Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/967

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.******* даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн, 

улсын яллагч Г.Ариунзул

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Өвөрхөнгай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл , ээж хоёр дүүгийн хамт дүүргийн 33 дугаар хорооны ын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар ЙЮ02**************17

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Г.******* нь 202 оны ******* дугаар сарын 09-ний шөнө Баянгол дүүргийн 2 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонд хохирогч тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, газарт унагаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* нь мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн,

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хавтаст хэргээс хохирогч ийн “...Би 202 оны ******* дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед миний таньдаг хүний 10 жилийн төгсөлтийн 30 жилийн ойн арга хэмжээ Тэрэлжид ын амралтын газарт болоод би төрийн далбаатай шүхрийн үзүүлэх тоглолт хийсэн. Тэндээ ширээн дээр нь уригдаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Намайг хүргэж ирсэн машин буцаад хот руу явсан байсан тул би орой эхнэр рүү Ub cab дуудаад өг гэж эхнэр Болор руу ******* цагийн орчимд залгаж яриад эхнэр Ub cab дуудах гэсэн чинь Тэрэлжээс авах үйлчилгээ байхгүй байсан. Тэгээд эхнэр таньдаг хүнээсээ Тэрэлжээс хот руу явах такси байна уу гэхэд эхнэрт таньдаг хүн нь 956*******0167 дугаар өгсөн. Энэ дугаар руу эхнэр ярихад эрэгтэй хүн яриад хот руу 150.000 төгрөгөөр явна гэж хэлээд тохироод намайг 202 оны ******* дугаар сарын 09-ний ******* цаг 0 минутад тухайн такси "ын " амралтын газрын гадна ирээд над руу залгаад би 15 орчим минут хүлээлгээд хүлээлгийн төлбөрийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд би амралтаас гарахад цагаан өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгсэл байсан. Машин дотор жолоочоос гадна 2 эрэгтэй хүн байсан. Машинд суугаад хот руу явсан жолоочоос гадна хоёр эрэгтэй хүн нь машин дотор пиво ууж ирсэн. Тэгээд замдаа тухайн хүмүүстэй маргалдсан байж магадгүй юунаас болж маргасан болохыг мэдэхгүй байна. Замдаа тухайн жолооч эхнэр рүү яриад 100,000 төгрөг шилжүүлж авсан бензин хийхээр эхнэр гэх хүний 51715*******335 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд өөрийн гэр болох Баянгол дүүргийн 2 дүгээр хороо хотхоны гадна машин зам дээр ирээд эхнэр рүү таксины жолооч залгаад ирчихлээ гэсэн бөгөөд эхнэр гэрээс гарч ирээд төлбөр тооцоо, хүлээлгийн мөнгө гэж 100,000 төгрөг шилжүүлсэн байсан. Би машинаас буусны дараа жолоочийн хажууд урд сууж байсан хойд суудал дээр миний хажууд сууж байсан залуу машинаас буугаад надтай маргалдаад тухайн хоёр залуугийн жолоочийн урд хажууд сууж байсан залуу намайг түлхэж газар унагаад миний дээр сууж байсан. Тэгээд гараа далайж байсан нүд рүү цохисон эсэх хаашаа цохисныг би мэдэхгүй байна. Тэгээд эхнэр миний дээр байсан залууг татаж холдуулаад би боссон. Тэгээд тэр хэд машиндаа суугаад хаалгаа түгжээд зугтаагаад явсан. ...Би газар унаад баруун шанаа халцарч арьс шалбарсан, баруун нүд хавдаж хөхөрсөн тэр хоёр залуу над руу дайраад газар унагаагаад баруун нүд хавдсан. Миний баруун өвдөг хуучин бэртэлтэй байсан бөгөөд тэр сэтрээд доголж явж байгаа. Цээжний баруун хэсэгт бага зэргийн хөхөрч улайсан. Тухайн хоёр залуутай зууралдаад газар унахад унасны дараа миний халаасанд байсан "Samsung S-21 ultra" загварын rap утасны дэлгэц болон дэлгэцийн ар хэсэг хагарсан. Халаасанд байсан машины түлхүүр алга болсон. Эхнэр тухайн хүмүүсийг салгах үед эхнэрийн “IPhone 15 pro мах” загварын гар утасны дэлгэц хагарсан. ...Тэр хоёр залуу намайг газар унагаад би газар унаснаас болж баруун нүд хавдсан байх. Жолоочийн хажууд байсан залуу миний дээр гараад сууж байсан. Гараа далайж байсан гэхдээ цохиогүй байх. ...Тэр хоёр залуутай ноцолдож зууралдаж байхдаа газар унасан. Би тухайн хүний гар утсыг гар руу нь өшиглөж газар унагаж эвдсэн зүйл байхгүй. Би гар утсаа 2022 онд 3.*******00.000 төгрөгөөр авч байсан. Одоо засварлахад дэлгэц *******00.000-1.000.000 төгрөг болох байх. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...Би эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 07-0*******, 10 дахь тал/,

