| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03090/И |
| Дугаар | 183/ШШ2022/01274 |
| Огноо | 2022-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2022/01274
2022 оны 04 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2022/01274 Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * тоот хаягт оршин суух О* овгийн Д.Х /РД:ЧП*/, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, *дугаар хороолол, * тоот хаягт оршин суух Т* овгийн Ж.О/РД:ЧИ 75080301/ нарын нэхэмжлэлтэй Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * гудамж, 17 дугаар байр, *0 тоот хаягт оршин суух Б овгийн Ж.С /РД:ХБ*8032418/, Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *1, в* байранд байрлах НТТБ ХХК /РД:5730899/ нарт холбогдох Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо,*-1, витафит үйлдвэрийн байранд байрлах НРМ ХХК /РД:28718**/ Гэрээний үүрэгт 257 93* 1*0 төгрөг гаргуулах, зуслан хадат байрлалтай * дугаар * нэгж талбарын дугаартай *08 м.кв газар, 3057/23428 дугаар 18*49324809143 нэгж талбарын дугаартай **м.кв газар болон газар дээр барьсан 2 давхар байшинг тус тус өөрсдийн эзэмшилд шилжүүлж авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М, хариуцагч Ж.Сийн төлөөлөгч А.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.У, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов. Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авав. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Д.Х, Ж.О нар хариуцагч Ж.С, НТТБ ХХК нарт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Гэрээний үүрэгт 257 93* 1*0 төгрөг гаргуулах, зуслан хадат байрлалтай * дугаар * нэгж талбарын дугаартай *08 м.кв газар, 3057/23428 дугаар 18*49324809143 нэгж талбарын дугаартай **м.кв газар, газар дээр барьсан 2 давхар байшинг тус тус өөрсдийн эзэмшилд шилжүүлж авахаар шаарджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч НТТБ ХХК-д холбогдуулан гаргасан Гэрээний үүрэгт 257 93* 1*0 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүрэг Бэлх хадат байрлалтай * дугаар * нэгж талбарын дугаартай *08 м.кв газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж, буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Ж.Сд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, Бэлх хадат зусланд байрлах 3057/23428 дугаар 18*49324809143 нэгж талбарын дугаартай **м.кв газар дээр барьсан 2 давхар байшинг өөрсдийн эзэмшилд шилжүүлж авах шаардлагаа татан авсан байна. 2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай нөхөр Д.Х нь НРМ ХХК, НТТБ ХХК-иудын борлуулалтыг хариуцан ажилладаг байсан бөгөөд тухайн үед ар гэрийн асуудлаас болон өр төлбөр үүссэн. Ингээд тухайн өр төлбөрийн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж асуудал үүссэн тул төлбөрөө төлтөл барьцаа болгож, Ж.Сийн нэр дээр миний эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, Бэлх хадат зусланд байрлах 3057/23428 дугаар 18*49324809143 нэгж талбарын дугаартай **м.кв газрыг 2019.11.0*-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Энэ гэрээгээр ямар нэг үүрэг үүсээгүй. Үүний дараа Д.Х, НРМ ХХК, НТТБ ХХК, Том нар ХХК нь 2020.05.08-ны өдөр Хохирол төлбөр барагдуулах тухай хэлцлээр НТТБ ХХК Д.Х нарын 2020.03.21-ний өдрийн тооцоо нийлсэн акт 23* 822 500 төгрөг, НРМ ХХК Д.Х нарын 2020.03.21-ний өдрийн тооцоо нийлсэн акт 55 241 340 төгрөг, нийт 292 0*3 840 төгрөгийн өр төлбөрийг Том нар ХХК-ийн газар болон Д.Х нь өөрийн эзэмшлийн газраар төлж барагдуулахаар тохиролцож энэ асуудлыг дуусгасан. Гэтэл өр төлбөрийн асуудлыг дуусгасан байтал өмнө барьцаа байдлаар шилжүүлж авсан миний газрыг буцаан өгөхгүй байгаад гомдолтой байна гэв. 3. Хариуцагч Ж.Сийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.С миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд НРМ ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр уг эд хөрөнгүүд миний нэр дээр шилжиж ирсэн. Д.Х нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, компанид хохирол учруулан өр төлбөрийн асуудал үүсэх үед, Д.Х, түүний эхнэр Ж.О нар нь цагдаагийн байгууллагад битгий хандаач, хохирол төлбөрийг бүрэн барагдуулна хэмээн НТТБ ХХК болон НРМ ХХК-ийн удирдлагуудад удаа дараа уучлал гуйж, санал хүсэлт тавьсны дагуу компанийн удирдлагууд хүсэлтийг нь хүлээн авч тэдний хохирол төлбөртөө өгье гэсэн газрыг шилжүүлэн авсан. Миний бие тухайн үед НРМ ХХК-ийн итгэмжлэлээр уг ажиллагаанд оролцож гэрээ байгуулсан бөгөөд ба Д.Х нь НРМ ХХК-нд төлөх 55 241 340 төгрөгийн өр төлбөрт Ж.Оийн газрыг 2019.11.0*-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн өгч, тухайн үед гэрээ хэрэгжиж дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл өр төлбөртөө шилжүүлж өгсөн. НРМ ХХК нь Д.Хын өр, дутагдлын төлбөрт шилжүүлэн авсан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэр, хаяг, байршил бүхий газрыг Ж.С миний нэр дээр шилжүүлсэн талаараа тайлбар гаргахаас биш нэхэмжлэгч нар компанитай тохиролцож шилжүүлсэн зүйлээ НРМ ХХК-д шилжүүлэх ёстой гэж маргах эрхгүй юм. Иймд Ж.С надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 4. Хариуцагч НТТБ ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О овогт Д.Х /РД:ЧП72/ нь манай НТТБ ХХК-д 2019.03.01-2020.03.31-ний өдөр хүртэл борлуулагчаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан. Борлуулагч нь сард 800,000 төгрөгийн цалинтай бөгөөд cap бүр борлуулалтын орлогоос урамшуулал авдаг байсан. Мөн борлуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай машин, техник зэрэг бүхий л нөхцөл боломжоор хангаж өгдөг байсан. Компанийн зүгээс ажилтнуудтай тогтмол тооцоо нийлж ажилладаг бөгөөд Д.Хтай 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд компанид 23* 822,500 төгрөгийн дутагдал гаргасан. Д.Хын дутагдал нь багасахгүй улам нэмэгдэх болсон. Д.Х нь тайлбарлахдаа борлуулалтын барааны орлогыг харилцагч нараас болон аж ахуй нэгж байгууллагаас аваагүй байна гэж тайлбарлаж байсан боловч энэ бүхэн нь худал байсан бөгөөд компанийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох борлуулалтын орлогыг өөртөө болон гэр бүлдээ зарцуулж завшиж байсан. Энэ байдлыг өөрөөс нь асууж, ямар учир шалтгааны улмаас өр төлбөр үүсгэснийг тодруулахад 50 сая төгрөгийг өөрийн эзэмшлийн газар дээрээ байшин барихад, 130 сая төгрөгийг өөрийн төрсөн хүү Х.Үүрцайхын эмчилгээнд, 42 сая төгрөгийг хувийн машиндаа зарцуулсан талаар ярьж хүлээн зөвшөөрч өөрийн гараар тайлбар бичиж өгсөн. Манай компанийн хувьд олон жил ажилласан энэ хүнд итгэл үзүүлэн өнөөдрийг хүртэл сайнаас нь мууг хүртэл хэлж зөвлөж ажиллуулж байхад, борлуулалт хийсэн газрууд өр төлбөрөө өгөхгүй байна гэх нэрийн дор өөрийнхөө хувийн хэрэгцээнд борлуулалтын орлогыг зарцуулж, завшиж байсанд нь үнэхээр гомдож, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст 2020 оны 4 дүгээр сард гомдол гаргаж шалгуулсан. Улмаар гомдлыг Цагдаагийн байгууллага шалгах явцад Д.Х нь компанид учруулсан хохирлоо төлж барагдуулах санал хүсэлтийг удаа дараа тавьж, түүний хамаатан, ах дүүгийн удирддаг Оюун-Ундраа ХХК болон Том нар ХХК-ууд батлан дааж хохирол барагдуулах хэлцэл хийх санал гаргасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хохирол төлбөр барагдуулах хэлцэл-ийг Д.Х, Том нар ХХК-ний хуульч Ч.О, НРМ ХХК, НТТБ ХХК, тэдгээрийн хуульч А.Э нар байгуулсан. Хэлцэл байгуулах үед Д.Х болон Оюун-Ундраа ХХК болон Том нар ХХК-ууд Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоосоо татгалзаж, хохирол төлбөр төлөгдсөн гэж мэдэгдээч гэж гуйж байсан тул хүний ёсыг бодож хэлцэл байгуулсан гэжээ. 5. Гуравдагч этгээд НРМ ХХК-ийн төлөөлөгч тайлбарлахдаа: Д.Х нь манай компанид борлуулалтын менежерээр 2014 оноос 2019 эн хүртэл ажиллах хугацаандаа их хэмжээний өр төлбөр үүсгэж, 2020 оны 04 дүгээр сард компаний мөнгийг хувьдаа завшсан хэргээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст Д.Хт холбогдуулан гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага гомдлыг шалгах үед Д.Х нь компанид учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч, хэргээ хүлээн, өр төлбөрөө төлье, гомдолоо татаад авчих гэж хэдэн хэдэн удаа гуйсны дагуу хэлцэл хийж гомдолоо хаалгахаар болсон. Ийнхүү Д.Хын өр төлбөрийг Том нар ХХК, Оюуны Ундраа ХХК нь батлан дааж, НТББ ХХК, НРМ ХХК, нэхэмжлэгч Д.Х нар 2020.05.08-ны өдөр Хохирол барагдуулах тухай хэлцэл байгуулсан. Уг хохирол барагдуулах хэлцэлд Д.