Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/208

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор Х.Э, хохирогч Д.А- (цахимаар), шүүгдэгч Г.Ч-, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 24350000000.. дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Б ургийн овогт Г-ын Ч- (РД: ...........), ........ оны ...... дугаар сарын ....-ны өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл долоо, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн ...... сумын .... дугаар багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Д “шүүгдэгч Г.Ч-г 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн ...... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.А-ийн эзэмшлийн мухар улаан халзан эм үхэр, оодон сүүлтэй ухаа зүстэй эм үхэр, саарал дөхөм эр үхэр, хүрэн зүсмийн эм үхэр, мухар улаан халзан охин бяруу, хүрэн зүсмийн эр бяруу зэрэг нийт зургаан тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, хохирогчид 5’200’000 (таван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгчийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Хохирогчийн үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас), шүүгдэгч Г.Ч-гийн хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас), гэрч Т.Ц-гийн Хаан банк дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), хохирогч Д.А-ийн мал тооллогын баримт (хавтаст хэргийн 12 дугаар хуудас), Д.А-ийг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), хохирогч Д.А-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20, 22 дугаар хуудас), гэрч Т.Ц-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас), гэрч Д.Н-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас), гэрч Н.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас), гэрч Ш.С-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас), гэрч Б.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), хохирогч Д.А-иас дахин авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ...... сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э-ын илтгэх хуудас (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), хохирогчийн үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас), шүүгдэгч Г.Ч-гийн хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас), хохирогч Д.А-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20, 22, 98 дугаар хуудас), гэрч Н.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34- 35 дугаар хуудас), гэрч Ш.С-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас), гэрч Б.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Үүнд:  

- Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ...... сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э-ын “...би Увс аймгийн ...... сумын 3 дугаар багийн нутагт Д.А-ийн 6 тооны үхрийг 2023 оны 12 дугаар сарын 05-ний өдөр тус сумын иргэн Г овогтой Ч- гэгч нь хулгайлсан болохыг илтгэх хуудсаар танилцуулж байна” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хохирогчийн хулгайлагдсан гэх үхэрт үзлэг хийсэн “...Д.А-ийг байлцуулан дөрвөн тооны үхэрт үзлэг хийв. 1. Саарал зүстэй дөнөн эр үхэр, эвэр дээрээ улаан будагтай. 2. Хүрэн зүсмийн гурван настай эм үхэр, эвэртэй, им тамгагүй. 3. Мухар улаан охин бяруу, им тамгагүй. 4. Хүрэн зүсмийн эр бяруу, ...им тамгагүй дөрвөн үхэрт үзлэг хийж дуусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас);

- шүүгдэгч Г.Ч-гийн хашаанд үзлэг хийсэн “...Үзлэгээр яллагдагч Г.Ч-гийн хашаанд уягдсан байсан хоёр үхэр нь малын хашаа болон амбаарт уягдсан байсныг тогтоохоор өвөлжөөнд үзлэг хийв. Үзлэгийг ...... сумын 3 дугаар багийн Дош гэх газарт байх яллагдагч Г.Ч-гийн өвөлжөө бай бөгөөд тус газарт ...гэрийн дэргэд малын дөрвөн хашаа байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас);

- Хаан банк дахь гэрч Т.Ц-гийн ............... тоот дансны “...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 24 минутад ........... гэх утгаар 1’000’000 төгрөгийн орлого, ...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 28 минутад ...........гэх утгаар 100’000 төгрөгийн орлого тус тус орсон” гэх агуулгатай хуулга (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);

- Хохирогч Д.А-ийн “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 3 цаг өнгөрч байхад гэрийн гадаа би өөрийн эзэмшлийн 23 тооны үхэр авч ирсэн. Би эхнэр Т.Ц-гийн хамт малын хашаа янзалж байгаад үхрээ хартал 10 тооны үхэр алга байсан бөгөөд 17 цаг өнгөрч байхад би гэрийн арын бургас руу орсон байх гэж бодоод морио унаад хайгаад олоогүй юм. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өглөө дахин морио унаад байж болох гэх газраар хайсан боловч олоогүй. Би гэртээ харих гээд явж байтал манай гэрийн ойролцоо байх А гэх айлын хаваржааны хашаанд дөрвөн тооны үхэр байхаар нь үлдсэн зургаан тооны үхэр нь ойр хавьд байж магадгүй гэж бодоод хайсан боловч олдохгүй болохоор нь тухайн өдөр дөрвөн тооны үхрээ аваад харьсан. Гэрт ирээд эхнэр Т.Ц-тэй манай зургаан тооны үхрийг яг хулгай авсан байх гэж ярилцаад маргааш өдрөөс нь миний эхнэр Т.Ц- нь манай нутгийн Д.Н- ахын хамт миний .......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ж-ийн адаг, Хөх арал гэх газруудаар хайж, ойр орчмын айлуудаар асууж сурагласан боловч олдохгүй байсан юм. ...Би эхнэр Т.Ц-, ах Д.Н-тай ярилцаад Г.Ч- гэх хүн манай хулгайд алдсан гэх зургаан тооны үхрийг хулгайлж аваад алж нядалсан байх гэж хардаад ядаж толгой шийр нь байж магадгүй гээд Г.Ч- гэх айлын үхрийн амбаар руу явж ороход миний хулгайд алдсан гэх зургаан тооны үхрээс хоёр тооны үхрийг уячихсан байсан. Би тухайн үед уурлаад “та нар арай ч дээ тав зургаан өдөр малаа хайгаад олохгүй асууж сураглаад явж байхад гаргаад өгчихгүй ямар муухай хүмүүс вэ? Би та нарыг цагдаад өгнө, хүний мал авч ирж өгөөрэй” гэж хэлээд явсан юм. Би Г.Ч- гэх хүнээс анх 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрт нь очоод “10 тооны үхрээ хулгайд алдлаа чи үзэж харсан уу?” гэж асуухад надад үгүй гэж хариулсан. Дахин хоёроос гурван өдрийн дараа Г.Ч-тэй утсаар яриад “манай үхрийг үзэж харсан юм байна уу?” гэж асуухад “үгүй ээ харсангүй, хэрвээ танай үхрийг харсан бол би хэлнэ шүү дээ” гэж хэлсэн. Би таваас зургаан хоног хайсны дараа Г.Ч-гийн гэрт очиход амбаараас нь гарч ирсэн юм. Мөн үлдэгдэл алга болсон гэх дөрвөн тооны үхэр Г.Ч-гийн үхэр дотор байсан. Би тухайн үед Г.Ч-г мал хулгайлсан гээд цагдаад гомдол гаргахаар гэртээ ирчхээд байж байтал Г.Ч- дүү Г.Б-ийн хамт миний хулгайд алдсан зургаан тооны үхрийг тууж ирээд надаас уучлалт гуйгаад “намайг уучлаарай та цагдаад битгий хэлээж тэгэх үү? Би таны хохирол гомдлыг барагдуулмаар байна” гээд гуйгаад байсан.

...Миний хулгайд алдсан зургаан тооны үхэр: 1. Мухар улаан галзан эм үхэр, 8 настай, духан дээрээ улаан будагтай, им тамга байхгүй. 2. Оодон сүүлтэй улаан зүстэй эм үхэр, 9 настай, эвэр дээрээ улаан будагтай им тамга байхгүй. 3. Саарал дөнөн эр үхэр, эвэр дээрээ улаан будагтай, им тамга байхгүй. 4. Хүрэн зүсмийн 3 настай эм үхэр, эвэр дээр улаан будагтай, им тамга байхгүй. 5. Мухар улаан галзан охин бяруу, будаггүй, им тамга байхгүй. 6. Хүрэн зүсмийн эр бяруу, бөөсөгтэй, им тамга байхгүй. Тухайн үед Г.Ч-гийн үхрийн амбаарт мухар улаан галзан эм үхэр, оодон сүүлтэй улаан зүстэй эм үхэр хоёрыг уячихсан байсан. Үлдсэн дөрвөн тооны үхрийг Г.Ч- өөрийн үхэртээ нийлүүлсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас);

- Хохирогч Д.А-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн “...миний үхэр байсан гэх Г.Ч- нь манай өвөлжөөнөөс 6-7 орчим километрт байх малын бэлчээрийн дэргэд модон дотор буюу Дош гэх газарт өвөлждөг. Манай үхэр бэлчээрт явчхаад буцаж ирэхгүй болохоор маргааш нь үхэр бэлчдэг газарт очиж хайхад тухайн бэлчээрийн ойролцоо байх хаваржаанд дөрвөн үхэр бэлчээрлээд хоносон. Тухайн хаваржаан дээр айл байхгүй бөгөөд хашаа нь задгай байсан тул тэнд хоносон байсан. Харин үлдэгдэл зургаан үхэр нь байхгүй болохоор хэд хоног хайж байхдаа Г.Ч-гийн гэрт 2-3 удаа очиж асуусан боловч хараагүй гэж хэлсэн. ...Дахин үхрээ хайгаад олоогүй болохоор урьд нь 4 харсан хоёр үхрээ лавлаж харъя гэж бодоод үхэр оруулсны дараа Г.Ч-гийн гэрт очиж, малын хашаанд нь орж үзэхэд энэ өвөл тухайн айлд өвөлжиж байгаа О гэх хүний үхэр дотор миний оодон сүүлтэй улаан эм үхэр, улаан галзан мухар эм үхэр уяатай байхаар нь “миний үхэр яагаад энд байж байдаг юм, үлдэгдэл дөрвөн үхэр нь яасан бэ? Миний үхрүүдийг бүгдийг нь олж өг” гэж хэлчхээд гэр рүүгээ явсан. Тэр орой нь Г.Ч- нь миний зургаан үхрийг тууж ирсэн бөгөөд “үлдэгдэл дөрвөн үхэр нь манай үхэрт бэлчээрээр нийлээд ирсэн байхаар нь хамт туугаад ирлээ, таны хоёр үхрийг би сайн таниагүй учраас дүүгийн үхэртэй хамт уясан байна, гэхдээ хэд хоног хэлэлгүй хайлгасанд уучлаарай” гэж хэлээд миний хайсан зардал болох 1’100’000 төгрөг, нэг эр хонь өгсөн. Г.Ч- нь миний хоёр үхэр малд нь байгааг мэдсээр байж хэд хоног хашаандаа уяж хадгалсан учраас тухайн үед хэсгийн төлөөлөгчид мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас);

- Хохирогч Д.А-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн “...Би хулгайд алдсан гэх зургаан тооны үхрийг 2023 оны 12 дугаар сарын 03- ны өдрөөс эхлэн хайж байх үедээ Г.Ч-гийн гэрт морьтой очиж асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн юм. Мөн тухайн өдрөөс 2 өдрийн дараа Би эхнэр болон Д.Н-ын хамт очиж асуухад мөн адил мэдэхгүй гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 06-ны орой Г.Ч-гээс утсаар ярьж асуухад мөн адил “мэдэхгүй” гэж хэлсэн юм.

Би 2023 оны 12 дугаар сарын 08-ны орой эхнэр болон Д.Н- ахын хамт Г.Ч-гийн дүү болох Г.Б гэх айлд очиж алдагдсан гэх зургаан тооны үхрээ асуухад “мэдэхгүй байна, манай Г.Ч- ах 4 тооны үхрийг баруун тал руу тууж байсан, надад өөр мэдэх зүйл байхгүй” гэж хэлэхээр нь би тухайн Г.Ч-г хардах сэдэл төрсөн юм. Би Г.Б гэх залуугийн хамт Г.Ч-гийн гэрт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр очоод “танай дүү чамайг дөрвөн тооны үхэр баруун тал руу тууж байсан гэж хэлсэн байна” гэхэд Г.Ч- тухайн үедээ их уурлаж “танай үхэр манайд байхгүй, юу яриад байна” гэх зэргээр над руу дайраад байсан юм. Тэгэхээр нь би Г.Ч-гийн үхрийн хашаанд орж үзэхэд миний алдагдсан зургаан тооны үхрээс хоёр тооны үхрийг эврээс нь уячихсан байсан юм. Бэлчээрт байх мал гэртээ ирэх цаг хугацаа биш байсан өөрөөр хэлбэл 16 цагийн үед Г.Ч-гийн гэрийн гадна мал байгаагүй юм. Тухайн үхрийн амбаарт хоёр тооны үхрээс өөр үхэр байгаагүй юм. Манай гэр Г.Ч-гийн гэрээс 8-10 км зайтай байдаг. Нэг ёсондоо манай үхэр Г.Ч-гийн үхэртэй нийлэх боломж байхгүй миний хулгайд алдсан гэх зургаан тооны үхрийн зүсийг Г.Ч- мэдэж байсан олон удаа лавлаж асуухад “манайд байхгүй мэдэхгүй” гэж байсан хүн амбаараас нь гарч ирэхэд би их гомдож уурласан юм. Тэгээд би цагдаад мэдэгдэж асуудлыг шийдүүлэн гэж хэлээд гэртээ ирээд байж байтал Г.Ч- дүү Г.Б-ы хамт миний хулгайд алдагдсан зургаан тооны үхрийг тууж ирээд үхэр хулгайлсан гэм буруугаа хүлээгээд миний хохиролд 1’100’000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас);

- Гэрч Т.Ц-гийн “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би нөхөр Д.А-ийн хамт малын хашаа янзалж байсан. Миний нөхөр Д.А-ь тухайн өдөр 17 цаг өнгөрч байхад үхрээ хашаандаа оруулах гээд тууж ирсэн. Миний нөхөр Д.А- “арван тооны үхэр байхгүй байна, гэрийн арын бургас руу орсон байх” гэж хэлээд морио унаад явсан юм. Тухайн өдөр арван тооны үхрээ хайгаад олоогүй. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний нөхөр Д.А- өглөө эрт үхрээ хайгаад явсан. Орой 18 цаг өнгөрч байхад алга болсон арван тооны үхрээс дөрвөн тооны үхэр тууж ирсэн. ...бид хоёр үлдсэн 5 зургаан тооны үхрийг хулгай авсан байх гэж ярилцаад би өөрийн ах дүү хамаатан садны хэдэн хүнд хэлж сураг тавьсан. Маргааш нь би Д.Н- гэх ахын хамт ......... улсын дугаартай автомашинтай ...... сумын 1 дүгээр баг Ж-ийн адаг гэх газраас эхлэн хайсан боловч олдоогүй юм. Миний нөхөр Д.А-ь нь Д.Н- ах бид хоёрыг дуудаад Г.Ч- гэх хүн манай зургаан тооны үхрийг хулгайлсан байх гээд Г.Ч-гээс “манай зургаан тооны үхэр байна уу” гэж асуухад “үгүй ээ би хараагүй” гэсэн. Тэгэхээр нь би танай үхрийн амбаарт орж үзмээр байна гэж асуухад Г.Ч- гэх хүн сандарсан байдалтай “тэг үзээ танай үхэр байхгүй” гэх зэргээр хэлээд байсан. Г.Ч-гийн үхрийн амбаарт орж үзэхэд манай мухар улаан халзан үхэр, оодон сүүлтэй улаан зүсмийн 9 настай эм үхэр байсан юм. Миний нөхөр “чи ямар муухай хүн бэ? чамайг ийм хүн гэж бодсонгүй” гэх зэргээр хэлээд явсан юм. Г.Ч- гэх хүн дүү Г.Б-ы хамт манай зургаан тооны үхрийг авч ирж өгөөд миний Хаан банк дахь ..................тоот данс руу 1’100’000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас);

- Гэрч Д.Н-ын “...Д.А- 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манайд ирээд “за би өөрийн эзэмшлийн 10 тооны үхрийг 05-ны өдөр алга болгоод сураг тасарлаа, ер нь миний үхрийг хулгай авсан байх, та миний эхнэр Т.Ц-тэй хамт автомашиныг нь бариад Жирээгийн адаг гэх газраас эхлээд сураг тавиад хамт хайлцаад өгөөч” гэсэн юм. Би Т.Ц-гийн хамт ...... сумын 1 дүгээр баг Жирээгийн адаг гэх газраас эхлээд автомашин явж болох бүх газраар явж айл хүмүүсээс асууж сурагласан боловч олдоогүй юм. Д.А-ь Т.Ц- бид хоёр руу залгаад “Г.Ч- гэх хүн манай хулгайд алдагдсан зургаан үхрийг авсан нь гарцаагүй боллоо, амбаар саванд нь үхрийн арьс шир толгой нь байж магадгүй” гэхээр нь Г.Ч- гэх айлын үхрийн амбаар руу Д.А-ь, Т.Ц-, Г.Ч- бид нар ороход Д.А-ийн хулгайд алдсан гэх хоёр тооны үхэр уяатай байсан. Д.А-ь “чи ямар хулгайч хүн бэ? олон хоног хулгайд алдсан үхрээ асууж сураглаж явж байхад хэлээд өгчихгүй, чамайг би одоо цагдаад өгнө” гэсэн чинь Г.Ч- “танай дөрвөн үхэр манай үхэр дотор байгаа, чи цагдаад битгий хэл” гээд гуйсан юм. Бид нар Д.А-ийн гэрт очоод байж байтал Г.Ч- гэх хүн Д.А-ийн хулгайд алдсан зургаан тооны үхрийг тууж ирсэн юм. ...Ер нь бол зургаан үхрийг нь бид нар таваас зургаан хоног хайсан, мөн Д.А-ь Г.Ч- гэх хүнээс олон удаа үхрээ асууж сураглахад мэдэхгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас);

- Гэрч Н.Д-гийн “...Д.А-ь ах 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зургаан тооны үхрээ хулгайд алдсан гэж манай аав Д.Н- руу ярьсан. Мөн намайг морьтой хайгаад өгөөч гэсэн юм. Би гурав дөрвөн өдөр Д.А-ь ахын хулгайд алдсан гэх зургаан тооны үхрийг морьтой хайсан. Таваас зургаан өдрийн дараа Д.А-ь ах Ч- гэх айл манай үхрийг хулгайлж нядалсан байх гэж хардаад гэрт нь очоод үхрийн амбаарт нь яваад орох үед хулгайд алдсан гэх зургаан тооны үхрийн хоёр үхрийг уячихсан, дөрвөн үхрийг нь өөрийн үхэртэй нийлүүлсэн байсан гэсэн юм. ...Д.А-ь ах Г.Ч- гэх айлаар орж хоёроос гурван удаа үхрээ асууж сураглахад мэдэхгүй хараагүй гэх хариулт өгсөн гэсэн юм. Тэгэхээр нь би орж асууж лавлаагүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас);

- Гэрч Ш.С-ын “...Д.А-ь гэх хүн 2023 оны 12 дугаар сарын эхээр манай гэрт ирээд “манай зургаан тооны үхэр хулгайд алдагдлаа, чи надад хайж өгөөч” гэж хэлсэн. Би тухайн алга болсон гэх зургаан тооны үхрийг гурваас дөрвөн хоног морьтой ...... сумын 3 дугаар багийн “Дош” гэх нэртэй газраар эрж хайсан юм. Гурваас дөрөв хоногийн дараа Д.А-ь ах залгаад “манай 6 хулгайд алдсан зургаан тооны үхрийг Г.Ч- гэх хүн хулгайлаад өөрийнхөө хашаанд уячихсан байсан” гэж над руу утсаар ярьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас);

- Гэрч Б.Т-ын “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.А-ь ах үхрээ алдаж Н.Д-, С буюу Ш.С-, Ц, Д.Н-, Д.А-ь нарын хамтаар хоёр хэсэг болж хайгаад явж байтал буюу сүүлийн өдөр байх орой болж байхад Д.А-ь ах залгаад “хулгайд алдсан зургаан тооны үхрээс хоёр үхрийг Дош гэх газарт буюу Г.Ч- гэх айлын хашаанд уясан байна, үлдсэн 4 үхэр байхгүй байна” гэж хэлсэн. ...Сүүлд сонсоход Г.Ч- нь тухайн орой Д.А-ь ахын хулгайд алдсан зургаан тооны үхрийг буцаан өгч хохирол барагдуулж өгсөн гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);

- Шинжээчийн 9 дугаартай “2023 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймгийн ...... суманд нас гүйцсэн эм үхэр 1’300’000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг, дөрвөн настай эр үхэр 1’200’000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, 3 настай эм үхэр 900’000 /есөн зуун мянга/ төгрөг, бяруу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) зэрэг болно.

2.2. Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ...... сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э-ын 2024 оны 01 дүгээр сарын 16- ны өдөр гаргасан илтгэх хуудас (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас)-ыг үндэслэн тус өдөр уг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.

Мөрдөгч 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн огноотой гэрч Г.Б, Г.Н нараас (хавтаст хэргийн 24, 26 дугаар хуудас) мэдүүлэг авсан тэмдэглэлийг прокурор 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаартай яллах дүгнэлтийн тодорхойлох хэсгийн 6, 7 дахь хэсгүүдэд яллах талын нотлох баримтаар дурдсан байна.  

Гэрч нараас авсан мэдүүлгийн огноо мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө тавигдсан байгаа учраас үүнийг техникийн шинжтэй алдаа юу эсвэл мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан уу гэдгийг тодруулах зорилгоор гэрч Г.Б, Г.Н нарыг шүүх хуралдаанд оролцуулж, даргалагчаас “Хэдэн сарын хэдний өдөр танаас мэдүүлэг авсан бэ?” гэж асуухад гэрч Г.Б “12 дугаар сарын 20-ны өдөр” гэж, улсын яллагч “Мөрдөгч танаас хэзээ мэдүүлэг авсан бэ? Мэдүүлэг авсан он сар өдрийн санаж байна уу?” гэж асуухад гэрч Г.Н “Санахгүй байна” гэж тус тус хариулжээ.  

Иймд дээрх гэрч нарын мэдүүлгээр эргэлзээ бүхий нөхцөл байдал арилаагүй тул гэрч Г.Б, Г.Н нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв.  

2.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн талаар мөн Г.Ч-гийн эзэмшилд хохирогчийн 6 тооны мал хэрхэн яаж шилжиж ирсэн юм бэ гэдгийг тогтоогоогүй” гэж маргасан нь Хохирогч Д.А-ийн “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг өнгөрч байхад гэрийн гадаа би өөрийн эзэмшлийн 23 тооны үхэр авч ирсэн. Би эхнэр Т.Ц-гийн хамт малын хашаа янзалж байгаад үхрээ хартал 10 тооны үхэр алга байсан бөгөөд 17 цаг өнгөрч байхад би гэрийн арын бургас руу орсон байх гэж бодоод морио унаад хайгаад олоогүй юм. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 06- ны өглөө дахин морио унаад байж болох гэх газраар хайсан боловч олоогүй” гэх 7 мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас), гэрч Т.Ц-гийн “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би нөхөр Д.А-ийн хамт малын хашаа янзалж байсан. Миний нөхөр Д.А-ь тухайн өдөр 17 цаг өнгөрч байхад үхрээ хашаандаа оруулах гээд тууж ирсэн. Миний нөхөр Д.А-ь “арван тооны үхэр байхгүй байна, гэрийн арын бургас руу орсон байх” гэж хэлээд морио унаад явсан юм. Тухайн өдөр арван тооны үхрээ хайгаад олоогүй. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний нөхөр Д.А-ь өглөө эрт үхрээ хайгаад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас), гэрч Д.Н-ын “...Д.А-ь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манайд ирээд “за би өөрийн эзэмшлийн 10 тооны үхрийг 05-ны өдөр алга болгоод сураг тасарлаа, ер нь миний үхрийг хулгай авсан байх, та миний эхнэр Т.Ц-тэй хамт автомашиныг нь бариад Жирээгийн адаг гэх газраас эхлээд сураг тавиад хамт хайлцаад өгөөч” гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас), гэрч Н.Д-гийн “...Д.А-ь ах 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “зургаан тооны үхрээ хулгайд алдсан” гэж манай аав Д.Н- руу ярьсан. Мөн намайг морьтой хайгаад өгөөч гэсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас), гэрч Б.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) зэргээр няцаан үгүйсгэгдэж байна.

Харин хохирогч Д.А-ь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ хэрэг гарсан гэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэжээ. Хохирогч хэрэг болсон гэх хугацаанаас 4 сар өнгөрсний дараа мэдүүлэг өгөхдөө андуурсан байх боломжтой бөгөөд энэ нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг гарсан гэх цаг хугацааг тодорхой хэлж чадахгүй байгаагаас харагдана. Иймд хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр хэрэг болсон гэх цаг хугацаа хөдөлбөргүй тогтоогдсон тул өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.  

Мөн шүүгдэгч “Би мал хулгайлж аваагүй, дагаж ирсэн үхрийг барьж уясан. Би хулгай хийдэг хүн биш. Манай үхэртэй дагаж ирсэн 2 тооны үхрийг би морины хашаанд барьж уясан гэмтэй. 4 үхэр нь Г-ын үхэрт байсныг эзэн нь олж авсан байсан. Намайг тууж авч ирж өг гэхээр нь би Г.Б гэх дүүтэйгээ тууж аваачиж өгсөн” гэж мэдүүлсэн нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаар тогтоогдоогүй.

Шүүгдэгчийн мэдүүлсэн дээрх үйл баримт нь хохирогч Д.А-ийн “...Г.Ч- гэх айлын үхрийн амбаар руу явж ороход миний хулгайд алдсан гэх зургаан тооны үхрээс хоёр тооны үхрийг уячихсан байсан. Би тухайн үед уурлаад “та нар арай ч дээ тав зургаан өдөр малаа хайгаад олохгүй асууж сураглаад явж байхад гаргаад өгчихгүй ямар муухай хүмүүс вэ? Би та нарыг цагдаад өгнө, хүний мал авч ирж өгөөрэй” гэж хэлээд явсан юм. Би Г.Ч- гэх хүнээс анх 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрт нь очоод “10 тооны үхрээ хулгайд алдлаа чи үзэж харсан уу?” гэж асуухад надад үгүй гэж хариулсан. Дахин хоёроос гурван өдрийн дараа Г.Ч-тэй утсаар яриад “манай үхрийг үзэж харсан юм байна уу?” гэж асуухад “үгүй ээ харсангүй, хэрвээ танай үхрийг харсан бол би хэлнэ шүү дээ” гэж хэлсэн. Би таваас зургаан хоног хайсны дараа Г.Ч-гийн гэрт очиход амбаараас нь гарч ирсэн юм. Мөн үлдэгдэл алга болсон гэх дөрвөн тооны үхэр Г.Ч-гийн үхэр дотор байсан. Би тухайн үед Г.Ч-г мал хулгайлсан гээд цагдаад гомдол гаргахаар гэртээ ирчхээд байж байтал Г.Ч- дүү Г.Б-ийн хамт миний хулгайд алдсан зургаан тооны үхрийг тууж ирээд надаас уучлалт гуйгаад “намайг уучлаарай та цагдаад битгий хэлээч тэгэх үү? Би таны хохирол гомдлыг барагдуулмаар байна” гээд гуйгаад байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас), 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн “...үлдэгдэл зургаан үхэр нь байхгүй болохоор хэд хоног хайж байхдаа Г.Ч-гийн гэрт 2-3 удаа очиж асуусан. ...Г.Ч-гийн гэрт очиж, малын 8 хашаанд нь орж үзэхэд энэ өвөл тухайн айлд өвөлжиж байгаа О гэх хүний үхэр дотор миний оодон сүүлтэй улаан эм үхэр, улаан галзан мухар эм үхэр уятай байхаар нь “миний үхэр яагаад энд байж байдаг юм, үлдэгдэл дөрвөн үхэр нь яасан бэ? Миний үхрүүдийг бүгдийг нь олж өг” гэж хэлчхээд гэр рүүгээ явсан. Тэр орой нь Г.Ч- нь миний зургаан үхрийг тууж ирсэн бөгөөд “үлдэгдэл дөрвөн үхэр нь манай үхэрт бэлчээрээр нийлээд ирсэн байхаар нь хамт туугаад ирлээ, таны хоёр үхрийг би сайн таниагүй учраас дүүгийн үхэртэй хамт уясан байна, гэхдээ хэд хоног хэлэлгүй хайлгасанд уучлаарай” гэж хэлээд миний хайсан зардал болох 1’100’000 төгрөг, нэг эр хонь өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 08-ны орой эхнэр болон Д.Н- ахын хамт Г.Ч-гийн дүү болох Г.Б гэх айлд очиж алдагдсан гэх зургаан тооны үхрээ асуухад “мэдэхгүй байна манай Г.Ч- ах 4 тооны үхрийг баруун тал руу тууж байсан, надад өөр мэдэх зүйл байхгүй” гэж хэлэхээр нь би тухайн Г.Ч-г хардах сэдэл төрсөн юм. Би Г.Б гэх залуугийн хамт Г.Ч-гийн гэрт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр очоод “танай дүү чамайг дөрвөн тооны үхэр баруун тал руу тууж байсан гэж хэлсэн байна” гэхэд Г.Ч- тухайн үедээ их уурлаж “танай үхэр манайд байхгүй, юу яриад байна” гэх зэргээр над руу дайраад байсан юм. Тэгэхээр нь би Г.Ч-гийн үхрийн хашаанд орж үзэхэд миний алдагдсан зургаан тооны үхрээс хоёр тооны үхрийг эврээс нь уячихсан байсан юм. Бэлчээрт байх мал гэртээ ирэх цаг хугацаа биш байсан өөрөөр хэлбэл 16 цагийн үед Г.Ч-гийн гэрийн гадна мал байгаагүй юм. Тухайн үхрийн амбаарт хоёр тооны үхрээс өөр үхэр байгаагүй юм. ...миний хулгайд алдсан гэх зургаан тооны үхрийн зүсийг Г.Ч- мэдэж байсан олон удаа лавлаж асуухад “манайд байхгүй мэдэхгүй” гэж байсан хүн амбаараас нь гарч ирэхэд би их гомдож уурласан юм. Тэгээд би цагдаад мэдэгдэж асуудлыг шийдүүлэн гэж хэлээд гэртээ ирээд байж байтал Г.Ч- дүү Г.Б-ы хамт миний хулгайд алдагдсан зургаан тооны үхрийг тууж ирээд үхэр хулгайлсан гэм буруугаа хүлээгээд миний хохиролд 1’100’000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас);

- Гэрч Т.Ц-гийн “...Г.Ч-гээс “манай зургаан тооны үхэр байна уу” гэж асуухад “үгүй ээ би хараагүй” гэсэн. Тэгэхээр нь би танай үхрийн амбаарт орж үзмээр байна гэж асуухад Г.Ч- гэх хүн сандарсан байдалтай “тэг үзээ танай үхэр байхгүй” гэх зэргээр хэлээд байсан. Г.Ч-гийн үхрийн амбаарт орж үзэхэд манай мухар улаан халзан үхэр, оодон сүүлтэй улаан зүсмийн 9 настай эм үхэр байсан юм. Миний нөхөр “чи ямар муухай хүн бэ? чамайг ийм хүн гэж бодсонгүй” гэх зэргээр хэлээд явсан юм. Г.Ч- гэх хүн дүү Г.Б-ы хамт манай зургаан тооны үхрийг авч ирж өгөөд миний Хаан банк дахь ............... тоот данс руу 1’100’000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас);

- Гэрч Д.Н-ын “...Г.Ч- гэх айлын үхрийн амбаар руу Д.А-ь, Т.Ц-, Г.Ч- бид нар ороход Д.А-ийн хулгайд алдсан гэх хоёр тооны үхэр уяатай байсан. Д.А-ь Г.Ч- гэх хүнд “чи ямар хулгайч хүн бэ? олон хоног хулгайд алдсан үхрээ асууж сураглаж явж байхад хэлээд өгчихгүй, чамайг би одоо цагдаад өгнө” гэсэн чинь Г.Ч- гэх хүн “танай дөрвөн үхэр манай үхэр дотор байгаа, чи цагдаад битгий хэл” гээд гуйсан юм. Бид нар Д.А-ийн гэрт очоод байж байтал Г.Ч- гэх хүн Д.А-ийн хулгайд алдсан зургаан тооны үхрийг тууж ирсэн юм. ...Ер нь бол зургаан үхрийг нь бид нар таваас зургаан хоног хайсан, мөн Д.А-ь Г.Ч- гэх хүнээс олон удаа үхрээ асууж сураглахад мэдэхгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас) зэргээр няцаан үгүйсгэгдэж байна.

2.4. Хохирогч Д.А-ь гэм буруугийн шүүх хуралдаанд “...Би 10 үхрээ алга болгоод шөнө араас нь хайж яваад бригадаас доошоо 2 км газарт айлын хашаанаас 4 үхрээ олж авсан. Тухайн өдөр их цастай байсан учир би 6 үхрийнхээ мөрөөр цааш хайж яваад олоогүй учир 4 үхрээ туугаад буцаж гэртээ ирсэн. Маргааш нь дахиад үхрээ хайж яваад олоогүй бөгөөд хар үзүүрийн бригадын урд тал буюу Г.Ч-гийн буурины урдуур устай голоор 5 өдөр хайж зам хүртэл явж хайгаад олдоогүй. Тэгээд нааш яваад ойр хавийн айлуудаар сургаж яваад 2 үхрээ Г.Ч-гийн малын хашаанаас олсон. Үлдсэн 4 үхрийг яасан бэ гэж асуутал мэдэхгүй гэж хэлсэн. Би үхрээ хайж яваад Г.Б-тай уулзтал ийм тийм үхрүүд байсан талаар надад хэлэхээр нь би Г.Б-тай цуг Г буюу Ч-ын гэрийн гадна очтол үхэр дунд нь миний алга болгосон 3 үхэр байсан. Тэгээд би Чулуунбаатарт хандаж “миний 3 үхэр танай үхэртэй нийлсэн байх тул үлдсэн 1 үхрийн олоод 6 үхэр авч ирж өг” гэж хэлээд явсан. Би ганцаараа явж 6 үхрээ хайгаад барахгүй болохоор ах дүү нараа дайчилж байж сураг гаргаж үхрээ олж авсан. Манай үхрийн бэлчээр Г.Ч-гийн үхрийн бэлчээр нэг гэдэг нь үнэн. Манайхаас 6-7 км зайтай өвөлждөг бөгөөд манай үхэр бас хойд талаар нь яваад байдаг талтай.  

... Би Г.Ч-гийн хашаанаас 2 үхрээ олж аваад орой нь 3 үхэр байгаа айлд очсон. 1 үхэр нь хаана байна гэж асуутал мэдэхгүй, Зүүнговь сумын үхэр гэж бодоод байсан гэж хариулсан. Тухайн жил зуд их болж Зүүнговь сумаас мал их орж ирж байсан учир танихгүй үхэр нийлсэн байхыг үгүйсгэхгүй.

... Г.Ч-гийн хашаанд 2 үхэр байгааг мэдсэний дараа үлдсэн үхрээ хайж яваад очсон. Ямар ч байсан айлууд үхрээ сааж байх үед гэгээ тасраагүй байсан” гэж мэдүүлжээ.  

Мөн улсын яллагчийн “Таны 2 тооны үхэр Г.Ч-гийн хашаанаас гарч ирсний дараа та нарын хооронд ямар яриа үүссэн бэ?” гэх асуултад хохирогч “Г.Ч- хүргэнийхээ үхэр бас маллаж байсан учир хүргэний үхэр гэж бодож байсан гэж хэлсэн” гэж хариулсан байна.

