тус бүр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолоор  битүүмжлэгдсэн Х.Энхбаярын гэр бүлийн  дундын өмч болох хуучны 4 ханатай иж бүрэн гэр, Т.Дорждэрэмийн нас гүйцсэн 5 ширхэг тарган морь, Х.Мөнхбатын нас гүйцсэн 5 ширхэг тарган морь,  Д.Чинболдын эзэмшлийн “Frontier” маркийн 45-66 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийн битүүмжлэлийг шийдвэр гүйцэтгэлийн явагдах хүртэл  тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Мөнхбат, Т.Дорждэрэм,  Д.Чинболд, Х.Энхбаяр нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, энэ гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч бүрэн нөхөн төлөгдсөн, хохирогч Д.Адъяасүрэн, М.Алтансүх, Д.Дашдорж нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй  гэж шүүх үзэв.                                                                                                                                                                                                  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  297, 298  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                    

                                                                                                                                                                                                              

1.Шүүгдэгч Д.Чинболд, Х.Мөнхбат, Т.Дорждэрэм нар нь бүлэглэн, машин механизм ашиглан  бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн,  Х.Мөнхбат, Т.Дорждэрэм, Х.Энхбаяр нар нь бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд  тус тус тооцсугай .

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Чинболдын нэр хөрөнгөнөөс 50 000 төгрөг гаргуулан  2 /хоёр/  жил  10 /арав/ хоногийн хорих ялаар, Х.Мөнхбатын нэр хөрөнгөнөөс 100 000 төгрөг гаргуулж 3 жил 5 сар хорих ялаар,  Т.Дорждэрэмийн нэр хөрөнгөнөөс 100 000 төгрөг гаргуулж 3 жил 5 сар хорих ялаар, Х.Энхбаярын   нэр хөрөнгөнөөс 100 000 төгрөг гаргуулан  3 / гурав / жил 5 /тав/ сарын   хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Д.Чинболдод оногдуулсан 2 жил 10 хоногийн  хорих ял, Х.Мөнхбат, Т.Дорждэрэм, Х.Энхбаяр нарт оногдуулсан 3 жил 5 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлйин 49.2-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Чинболдын эзэмшлийн АЯ 0173679  гэрчилгээтэй, “Frontier” маркийн 45-66 СҮА улсын дугаартай тээврийн  хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.

 

5. Ялтан  Х.Энхбаяр 14 хоног цагдан хоригдсон, ялтан Т.Дорждэрэм, Х.Мөнхбат, Д.Чинболд нар нь  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Адъяасүрэн, Д.Дашдорж, Алтансүх нарын хохирлыг бүрэн төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Frontier”  маркийн 45-66 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ 0173679 дугаартай гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан   Х.Энхбаярын гэр бүлийн  дундын өмч болох хуучны 4 ханатай иж бүрэн гэр, ялтан Т.Дорждэрэмийн нас гүйцсэн 5 ширхэг тарган морь, ялтан  Х.Мөнхбатын нас гүйцсэн 5 ширхэг тарган морь, ялтан Д.Чинболдын эзэмшлийн “Frontier” маркийн 45-66 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн  2017 оны 04-р сарын 05-ны өдрийн тогтоолын битүүмжлэлийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д заасныг журамлан ялтан  Д.Чинболдод оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар,  Х.Мөнхбат, Т.Дорждэрэм, Х.Энхбаяр  нарт оногдуулсан 3 жил 5 сарын  хорих ялыг тэнсэж, тус бүр 1  жилийн 5 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан  Т.Дорждэрэм, Х.Мөнхбат, Д.Чинболд, Х.Энхбаяр  нарт хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь  Цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Т.Дорждэрэм, Х.Мөнхбат, Д.Чинболд, Х.Энхбаяр нарт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА