Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00510

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжпэгч:... тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ..., Д... овогт Л...ийн Э...гийн нэхэмжпэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар .., Ж... овогт Б...ын М...д холбогдох

Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад 75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн бүртгэлээс Б.М...ийг хасч бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжпэлтэй

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сансар, түүний өмгөөлөгч Г.М... хариуцагч Б.М..., түүний өмгөөлөгч Ж.Т..., гэрч Я.Б..., Д.М..., Л.О..., Ш.О..., Ч.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э... шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ:Би Б.М...тэй 2009 онд танилцан хамтран амьдарч бидний дундаас 2012 онд хүү З... төрсөн бөгөөд хамтран амьдарч байх хугацаанд байнгын дарамт, хүчирхийлэл, доромжпол, зодуур дор 4 жил амьдарсан.Бид 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А... ХХКомпанитай тохиролцож Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Э... хотхоны зүүн талд баригдаж байсан 8 айлын орон сууцны 5 давхарт 89 метр квадрат талбай бүхий орон сууцыг захиалан, 80 100 000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан.Ингээд би өөрийн би өмчлөлийн орон сууцаа орон сууцаа зарж2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байрны төлбөр болох 75 000 000 төгрөгийг А... ХХКомпанид бэлнээр төлж Б.М... гэрээний урьдчилгаанд 5 100 000 төгрөгийг

 

төлсөн байсан учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад түүний нэрийг оруулсан.Дээрх үл хөдлөх хөрөнгийг бий болгох, арчлан хамгаалах бүхий л ажиллагааг би өөрийн хөрөнгөөр бүтээн босгосон бөгөөд хамтран амьдрагч Б.М...ий- оролцоо байгаагүй.Бид хоорондын таарамжгүй харьцаанаас болж тус амьдарч байгаа тул Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ... тоотод байрлах орон сууцнаас надад ногдох хэсгийн үнийг тогтоолгох, хамтран өмчлөгч Б.М...д үлдэх хэсгийн үнийг төлж, улсын бүртгэлийн гэрчилгээнээс Б.М...ийн нэрийг хасахыг улсын бүртгэлийн оайгууллагад даалгах, хүү З...т тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Л.С... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Л.Э...гийн байрыг Б.М... ятгасаар байгаад заруулсан бөгөөд энэ байранд орно гээд Одонд 30 сая төгрөг өгүүлсэн байдаг, мөнгө өгсөн тухай баримт өгөөгүй, 2011 оны 11 дүгээр сард Э..., М... нар байрандаа орсон, энэ үед Э... хэвтэрт байхад байрны мөнгө нэхэж 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдөр мөнгө гаргуулсан байдаг.Хүүхэд төрснөөс хойш Э...г дарамталж, энэх байртай холбоотой нэхэмжпэлийг шүүхэд гаргахад дарамталж байгаад нэхэмжпэлийг татан авхуулсан, үүнээс хойш хамт амьдрахад ч дарамталсан. Б.М... Э...г чи миний гараас гарахгүй гэж хэлдэг байсан гэсэн.Одоо энэ байрыг авахад Л.Э... 75 сая төгрөг гаргасан гэдгийг тогтоолгох, хүү З...ыг өөрийнхөө асрамжид авч тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна, шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжпэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Л.Э... Б.М... нар 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ... тоотод байрлах, 89 метр квадрат, 4 өрөө бүхий орон сууцыг 80 100 000 төгрөгөөр худалдаж авсан, энэ байрыг авахад Л.Э... 75 000 000 төгрөг гаргасан болох нь нотлогдож байгаа.Л.Э... Б.М... нар гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Л.Э... 2016 оны 5 дугаар сараас хойш хүүхэдтэйгээ айлаар амьдарч байна.Иймд Баянгол дүүргийн ...тоот орон сууцыг 80 100 000 төгрөгөөр худалдаж авсан ба үүнээс Л.Э... 75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох, Л.Э... хүүхдээ өөрийнхөө асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байгаа.Энэ байрыг авахад Б.М... 5 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоон, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт өөрчлөлт оруулан Б.М...ийн нэрийг хасуулахыг даалгах шаардлага гаргаж байгаа гэв.