Хохирогчийн гэм буруугийн шүүх хуралдаанд хууль сануулж, баталгаа гаргасны дараа өгсөн дээрх мэдүүлэг нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би таваас зургаан хоног хайсны дараа Г.Ч-гийн гэрт очиход амбаараас нь гарч ирсэн юм. Мөн алга болсон гэх дөрвөн тооны үхэр Г.Ч-гийн үхэр дотор байсан. Би тухайн үед Г.Ч-г мал хулгайлсан гээд цагдаад гомдол гаргахаар гэртээ ирчхээд байж байтал Г.Ч- дүү Г.Ба-ийн хамт миний хулгайд алдсан зургаан тооны үхрийг тууж ирээд надаас уучлалт гуйгаад “намайг уучлаарай та цагдаад битгий хэлээж тэгэх үү? Би таны хохирол гомдлыг барагдуулмаар байна” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Г.Ч-д “за би хулгайд алдсан зургаан тооны үхрээ чамаас буцааж авлаа би тав зургаан өдөр бензин тос барж, ажил цаг заваа алдсан хүн. Чи миний автомашинд хийсэн бензин тосны 1’100’000 төгрөг өг” гэж хэлсэн. Г.Ч- миний эхнэр Т.Ц-гийн Хаан банк дахь .............. тоот данс руу 1’100’000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас), 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн “...Г.Ч-гийн гэрт очиж, малын хашаанд нь орж үзэхэд энэ өвөл тухайн айлд өвөлжиж байгаа О гэх хүний үхэр дотор миний оодон сүүлтэй улаан эм үхэр, улаан галзан мухар эм үхэр уятай байхаар нь “миний үхэр яагаад энд байж байдаг юм, үлдэгдэл дөрвөн үхэр нь яасан бэ? Миний үхрүүдийг бүгдийг нь олж өг” гэж хэлчхээд гэр рүүгээ явсан. Тэр орой нь Г.Ч- нь миний зургаан үхрийг тууж ирсэн бөгөөд “үлдэгдэл дөрвөн үхэр нь манай үхэрт бэлчээрээр нийлээд ирсэн байхаар нь хамт туугаад ирлээ, таны хоёр үхрийг би 10 сайн таниагүй учраас дүүгийн үхэртэй хамт уясан байна, гэхдээ хэд хоног хэлэлгүй хайлгасанд уучлаарай” гэж хэлээд миний хайсан зардал болох 1’100’000 төгрөг, нэг эр хонь өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн “...Г.Ч- дүү Г.Б-ы хамт миний хулгайд алдагдсан зургаан тооны үхрийг тууж ирээд үхэр хулгайлсан гэм буруугаа хүлээгээд миний хохиролд 1’100’000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас);

- Гэрч Д.Н-ын “...Д.А-ь Г.Ч- гэх хүнд “чи ямар хулгайч хүн бэ? олон хоног хулгайд алдсан үхрээ асууж сураглаж явж байхад хэлээд өгчихгүй, чамайг би одоо цагдаад өгнө” гэсэн чинь Г.Ч- гэх хүн “танай дөрвөн үхэр манай үхэр дотор байгаа, чи цагдаад битгий хэл” гээд гуйсан юм. Бид нар Д.А-ийн гэрт очоод байж байтал Г.Ч- гэх хүн Д.А-ийн хулгайд алдсан зургаан тооны үхрийг тууж ирсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас)-ээс агуулгын хувьд зөрөөтэй байна.

Хохирогч Д.А-ь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гурван удаагийн мэдүүлэгтээ хулгайд алдсан гэх зургаан тооны үхрийн гурван үхэр нь н.Чулуунбаатар гэх хүний гадаа байсан талаар дурдаагүй атлаа шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хохирогч, шүүгдэгч нар нь нэг нутгийн хүмүүс, мөн шүүгдэгчээс малаа бүрэн буцаан авсан, мөн дээрээс нь 1’100’000 төгрөг, нэг эр хонь авсан, хэрэг гарснаас хойш 9 сарын дараа хохирогч мэдүүлэг өгч байгаа учир болсон хэргийн талаар гомдол арилсан буюу хохирогчийг уучилсан нь шүүгдэгчид ашигтай мэдүүлэг өгөх шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хохирогч Д.А-ийн гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв.  

2.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг нэгтгэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч Г.Ч-г 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн ...... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.А-ийн эзэмшлийн мухар улаан халзан эм үхэр, оодон сүүлтэй ухаа зүстэй эм үхэр, саарал дөхөм эр үхэр, хүрэн зүсмийн эм үхэр, мухар улаан халзан охин бяруу, хүрэн зүсмийн эр бяруу зэрэг нийт зургаан тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, хохирогчид 5’200’000 (таван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.

Шүүгдэгч Г.Ч- нь хохирогч Д.А-ийн зургаан тооны үхрийг буюу бод малыг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.

3.2. Шүүгдэгч Г.Ч- яллагдагчаар “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би хүний үхрийг авч хадгалсан үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа боловч тухайн үхрийг өөрөө очиж хулгайлж аваагүй тул тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Д.А-ь гэх хүн манай гэрт хэд хэдэн удаа ирж 11 өөрийн үхрийг хайж асуусан. Тухайн үед би үхрийн зүсийг нь сонсоод үзэж хараагүй гэдгээ хэлсэн. Түүнээс хэд хоногийн дараа манай хадам дүүгийн үхэрт тухайн хүний хайж байсан үхрээс 2 тооны үхэр нь хамт ирэхээр нь би тухайн үед шууд таниагүй учраас хамтад нь уясан. Мөн би өөрөө бичиг үсэг, тоо мэддэггүй учраас тоолж оруулдаггүй. Гэхдээ би сүүлийн орой уг үхрүүд нь Д.А-ийн хайж байсан үхэр гэдгийг мэдсэн бөгөөд эзэн нь хайгаад ирвэл хэлье гэж бодож байтал нэг орой хадам дүүгийн үхэр оруулж байх үеэр манай хашаанд орж уяатай байхыг нь харчхаад “үхрээ хайгаад байхад хэлсэнгүй миний үхрүүдийг бүрэн олж өг, таныг цагдаад хэлнэ” гэж хэлчхээд явсан. Дараа тэр өдөр нь урьд өмнө ирж байгаагүй дөрвөн үхэр манай үхэртэй хамт бэлчээрээс ирсэн бөгөөд тухайн үхрүүд Д.А-ийн үхрийн зүстэй таарч байсан бөгөөд намайг цагдаад хэлнэ бүрэн олж өг гэхээр нь өөрийн хашаанд оруулж хадгалчхаад маргааш өглөө нь 6 үхрийг нь тууж хүргэж өгсөн. Миний хувьд 2 үхрийг нь таньсан даруйд нь хэлэлгүй өөрийн үхэртэй хамт уяж хадгалж байх үеэр Д.А-ь ирсэн боловч урьдчилаад хэлээгүй нь миний буруу, түүнээс биш уг үхрүүдийг авч зарж борлуулсан, нядалсан зүйл огт байхгүй” гэж (хавтаст хэргийн 63 дугаар хуудас);