Х нь НРМ ХХК-нд учруулсан охиролоо бүрэн барагдуулахаар дээрх 2 газрыг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С нь өөрт олгогдсон бүрэн эрх, компаниас өгсөн зааврын дагуу газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн звсан. Үүн дээр маргах шаардлагагүй бөгөөд Ж.С нь дээрх газруудыг хувьдаа дур мэдэн авсан зүйл үгүй болно. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. *. Нэхэмжлэгчээс Д.Хын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, 2020.05.11-ний өдрийн Д.Х, Ж.С нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын гэрчилгээ, талуудын иргэний үнэмлэхний хуулбар, 2020.05.08-ны өдрийн Том нар ХХК болон Д.Х нарын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ, 201*.01.22-ны өдрийн НРМ ХХК болон Д.Х нарын хооронд 1*/2 дугаар барьцааны гэрээ, НТТБ ХХК, НРМ ХХК, Д.Х, Том нар ХХК нарын хооронд 2020.05.08-ны өдрийн Хохирол төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2019.11.0*-ний өдрийн Ж.О, Ж.С нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Том нар ХХК-ийн газрын татвар төлсөн баримт, /хх-ийн 8-19/ 7. Хариуцагчаас НТТБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2020.0*.25-ны өдрийн 1119 дугаар Прокурорын тогтоол, НРМ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.03.01-ний өдрийн НТТБ ХХК-ийн Д.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2020.05.13-ны өдрийн Оюуны ундраа групп ХХК, Том нар ХХК, НТТБ ХХК нарын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ, НРМ ХХК-ийн Д.Хтай байгуулсан 2017.01.05-ны хөдөлмөрийн гэрээ, НРМ ХХК-ийн дүрэм, тооцооны акт, 2020.05.08-ны өдөр НРМ ХХК-иас Ж.Сд олгосон итгэмжлэл, 8. Шүүх Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022.04.19-ний өдрийн 17/334 албан тоот зэрэг баримтууд авагджээ. ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэгч Ж.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. а/ Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч НТТБ ХХК-д холбогдуулан гаргасан Гэрээний үүрэгт 257 93* 1*0 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүрэг, Бэлх хадат зусланд байрлах * дугаар 18*493248021457 нэгж талбарын дугаартай *08 м.кв газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж, буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг, б/ нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Ж.Сд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, Бэлх хадат зусланд байрлах 3057/23428 дугаар 18*49324809143 нэгж талбарын дугаартай **м.кв газар дээр барьсан 2 давхар байшинг өөрсдийн эзэмшилд шилжүүлж авах шаардлагаа татан авсан байх тул энэ хэсэгт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. ...манай нөхөр Д.Х нь НРМ ХХК, НТТБ ХХК-иудын борлуулалтыг хариуцан ажилладаг байсан бөгөөд тухайн үед ар гэрийн асуудлаас болон өр төлбөр үүссэн. Ингээд тухайн өр төлбөрийн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж асуудал үүссэн тул тухайн үед барьцаа болгож, Ж.Сийн нэр дээр миний эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, Бэлх хадат зусланд байрлах 3057/23428 дугаар 18*49324809143 нэгж талбарын дугаартай **м.кв газрыг 2019.11.0*-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Энэ гэрээгээр ямар нэг үүрэг үүсээгүй бөгөөд хохирол төлбөр барагдуулах хэлцлээр өр төлбөрийн асуудлыг дуусгасан байтал миний газрыг буцааж өгөхгүй байгаад гомдолтой байна. гэж тайлбарлав. 3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ Миний бие тухайн үед НРМ ХХК-ийн итгэмжлэлээр уг ажиллагаанд оролцож гэрээ байгуулсан бөгөөд ба Д.Х нь НРМ ХХК-нд төлөх 55 241 340 төгрөгийн өр төлбөрт Ж.Оийн газрыг 2019.11.0*-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн өгч, тухайн үед гэрээ хэрэгжиж дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл өр төлбөртөө шилжүүлж өгсөн. Иймд үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. гэж маргажээ. 4. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна. Д.Х нь НРМ ХХК-д 2014 оноос, НТТБ ХХК-д 2019 оны 3 сараас хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан байх ба уг ажиллах хугацаандаа борлуулалтын орлогоос өр төлбөр үүсгэж, улмаар талуудын хооронд маргаан бүхий асуудал үүссэн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх маргаан бүхий өр төлбөрийн асуудлаар НТТБ ХХК нь Д.Хт холбогдуулан эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргаж, улмаар 2020.0* 25-ны өдрийн 1119 дугаар Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтмйн хэргийг ...иргэд хоорондын маргаан байх тул гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 47-48/ Гомдлыг шалгах явцад Д.Хын НТТБ ХХК-д төлөх 23* 822 500 төгрөгийн, НРМ ХХК-д төлөх 55 241 340 төгрөгийн, нийт 292 0*3 840 төгрөгийн өр төлбөрийг өөрийн газар эзэмших эрхээс шилжүүлэн төлж барагдуулахаар батлан даагч Том нар ХХК, Д.Х нар нь 2020 оны 05 сарын 08-ны өдөр хохирол төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулж, уг гэрээг үндэслэн 2020.05.13-ны өдөр Том нар ХХК, Оюуны ундраа ХХК-ууд батлан даалтын гэрээг НТТБ ХХК-тай байгуулсан байна. Дээрх гэрээгээр Д.Хобаяр нь өөрийн эзэмшлийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, Бэлх хадат зусланд байрлах * дугаар 18*493248021457 нэгж талбарын дугаартай *08 м.кв газар эзэмших эрхийг, Том нар ХХК өөрийн эзэмшлийн газраас гэрээнд заагдсан цэгээр баталгаажсан газрын эзэмших эрхийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэж, гэрээ хэрэгжиж дуусгавар болсон асуудлаар талууд маргаангүй байна. Харин дээрх гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2019.11.0*-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Ж.Оийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, Бэлх хадат зусланд байрлах 3057/23428 дугаар 18*49324809143 нэгж талбарын дугаартай **м.кв газрыг Ж.Сийн нэр дээр шилжүүлсэн байна. 5. Хариуцагч тал дээрх гэрээг Д.Хын НРМ ХХК-д төлөгдөх ёстой өр төлбөрийн 55 241 340 төгрөгийн төлбөрт авсан гэж тайлбарлаж маргаж байгаа хэдий ч энэ талаараа хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй байна. Тодруулбал, дээрх гэрээнд Д.Хын НРМ ХХК-д төлөх ёстой өр төлбөрийг барагдуулах зорилгоор уг газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх агуулга тогтоогдохгүйн дээр, 2020 оны 05 сарын 08-ны өдрийн хохирол төлбөр барагдуулах тухай хэлцлээр Д.Хын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэж, дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон байна. Эдгээрээс дүгнэхэд хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч Ж.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэснээр хангах үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Ж.О газрыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэх агуулгаар нэхэмжлэл гаргасан хэдий ч түүний газар эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгдснээр баталгаажих тул энэ талаар шийдвэрт дурдах нь үндэслэлтэй. *. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10* дугаар зүйлийн 10*.3, 10*.5, 117 дугаар зүйлийн 117.1, 1* дугаар зүйлийн 1*.2.1, 11*, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, Бэлх хадат зусланд байрлах 3057/23428 дугаар 18*49324809143 нэгж талбарын дугаартай **м.кв газрыг болон газар эзэмших эрхийг Ж.Оийн дээр буцаан шилжүүлж, хүлээлгэн өгөхийг хариуцагч Ж.Сд даалгасугай. 2. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч НТТБ ХХК-д холбогдуулан гаргасан Гэрээний үүрэгт 257 93* 1*0 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүрэг, Бэлх хадат зусланд байрлах * дугаар 18*493248021457 нэгж талбарын дугаартай *08 м.кв газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж, буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, нэхэмжлэгч татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг, нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Ж.Сд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, Бэлх хадат зусланд байрлах 3057/23428 дугаар 18*49324809143 нэгж талбарын дугаартай **м.кв газар дээр барьсан 2 давхар байшинг өөрсдийн эзэмшилд шилжүүлж авах шаардлагаа татан авсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *0 дугаар зүйлийн *0.1, 5* дугаар зүйлийн 5*.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 *78 039 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Сээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.От олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