Хариуцагч Б.М... шүүхэд гаргасан тайлбартаа:Л.Э...гийн гаргасан нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагаа надад ногдох хэсгийг гэж тодруулсан байх бөгөөд дээрх асуудал 2013 оны 12 дугаар сард гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж байгаад 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон 35/99 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа.Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ... тоотод байрлах 4 өрөө орон сууцыг би найз нөхөд танилын хүрээнд зах зээлийн үнээс хямдаар өөрсдөө амьдрахын тулд захиалан олон сарын хугацаанд хүч хөдөлмөр, хөлс хүчээ шавхаж бий болгосон миний хөрөнгө юм.Энэ орон сууцыг карказаар нь байхад худалдан авч

 

бөгөөд энд Л.Э... оролцоогүй.Үүнийг 2013 онд нэхэмжлэл гаргаж шүүхээр хэлэлцэх явцад өөрөө нэхэмжлэл болон тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой дурдаж баримттайгаар гаргаж өгсөн ба хүмүүс гэрчилсэн байхад Л.Э... энэ үл хөдлөх хөрөнгийг бий болгосон, арчлан хамгаалсан, өөрийн хөрөнгөөр бүтээн босгосон, Б.М...ийн оролцоо байхгүй үндэслэлгүй шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.Би удам залгах ганц хүүгээ 2016 оны б дугаар сар хүртэл юугаар ч дутаалгүй өсгөж, байгаа бүхнээ зориулж ирсэн бөгөөд цаашид ч хүүхдийнхээ төлөө хийх ёстой бүхнийг хийх нь эцэг хүний үүрэг юм.Миний хүү З...т тэтгэлэг тогтоолгох асуудал нь эхний ээлжинд хүүхэд хэний асрамжид байх асуудал яригдах байх гэж ойлгож байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хүүхдийн асрамжийн талаар маргаантай байвал шүүхэд нэхэмжпэл гаргадаг, хүүхэд одоо эх дээрээ байгаа тул асрамжидаа авна гэж байхгүй, Б.М... хүүхдийн асрамжийг өөртөө авах шаардлага гаргасан байгаа.Л.Э... дансандаа их мөнгөтэй байсан тул байр авсан гэж тайлбарлаж байна, энэ тайлбар ямар ч шалтгаант холбоогүй байна.Б.М...д олон төрлийн данс байгаа ч нэхэмжлэгч шиг тайлбарлаагүй. Л.Э...гийн байр авахад зарцуулсан гэх мөнгөний гүйлгээн дээр энэ тухай байдаггүй гэв.

Хариуцагч Б.М... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжпэлдээ:Би өөрийн удам залгах ганц хүү З...ыгаа эрүүл мэнд байлгах, өсгөн хүмүүжүүлэх, хайрлан халамжпах талаар байнга санаа тавьж явсаар ирсэн.Л.Э... намайг удаа дараа гүжирдэн, доромжилж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байсан.Би хүүхдийнхээ амьдрах нөхцлийг бүрдүүлж, өсөж хүмүүжих, сурч боловсрох бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлж чадна.Тиймээс хүү З...ыг өөрийнхөө асрамжид авахыг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.М... хүү З...ыгаа өөрийнхөө асрамжид авах шаардлага гаргасан байгаа.Б.М... хүүтэйгээ сайхан амьдрах зорилгоор энэ байранд засвар хийсэн байдаг, Б.М... хувиараа хөдөлмөр эрхэлдэг, цаашид хүүгээ асран хамгаалах бүрэн боломжтой тул хүүгээ өөрийнхөө асрамжид авахыг хүсэж байгаа гэв.

Нэхэмжпэгч Л.Э... шүүхэд гаргасан тайлбартаа:Би сүүлийн 4-5 жилийн турш М...ийн байнгын дарамт, доромжлол, зодуурын дор амьдарч, энэ байдлаа тэсвэрлэлгүй 2013 оны 12 дугаар сараас хойш хүүхэдтэйгээ айл айл дамжин амьдарч байна.Б.М... миний болон аав, ээжийн хөдөлмөрийн үр шимээр худалдаж авсан байранд хуучин эхнэрттэйгээ амьдарч байна.Б.М... байнга архи хэрэглэдэг, 7 хоногийн 4-5 хоногт согтуу байдаг, ажил эрхэлж орлого олдоггүй, байнга зугаа цэнгэл хөөцөлдөж, тэнэж явдаг, зан авирын хувьд харгис, хэрцгий, ойр орчмын болон зурагтаар гарч байгаа хүмүүсийг байнга зүхэж занаж байдаг, өөрийн гэр оронгүй, хүүхэд хүмүүжүүлэх чадваргүй, хүүхдийг үлгэрлэн дагуулах сайн чанаргүй, байнга согтуу ирж, хашгичиж.хүү бид хоёр луу дайрч давшилдаг учраас хүүхэд байнгын айдастай болсон.Энэ бүх байдлыг харгалзан үзэж хүүг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сансар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Л.Э...г хүүхдээ аваад явсан байхад Б.М... утсаар яриагүй, хүүхдийг нэг сар гарантай байхад Л.Э... хүүхдээ авч явсан байдаг, хүүхэд өвдсөн байхад 20 000 төгрөгийн дэвтэрийг авъя гэхэд шуналтай новш гэж хэлсэн байдаг.Б.М...ийг З...тай уулзах гээд цэцэрлэг дээр нь очиход хүүхэд нь уулзахгүй гээд уйсан байдаг.Б.М... согтуу ирсээр байгаад хүүхдийг аймхай болгосон, хүүхэд нь согтуу хүн хараад уйлагнадаг, одоо ч энэ зан нь арилаагүй байгаа тул хүүхдийг Б.М...ийн асрамжид өгөхгүй гэв.

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжпэн удлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч Л.Э... хариуцагч Б.М...д холбогдуулан Баянгол дүүргийн ... тоотод байрлах орон сууцыг худалдан авахад 75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох, дээрх орон сууцны өмчлөлийн бүртгэлээс Б.М...ийгхасч бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах, Б.М...өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.М... хүү М.З...ыгаа өөрийнхөө асрамжид авах тухай сөрөг шаардлагыг гаргасан байна.

Л.Э... Б.М... нар 2009 онд танилцаж хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр З... төрсөн байна.

Зохигчид гэрлэлтийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч З...ыг эцэг М...өөр нь овоглож төрсний бүртгэлд бүргүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд хүү З... эх Л.Э...гийнхээ асрамжид амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Зохигчид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлж хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул З... цаашид хэний асрамжид байх нь түүний эрх ашигт илүү тохиромжтой байх талаар дүгнэж үзэхэд тэдний хүү З... 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн 4 настай байх бөгөөд хүүхдийн насны байдал, дассан гэр бүлийн орчин нөхцөл, эрүүл мэнд, амьдрах орчин, хүмүүжилд тавих анхаарал, халамж, эхийн хүсэлт зэргийг харгалзан түүнийг ээжийнх нь асрамжид байлгаж, эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг гаргуулан түүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нөгөө талаар Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар 5 дугаар зүйлийн 5.2- т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан байх бөгөөд бага насны хүүхдийн амьдрах орчны болоод харилцааны эрүүл орчинд өсөж бойжих эрхийг харгалзан үзэв.

Гэр бүлийн тухай хуульд зцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжэзн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжпалаа дээДлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага йлгпү миүтляи ««««»•• ---------------------------------------------------- *..... -

 

нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул З...ыг ээжийнх нь асрамжид байлгахаар шүүхн шийдвэрлэсэн ч Б.М... дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх” гэж заасан байдаг тул Б.М...ийн хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.

Зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа Баянгол дүүргийн ... тоотод байрлах орон сууцыг худалдан авсан болох нь талуудын тайлбар бопон 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон 000181483 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Харин дээрх орон сууцыг нэхэмжлэгч тал тухайн үед 81 000 000 төгрөгөөр худалдаж авсан, үүнээс би 75 000 000 төгрөгийг гаргасан, үлдсэн мөнгийг Б.М... гаргасан гэж тайлбарлаж байхад хариуцагч тал дээрх үл хөдлөх хөрөнгийг карказ байдлаар хямд үнээр худалдан авч би өөрийн хөрөнгөөр бүх засвар болон тохижилт хийж гүйцэтгэсэн гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Л.Э...гийн дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад өөрөөсөө 75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох шаардлага нь баримтаар нотлогдоогүй байна.

Л.Э..., Б.М... нар А... ХХКомпанитай 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд зохигчид 2011 оны 11 дүгээр сард байрандаа орсон гэж* тайлбарлаж байна.

Гэтэл зөвхөн Л.Э...гийн эзэмшлийн ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А... ХХКомпанийн орлогын баримтаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-9 тоотод байрлах орон сууцыг худалдан авахад Л.Э... 75 000 000 төгрөгийг гаргасан байна гэж үзэх боломжгүй байна.

Тухайлбал Л.Э...гийн эзэмшлийн ХААН банкин дахь ... тоот данснаас 2011 оны 2 дугаар сарын 21-ний болон 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд зарлагын гүйлгээ хийгдсэн байх боловч уг зарлагаар гарсан мөнгөөр дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байх тул Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-9 тоотод байрлах орон сууцны өмчлөлийн бүртгэлээс Б.М...ийг хасч бүртгэхийг бүртгэлийн

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр    бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн З...ыг эх Л.Э...гийнх нь асрамжид байлгаж, Б.М...ийн З...ыг өөрийнхөө асрамжид авах тухай сөрөг шаардлагыг

хэрэгсэхгүй болгосугай.

  1. Гэр    бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар М.З...ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны батагаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байвал 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны батагаажих түвшингийн хэмжээгээр эцэг Б.М...өөс нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
  2. Иргэний        хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53- 9 тоотод байрлах орон сууцыг худалдаж авахад 75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох, дээрх орон сууцны өмчлөлийн бүртгэлээс Б.М...ийгхасч бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай Л.Э...гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний        хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар Б.М...өөс 50 546 /тавин мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжпэгч Л.Э...гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М...өөс 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Л.Э...д олгосугай.

  1. Иргэний        хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн
  1. д   зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг ДҮРДсугай.
  1. Иргэний        хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн
  1. д     зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн Дотор Нийспэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.