| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0047/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/039 |
| Огноо | 2016-02-17 |
| Зүйл хэсэг | 126.2.4., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2016/ШЦТ/039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 2&4, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг насанд хүрээгүй хүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шүүгдэгч С.*******ид 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.*******ийн цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон дотоож 1 ширхэг, хар эрээн өнгийн ноосон өмд 1 ширхэг, бор цоохор өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, хар өнгийн шаргал канттай өмд 1 ширхэг зэрэг эд зүйлийг устгасугай.
6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, у хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол аргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүл)тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ
Ч.БАЙГАЛМАА