Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1132

 

 

 

 

 

 

 

  2024        10         23                                    2024/ШЦТ/1132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Сайнхүү,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин,

хохирогч Г.Хо,

хохирогч, шүүгдэгч Б.Ба, тэдний өмгөөлөгч С.Ариунцацрал,

хохирогч, шүүгдэгч Д.Га, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн “Ж, Е” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд   Га, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт   Ба нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   дугаар хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн   дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

ххх цагийн орчим Баянзүрх дүүргийн хх хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх үүдэнд шүүгдэгч Д.Га нь хохирогч Г.Хын нүүр хэсэгт 1 удаа алгадаж, 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн цаг хугацаанд хх баруун талын авто зогсоол дээр үл таних хүмүүстэй маргалдаж, хохирогч Б.Бын нүүр, толгой хэсэгт 2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Ба нь хохирогч Д.Гатай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт мөргөж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 01/,

- БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 02/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн хх өдрийн:

“Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн ххххорооны нутаг дэвсгэрт байрлах хх гэсэн бичиглэлтэй хх улаан өнгийн барилга ертөнцийн зүгээр баруун талд байрлах автомашины зогсоол байв. Зогсоолын гол хэсэгт хх маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгслийн баруун урд талд 10 метрийн зайд газарт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийг криминалистик мэргэжилтэн 3 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч шинжилгээнд хүргүүлэхээр 2 хөвөн бамбарт шингээн хураан авав. Тухайн цус мэт зүйлээр бэхжүүлэгдсэн улаан хүрэн өнгийн зүйлийн ертөнцийн зүгээр зүүн талд хх гэх бичиглэлтэй тунгалаг өнгийн шингэн зүйлтэй хуванцар сав байв. Хуванцар савыг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 03-06/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн хх өдрийн:

“Уг гэмт хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн хх ххх гэх газар нь давхар шилэн байгууллага байв. Хэргийн газрын нөхөн үзлэгээр криминалистиктийн мэргэжилтэн 7 гэж дугаарлан Ххх-ийн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийн цааш үргэлжлүүлж хийхэд 3 гэж дугаарлан зодоон болсон газрын криминалистикийн мэргэжилтэн гэрэл зургын аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш нөхөн хийхэд криминалистикийн мэргэжилтэн биологийн дээж авах гэтэл ххх цагийн орчим бороо орсон тул биологийн дээж авах боломжгүй байсныг тэмдэглэлд тусгав. Үзлэгийн цааш нөхөн хийхэд зодоон болсон гэх газарт хэрэгт ач холбогдолтой зүйл илрэхгүй тул тэмдэглэл болгон үйлдэв. Хэргийн газрын нөхөн үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийж Ххх хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авав. Эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Одгэрэл, эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч А.Тэмүүлэн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч А.Амарсайхан нар хяналтын камерийн бичлэгийг гар утсан дээрээ хуулбарлан тэмдэглэл болгон үйлдэв. Зодооны бичлэгийг 16GB hp гэсэн бичлэгтэй саарал өнгийн flash-нд хуулж авсныг тэмдэглэл болгон үйлдэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 07-11/,

 

Хүний биед үзлэг хийсэн ххх өдрийн:

“Долгорын Га   нь сайн дураараа хийлгэхийг зөвшөөрөв. 1. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлын талаар:   Га нь 176 см өндөр нуруутай, туранхай, 80 кг жинтэй, толгойд 8 см урт хар өнгийн үстэй, цагаан урт судалтай хар хөх өнгийн boloda гэсэн бичиглэл бүхий хүрэм, өмдний хослол,  гэсэн бичиглэл бүхий хар өнгийн тэлээ, цагаан өнгийн фудвольк, цагаан өнгийн дотоож, хөх өнгийн оймс, хар өнгийн гутал зэрэг хувцастай байна. Цагаан урт судалтай хар хөх өнгийн   гэсэн бичиглэл бүхий хүрэм, өмдний хослол,   гэсэн бичиглэл бүхий хар өнгийн тэлээ, цагаан өнгийн фудвольк, хар өнгийн гутал зэргийг түр хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. 2. Нүцгэлж үзлэг хийхэд тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Д.Гын хамар хэлбэрээ алдаж мурийсан байна. Мөн баруун хөхний дээд суга орчмын хэсэгт 7х2 см хэмжээтэй, зүүн хөхний дээд суга орчмын хэсэгт 6х1 см хэмжээтэй, зүүн тохойны хэсэгт 1x0,5 хэмжээтэй хуучин сорвитой, зүүн гарын шууны ард хэсэгт 13х5 см хэсжээтэй ягаан өнгийн зулгараттай байсныг хэмжихүйн гэрэл зургийн аргаар бэхжүүлж, зураг авч 21 цаг 05 минутанд дуусгав.” гэх тэмдэглэл /1хх-ийн 12-16/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн хх өдрийн:

“Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Тус саарал өнгийн цгаан ххх гэсэн бичиглэлтэй CD-г компьютерийн драйвт уншуулан хадгалагдсан 04 минут 53 секундын хугацаатай бичлэгийг тоглуулан эхлүүлэв. Бичлэг нь утга агуулгын хувьд эхлэл хэсгийг илэрхийлж байв. Бичлэгт барилгын гадна талд үйл явдал өрнөж байгаагаар харагдаж байв. Бичлэгийг зүүн дээд буланд хх гэсэн тоог зааж байгаа нь он, сар, өдөр, гараг, цаг, минут, секунтыг зааж байв. Бичлэгийг гар утсаар дэлгэцээс бичиж авах хэлбэрээр үйлдсэн байв. Бичлэгт олон хүн бөөгнөрч зогсож байгаа харагдах бөгөөд уг хүмүүс нь хоёр хэсэгт хуваагдсан байдалтайгаар зогсож байгаагаар харагдаж байв. Бичлэгийн зарим хэсэгт тод бөгөөд гаргацтай харагдах ба хэрэгт ач холбогдолтой үйл явдлыг үзлэгт тусгав. Бичлэгийн 00 минут 00 секунтэд эхлэх ба үзэгийг хх програмын цагаар тооцож цаг хугацааг нэрлэн тусгахаар тогтов. Бичлэгт харагдах хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн нэг үүргэвчтэй цүнх, цайвар өнгийн гуталтай эрэгтэй хүнийг 1 гэж, хар бараан өнгийн, урд талдаа улаан өнгийн бичиглэлтэй хагас ханцуйтай цамц, саарал өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүнийг 2 гэж, цэнхэр өнгийн хүрэм, саарал өнгийн өмд, цайвар өнгийн гуталтай эрэгтэй хүнийг 3 гэж, хар өнгийн, цагаан судалтай хослол, цагаан цамц, хар өнгийн гуталтай, үсээ баруун тийш налуулан зассан эрэгтэй хүнийг А гэж тэмдэглэн тэмдэглэлд тусгахаар тогтов.

Бичлэг эхлэх үед 1 нь үйл хөдлөлгүй зосгож байв, 2 нь бусад хүмүүстэй ярилцан зогсож байв. Бичлэгийн 00 минут 52 секунтэд 1 нь А-гийн толгойны ар хэсэгт гараараа цохиж буй дүрс бичигдсэн байв. Бусад хүмүүс ямар нэгэн үйлдэлгүйгээр хоорондоо ярилцан зогсож байв.

Бичлэгийн 00 минут 54 секунтэд А нь 1-ийг нүүр хэсэгт нь алгадаж байгаа дүрс бичигдсэн байв, 00 минут 55 секунтэд А нь 1-г гараараа цохиж байгаагаар дүрс бичигдсэн байв.

Бичлэгийн 00 минут 56 секунтээд 1 нь А-д цохиулан дүрс бичлэгээс гарч байх бөгөөд энэ хугацаанаас эхлэн бичлэгт харагдаж буй хүмүүс хоорондоо маргалдаж нэг нэгэнтэйгээ зууралдаж байв. бичлэгийн 01 минут 01 секунтэд А нь бичлэгт харагдах барилгын буланд очиж зогссон байх ба А-г байгаа талд бичлэгт харагдах хүмүүс очиж байгаа дүрс бичигдсэн байв.

Бичлэгийн 01 минут 49 секунтэд 1, 2, 3 болон А нь дүрс бичлэгт харагдахаа больж барилгын хананы цаад хэсгээр орсон байв. Бичлэгт 01 минут 58 секунтэд 2 нь хананы ар хэсгээс гарч ирж байгаа дүрс бичигдсэн байв.

Бичлэгийн 04 минут 16 секунтэд бичлэгт харагдаж байсан хүмүүс шатнаас доош буусан байв. А нь хананы цаанаас гарч ирэн доош тонгойн нүүрээ дарсан байдалтай зогсож байв.

Бичлэгийн 04 минут 38 секунтэд А нь шатаар доош бууж байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэг 04 минут 53 секунтэд бичлэг дуусч байв.

... 05 минут 00 секунтын хугацаатай, mр4 өргөтгөлтэй, 33.6мб хэмжээтэй бичлэгт үзлэгийг үргэлжлүүлэв. Бичлэгийг тоглуулж эхлэхэд бичлэгийн зүүн дээд буланд ххх гэсэн бичиглэлтэйгээр цаг хугацааг заасан бичиглэлтэй байв, бичлэгийн баруун доод булан ххх гэсэн бичиглэлтэй байв. Бичлэг нь гадаа талбай, автомашины ил зогсоолыг харуулж байв. Дүрс билчлэгийн 00 минут 00 секунтээс эхлүүлэн тоглуулхад цагаан өнгийн суудлын автомашин дэлгэцэд харагдаж байв. Бичлэгт хүмүүс хэсэг хэсгээрээ орж ирж байгаа дүрс харагдаж байв.

Бичлэгийн 02 минут 05 секунтэд А нь 2-н толгой, нүүр хэсэгт 2 удаа  дарааллан цохиж байгаа дүрс бичигдсэн байв.

Бичлэгийн 02 минут 05 секунтэд 2 нь нуруу ар хэсгээрээ газар унаж байгаа дүрс бичигдсэн байв, 2-г унаж байхад А дэргэд нь зогсож байгаа дүрс бичигдсэн байв.

Бичлэгийн 02 минут 09 секунтэд 2 нь газарт хэвтсэн 2-н байгаа газарт хар өнгийн хувцастай эрэгтэй, цайвар өнгийн хувцастай эмэгтэй нар очсон байв.

Бичлэгийн 04 минут 53 секунт хүртэл 2 нь газарт суусан байдалтай түүнийг эмэгтэй хүн түшиж суулгаж байх ба ямар нэгэн хөдөлгөөнгүй байж байхад 1 хүрч ирэн 2-г босгон түшиж байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэгийг бүрэн тоглуулж дууссаны дараа тэмдэглэлд тусгагдаагүй өөр нөхцөл байгаа эсэхийг дахин тодруулхад өөр ямар нэгэн ач холбогдол бүхий дүрс бичлэгт харагдахгүй байв. Бичлэг дуусч хэрэгт үзлэг хийж 37 ширхэг зураг ххх програмаар баримтжуулж ажиллав.” гэх тэмдэглэл /1хх-ийн 18-24/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн ххх өдрийн:

1. Улаан өнгийн хуванцар тагтай хуванцар савтай цус мэт зүйлийн дээж,

2. Цагаан өнгийн фудвольк,

3. Цагаан өнгийн босоо судалтай хар өнгийн хүрэм, өмдний хослол,

4. хх гэсэн бичиглэл бүхий хар өнгийн тэлээ,

5. Хар өнгийн гутал /1 хос/ зэргийг ххх 50 минутанд хүлээлгэн өгөв гэх тэмдэглэл /1хх-ийн 26/,

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...ххх цагийн орчимд Баянзүрх дүүргийн ххх караокед манай эхнэр хх бид дөрөв орсон. Ингээд пицца, хоол, ус, ундаа, пиво, архины сетийг нь авсан. Ингээд бөөнөөрөө дуулцгааж байхад Б.Гийн дүү Б.О, Хо, О нар ирцгээсэн. Ингээд бөөнөөрөө дуулж, юм ярьж сууж байгаад ххх цагийн орчим бөөнөөрөө караокеноос гарсан. Ингээд Ххх гадаа гарахад хаалганы хажууд шатан дээр 8-9 залуу, нэг эмэгтэй зогсож байсан. Гадаа бороо орж байсан тул борооноос хорогдоод сүүдрэвчний доор шатан дээр зогсож байсан. Гэтэл ард хүмүүс орилолдох чимээ гарсан. Тэгээхээр нь эргээд харахад хаалганы гадна Хо хэвтчихсэн дээрээс нь шамбааралдсан байхаар нь би очоод боль та хэд яагаад байгаа юм гээд салгаад Хыг босгосон. Тухайн залуучууд нь хаалганы хажууд зогсож байсан. Бид нарыг анх гарч ирэхэд байсан залуучууд байсан. Ингээд салцгаагаад бид нар явах гэхэд нөгөө залуучууд бүгдийг чинь ална аа гээд гүйгээд ирсэн. Тухай үед бид нар тээврийн хэрэгслийн зосоол орчимд явж байсан. Ингээд бид хэд нөгөө хэдтэй барьцалдаад авсан. Би та нар больцгоо гээд салгаад явж байхад нэг залуу намайг цохиод унагаасан. Тэгээд сэрэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт сэрсэн. Миний дагз ясны зүүн талаас суурь ясны их бие хүрсэн хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальс доорх цус харвалт гэсэн онош гарсаан. Би хагалгаанд орсон, шүүх эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-38/,

 

Хохирогч Г.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ххх минутын орчимд Баянзүрх дүүргийн ххх караокед очсон. Намайг очиход манай ажлын захирал О, О эгчийн нөхөр Ба, Г, Г эгчийн дүү гэх эмэгтэй, О нар байсан. Бид нар караокед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би 0,33 литрийн хх нэртэй шилтэй пиво гурвыг уусан. Ингээд бид нар хххх өдрийн 03 цагийн орчимд караокеноос гарсан. Ингээд гадна хаалганы шатан дээр тамхи татангаа юм ярьж байсан. Миний өдөр идсэн хоол гэдэс эвгүйрхүүлээд байхаар нь би нөгөө хэдээс зайтай зогсож байсан. Бид нарын хажууд костьюмтэй 5-6 залуу юм яриад байсан. Голд байсан нэг залуу намайг харснаа яасан пизда минь гэхээр нь би харцаа буруулаад өөр зуг рүү харсан. Дахиад нөгөө залуутай харц тулгарахад намайг яасан муу атийсан лалар минь гэхээр нь би нөгөө залуугийн дагз хэсэг рүү гараараа цохисон. Тэгтэл нөгөө залуу эргэж хараад заамдаж аваад нэг алгадаад, нэг цохиход нь би арагшаа унасан. Тэгээд надтай хамт явж байсан хүмүүс нөгөө залуучуудтай маргалдаж байгаад Ба ах над дээр ирээд ахын дүү цаашаа яваа, битгий маргалдаад бай, нүдэнд чинь цус хурсан юм шиг байна гээд намайг шатнаас буулгасан. Нөгөө талаас нилээд махлаг эрэгтэй нь нөгөө хэдээ тайвшруулаад салгацгаасан. Бид нар Баянзүрх дүүргийн ххх О хххын зүүн талын зогсоол руу гараад явж байхад шар үстэй дээд хувцсаа тайлсан эрэгтэй, араас гүйж ирсэн. Тэр эрэгтэйгийн араас нэг өндөр залуу ирээд наад хэдийг алчихья араа дааж чадах юм чинь гээд дайраад ирсэн. Тэгтэл З өөдөөс нь очоод за больцгооё бид нар явлаа гэхэд учир зүггүй дайраад ороод ирэхээр нь хоёр залууг нь З цаашаа аваад явсан. Тэгээд бусадтай нь бид нар барьцалдаад байж байтал О эгч хүн алчихлаа гээд орилоход Ба ах газар ухаан алдаад хэвтсэн. О эгч цагдаа дуудчихлаа, наад залуучуудаа байлгаж байгаарай гэхэд нөгөө залуучууд нь тараад явсан. Би Ба ахыг очиж босгоод эхлээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр ххх хотхоны гэрт аваачаад бие нь муудаад байхаар нь ххх төвд очиход тархины гэмтэлтэй байна гээд хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 171/,

 

Хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ххх цагийн орчимд манай Ххх ХХК-ийн ххх ойн баяр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хххтод болсон. Ингээд ххх цагийн орчимд хүлээн авалт дуусаад бид нар Баянзүрх дүүргийн ххх буудал дээр уулзахаар болоод би ажлынхаа хэсэг хүмүүстэй уулзаад Баянзүрх дүүргийн хо О хххын хх бааранд орсон. Ингээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн бүжиглэж байгаад ххх цагийн орчимд баарнаас гарсан. Ингээд 1 давхрын гадна шатанд бороо зогсохыг хүлээгээд зогсож байсан. Тэгтэл хар өнгийн үүргэвч, хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй миний дагз руу цохисон. Тэгэхээр нь эргэж хараад нүүр хэсэгт нь хоёр удаа цохиод унагасан. Тэгтэл тэр залуутай хамт явж байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс над руу дайраад маргаан болсон. Тэгээд тэд нар намайг шатны зүүн хэсгийн булан руу шахаад оруулсан. Миний санаж байгаагаар цэнхэр ногоон өнгийн бомбортой махлаг эрэгтэй миний зүүн талын чих, болон чихний ар талын дагз руу цохисон. Тэгэхээр нь би одоо больё гэтэл цаанаас нь энгэр хэсэгтээ улаан бичиглэлтэй хар өнгийн фудвольктой, саарал өнгийн өмдтэй махлаг эрэгтэй намайг дуудаад хоёулаа юм ярья гэхээр нь би тэр ах дээр очиход миний шилэн хүзүүнээс зүүн гараараа барьж байгаад дух хэсгээрээ миний хамар луу нэг удаа хүчтэй мөргөсөн. Тэгээд би ухаан балартаж манараад доошоо суусан. Хамраа гараараа барихад цус гоожиж байсан. Цусаа гоожуулж байгаад арай гайгүй болохоор нь булангаас гарсан. Ингээд нөгөө хүмүүсээс нэгийг нь барьж авах санаатай араас нь очсон. Намайг нөгөө хүмүүсийн араас очиход миний өмнө нь чих рүү цохисон бомбортой залуу миний өөдөөс ирэхээр нь та нар яагаад намайг цохиж байгаа юм бэ, Одоо больё, цагдаа ирж байгаа шүү гэсэн. Тэгтэл цаана Этай нэг эрэгтэй нь муудалцаад заамдалцаад байж байсан. Тэгэхээр нь тэр эрэгтэйг араас нь татахад миний хамар луу мөргөсөн эрэгтэй байхаар нь та яагаад намайг хамар луу мөргөж байгаа юм бэ, цагдаа ирж байгаа одоо больё гэхэд нөгөө ах Эыг өшиглөх шиг болохоор нь заамдаж байгаад нүүр лүү нь хоёр удаа цохисон.” гэх мэдүүлэг /1хх-ийн 177-178/,

 

Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Өчигдөр буюу ххх өдөр манай байгууллагийн хх ой болоод бид нар ажлын хамт олноороо Хххийн ххх нэг бааранд орж архи ууцгаасан. Тэгээд тархаар болоод хүмүүс гараад явцгаасан. Би нилээн согтолттой байсан учраас гадаа шатан дээр машин хүлээгээд унтсан байсан. Зодоон болж байна гээд намайг нэг нь сэрээсэн. Би гайхаад юун зодоон юу болов гээд Баас асуутал манайхан зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хоёулаа очиж салгая гэж ярьж тохироод бид хоёр зодоон болж буй автомашины зогсоол руу яваад тэр хүмүүс дээр очоод ярилцая зодооноо зогсооцгооё гэж хэлсэн. Би Гыг зодооноо болио гээд салгаж байтал Га миний үгийг үл тоон миний хажууд байсан залууг цохиод унагаасан. Нөгөө залуу унаад ухаан алдсан. Тэгээд нөгөө залуучуудын найзууд нь намайг цохичлоо гэж андуураад намайг зодсон. Тэдгээр залуучууд намайг зодоод нэг эмэгтэй нь миний дээрээс суусан байсан. Хажуу талаас нэг залуу ирээд энэ мууг дэвсээд алчий гэж хэлсэн. Тэгсэн миний дээр сууж байсан эмэгтэй үгүй ээ энэ хүн буруугүй гэж хэлсэн. Жоохон байж байгаад намайг явуулсан. Миний мөр мултарсан байсан учраас би гэмтлийн эмнэлэг рүү явж мөрөө оруулуулсан.” гэх мэдүүлэг,

“Тухай өдөр буюу ххх цагийн орчимд Ххх ХХК-н ажлын хамт олонтойгоо хамт Баянзүрх дүүргийн ххх нутаг дэвсгэрт байрлах О хххын бааранд орсон. Тэндээсээ гараад байж байгаад би шатан дээр тасраад унтсан байсан. Тэр үед намайг тасраад унтаж байх үед манай ажлын газрын хар өнгийн хослолтой, дотор талаараа цагаан өнгийн срочких цамцтай, махлагдуу биетэй, хар үстэй, энгэрээ задгай тавьсан байгаа, хар өнгийн гуталтай Б гэдэг эрэгтэй, хар хөх өнгийн хослолтой, дотор талаараа цагаан өнгийн срочкин цамцтай, хар өнгийн гуталтай, махлагдуу биетэй Б гэдэг эрэгтэй, цэнхэр өнгийн хослол, дотор талаар нь цагаан өнгийн срочкин цамцтай, цагаан өнгийн пүүзтэй, нэг мөртэй хар өнгийн цүнх үүрсэн, хар өнгийн үстэй Б гэдэг эрэгтэй, хар өнгийн хослолтой, дотор талаар нь цагаан өнгийн цамцтай, жилитктэй, цагаан өнгийн пүүзтэй, шар өнгийн үстэй, сүүлд хувцасаа тайлхад зүүн дал хэсэгтээ шивээстэй харагдаж байсан Б гэдэг нэртэй эрэгтэй, бүдэг хар хөх өнгийн хослол, дотор талаар нь цагаан өнгийн срочикон цамцтай, хар өнгийн гуталтай, баруун тал руугаа үсээ налуулж самнадаг Га гэдэг нэртэй эрэгтэй нар хамт байсан. Би тухайн үед үйл явдлыг сайн ойлгоогүй намайг Б "босоорой энд зодоон болоод байна, хүн амьтан зодолдоод байна гэж намайг сэрээгээд цагдаад дуулага өгөх гээд 102 мөн үү гэж хэлээд утсаар яриад байсан. Би хэсэг хугацаанд болоод байгаа үйл явдлыг ойлгохоор хичээгээд сууж байхад Га гэнэт гүйгээд явчихсан. Би авто зогсоол руу харж байхад зодоон болоод байхаар яваад очсон. Би тэр дунд хүмүүсийг нэг нэгнээс нь салгах гээд явсан боловч төдийлөн амжилтанд хүрээгүй. Намайг тэр дунд явж байх үед нөгөө талд нь байсан хүмүүс бололтой хүмүүс намайг түлхэж аваад явсан. Би тэр хүмүүстэй зууралдаж ноцолдоод яваад байсан. Тухайн үед эргээд харах үед нэг махлаг биетэй хүн газарт унасан байдалтай дээр нь Га зогсож байсан. Би тухайн хүнийг бие нь зүгээр эсэхийг шалгахаар очсон боловч намайг ойртуулаагүй, нөгөө талын хүмүүс татаж чангаагаад түлхээд байсан болхоор би тэр хүн дээр очиж чадаагүй, энэ маягаар хоорондоо зууралдаж ноцолдож, тэр хүмүүс намайг зодсоор байгаад би ухаан алдаад унасан тэгэхэд зодоон дуусаад хоёр тийшээ салсан байсан. Зодооны дараагаар Гаас би "би чи яагаад тэр хүнийг цохиод унагаасан юм бэ” гэж асуухад зодуулсан учраас цохисон" гэж надад хэлж байсан.” /хх-ийн 46-47, 215/,

 

Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Өчигдөр буюу ххх өдөр манай компаний ххх ой болоод бид нар Баянзүрх дүүргийн хх Ххх төвийн хх бааранд баяраа тэмдэглчээд ххх цагийн үед баарнаасаа гарсан. Гадаа тамхи татаад зогсож байтал үл таних залуу манай ажлын Га гэх залууг цохиод авсан. Тэгээд бужигнаан болоод зодоон болсон. Хүмүүс шатаар буугаад барьцалдаж аваад зодолдоод эхэлсэн. Тухайн үед байсан эмэгтэйчүүд боль гээд бид нарыг зогсоох гээд байсан. Би дотогшоо ороод хамгаалагчийг дуудсан. Тэгсэн нэг эмэгтэй ирж намайг бариад явуулахгүй байсан. Удалгүй нэг эрэгтэй ирээд чи байхгүй байсан шүү гэж хэлээд намайг явуулахгүй байсан эмэгтэйг аваад явсан. Тэгээд би таксинд суугаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг,

“Би тухайн өдөр цэнхэр өнгийн костьюм, цагаан цамцтай, цагаан пүүзтэй, хар өнгийн цүнх үүрсэн явж байсан. Надтай хамт явж байсан Э хар үстэй, хар хөх өнгийн костьюм, цагаан цамц бор өнгийн гуталтай, Га хар өнгийн үстэй, үсээ хойш нь самнасан, хар хөх өнгийн костьюм, хар өнгийн гуталтай байсан. Б нь Хар өнгийн костьюм цагаан цамц, хар өнгийн гуталтай байсан. Б хөх өнгийн костьюм цагаан цамц, хар гуталтай, Б шар үстэй хар хөх өнгийн костьюм, цагаан пүүзтэй байсан. Тэр өдөр бид нар юм яриад зогсож байхад Гыг нэг эрэгтэй араас нь дагз руу нь алгадсан. Тэгээд Га эргэж хараад цохисон. Тэгээд тухайн  залуутай хамт байсан хүмүүс бид нартай маргалдаад барьцалдаад авсан. Тэгтэл зарим нэг нь салгаад энэ хяналтын камерын бичлэгт байгаа шатны зүүн хэсэг рүү Га, Б хоёр нөгөө залуучуудийн хоёр залуу, нэг эмэгтэйтэй хамт орсон нөгөө талын цэнхэр ногоон өнгийн куртик, саарал өнгийн өмдтэй эрэгтэй, хар өнгийн фудвольк, саарал өнгийн өмд, хар өнгийн пүүзтэй махлаг эрэгтэй, нэг эмэгтэй нар нь хамт орсон бичлэг байна. Тэр булан руу ороод гарч ирэхэд Гын хамраас цус гоожоод  хамар луугаа Га цохиулсан байсан.”  /1хх-ийн 49-50, 204/,

 

Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Өчигдөр буюу хх өдөр манай компаний хх ой болоод бид нар Баянзүрх дүүргийн хх хороо Ххх төвийн ххх бааранд баяраа тэмдэглээд ххх цагийн үед баарнаасаа гарсан. Гадаа бороо орж байсан учраас бид нар бороо зогсохыг хүлээж байхад үл таних нэг залуу манай ажлын залуу Гын дагз руу нэг удаа алгадсан. Га эргэж хараад буцаагаад алгадсан. Тэгсэн нөгөө хүмүүстэй хамт явж байсан хүмүүс орж ирээд бид нар хоорондоо маргалдаж зодолдсон. Би зодолдож байсан хүмүүсийг салгасан. Тэгээд бид нар автомашины зогсоолд очоод бас дахин маргалдсан. Гэнэт нөгөө хүмүүсийн нэг нь газар хэвтэж байсан. Намайг ойртонгуут нөгөө эмэгтэйчүүд орилоод хамт байсан залуучууд нь дайраад байсан. Нөгөө хүмүүс цагдаа дуудсан гэж хэлж байсан. Бид нар цагдааг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь хоёр тийшээгээ салсан.” гэх мэдүүлэг,

“Би тухайн өдөр цагаан үстэй, хөх өнгийн костьюм, цагаан өнгиин кеттэй байсан. Надтай хамт явж байсан Э хар үстэй, хар хөх өнгийн костьюм, цагаан цамц бор өнгийн гуталтай, Га хар өнгийн үстэй, үсээ хойш нь самнасан, хар хөх өнгийн костьюм, хар өнгийн гуталтай байсан. Б нь хар өнгийн костьюм цагаан цамц, хар өнгийн гуталтай байсан. Б хөх өнгийн костьюм цагаан цамц, хар гуталтай. М.Б цэнхэр өнгийн костьюм, цагаан цамцтай, цагаан пүүзтэй, хар өнгийн цүнхтэй байсан. Энэ билчлэг дээрх Га, би, Б, танихгүй гэх ногоон цэнхэр өнгийн куртик, саарал өнгийн өмдтэй эрэгтэй, цээж хэсэгтээ улаан өнгийн бичигтэй хар өнгийн фудвольктой, саарал өнгийн өмдтэй эрэгтэй, ногоон өнгийн фудвольк, цагаан өнгийн канттай хар өнгийн өмдтэй эмэгтэй бид нар булан руу орсон. Булан руу ороход Гатай ногоон цэнхэр өнгийн куртик, саарал өнгийн өмд, саарал өнгийн өмдтэй эрэгтэй, цээж хэсэгтээ улаан өнгийн бичигтэй хар өнгийн фудвольк, саарал өнгийн өмдтэй эрэгтэй нар нь цаашаа явсан. Харин ногоон өнгийн фудвольк, цагаан өнгийн канттай хар өнгийн өмдтэй эмэгтэй бид хоёр цаашаа яваагүй. Буцаад наашаа гарч ирээд би хаалганы буланд зогсож байсан. Тэгтэл нилээд хугацааны дараа цээж хэсэгтээ улаан өнгийн бичигтэй хар өнгийн фудвольктой, саарал өнгийн өмдтэй эрэгтэй гарч ирээд намайг зодох гээд дайраад байсан. Намайг баруун тийшээ явахад нөгөө талын шар үстэй залуу миний үснээс татаад буцаад зүүн талын хаалганы буланд шахаад толгой руу цохисон. Сүүлд О кинотеатрын зүүн талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр намайг өмнө нь цохиж байсан залуу таарахаар нь би нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53, 205/,

 

Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Өнөөдөр буюу ххх цагийн үед З, Хо, О, Ба, О, О, Г гэх хүмүүсийн хамт Баянзүрх дүүргийн ххх хороо Хххийн ххх архи ууж байгаад ххх минутын үед гараад явсан. Би тухайн үед архи огт уугаагүй цоо эрүүл байсан. Бөөндөө бид  нар юм яриад зогсож байсан. Гэтэл чимээ гараад хажуу талд зогсож байсан костюм пиджактай 7-8 залуучууд зодолдоод эхэлсэн. Би дүүрүүгээ хартал манай дүү болох Хо нүүр нүд нь  хөхөрсөн, хөмсөг нь сэтэрсэн газар хэвтэж байсан. Бид нар зодолдож буй хүмүүсийг салгаад эрүүл байсан гурван эмэгтэй дөрвөн эрэгтэйг үл таних   хүмүүсээс салгаад автомашины зогсоол чиглээд явтал ардаас нөгөө залуучууд хувцасаа тайлсан бүгдийг чинь ална гээд хүрээд ирсэн. Хүрч ирээд манай залуучуудыг  бүгдийг нь зодоод, эмэгтэйчүүдийг “гичий, янханаар дуудсан. Тухайн үед миний нөхөр Ба эрүүл байсан ба тухайн залуучуудыг зодоон хийгээд байхаар нь салгасан. Би бас хүмүүсийг салгаж байтал манай нөхөр газар ухаан алдаад унасан байсан. Манай нөхрийг ухаан алдангуут бүгд тараад явчихсан. Би та нар хүн алчлаа гэж орилоод бичлэг хийсэн зургыг нь дарсан. Би түргэн дуудаад гэтэл түргэн ирээгүй манай нөхөр удалгүй сэргээд би, дүү нар, нөхрийн хамт такси бариад гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ ортол манай нөхөр цусаар бөлжөөд толгой өвдөөд байна гэж хэлсэн. Би болхоо байлаа гээд нэгдүгээр эмнэлэг орж өвчин намдаах, бөөлжилтийн эсрэг тариа хийлгэсэн. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг явах замд манай нөхрийн хамарнаас цус гараад мөн бөлжөөд байсан. Гэмтлийн эмнэлэгт ирээд томографийн шинжилгээ хийлгэсэн. Дотор эрхтэнгээ эхлээд харуулсан. Шинжилгээний хариу цус харвалттай, гавлын яс няцарсан, духны цус харвалттай байна гэж хэлээд дахин шинжилгээ авсан. Тэр шинжилгээний хариугаар мэс засалд орох эсэхээ шийднэ гэсэн” гэх мэдүүлэг,

“Би тухайн өдөр буюу ххх өдрийн ххх цагийн цагийн орчимд найзууд, дүү нарын хамтаар амралт чөлөөт цагаа өнгөрүүлхээр Баянзүрх дүүргийн ххх нутаг дэвсгэрт байрлах О караокегоор үйлчлүүлээд гарч байсан. ... гадаа үүдэнд ярилцаад зогсож байсан, бидний дэргэд хар өнгийн хослолтой залуучууд хоорондоо ярилцаад зогсож байсан. Тэгтэл гэнэт Хо нь газарт унаад өгсөн. Би яг болсон үйл явдлыг бол хараагүй, унах ямар нэгэн шалтгаан байсан байх. Бид нар гайхаад юу болсон талаар асуухад эсрэг талд зогсож байсан хар өнгийн цагаан судалтай хослолтой эрэгтэй цохисон гэж хэлж байсан. Бид нарын дунд зосгож байсан эрэгтэйчүүд гэнэт л тэнд байсан хар өнгийн хослолтой залуучуудтай зууралдаад маргалдаад эхэлсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57, 191-192/,

 

Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ххх шилжих шөнө ххх цагийн үед Баянзүрх дүүргийн ххх нутаг дэвсгэрт байрлах Ххх-ийн ххх гарч караоке руу орсон. Тэгэхэд Ба ах, Ба ахын эхнэр О, төрсөн эгч Г, найз О нар нь байсан. Бид нар караокед дуулаад сууж байсан чинь найз Хо гаднаас орж ирсэн, тэрний дараа З бас ирсэн. Ингээд бид нар нийт долуулаа болсон юм. Караокед үйлчлүүлж байхдаа ххх минутын үед тухайн газраас гарсан санагдаж байна. Тухайн үед О эгч бид хоёр огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, нөгөө хэд маань тодорхой хэмжээгээр л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэхдээ хэтрүүлж хэрэглэсэн хүн байхгүй. Бид нарыг Ххх-с гарч ирэхэд бороо орж байсан, такси дуудах уу, алхах уу гээд ярилцаж байсан. Тэгэхэд Хо газарт унасан, тэгтэл Ба ах яагаад манай дүүг цохиж байгаа юм бэ гэж хэлээд тухайн шатан дээр зогсож байсан хүмүүстэй маргаан үүссэн. Тэр үедээ бид нар бүгд андуурсан юм байна аа гэж хэлээд салаад автомашины зогсоол дээр алхаж явж байхад ардаас нөгөө залуучууд олуулаа болоод 9-10 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс гүйгээд хүрээд ирсэн. Тэгээд л учир зүггүй З, О нарыг зодоод эхэлсэн. Ба ах нь салгах гээд тухайн хүмүүсийг боль, та нар боль гэх мэтийн зүйл хэлээд дундуур нь ороод салгаад байсан. Тэгсэн чинь миний хажууд О нь үл таних эрэгтэй хүмүүст зодуулаад газар хэвтэж байхаар нь би салгах гэж дундуур нь ороод Оийг татаж босгоод эргээд харсан чинь Ба ахыг үл таних эрэгтэй хүн нүүр рүү нь 1 удаа цохиж байгаа харагдсан. Тэгсэн чинь Ба ах газарт хойшоо саваад унасан. Тэгэхээр нь би та нар хүн алчихлаа шүү дээ гэж хэлээд чанга хашгирсан чинь тухайн үл таних залуучууд бүгдээрээ зугтаагаад гүйсэн. Тэр үед З нь миний ахыг хэн цохьсон юм бэ, одоо цагдааг дуудна, эмнэлэг дууд гэж хэлж байсан. Тэгээд О эгч Ба ахыг аваад гэр рүүгээ таксигаар явсан, удалгүй буцаж ирээд О эгч бид нарыг аваад гэр рүү явсан, бид нар Ба ахын гэр рүү ороход Ба ах ариун цэврийн өрөөнд хамрын цусаа угаагаад сууж байсан. Тэр үед Ба ах миний толгой задрах гээд өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд л бид нар эхлээд Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү явсан, дараа нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 59, 196/,

 

Гэрч Ц.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ххх шилжих шөнө ххх цагийн үед ганцаараа Ххх ххх байрлах шөнийн цэнгээний газарт очсон. Намайг очиход ажлын газрын Б, Га, Э, Э, У, Б, Б, Б нар нь байсан юм. Бид нар хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнийн ххх өнгөрч байсан байх тухайн газраас гараад гадна талын үүдний шатан дээр юм яриад зогсож байсан. Миний санаж байгаагаар Гын толгойны хэсэг рүү нэг үл таних эрэгтэй хүн цохьсон. Тэгсэн чинь Га эргэж хараад шууд нүүр хэсэг рүү нь 1 удаа цохьсон. Тэгээд л бужигнаан үүссэн. Би тэр залуугаас яагаад хүний биед шууд халдаж байгаа юм бэ гэж асуусан чинь Гын биед халдсан залуу юм дуугараагүй. Тэгээд би тэр залуутай юм яриад мөн зодоон болж байгаа газар руу явуулахгүй, хориод зогсож байсан.  Тэр үед машины зогсоол дээр бужигналдаад байсан. Улмаар зодоон болоод даймжраад байхаар нь би очоод хэрэггүй гэж бодоод шууд алхаад гэр рүүгээ явсан. Намайг алхаад явж байхад Га над руу залгаад миний хамар хугарчихлаа, Э ахын мөр мултарчихлаа гэж хэлж байсан. Өөр зүйл надад хэлээгүй. Би гар утсаа тасалсан юм. хххны өдөр Э над руу залгаад өчигдөр зодоон болсон, чи хааччихав, Га нь нэг залууг газар унатал нь цохьсон, цагдаагийн байгууллагаас ярьсан гэж хэлсэн юм. Тэгээд Га над руу залгаад та ххх хэлтэс дээр хүрээд ир, хүмүүс гомдол гаргасан байна гэж хэлсэн юм. Улмаар би ирсэн.” гэх мэдүүлэг,

“ххх цагийн орчимд Ххх ХХК-н ажлын хамт олонтойгоо хамт компанийн ххх ойн баярыг тэмдэглэсэн үйл ажиллагаа болсон бөгөөд Баянзүрх дүүргийн ххх хорооны нутаг дэвсгэрт байрлах О хххын бааранд орсон. Тэндээсээ гараад манай ажлын газрын хүмүүс хоорондоо ярилцаад гадаа зогсож байсан. Бидний нөгөө талд танихгүй хүмүүс хамтдаа зогсоод ярилцаж байсан. Би тухайн үед хамт явж байгаа хүмүүсийнхээ ярилцаж байгааг сонсоод зогсож байсан. Нөгөө талд байгаа хүмүүсийн яриа хэллэг хүмүүсийн дүр төрхийг анзаарч хараагүй. ...Тэр үед нөгөө талд зосгож байсан хар өнгийн хувцастай жижиг биетэй эрэгтэй Гын дагз хэсэгт цохиж, Га зөрүүлээд хоёр удаа цохисноор тухайн хүмүүсийн манай ажлынхан нарын хооронд маргаан болоод хоорондоо зодолдож эхэлсэн. Би тухайн үед Быг бусадтай зодолдуулахгүй гээд бариад байгаад байсан ч, сарвалзаад байхаар нь зүгээр орхичихсон. Хүмүүс хоорондоо зодолдоод зогсоол дээр очсон. Би тухайн үеийн зарим нэг үйл явдлыг санахгүй байгаа. Би хүмүүсийн зодолдож байгаа газарт л салгах гээд яваад байсан. Тэгээд зодоон дууссан, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй.” /1хх-ийн 61, 219/,

 

Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ххх өдөр хх, мөн Ххх ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны ххх ой болж бид нар нийлсэн. Тэгээд баяраа дуусгачихаад түрээсийнхээ автобусанд суугаад шөнийн 00 цагийн үед офицерын автобусны буудал дээр буугаад Баянзүрх дүүргийн хх хорооны нутаг дэвсгэрт байрлах Ххх-ийн ххх байрлах шөнийн цэнгээний газар руу 20 гаруй хүмүүс орсон. Тухайн газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бүжиглэсэн, явах хүмүүс нь явж байсан. Тэгээд шөнө хх цаг өнгөрч байхад явахаар гарч ирээд үүдний гадны талын шатан дээр зогсож байсан, гадаа бороо орж байсан, бид нарын ардаас үл таних залуучууд гарч ирсэн. Тэгтэл Гын ардаас үл таних эрэгтэй хүн толгойны ар хэсэг рүү нь цохьсон, улмаар маргаан эхэлж тухайн үл таних залуучуудын дунд байсан цагаан, саарал өнгийн үстэй дунд зэргийн нуруутай залуу миний нүүр хэсэг рүү нэг удаа, Гын нүүр рүү нь 2-3 удаа цохьсон, Гын хамарнаас цус гарсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад ххх гэсэн дугаараас "Зодоон болж байна" гэх утгатай дуудлага өгсөн. Би тухайн хүмүүст Цагдаа дуудчихлаа та нар байж бай гэж хэлсэн чинь тэд нар шууд яваад өгсөн, ардаас нь шатнаас буусан чинь буцаад хүрч ирсэн. Тэгсэн чинь цагаан саарал өнгийн үстэй залуу нь намайг дахиад цохьсон, би тэр залуутай ноцолдсон зууралдаад байж байсан чинь махлаг биетэй эмэгтэй дундуур орж ирээд салгах үед нөгөө хамт явж байсан эмэгтэй нь гэнэт ухаан алдчихлаа гэж орилсон. Тэгэхээр нь би харсан тухайн үл таних залуучуудын арай ах гэж харагдаж байсан залуу нь газарт ухаан алдчихсан, хэвтэж байсан. Нэг эмэгтэй нь тэвэрчихсэн сууж байсан, миний ойлгосноос тэр тэврээд байсан эмэгтэй нь тухайн залуугийн эхнэр юм шиг байна лээ. Би тэр эмэгтэй дээр очих гээд алхаж байсан чинь нэг залуу ирээд манай ахыг цохиод унагаачихлаа гэж хэлээд над руу дайрсан, би тэр залууд наана чинь хүн уначихсан байна гэж хэлсэн чинь тэр залуу над руу дайраад толгойны ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Анх салгаж байсан эмэгтэй нь дахиж ирээд наадах залуу чинь цохиогүй ээ гэж хэлээд тэр эрэгтэйг салгаж авсан юм. Тэгсэн чинь нөгөө залууг тэвэрсэн эмэгтэй цагдаа дуудаарай гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйд хандан цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн ухаан алдсан залуугийн дүү нар нь дахин дайраад байхаар нь би хар үстэй залуу руу нь буюу миний толгойн ар хэсэг рүү цохьсон залууд хандан одоо болиочээ гэж хэлээд салаад би Э ах, Га, Б бид нар ххх төв рүү таксинд суугаад явсан юм. ххх төвд Э ахын мөр, Гын хамрыг үзүүлсэн юм. Тэгээд над руу өнөөдөр буюу ххх өдөр Га залгаад Баянзүрх ххх хэлтэс дээр ирсэн байна, нөгөө хэд рүүгээ яриад хамт хүрээд ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

“...Бид нар баарны гадаа үүдэнд зосгож байсан ба гадаа бороо орж байсан учир нөмөртэй газарт зогсож байсан, дуудлагын жолоочоо хүлээж байсан. Би өөрөө дүүгээ хүлээж байсан. Тэгэхэд бид нарын араас гарч ирсэн 4 эрэгтэй, 3 эмэгтэй нар бидний эсрэг талд шатны дор очоод юм яриад зосгож байсан. Тэгэхэд Бын дэргэд зосгож байгаа хар өнгийн малгайтай хүрэмтэй, нэг талдаа үүргэвчтэй цүнх үүрсэн, туранхай эрэгтэй Гын дагз хэсэгт алгадсан. Тэгэхэд нь Га буцаагаад нэг алгадаад, нэг удаа цохиж байсан. Тэгхээр нь бид нар салгах гээд очсон ч нөгөө талын хүмүүс бид нар руу дайраад байсан. Бид нар түрэгдсээр байгаад тус барилгын урд хэсэгт очсон. Харин би шатны доошоо түлхэгдээд Эын хажуугаар буусан. Зодоон болоод авто зогсоолд үргэлжилсэн. Хяналтын камерын бичлэгийг би хэд хэдэн удаа үзлээ, тухайн үед болсон нөхцөл байдал миний санаж байгаатай адилхан байна. Би энэ бичлэгт шатнаас доош түлхэгдээд бууж байгаа үеийн үйл явдалтай зэрэгцээд барилгын урд талын хананы хэсэгт Гыг цавайр цэнхэр, ногоон өнгийн бомбер хүрэмтэй эрэгтэй тайвшируулаад аргадаад, салгах байдалтай байсан. Бид нараас Б мөн Гатай хамт байсан. Би шатаар дээш өгсөх үед Б хананы цаанаас гарч ирээд байж байхад саарал өнгийн өмд, улаан өнгийн бичиглэлтэй хар саарал өнгийн подболк, цагаан өнгийн ултай хар өнгийн пүүзтэй, махлаг эрэгтэй хананы урд хэсэгт очоод Гын хамар хэсэгт нь нэг удаа духаараа мөргөсөн. Би энэ үйл явдлыг харж байгаад угаасаа 102-т дуудлага өгч байсан болхоор та хүний хамар хугалчихлаа би цагдаа дуудаж байна, та байж бай гэж хэлхэд бусдыгаа аваад явъя, явъя гээд шатны уруу түлхээд явцгаая гээд доош буусан. Үүнээс хойш авто зогсоол дээр очоод зодоон болсон. Түүний дараа Га хамраа бариад, хамраас нь цус гараад байсан. Авто зогсоолд очоод би хүмүүсийг хоорондоо зууралдаад  зодолдоод байхаар нь нэгнээс нь салгах гэхэд намайг хэн нэгэн хэд хэдэн удаа цохисон. Би энэ талаар бичлэгээс харж байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 63, 224/,

 

Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“хх цагийн цагийн орчимд найзууд, дүү нарын хамтаар амралт чөлөөт цагаа өнгөрүүлхээр Баянзүрх дүүргийн хх хорооны нутаг дэвсгэрт байрлах О караокегоор үйлчлүүлээд гарч байсан. Энэ өдөр би нил ягаан өнгийн, ард, урдаа эмэгтэй хүний зурагтай нимгэн цамцтай, түүний дотор талаар хар өнгийн фодболктой, хар өнгийн богино шорттой, цагаан өнгийн пүүзтэй, үсээ задгай тавьсан байсан. Харин манай найз Б.Ба нь дээрээ улаан өнгийн бичиглэл зурагтай хар өнгийн фодболк, саарал өнгийн өмд, хар өнгийн гуталтай, харин манай найз О.З цэнхэр, ногоон өнгийн хүрэм, цайвар өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, халимаг үстэй эрэгтэй, бас манай найз Хо гэдэг нэртэй хар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн нэг талдаа үүргэвчтэй цүнхтэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, халимаг урт үстэй эрэгтэй, манай найз О гэдэг эмэгтэй нь ногоон өнгийн урт фодболк, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, үсээ хагас боосон, бага зэрэг махлаг, манай төрсөн дүү болох О гэдэг эмэгтэй нь хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хантаазтай, дотор талаар нь улаан өнгийн фодболктой, хар өнгийн өмд, цагаан өнгийн гуталтай, манай найз О гэдэг нэртэй эрэгтэй нь нил ягаан өнгийн майк тэр нь дээрээ 6 гэсэн тоотой бичигтэй, дотор талд нь хар өнгийн фодболктой, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, шар өнгийн халимаг үстэй эрэгтэй нарын хамтаар гадаа үүдэнд ярилцаад зогсож байсан, бидний дэргэд хар өнгийн хослолтой залуучууд хоорондоо ярилцаад зогсож байсан. Би Хо газарт унах үед л болж байгаа үйл явдалд анхаарал хандуулсан. Тэнд байсан хүмүүс гэнэт л зууралдаж эхлээд хоорондоо зууралдаад маргалдаад эхэлсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 187/,

 

Гэрч О.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ххх цагийн орчимд Баянзүрх дүүргийн хх хороо О хххын ххх гэж санаж байна караокед найз, ах, эгч нарын хамт орчихоод гарч явсан. Тухайн үед Ба, Ба ахын эхнэр О, найз Хо, найз О, найз Г, О бид нар байсан. Тэгээд О хххын гадна хаалганы шатан дээр тамхи татаад бөөнөөрөө зогсож байсан. Мөн бид нарын зүүн талд хэсэг залуучууд зогсож байсан. Би ертөнцийн зүгээр баруун урагшаа хараад зогсож байхад ард чимээ гарахаар нь би эргээд хартал Хыг хар хөх өнгийн костюмтой эрэгтэй цохиод унагаж байсан. Тэгэхээр нь бөөнөөрөө очиод тэр хоёрыг салгасан. Ингээд хэрүүл маргаан болцгоогоод салцгаасан ба бид нар О хххын зүүн талын тээврийн хэрэгслийн зогсоол руу гарахад араас нөгөө залуучууд хөөгөөд ирсэн. Тухайн залуучууд нь хоёр гурваараа салаад ирсэн ба би хажууд хоёр гурван залууд зодуулсан. Тэгтэл цаанаас хүн алчихлаа гээд эмэгтэй хүн орилоход намайг зодож байсан хоёр залуу намайг хаяад явсан. Тэгээд нөгөө хэд дээр очиход Ба ах газар ухаан алдчихсан хэвтэж байсан. Хажууд Ба ахын эхнэр О эгч тэврээд сууж байсан. Нөгөө хүмүүсийнх нь нэг эрэгтэйтэй нь би ярилцсан ба яагаад манай ахыг зодож байгаа юм гэхэд манай О эгч ирээд намайг аваад явсан. Ингээд Ба ахыг аваад бөөндөө эмнэлэг явцгаасан. Би тухайн өдөр цэнхэр ягаан өнгийн бомбер, бомберийн дотуур цагаан  өнгийн фудвольктой, хөх өнгийн жинсэн өмд, цагаан, улаан алагласан өнгөтэй пүүз өмссөн байсан. Ба ах цээжин хэсэгтээ улаан өнгийн бичиглэлтэй хар өнгийн фудвольк, саарал өнгийн өмд, хар өнгийн пүүзтэй байсан. О эгч ногоон өнгийн фудвольк, цагаан өнгийн канттай хар өмд, цагаан пүүзтэй байсан. Хо хар өнгийн үүргэвчтэй, хар өнгийн малгайтай цамц хар  өнгийн өмд, цагаан өнгийн пүүзтэй байсан. Э нь саарал өнгийн үстэй, цэнхэр өнгийн ар хэсэгтээ 6 гэсэн бичиглэлтэй сагсан бөмбөгийн өмсгөлтэй, өмсгөлийн дотуур хар өнгийн фудвольк, хар өнгийн өмд, цагаан өнгийн пүүзтэй байсан. Г нь ягаан улаан алагласан цамцтай, цэнхэр өнгийн жинсэн шорт, цагаан өнгийн пүүзтэй байсан. О нь хар өнгийн саравчтай малгай, гадуураа хар өнгийн майктай, майкны дотуур улаан фудвольк, хар өнгийн өмд, цагаан өнгийн ултай хар өнгийн пүүзтэй байсан. Тухайн хэсэг рүү нь би нөгөө талын хоёр залууг цааш нь салгаад аваад орсон. Тэгтэл араас Ба, ах О эгч хоёр орж ирсэн. Тэгээд Ба ахыг аваад гарсан. Тухайн газар зодоон цохион болоогүй. Би салгаж байгаад гарч ирсэн. Би энэ хяналтын камер дээр байгаа бичлэгийг үзэхэд манай ах уначихсан байхаар нь би нөгөө хүмүүсийн нэгээс нь манай ахыг хэн цохисон бэ гэхэд О эгчээс асуухад хажууд нь зогсож байсан залууг гэхээр нь би тэр залууг 3 удаа цохисон. Ингээд дахиад нөгөө хүмүүсийг салгацгаасан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 202, 210/,

 

Шинжээч Г.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Д.Гын биед учирсан гэмтлүүдийн таславчийн муруйлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-т хөнгөн гэмтэл хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах дээрх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн ил болон олон удаагийн үйлчлэлээр цохих үед үүсэх гэмтэл байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 69/,

 

Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ххх дугаар:

“Д.Гын биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 75-76/,

 

Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ххх дугаар:

“Б.Бын биед дагз ясны зүүн талаас суурь ясны их бие хүрсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, голын бүрдэлийн хазайлт, аалзан хальсанд цус харвалт, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт  эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 97-98/,

 

Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ххх дугаар:

“Г.Хын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нудний алимны салстад цус хуралт, зүүн хцарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 104-105/,

Эд зүйлд дахин үзлэг хийсэн ххх өдрийн:

Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: ... бичлэгт харагдах ач холбогдолтой дүрс бичлэгээс өмнөх үзлэгт дурдаагүй хүн, үйлдэл зэргийг тодорхой дурдхаар тогтов. Бичлэгийг VLC тоглуулагчид тоглуулан эхлүүлэв. Үзлэгийг тэмдэглэлд тоглуулагчийн цагаар тооцон тусгав. Бичлэгийн 00 минут 00 секунтэд зүүн дээд буланд хх гэсэн бичиглэлтэй баруун доод буланд 1 хх rэсэн бичиглэлтэй байв. Бичлэгт гадан талын шатны хэсэгт болон түүний дээд талд зогсож ярилцаж буй хүмүүсийг харуулж байв. Цааш бичлэгт харагдах хүн нэг бүрийн онцлог шинжээр нь ялган нэрлэх байдлаар үргэлжлүүлэв. Хар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн нэг талдаа үүргэвчтэй цүнхтэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, халимаг урт үстэй эрэгтэйг Г.Хо буюу А гэнэ. Хар өнгийн судалтай хослол, дотор талаар нь цагаан фоло подболктой, туранхай, үсээ баруун талдаа налуулж самнасан, эрэгтэйг Д.Га буюу 1 гэнэ. Хар өнгийн савхин өмд, цагаан өнгийн подболк, хар өнгийн пиджак, хар өнгийн гуталтай махлаг эрэгтэй нь Д.Б буюу 2 гэнэ. Цэнхэр өнгийн хослол цагаан өнгийн сорочкин цамцтай, махлаг биетэй, эрэгтэй нь Ц.Б буюу 3 гэнэ. Хар хөх өнгийн хослол, цайвар ягаан өнгийн цамцтай, цагаан өнгийн гутал, хар өнгийн нэг үүргэвчтэй цүнхтэй, туранхай эрэгтэй М.Б буюу 4 гэнэ. Шар өнгийн үстэй, хар бараан өнгийн хослол дотор талаараа цагаан өнгийн цамцтай, цагаан өнгийн гуталтай, туранхай эрэгтэй нь А.Б буюу 5 гэнэ. Хар өнгийн хослол, цагаан сорочкин цамцтай, өндөр, туранхай эрэгтэй нь Э буюу 6 гэнэ. Улаан өнгийн бичиглэл зурагтай хар өнгийн фодболк, саарал өнгийн өмд, хар өнгийн гуталтай Б.Ба буюу Б гэнэ. Цэнхэр, ногоон өнгийн хүрэм, цайвар өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, халимаг үстэй эрэгтэй нь О.З буюу В гэнэ. Нил ягаан өнгийн, ард, урдаа эмэгтэй хүний зурагтай нимгэн цамцтай, түүний дотор талаар хар өнгийн фодболктой, хар өнгийн богино шорттой, цагаан өнгийн пүүзтэй, үсээ задгай тавьсан, эмэгтэй нь Б.Г буюу Г гэнэ. Ногоон өнгийн урт фодболк, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, үсээ хагас боосон, бага зэрэг махлаг эмэгтэй нь Б.О буюу Д гэнэ. Хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хантаазтай, дотор талаар нь улаан өнгийн фодболктой, хар өнгийн өмд, цагаан өнгийн гуталтай эмэгтэй нь Б.О буюу Ё гэнэ. Нил ягаан өнгийн майк тэр нь дээрээ 6 гэсэн тоотой бичигтэй, дотор талд нь хар өнгийн фодболктой, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, шар өнгийн халимаг үстэй эрэгтэй О.О буюу Е гэнэ. Бичлэгийн 00 минут 52 секунтэд А нь 1-ийн толгойн ар хэсэгт нэг удаа баруун гараар цохиж байгаа дүрс бичигдсэн байна. Үүнээс хойш 1 нь А-г 1 нь нэг удаа алгадаж, нэг удаа цохиж байгаа дүрс харагдах бөгөөд А нь тэнцвэр алдан хойш болж багаа дүрс бичигдсэн байна. Бичлэгийн 01 минут 03 секунтээс эхлэн 1-г буланд шахаж байгаа дүрс бичигдсэн байв, 1 нь хана даган цааш явах үед 2, 4 нар шатнаас бууж байгаа дүрс бичигдсэн байв, 1-г даган хананы цаана Д, Г, В, Е нар явж байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэгийн 01 минут 47 секунтэд Д. Е нар цаад талын хананы зүгээс гарч ирсэн байв. Б нь хананы цаана очиж байгаа дүрс бичигдсэн байв. Энэ үед 2 нь хананы цаад хэсгийг харж байв. Б нь хананы цаана хэсэг хугацааг өнгөрүүлсэний дараагаар буцаж байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэгийн 02 минут 17 секунтэд В болон Д нар нь буцаж гарч ирж байгаа дүрс бичигдлсэн байв. Бичлэгийн 04 минут 16 секунтэд 1 нь хананы арын хэсгээс гарч ирж байгаагaap бичлэг дуусч байв.” гэх тэмдэглэл /1хх-ийн 157-164/,

 

Хохирогч Б.Баас хх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай баримт, ххх эмнэлэгт зүрхний бичлэг хийлгэсэн тухай баримт, хохирлын баримтууд, зээлийн гэрээний хуулбар, зээл төлсөн банкны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сэтгэцийн эмчийн үзлэг /2хх-ийн 44, 45-46, 47-55, 56-62, 63-109, 112, 113-115, 116-120/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын хх дугаартай:

“Б.Ба нь тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Ба нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг эх баримт мэдээлэл үгүй байна. Б.Ба нь тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Б.Ба нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Ба нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тархины гэмтлийн сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Ба нь тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Бад цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.Ба нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна. Б.Ба нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Ба нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /2хх-ийн 131-136/,

 

Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын ххх дугаар:

“ы Бын сэтгэцэд ххх өдөр блсон гэмт хэргийн улмаас тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад эмгэгтэй болсон байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэц, мэдрэлийн эмчийн хяналтад тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрэлгүй” гэх дүгнэлт /2хх-ийн 145/,

 

Шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ххх цагийн орчимд манай Ххх ХХК-ийн ххх ойн баяр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хххт болсон. Ингээд хх цагт хүлээн авалт дуусаад бид нар Баянзүрх дүүргийн хх хороо ххх буудал дээр уулзахаар болоод би Б, Э, нөгөө нь хоёрыг нь нэрийг нь санахгүй байна гэх хоёр эрэгтэйтэй хамт хувийн машинтай явсан. Харин манай бусад хүмүүс бөөндөө автобусаар офицеруудын ордны автобусны буудал дээр ирсэн. Ингээд бөөнөөрөө ярилцаж байгаад Баянзүрх дүүргийн ххх хороо О ххх орохоор болсон. ... Бид нар Баянзүрх дүүргийн хх хороо О хххын ххх байдаг нэрийг нь мэдэхгүй гэх бааранд орцгоосон. Бааранд ороод хх нэртэй 0,5 литрий шилтэй архи 2 ширхэгийг ус ундаанууд авцгаасан. Бааранд бид нар бөөндөө хэсэг бүжиглэж байхад Б харьлаа гээд гараад явсан. Харин Б бааранд бүжиглэж байхад ирсэн. Бусад хүмүүсээс хэн нь явсан талаар би сайн санахгүй байна. ххх цагийн орчимд баарнаас ххтай хамт харьлаа гээд гараад такси олдохгүй байхаар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хх хүртэл алхаж байгаад такси барих гээд зогсож байхад Б нь над руу залгаад чи буцаад хүрээд ирээ, хоёулаа манайд хамт хоноё гэсэн. Би согтуу байсан учир гэртээ ормооргүй санагдаад буцаад явсан. Намайг Баянзүрх дүүргийн ххх хороо О хххын гадна очиход манай ажлын хүмүүс гараад ирсэн байсан. Би нөгөө хэд дээр очоод юу хийж байгаа талаар асуухад бааранд үлдсэн хүмүүсээ гарч ирэхийг хүлээж байна. Хэдүүлээ бороо намдахаар явъя гэж хэлсэн. Ингээд зогсож байхад үл таних эрэгтэй толгойны ар хэсгийн дагз руу гараараа цохисон. Би яагаад байгаа юм бэ гээд эргээд харахад намайг дахиад цохих гээд байхаар нь би зөрүүлээд тухайн залуугийн нүүр лүү нэг удаа цохисон. Нөгөө залуу хойшоо суусан. Тэгтэл тухайн залуутай хамт явж байсан эмэгтэй над руу чи яаж байгаа юм гээд нүүр лүү алгадаад цээж хэсэг рүү цохиод байхаар нь танай найз чинь өөрөө эхэлсэн. Одоо больё гээд зогсож байсан. Тэгтэл цаана зогсож байсан махлагдуу залуу намайг нааш ир гээд дуудахаар нь би очоогүй. Тэгтэл над руу ирээд миний хамар луу мөргөсөн. Миний хамар луу мөргөхөд цус гарсан ба би цусаа алгаараа тосоод толгойгоо тонгойлгоод цагдаа дууд гэсэн. Тухайн үед Б цагдаа дуудаж байсан. Тэгсэн манай хэдийн нэг нь цаашаа гүйж очоод нөгөө залуучуудтай муудалцсан. Би араас нь гүйж очоод цагдаа ирж байгаа байж бай гээд хэлтэл тэд нар тоохгүй цаашаа яваад хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед Э газар унагачихсан байсан ба хүмүүс Э дээр оччихсон бөөгнөрөөд муудалцаад байсан. Тэгтэл нэг залуу, нэг эмэгтэй хоёр над дээр ирэхээр нь би тухайн залууд хандаад та миний хамар луу мөргөчихлөө ш дээ гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу нэг юм яриад байсан ба одоо ярьсан зүйлийг санахгүй байна. Над руу далайгаад цохих шиг болохоор нь би гараа атгаж байгаад тухайн залуугийн шанаа орчимд нэг удаа цохисон. Тэгсэн нөгөө залуу арагшаа савах шиг болсон. Тухайн үед нөгөө залуу бид хоёрын дэргэд махлагдуу эмэгтэй зогсож байсан. Тэгтэл өөр нэг залуу над руу дайраад байхаар нь би арагшаа зугтаасан. Зугтааж байхад шатны доор Б нэг залууд зодуулж байсан. Тэгээд цаашаа зугтаахад намайг яах ч үгүй, чи цохисон хүнээсээ очоод уучлалт гуйчих гэхээр нь би зогсож байхад гараа атгаж байгаад миний зүүн чихний орчимд 2 удаа цохиод хувцсаа тайлаад та нар надтай халз нэгээрээ үзчих гээд байсан. Би үгүй ээ, би та нарт ямар гэм хийсэн гэж миний хамар луу мөргөөд цохиод байгаа юм бэ гэж хэлсэн. Тухайн залуу миний зүүн чих руу цохиход би доошоо суугаад миний цус гараад байна, та нар ч гэсэн намайг зөндөө цохилоо ш дээ гэхэд манай найз Б, Б нартай юм ярьж байгаад яваад өгсөн. Тэгэхээр нь бид нар ч гэсэн тарцгаасан. Тээврийн хэрэгслийн гэрэлд Б намайг хараад миний хамар далийчихсан, чихнээс цус гараад байна гэж хэлсэн. Тухайн үед Эын мөр мултарчихсан байсан ба бөөндөө ххх төв орж үзүүлээд Э бид хоёр зураг авахуулсан. Тэгээд Эын мөрийг оруулж өгөөд надад хамар хугарсан байна, ххх, хх, ххх эмнэлэг орж үзүүлээрэй гэсэн. Тэгээд цаасан дээр үзүүлсэн талаар бичиж өгсөн. Ингээд би Баянзүрх дүүргийн ххх тоотод очоод амарч байгаад ххх цагийн орчимд эмнэлэгт үзүүлээд явж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас ярьж байна гээд дуудахаар нь очсон.” гэх мэдүүлэг /1хх-ийн 144-145/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ххх цагийн орчимд Баянзүрх дүүргийн ххх хороо Ххх хххын караокед манай эхнэр Б.О, О.О, Б.Г бид дөрөв орсон. Ингээд пицца, хоол, ус, ундаа, пиво, архины сетийг нь авсан. Ингээд бөөнөөрөө дуулцгааж байхад Б.Гийг дүү Б.О, Хо, З нар ирцгээсэн. Ингээд бөөнөөрөө дуулж, юм ярьж сууж байгаад ххх цагийн орчим бөөнөөрөө караокеноос гарсан. Ингээд гадаа гарахад хаалганы хажууд шатан дээр 8-9 залуу, нэг эмэгтэй зогсож байсан. Гадаа бороо орж байсан тул борооноос хорогдоод сүүдрэвчний доор шатан дээр зогсож байсан. Гэтэл ард хүмүүс орилолдох чимээ гарсан. Тэгээхээр нь эргээд харахад хаалганы гадна Хо хэвтчихсэн дээрээс нь шамбааралдсан байхаар нь би очоод боль та хэд яагаад байгаа юм гээд салгаад Хыг босгосон. Тухайн залуучууд нь хаалганы хажууд зогсож байсан. Бид нарыг анх гарч ирэхэд байсан залуучууд байсан. Ингээд салцгаагаад бид нар явах гэхэд нөгөө залуучууд бүгдийг чинь ална аа гээд гүйгээд ирсэн. Тухай үед бид нар тээврийн хэрэгслийн зосоол орчимд явж байсан. Ингээд бид хэд нөгөө хэдтэй барьцалдаад авсан. Би та нар больцгоо гээд салгаад явж байхад нэг залуу намайг цохиод унагаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 119/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 249/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /2хх-ийн 01/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2хх-ийн 02/, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт /2хх-ийн 03/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 04/, ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 13/, Худалдааны хөгжлийн банкны 434033560 тоот дансны хуулга /2хх-ийн 14-17/, 

шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 20/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2хх-ийн 22-23/, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /2хх-ийн 24-25/, хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын лавлагаа, тодорхойлолт /2хх-ийн 26-29/, жолоочийн эрхийн лавлагаа /2хх-ийн 30/, татварын ерөнхий газрын тодорхойлолт /2хх-ийн 31/, гаалийн ерөнхий газрын тодорхойлолт /2хх-ийн 32/, улсын бүртгэлийн  ерөнхий газрын тодорхойлолт /2хх-ийн 33-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн:

ххх дүгнэлтээр хохирогч Б.Бын биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл,

хххх дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Хын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл,

ххх дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Гын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон.

 

            Шүүгдэгч нар нь тус бүрдээ хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.Бын хохирогч Д.Гын хамар хэсэгт мөргөж байгаа үйлдэл, шүүгдэгч Д.Гын хохирогч Г.Хын нүүр хэсэгт 2 удаа цохиж байгаа үйлдэл, хохирогч Б.Бын толгойн хэсэгт удаа дараалан цохиж байгаа үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Д.Гын Б.Бын биед халдаж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”,

Г.Хын биед халдаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

Б.Бын Д.Гын биед халдаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус бүртээ бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Шүүгдэгч Д.Га нь нэг хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, шүүгдэгч Б.Ба нь нэг хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулж, тус тус хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд хохирогч нар өөр хүчин зүйлээс шалтгаалж гэмтсэн эсэх нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Гын хохирогч Б.Бын биед дагз ясны зүүн талаас суурь ясны их бие хүрсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, голын бүрдэлийн хазайлт, аалзан хальсанд цус харвалт, хуйханд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хохирогч Г.Хын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нудний алимны салстад цус хуралт, зүүн хцарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,

шүүгдэгч Б.Бын хохирогч Д.Гын биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Г.Хо, Д.Га нар нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэн болон эмчлүүлэхтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж хохирол нэхэмжлээгүй байна.

 

Хохирогч  Б.Ба нь нийт ххх төгрөгийн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж хохирол нэхэмжилсэн байх ба уг нотлох баримтууд нь түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэхтэй шууд холбоотой байна гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Гаас нийт ххх төгрөгийг хохирогч Б.Бын гэр бүлийн хүнд шилжүүлэн өгсөн тухай баримтууд хэрэгт авагдсан байх тул төлөгдөөгүй үлдсэн ххх төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Б.Бад олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсаны улмаас мэдэрч буй өвдөлт шаналал, сэтгэл санааны байдал өөрчлөгдсөн байдал, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа болон харилцаа алдагдах, өөрчлөлт орох зэргээр хүний хэвийн амьдрах нөхцөл байдалд орсон өөрчлөлтийн улмаас түүний сэтгэцэд хор уршиг учирдаг.

Ийнхүү учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт үйлчилж байна.

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хх дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Бын сэтгэцэд ххх өдөр болсон гэмт хэргийн улмаас тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад эмгэгтэй болсон нь сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь тогтоогджээ.

 

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д “гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтэлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, түүнээс үүссэн сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, түүнийгээ гэмшиж байгаа байдал, гэмт этгээдийн холбогдсон хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан” нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заажээ. 

Сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр дээрх шаардлагыг харгалзаж шүүх тогтооно.

 

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, шинжээчийн дүгнэлтийн адил үздэг.

Уг хүснэгтэд тодорхойлсончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.

Сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр холбогдох шаардлагыг харгалзаж шүүх тогтооно.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр тогтоосон болно.

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоохдоо хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бүхий л нөхцөл байдлыг харгалзан

1-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу ххх төгрөгийг шүүгдэгч Д.Гаас гаргуулж хохирогч Б.Бад,

2-т  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу ххх төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогч Д.Гад олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хохирогч Г.Хын хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл байдал, шалтгаангүйгээр зүгээр байсан хүний биед халдсан зүй бус үйлдэл, түүнд учирсан гэмтлийн байдал, тухайн хэрэг үйлдэгдэх хамгийн гол шалтгаан нь түүний хууль бус үйлдлээс болсон буруутай байдал зэргийг харгалзан түүний сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба нөхөн төлбөр тооцож гаргуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг түр завсарлуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос төлөгдөөгүй байна.  

 

Хохирогч нар нь зөвхөн уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас цаашид нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байна.

Хохирогч Б.Бын биед учирсан гэмтлийг ххх нь эмчлэн, тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Уг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг хэдий ч хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул хэлэлцэх үндэслэл бүрдэхгүйг байгааг дурдав.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Шүүгдэгч Д.Га нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, шүүгдэгч Б.Ба нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус бүртээ хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Д.Гын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал,

шүүгдэгч Б.Бын хувьд  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тус тус тогтоогдож,

шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцосон бөгөөд шүүгдэгч Д.Га болон өмгөөлөгч нарын зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг нэхэмжилсэн нотлох баримтын хүрээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Улсын яллагч: “шүүгдэгч Д.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний баривчлагдсан 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогч, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч С.Ариунцацрал: “ял хөнгөдөж байна. Мөнгийг тоолж хүлээж авлаа. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа талаарх дүрс бичлэгт дүрслэгдсэн байдлыг харж үзмээр байна. Хохирогч гомдолтой байгаа. Хохирол төлсөн талаар тайлбар бичиж ирээгүй байгааг, хошного арчих гэж байгаа цаас шиг юм бариад ирж байгааг, хэдэн төгрөг сарвайгаад, ингэснээр хүнд учирсан хохирол хэр төлөгдөх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Хэдэн төгрөг сарвайчихаад болчихдог гэж байхгүй шүү” гэх дүгнэлтийг,

Хохирогч, шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Чинзориг: “улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаснаас шүүгдэгч Д.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлийн талаарх болон ял эдлүүлэх дэглэмийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг, шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний талаарх дүгнэлтийг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж байна гэж үзлээ.

Харин шүүх хуралдааны оролцогч нараас гаргасан бусад дүгнэлтийг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлд нийцэмжгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахгүй байна гэж дүгнэв.

 

Шүүхээс үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг багавтар хэмжээгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг бага хэмжээгээр тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар хорих төрлийн хүнд ялд торгох хөнгөн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг хорих ялаар тогтоон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,  

шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг багавтар хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хадгалуулахаар тус дүүргийн Тамгын газарт шилжүүлж, хэргийн учир битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Д.Гын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Ба нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч   Гыг нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,

            шүүгдэгч   Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил есөн сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Д.Гыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Быг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хоёр жил есөн сар гуч хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бад мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад оногдуулсан 2 жил 9 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын баривчлагдсан 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гаас хх төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бад, шүүгдэгч Б.Баас хх төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гад тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарын энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

11. Шүүгдэгч Б.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