Гэрч ын "... Манай нөхөр Мөнгөнжигүүр нь ******* дугаар сарын 10-ны өдөр хүмүүстэй Тэрэлж явахаар болсон юм. Ингээд орой 22 цагийн үед манай нөхөр залгаад "хамт байсан хүмүүс явчихсан байна би харьж чадахгүй байна такси дуудаад өгөөч" гэхээр нь би фейсбүүк дэх найзуудаасаа Тэрэлжээс хүн очоод авах такси байна уу гэхэд 956*******0167 дугаар өгөөд би холбогдоход нэг эрэгтэй хүн аваад 200.000 төгрөгөөр тохироод мөн бензиний мөнгө зэрэгтэй тохирсон юм. Ингээд тухайн хүн замдаа явж байна нөхрийг чинь хүлээж байна, тооцооны мөнгө 100,000 төгрөг бензиний мөнгө 100,000 төгрөгийг тухайн хүний 51715*******335 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд тухайн хүн 02 цагийн үед хот руу ирж байна гээд би гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Тэгээд удалгүй тухайн дугаараас залгаад гэрийн чинь гадаа ирчихсэн гэхээр нь би гарж очсон тэгээд би жолоочтой ярьж байсан чинь "танай нөхөр замдаа пиво авахуулж уусан мөн хүлээлгийн мөнгө өгнө" гээд ярьж байхаар нь би тухайн хүний данс руу үлдэгдэл мөнгийг шилжүүлэх гэж байхад ар талын суудлаас нэг залуу бууж ирээд "танай нөхөр чинь гээд нэг юм яриад байхаар нь би тухайн үед за би мөнгийг нь төлнө" гээд мөнгөө шилжүүлэх гэж байхад манай нөхөр жолооч талын эсрэг талын ар талаас бууж ирээд мөн жолооч талын урд талын суудал дээрээс нэг эрэгтэй бууж ирээд миний хажууд ирээд бүгд зогсчихсон байсан. Тэгээд тэр 3 миний хажууд маргалдаад байсан би тухайн үед мөнгөө шилжүүлээд эргээд харсан чинь манай нөхөр газар уначихсан жолооч талын хажуу талд сууж байсан залуу манай нөхрийн дээр гарчихсан гараа зангидаад байж байсан тэгээд би очиж салгаад нөхрөө босгоод гэртзэ оръё гэж байхад тухайн залуу болихгүй ноцолдож байгаад газарт уначихсан би тухайн үед болиоч гэсэн чинь нээх удалгүй тухайн хүмүүс машиндаа суугаад явсан. Тэгээд гэр лүү орох гэж байхад баруун талын дух хэсэг нь шалбарчихсан баруун өвдөг өвдөөд байна гэж хэлж байсан. Би тухайн үед жолоочтой тооцоо хийж байхад тухайн машинд сууж байсан 2 эрэгтэй бууж ирж байсан. Тэгээд харсан чинь жолооч талын хажууд сууж байсан хар өнгийн подвалктой залуу нь манай нөхрийн дээр гарчихсан гараа зангидчихсан байсан. Тэрнээс бол хэн унагаасан талаар хараагүй. Ар талын суудлаас бууж ирсэн залуу нь цагаан өнгийн подволктой саарал өнгийн өмдтэй байсан. Жолоочийн хажуу талаас бууж ирсэн хүн нь хар өнгийн подволктой байсан. Жолооч залуу нь бууж ирээгүй тухайн зодоонд оролцоогүй. Үзүүлэх шаардлага байхгүй. Манай байрны үүдэнд байдаг гэхдээ тухайн зодоон болсон гэх газар хяналтын камер байгаагүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-13 дахь тал/,

