Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2016/ШЦТ/038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2014 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1986 оны 03 сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4,

Шүүгдэгч ******* нь 2015 оны 12 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ *******той хувийн таарамжгүй байдлаас марган, харилцан зодоо хийж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:... караокенаас гараад *******ынд очоод архи ууцгааж байгаад ******* бид хоёр бөхөөс болж маргасан. Маргаад гадаа зогсож байхад ******* *******ыг өмөөрөөд надтай маргаад барилцаж авсан. Би *******ыг газар унагаад боосон. ******* ирж биднийг салгасан. Эргэж ороод сууж байгаад ******* бид хоёр маргасан. ******* миний зүүн чихний ард шаазан аягаар цохих шиг болсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надаас эмчилгээний зардал гараагүй. ******* зардал мөнгийг зохицуулсан. Надад гомдол санал байхгүй. *******аас нэхэмжлэх зүйлгүй. Хохирол гомдол бүрэн барагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч Г.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... *******ын хашаан дотор хүмүүс дуугараад байхаар нь салгах санаатай хашаанд нь орсон. ******* *******ыг боогоод газар хэвтүүлээд дарсан байсан. Би салгаад *******ыг гэр рүү нь авч орсон. Араас ******* орж ирээд *******аас хэрүүл гуйгаад хэрэлдээд байсан. Тэр хоёр гэрийн үүдний хэсэгт хоорондоо барилцаж аваад ноцолдсон. Тэгэхээр нь би тэднийг дараад хэвтсэн. ... тэгтэл ******* миний гараас мултраад боссон. Би мөн босоод зогссон, ******* явган сууж байсан. Тэгтэл ******* *******г цохих шиг болсон. *******гийн зүүн чихний араас цус гоожиж эхэлсэн. Би цусыг нь тогтоохоор гараараа дарсан. Би яг цохихыг хараагүй, ******* аягаар цохисон байх, газар цайны аяга хагарч олон хэсэг болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ...тэгээд байж байтал ******* гаднаас орж ирээд суусан. Би орондоо ороод хэвтсэн байсан бөгөөд зүүрмэглэсэн байсан. *******, нарыг гэрт маргалдсаныг мэдээгүй. Эхнэр тэр хоёрыг маргаад байна гээд намайг сэрээсэн. Гэрээс гартал тэр хоёр барилцаад авцгаасан зогсож байсан. Би салгаад *******ыг гэрт оруулсан. намайг барьж заамдаж боогоод унагасан. Тэгчхээд хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгж байтал хашаан дотор ******* мотоцикльтой орж ирсэн. Бид хоёрыг салгаад намайг дагуулж гэр рүү орсон. Харин г манай эхнэр хориод гадаа үлдсэн. Удаагүй араас гэрт орж ирсэн. гэрт орж ирчихээд надаас хэрүүл гуйгаад байсан. Намайг хоймроод хараад сууж байтал зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би босоод бариад авсан. Бид барилцаж аваад газар ноцолдсон. ******* бид хоёрыг дараад хэвтсэн. Би тэр хоёрын дороос гарах гээд зүтгэсэн. Би дороос нь гарч чадсан юм билээ. г цохисноо мэдэхгүй байгаа юм. Нэг харсан шалаар цус болоод гийн зүүн чихний араас цус гоожиж байсан. Би яг юугаар цохисноо санахгүй байгаа юм. Учир нь хүний дор ороод амьсгаа тавчидсан, гэнэт боссон болохоор хаанаас юу авч цохисноо санахгүй байна. Дараа нь харж байхад бидний ноцолдож байсан газарт аяганы хагархай байсан. д зардал гэж ойролцоогоор 900.000 гаран төгрөг өгсөн. Миний баруун гарын ядам хурууг хазсаны улмаас хумсны толионы цаана цус хурсан, хүзүүний хэсгээр хүрэн эрээн болсон, баруун талын хянганы урд хэсэгт цохигдсон шарх гэмтлүүд үүссэн гэх мэдүүлэг /хх- ийн 58, 61/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 111 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

*******гийн биед тархи доргилт, дагзны хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, хууларсан шарх, хамрын нуруу, цээж, баруун, зүүн бугалганы зулгаралт, 1 шүдний гэмтрэл, уруул, завьж хэсгийн язарсан шарх, нурууны түлэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дэрх гэмтлүүд нь мохоо болон халууны үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Баянхонгор аймгийн ШША-ны шинжээч эмч ын гаргасан №07 тоот дүгнэлт үндэслэлгүй байна гэжээ. /хх-ийн 40-41/

-Хураан авах тогтоол, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-15/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17/

-2016 оны 01 сарын 15-ны өдрийн Натур үүдэн эмнэлэгийн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 43/

-*******гийн сэрэнги үеийн тархины цахилгаан бичлэг/хх-ийн 45-50/ -Шинэжинст сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62/ -*******ын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 63/ -*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/

-хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 72/

-Эвлэрлийн гэрээ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь 2015 оны 12 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ *******той хувийн таарамжгүй байдлаас марган, харилцан зодоо хийж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч *******гийн бие бүрэн эдгэрсэн болох нь шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайны аяганы хагарсан 7 ширхэг хагархайг устгаж, хохирогч *******гийн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн Натур үүдэн эмнэлгийн компьютерт томографийн зургийг хохирогчид буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын өмчлөлийн 20 тооны ямааг битүүмжилсэн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.         Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.         Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайны аяганы хагарсан 7 ширхэг хагархайг устгаж, хохирогч *******гийн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн Натур үүдэн эмнэлэгийн компьютерт томографийн зургийг хохирогчид буцаан олгосугай.

5.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн 20 тооны ямааг битүүмжилсэн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 -д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******ад авсан батлан даалтад өгөх таслан сэр[/ийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Н.БААСАНБАТ