| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2015/0041/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/044 |
| Огноо | 2016-02-24 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Э.Г |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2016/ШЦТ/044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1 дэхь хэсэг, 294 - 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Насанд хүрээгүй шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглЭж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгг зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Т.*******ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.*******г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Т.*******од оногдуулсан таван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг, насанд хүрээгүй шүүгдэгч Б.*******д оногдуулсан таван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дах хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.*******д эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр таван жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэгжилийн хугацаагаар, насанд хүрээгүй шүүгдэгч Т.*******од эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр таван жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, тэднийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг насанд хүрээгүй шүүгдэгч Т.*******ын эцэг , эх *******, насанд хүрээгүй шүүгдэгч Б.*******гийн эцэг *******, эх ******* нарт хариуцуулсугай.
5.Насанд хүрээгүй шүүгдэгч Т.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зо.хих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар иргэний хариуцагч Ч.******* эзэмшлийн Бүргэд маркийн мотоциклийг битүүмжилсэн, иргэний хариуцагч Х.******* эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2015 оны 12 сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтрол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч Т.*******, Б.******* нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299:3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Т.*******, Б.******* нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Н.БААСАНБАТ