Гэрч ы "... Би 202 оны ******* дугаар сарын 09-ний өдөр Тэрэлжид айлын хувийн хаусанд дотоод заслын ажлыг *******, нарын хамт хийж байсан юм. Бид тухайн хаусанд байрлаж ажиллаж байсан тул тухайн шөнө унтах гэж байтал ******* рүү эхнэрийнх нь найз нь залгаад манай нөхрийг "ын " гэх нэртэй амралтын газраас Улаанбаатар хот руу хүргээд өгөөч 150.000 төгрөг өгье гэж хэлсэн байсан тул би болон *******, нарын хамт тухайн Тэрэлжид байрладаг "ын " гэх нэртэй амралтын газраас очиж нэг үл таних залууг авсан би тухайн залууг танихгүй. Тухайн залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан ба маш их согтолттой харагдаж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба (улсын дугаарыг нь санахгүй байна) тухайн тээврийн хэрэгсэл нь *******ий эзэмшилтэй, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан ба ******* жолоочийн хажуу талын суудал дээр суусан байсан би арын суудал дээр суугаад явж байсан. Тухайн үл таних залууг ын амралтын газраас аваад явж байхад машинд байсан том 2 литр савтай пиво байсан ба тухайн пивыг ******* үл таних залуутай хувааж уусан. Бид Улаанбаатар явах замдаа ******* хоёрын нэг нь үл таних залууд хандаж Ахаа бид нарт өгөх төгрөгнөөсөө бензин хийгээд өгөөч бид нарт мөнгө байдаггүй гэж хэлсэн. Гэтэл тухайн үл таних залуу нь гурайхалсан гуйлгачингууд гэж хэлээд *******тэй маргалдаж эхэлсэн ба үл таних залуу *******ий чих рүү нь алгадсан тул ******* гар утсан дээрээ бичлэг хийгээд та намайг цохичихлоо гэж орилж байсан. Тухайн үл таних залуугийн гэрт нь очтол ******* хэрэлдээд яваад байсан ба гэрийнх нь гадаа очиход эхнэр нь гарч ирээд авсан ба эхнэр нь тооцоогоо хийхээр зогсож байсан ******* эхнэрт нь хандаж танай нөхөр чинь намайг цохисон талаар хэлэхэд тухайн үл таних ******* рүү хүрч ирээд ямар шалчигнасан залуу вэ гээд *******ий нүүр хэсэгт цохисон гэтэл ******* зөрүүлээд нүүр хэсэгт нь цохисон ******* рүү тухайн үл таних залуу дайраад байсан ба ******* хойшоо ухраад алхаад байсан. Тэгэхэд нь би очиж салгаад тухайн ахыг тэврээд түлхсэн. ******* машиндаа суугаад машинаа хөдөлгөөд би сүүлд нь суух гэж байтал тухайн үл таних залуу над руу дайрахаар нь би зугтаагаад машин руу гүйж байтал ард унаад босоод,дахин араас гүйж байх байсан тэгээд би машинд суугаад бид нар явчихсан. ******* гэх залууг сайн танихгүй ажил дээр танилцаж байсан ажлаар холбоотой хүмүүс, би гэх залуутай ээжийн талаар холбогдсон хамаатнууд. Би тухайн үл таних залуугийн биед халдаагүй харин түүнийг ******* рүү дайрч байхад дундуур нь орж салгасан. Ган- Эрдэнэ бол тухайн үл таних залуугийн биед халдаагүй. *******ийг тухайн үл таних цохиход зөрүүлээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Би сайн анзаарч хараагүй. *******ийг бүлэглэж зодсон асуудал байхгүй, тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан мөн тухайн эрэгтэй ******* рүү дайраад байхаар нь би очиж салгах гэж очоод “та цаашаа байгаач” гээд түлхээд *******тэй хамт гүйгээд машин руугаа суусан. Би тухайн хүний биед халдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 27 дахь тал/,

гэрч Г.Ган-Эрдэнийн "... ******* жолоочийн хажуу талын суудал дээр суусан байсан Баярсайхан арын суудал дээр суугаад явж байсан. Тухайн үл таних залууг ын амралтын газраас аваад явж байхад машинд байсан том 2 литр савтай пиво байсан ба тухайн пивыг ******* үл таних залуутай хувааж уусан. Бид Улаанбаатар явах замдаа ******* үл таних залууд хандаж ахаа бид нарт өгөх 150,000 төгрөгнөөсөө бензин хийгээд өгөөч бид нарт мөнгө байдаггүй гэж хэлсэн гэтэл тухайн үл таних залуу нь гурайхалсан гуйлгачингууд гэж хэлээд *******тэй маргалдаж эхэлсэн ба үл таних залуу *******ий чих рүү нь алгадсан тул ******* гар утсан дээрээ бичлэг хийгээд та намайг цохичихлоо гэж орилж байсан. Бид нар тухайн үл таних залуугийн эхнэр лүү залгаад бензинийн мөнгө авсан ба тухайн эмэгтэй нь манай нөхрөөс мөнгө төгрөг битгий асуу би өгнө гэж хэлсэн. Тухайн үл таних залуугийн гэрт нь очтол ******* хэрэлдээд яваад байсан ба гэрийнх нь гадаа очиход эхнэр нь гарч ирээд авсан ба би машинаас буугаагүй байж байхад эхнэр нь хүрч ирээд үлдэгдэл мөнгөө хийсэн тэгээд би тухайн эмэгтэйгээс нөхрийгөө аваад орчих гэж хэлж байтал ******* цаанаас танай нөхөр чинь намайг алгадчихлаа хөөе гээд орилоод байсан тэгээд эхнэр нь авч орох гэж байтал эхнэрийгээ зодоод байсан тэгээд би машинаас буугаад тухайн залууг салгасан ******* тухайн залуугаас зугтаад зайтай зогссон байсан тэгээд явах гээд машиндаа сууж байтал тухайн залуу Баярсайханыг *******тэй андуураад цохиод авсан ба шууд машиндаа суугаад явцгаасан. ... Би тухайн үл таних залуугийн биед халдаагүй харин түүнийг эхнэрээ зодоод байхаар нь машинаас бууж салгасан. *******д алгадуулаад зөрүүлээд алгадсан санагдаж байна Баярсайхан бол халдаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,

Мөрдөгчөөс 202 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан “...Тухайн жолоочийн хажуу талд сууж байсан мөн хамт байсан хүмүүсээсээ шөвгөр царайгаар танина. Зургийг нь харуулах юм бол танина. Тухайн өдөр миний биед гэмтэл учруулж шөвгөр туранхай залуу нь байсан. Тухайн хүн машинаас бууж ирээд намайг цохиж байсан учир тухайн хүнийг царайг нь санаж байна. Танигдагч нарын зурагнуудыг танигчаар заалгахад 1 гэсэн дугаартай хүний зургийг танигч буюу хохирогч миний биед халдсан гэх хүмүүсийн зураг мөн гэж хэлэн танигдагч Ч. Мөнгөнжигүүр зургийг заав. Мөн дараалан тавьсан 1- гэж дугаарласан зургаас байрыг сольж харуулахад гэж дугаарласан хүний зургийг мөн адил зааж байв....” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-******* дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 202 оны ******* дугаар сарын -ний өдрийн дугаартай "...Ч. Мөнгөнжигүүрийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, дух, баруун тохой, өвдөг, зүүн тохой, өвдөг, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх бапомжтой. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Гэмтэл тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /хх-ийн 37-3******* дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудаар Г.******* нь 202 оны ******* дугаар сарын 09-ний шөнө Баянгол дүүргийн 2 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонд хохирогч тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, газарт унагаж нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

Шүүгдэгч Г.******* нь 202 оны ******* дугаар сарын 09-ний шөнө Баянгол дүүргийн 2 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонд хохирогч тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, газарт унагаж нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, дух, баруун тохой, өвдөг, зүүн тохой, өвдөг, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээр шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд: хохирогч ийн мэдүүлэг/хх-ийн 07-0*******, 10 дахь тал/, гэрч ын мэдүүлэг/хх-ийн 12-13 дахь тал/, гэрч ы мэдүүлэг /хх-ийн 16-17, 27 дахь тал/, гэрч Г.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/, мөрдөгчөөс 202 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-******* дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 202 оны ******* дугаар сарын -ний өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 37-3******* дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байх, амьд явах эрхийг баталгаажуулсан байдаг.

Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд халдсан хууль бус идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Г.******* нь хохирогч ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг байх ба тус гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* хохирогч ийн нүүрэн тус газарт шууд санаа зорилготой, гараараа цохисон идэвхтэй үйлдэл болон хохирогч ийн эрүүл мэндэд баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, дух, баруун тохой, өвдөг, зүүн тохой, өвдөг, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 20******* оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Уг аргачлалд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилж хүснэгт гаргажээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 20******* оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/26*******, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталж, мөн журмын 2.1-д “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж тус тус заажээ.

Дээрх аргачлал, журмын дагуу энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 20******* оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ын дагуу гаргасан мөрдөгчийн 20******* оны 12 дугаар сарын “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-аар хоёрдугаар зэрэглэлд хамааруулан тогтоож, хохирогч хүлээн зөвшөөрсөн байна. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн *******0.6 дугаар зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 20******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбоотой зохицуулалт хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тухайлан зохицуулжээ. Иймд шүүгдэгч Г.*******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3.300.000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг, хохирогчийн гар утасны төлбөр 50.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүгдэгч Г.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 50.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөг, мөн хохирогчийн гар утасны төлбөр 50.000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, ...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.******* нь “...Дахин ийм үйлдэл гаргахгүй. Торгох ял оногдуулж өгнө үү..” гэсэн болно.

Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг журамлан шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгж буюу 50.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 Шүүгдэгч Г.*******ий цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.

            Хууль зүй, дотоод хэргийн сайдын 20******* оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтад зааснаар хохирогч т гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 2 дугаар зэрэглэл тогтоогдсон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийн нөхөн төлбөрийг болон түүний гар утасны төлбөр 50.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгч Г.*******ээс гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22..1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.******* дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1,2,3, дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******д 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Г.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж (15.000)-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг сануулсугай.

            5.Шүүгдэгч Г.*******ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

6.Гэмт хэргийн улмаас хохирогч ийн сэтгэцэд учирсан хохиролд 2 дугаар зэрэглэл тогтоогдсон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (660.000)-г тав дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 3.300.000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийн нөхөн төлбөрийг,

Мөн хохирогч ийн гар утасны төлбөр 50.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг тус тус шүүгдэгч Г.*******ээс гаргуулж хохирогч т олгосугай.

            7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

*******.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                             Б.БИЛГҮҮН