- Шүүхийн хэлэлцүүлэгт “...2 үхэр манай үхэртэй ирэхээр нь би санаандгүй бариад уясан нь үнэн. Манай хадам дүүгийн үхэр байсныг мэдэхгүй бариад уясан. Намайг Готовоос 4 үхэр авч ирээд өг гэсэн. Би 6 тооны үхрийг Г.Б- дүүтэйгээ хамт тууж хүргэж өгсөн. ...Би мал хулгайлж аваагүй, дагаж ирсэн үхрийг барьж уясан. Би хулгай хийдэг хүн биш. Манай үхэртэй дагаж ирсэн 2 тооны үхрийг би морины хашаанд барьж уясан гэмтэй. 4 үхэр нь Готовын үхэрт байсныг эзэн нь олж авсан байсан. Намайг тууж авч ирж өг гэхээр нь би Г.Б- гэх дүүтэйгээ тууж аваачиж өгсөн” гэж хэргийн үйл баримтын талаар;  

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “...Г.Ч-гийн ямар идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн олон тооны малыг хулгайлсан гэж буруутгаж байгаа нь нотлогдохгүй байна. Г.Ч-гийн малын хашаанаас хохирогчийн 2 тооны үхэр гарч ирсэн гэдэг байдлаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Г.Ч-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна” гэж хэргийн зүйчлэлийн талаар тус тус маргажээ.

Мал хулгайлах гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгдэг, тухай бүр гэмт хэргийг илрүүлэх боломж хязгаарлагдмал байдаг онцлогтой. Алдуул мал завших гэмт хэргийг мал хулгайлах гэмт хэргээс дараах шинжүүдийг харгалзан ялган зүйлчилдэг.   

Алдуул мал гэдгийг гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт бэлчин байрлаж байгаа өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг ойлгоно. Өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа гэдэг нь тухайн малыг авч эзэмшилдээ байлгаж байгаа этгээд нь орон нутгийн захиргаанд тэмдэглүүлж, алдуул мал байгаа талаар тухайн орон нутгийн иргэдэд зар түгээсний дараа үүсэх ойлголт юм.

Тодруулбал Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх хууль зүйн үүргийг болон малчдын дунд байдаг алдуул малын талаар зар түгээх зан заншлын хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд алдуул мал завшсан гэж үзэх бөгөөд дээрх нөхцөл хангагдаагүй тохиолдолд мал хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ. 

Нөгөөтэйгөөр энэ гэмт хэргийн халдлагын зүйл болох мал нь хохирогч болон гэмт этгээдийн оролцоогүйгээр байршлаа өөрчилдөг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэгтэй адилтгаж заавал гэмт этгээдийн идэвхтэй үйлдлээр бэлчээр, байршлаа өөрчилсөн байх буюу хохирогчийн эзэмшлээс гэмт этгээдийн идэвхтэй үйлдлээр шилжсэн байхыг шаарддаггүй. Тухайлбал мал нь бэлчээрлэх, бусдын малтай нийлэх, эсхүл салхи шуурга гэх мэт гаднын нөлөөтэйгөөр гэмт этгээдийн эзэмшилд шилжиж болох бөгөөд энэ тохиолдолд гэмт этгээд тухайн малын талаар зар тараах, эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр хууль бус эзэмшил тогтоосноор уг гэмт хэрэг төгссөнд тооцно.  

Хохирогч Д.А-ь, гэрч Т.Ц-, Г.Н- нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Ч- нь хохирогчийн хоёр тооны үхрийг малын хашаандаа уяж хууль бус эзэмшлээ тогтоосон, дөрвөн тооны үхрийг өөрийн малдаа нийлүүлсэн нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдлийг бүрэн төгсөн гэмт хэрэг гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн тухайн зургаан тооны үхрийг алдуул мал гэх тайлбар, түүний өмгөөлөгчийн алдуул мал завших гэмт хэрэг гэж гаргасан хууль зүйн дүгнэлтийг хангах үндэслэлгүй болно.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны малыг хамруулахаар тодорхойлжээ. Шүүгдэгч хохирогчийн зургаан тооны үхэр буюу бод малыг хулгайлсан тул дээрх олон тооны мал гэх ойлголтод хамаарч байна. Тодруулбал зургаан тооны үхэр хулгайлсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

3.4. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Г.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-ьд 5’200’000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) нотлогджээ.  

Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г.Ч- нь миний зургаан үхрийг тууж ирсэн бөгөөд “үлдэгдэл дөрвөн үхэр нь манай үхэрт бэлчээрээр нийлээд ирсэн байхаар нь хамт туугаад ирлээ, таны хоёр үхрийг би сайн таниагүй учраас дүүгийн үхэртэй хамт уясан байна, гэхдээ хэд хоног хэлэлгүй хайлгасанд уучлаарай” гэж хэлээд миний хайсан зардал болох 1’100’000 төгрөг, нэг эр хонь өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас) өгсөн, мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Г.Ч- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 13 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), Увс аймгийн ...... сумын Суварга багийн Засаг даргын гаргасан тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг гэх хувийн байдал тогтоогдож байна

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

3. Улсын яллагч “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ял оногдуулах санкцтай учир хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т 14 зааснаар шүүгдэгч Г.Ч-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэдэг нь шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх илэрхийлэл төдий бус хэрэгт тогтоогдсон үйл баримтыг бүрэн хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн үйлдэл, эрх бүхий этгээдээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг буюу хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг урьдач нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрсөн зэрэг ухагдахуунуудын нийлбэр юм. Гэтэл шүүгдэгч Г.Ч- нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй маргасан тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх урьдач нөхцөл хангагдаагүй байх тул тус зүйлийн 1.3 дахь заалтыг баримтлан хорих ялын доод хэмжээг хоёр дахин багасгаж оногдуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

3.2. Мөрдөгч 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч Г.Ч-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Г-ын Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Ч-г 02 (хоёр) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг 15 баримтлан шүүгдэгч Г.Ч-д оногдуулсан 02 (хоёр) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА