| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0026/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/040 |
| Огноо | 2016-02-18 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Т.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2016/ШЦТ/040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2.-д зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 206 оны 0 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 982 оны 02 дугаар сарын 0-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэр ******* дүгээр гудамжинд 20******* оны 09 сарын 26-ны өдрөөс 20******* оны 09 сарын 27-ны хооронд шилжих шөнө 23 цагийн орчимд хохирогч д хүч хэрэглэн догшин авирлаж зодон танхайрч бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжпэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би дуу хоолой, дүр төрхийг нь таньж мэднэ. Баянхонгор аймгийн ******* сумын гарлын “ ” болох ******* нь намайг зодсон мөн байна лээ. Би түүний дуу хоолой, дүр төрхөөр нь таньж байгаа. Өөрөө ч надтай уулзаад “Би хохирлыг чинь барагдуулж өгье, тухайн үед би тасарчихсан байсан байх, тэрнээс таныг таньсан бол юу гэж зодох билээ” гэж уулзсан. Би ерөнхийдөө нүүр царайны хэлбэр, биеийн байдал, нарийн ч биш, бүдүүн ч биш дунд зэргийн өнгөтэй дуу хоолойгоор нь таньж байна. Гадаа сартай үзэгдэх орчин сайн байсан. Гадна өнгийн шарх эдгэрсэн. дотор шархыг би хэлж мэдэхгүй байна. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Намайг шууд үгийн зөрөөгүй зодож эхэлсэн ба би харах гэхээр өшиглөөд байсан. Тухайн үед би айлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын байдалд мөн дээрээс нь зодуулаад ухаан балартаад байсан юм. Би яг ямар хувцастай байсан эсэхийг нь одоо бодоод байхад бараан өнгийн хувцастай байсан. Ямар ч байсан намайг зодож байхдаа ******* чамд ямар байдгийг үзүүлээд өгнөө гэж хэлээд зодож байсан. Би хариуд нь “ах нь үхлээ болилдоо” гэж хариу хэлж байсан. Би гудамж өгсөөд алхаж байтал араас нэг хүн “хөөе” гэхээр нь эргээд харах гэтэл шууд араас татаж унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Огт хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Би эмчилгээ хийлгүүлж бүрэн эдгэрэх юм бол надад ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй. ******* нь “гомдлыг нь барагдуулна” гэж байна лээ. Эмчилгээ хийлгүүлсэн баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгнө ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн .... 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байсан байх хагас сайн өдөр 8 цаг өнгөрч байхад манай гэрт ах, эгч, эгч, , нар ирсэн жаахан архи уусан байсан. Тэгээд манайд айраг ууж хэсэг сууж байгаад 9 цагийн үед тарцгаасан. Тэгээд , хоёр манайд үлдээд хэсэг байж байгаад бид хоёр эгчийнд очсон. Тэгээд эгч хоёр жаахан юм ярьж сууж байгаад гарсан. Тэгээд ын машин асахгүй байхаар нь эгч бид хоёр түрүүлээд манайхруу алхаад явсан. араас машинаа асаагаад ирнэ гээд эгчийн хашааны үүдэнд үлдсэн юм. эгч бид хоёр манайд ирээд 20 орчим минут л болсон байх тэгсэн хүнд зодуулчихлаа гээд цус болсон орж ирсэн тэгээд цагдаад хэлсэн ... гэх мэдүүлэг/хх-ийн 3/,
Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би тэр өдөр хөдөө яваад гэртээ 22 цагийн үед ирсэн байх. Гэртээ хүүхэд хараад байж байсан тэгээд бие засах гээд гарсан чинь хашааны гадаа нэг хүн өөр нэг хүнийг зодоод байсан тэгэхээр нь хашааныхаа завсраар харсан чинь // нэг хүнийг зодоод байсан хэнийг зодоод байгааг нь таниагүй. Тэгэхээр нь би нялх хүүхэдтэй болохоор янз бүрийн асуудалтай холбогдоод яахав гэж бодоод гэрлүүгээ орсон. Тэгээд гараагүй. Би тухайн үед тэр хоёрыг удаан ажиглаагүй юунаас болсон талаар нь мэдээгүй хоорондоо юм ярьж сонсогдоогүй хашааны завсраар харахад гэдэг нь танигдаж байсан тэгээд л гэртээ орсон. Би ийм байцаалт өгсөн гэдгээ болон түүний эхнэрт мэдэгдэхгүй өөрийгөө нууцалмаар байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би урд өмнө чь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Би 20******* оны 03 дугаар сарын дундуур Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн ******* суманд очсон ба араас 20******* оны 07 дугаар сарын сүүлээр би эхнэр хүүхдээ Улаанбаатар хотоос авч ******* суманд ирсэн. Би бол Улаанбаатар хот руу явахгүйгээр хүүхдээ сумын сургуульд өгөөд сумандаа өвөлжье гэсэн бодолтой байсан. Эхнэр болохоор Улаанбаатар руу явна, тэнд очиж ажил хийнэ гэж бид хоёрын санал зөрж байсан. 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би архи уусан ба шөнө харих гэж халамцуу явж байтал гудамжинд нэг хүн надтай зөрсөн ба уг хүн над руу үг хэлэх шиг болсон. Тухайн үед би эхнэртэйгээ муудалцсан, стресстэй байсан ба уг хүнийг зодсон. Гар хөлөөрөө л би түүний бие рүү хэд хэдэн удаа өшиглөж цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 72/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20******* оны 0 сарын 22-ны өдрийн **************2 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт:
. ын биед гавал ясны зүүн чамархай ясны ялтасны цууралт тархины няцрал дунд зэргийн гэмтлүүд үүссэн байсан байна.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн ба тухайн цаг үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
3. ын биед үүссэн *******н гавал ясны зүүн чамархайн ясны ялтасны цууралт тархины няцрал дунд зэрэг гэмтлүүд нь 204 оны 2 сарын 0*******-ны өдрийн ХЗС, ЭМСайдын хамтарсан а26/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн *******0/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-24/,
Хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримт/хх-ийн *******2-6/,
*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 7*******/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 0 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, эмчийн тодорхойлолт, хохирол нөхөн төлсөн санхүүгийн баримт болон хохирогчийн шүүхэд гарган өгсөн хүсэлт зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч ******* нь 20******* оны 09 сарын 26-ны өдрийн 23 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн ******* сумын ******* ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэр ******* дүгээр гудамжинд явж байсан иргэн ыг тодорхой шалтаг шалтгаангүйгээр зодон бие махбодид нь *хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгч ******* нь хохирогчид .600.000 төгрөг, 0 ямаа зэргийг сайн дураар төлснийг ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов
Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзаж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн их ******* ханатай монгол гэрийг буцаан олгож 20******* оны 2 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
. Шүүгдэгч овогт гийн ыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2. -д зааснаар шүүгдэгч *******ыг 3 жил 0 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******2 дугаар зүйлийн *******2.*******-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил 0 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дүгээр зүйлийн 6.-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 0 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дүгээр зүйлийн 6.4-т зааснаар ялтан *******ын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн их ******* ханатай монгол гэрийг буцаан олгож 20******* оны 2 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
0. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэг бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА