| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0018/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/046 |
| Огноо | 2016-02-26 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2016/ШЦТ/046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Мөнгөнцэцэг
Улсын яллагч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийв.
Эрүүгийн хэргийн дугаар *******
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн хэргийг *******016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1984 оны 0******* дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрэгтэй, ам бүл 3,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******015 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багт иргэн *******ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжпэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...*******015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэртээ эхнэр хүүхдийн хамтаар байхад орой *******0 цагийн орчимд *******, нар архи уусан халамцуу байдалтай ирээд надад 1 шил архи авч өгснийг бид гурав хувааж уусан. Намайг *******ыд хамт очьё гээд *******гийн мотоциклиор сундлаад *******ы гэрлүү явсан. Манай гэрийн хойд жалга руу ороод сайранд мотоцикль зогссон. Тэгэхэд намайг мотоцикль барь гэж хэлсэн, би үгүй гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаад намайг мотоциклиор дайрч ална гэж орилоод мотоциклио асаагаад жалганд унтраасан. Би гэртээ алхаж очоод унтсан, маргааш өглөө *******, манайд ирээд чиний дээл замд байна, өчигдөр юу болсныг санахгүй байна гээд өчигдөр манай өгсөн архийг буцаагаад авч ирснийг бид хоёр хувааж уусан. Нэг мэдэхэд миний хоёр хацар луу нэг нэг удаа алгадсан. Дараа нь миний нүүрэн тус газар өшиглөсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 14-15/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...*******015 оны 10 дугаар сарын *******0-ны өдөр бид хоёр *******ыд очиход нэг шил нэрмэл архи гаргаж өгснийг бид гурав хувааж уусан, дараа нь бид хоёрт 1 шил архи өгснийг өвөртлөөд , , бид гурав сундлаад манайх руу явах замдаа сайранд мотоцикль зогсоход буугаад яваад өгсөн. *******015 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр бид хоёр ыд очоод урд өдөр нь өгсөн нэг шил архийг бид хоёр хувааж уусан. бид хоёр бэлчээрээс болж маргалдаад би ы зүүн хацар нь тус газар алгадаж, цээжин тус газар нь 1 удаа өшиглөсөн.
Шинжээчийн 601 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/хх-ийн 3*******/
Гэрч Н.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... бид хоёр *******ыд очиход урд өдөр нь өгсөн 750 граммын архийг *******, нар хувааж уусан. ******* ыг чи миний хаваржаан дээр буусан гэж хэлэхэд чамайг энд ирээгүй байхад манайх энд нутагладаг байсан, танай хаваржаанаас зайтаа байгаа гээд хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед гаднаа гэх хүн орж ирсэн, тэгээд сууж байхад , нар хоорондоо бие биенийхээ үсдээд авахад бид хоёр салгасан. Тээгхэд ын уруулын дотор талаас цус гарч байсан. надаас цус гаргадаг хэн бэ гээд тай ярина гээд гэж хэлээд гэрт нь орсон. Би араас нь ороход *******ы дээд уруул болон хамар нь тус газар өшиглөчихлөө гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 16-17/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...*******015 оны 10 дугаар сарын *******0-ны өдөр манайд , нар нэг шил архи авч ирээд нөхөр болон , нар хувааж уусаны дараа ыг дагуулаад *******ыд очино гээд тэр гурав мотоциклиор явсан. Удалгүй манай нөхөр алхаад ирэхдээ намайг машинаар дайрч ална гээд зодоо хийх гээд байхаар нь би буцаад ирлээ гэж хэлээд гэртээ ирж унтсан. манай нөхрийг алгадаж, уруулан тус газар нь өшиглөсөн, мөн уургаар цохисон... гэх мэдүүлэг / хх-ийн 75/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 601 дугаартай шинжээчийн
1 *******ы биед зүүн дух хэсгийн ягаан сорви, дээд уруулын хэсгийн сорви, тархины дунд зэргийн доргилт, гэмтлийн гаралтай тархины ядрал/язрал/ гэмтлүүд үүссэн байна.
*******. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Үүссэн гэмтлүүд нь *******014 оны *******04 оны 1******* дугар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а*******16/4************** тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн *******1/
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-1/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/хх-ийн 10-11/, ******* дугаартай хэргийн хохирлын тооцоо/хх-ийн 1*******/, *******015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №601 шинжээчийн дүгнэлт/хх-ийн *******1/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 33/, Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн Засаг даргын *******015.1*******.07-ны өдрийн *******19 тоот тодорхойлолт/хх-ийн 34/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 36/, *******007 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай шийтэх тогтоол/хх-ийн 39-41/, *******013 оны 09 дүгээр сарын 17-ны 107 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 37-38/, шүүхийн ^ркэлэлцүүлэгт гаргасан *******ы хүсэлт, эвлэрсэн тухай хэлцэл, улсын яллагч Д.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэцүүлэгт гаргаж өгсөн *******007 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоол, *******007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай магадлал, *******008 оны 07 сарын 18-ны өдрийн 130 дугаартай захирамж, *******ын засрал хүмүүжил, зан байдлын тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв
Шүүгдэгч ******* нь *******015 оны 10 дугаар сарын *******1-ний өдрийн *******0 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багт иргэн *******ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч *******ы... нэг мэдэхэд миний нүүрэн тус газар өшиглөсөн ...гэх мэдүүлэг / хх-ийн 14-15/
Шүүгдэгч *******ын... ы зүүн хацар нь тус газар алгадаж, цээжин тус газар нь 1 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 3*******/
Гэрч Н.ийн ... тай үснээсээ зууралдссан, мөн ыг нэг удаа хамар нь тус газар нь өшиглөсөн талаар тухайн үед ярьж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 16-17/
Гэрч гийн ... Манай нөхөр хоёр хоорондоо хэрэлдэж маргаад, манай нөхрийг алгадаж, уруулан тус газар нь өшиглөсөн, мөн уургаар цохисон... гэх мэдүүлэг / хх-ийн 75/, шүүхийн шинжилгээний албаны *******015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 601 дугаартай шинжээчийн... *******ы биед зүүн дух хэсгийн ягаан сорви, дээд уруулын хэсгийн сорви, тархины дунд зэргийн доргилт, гэмтлийн гаралтай тархины ядрал/язрал/ гэмтлүүд үүссэн байна... дүгнэлт/хх-ийн *******1/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч хохирол төлбөрийг барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 119000 төгрөгийг авсан, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй талаар эвлэрсэн тухай хэлцэлдээ дурдсан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ
Харин шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 -д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн *******013 оны 09 дүгээр сарын 17-ны 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-д зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг тэнсэж хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг уйлдээгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.*******.1-д зааснаар ялтай байдал арилсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ын согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн...*******0 толгой ямааг..., битүүмжилсэн *******015 оны 1******* сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******48 дугаар зүйлийн *******48.1.*******, *******83, *******84, *******86, *******90 дүгээр зүйлийн *******90.3, *******94, *******97 дугаар зүйлийн *******97.1.1, *******97.1.4, *******98 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч З.ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.1.3-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
З.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1.3, *******98 дугаар зүйлийн *******98.1.1, *******98.1.*******-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн “...*******0 тооны ямааг..” зэргийг битүүмжилсэн *******015 оны 1******* дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******49 дүгээр зүйлийн *******49.1-д зааснаар шүүгдэгч С т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******99 дүгээр зүйлийн *******99.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА