| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0223/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/216 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагч Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овгийн Ч-ийн Г-д холбогдох эрүүгийн 2416001220261 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын арга зүйч мэргэжилтэй, *** жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн ***тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, *** регистрийн дугаартай, ***д овгийн Ч-ийн ***,
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Гыг СТ-ийндаргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.3 дахь хэсэгт албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.5 дахь хэсэгт албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, мөн хуулийн 37.1.2 дахь хэсэг өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.1 дэх хэсэг төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.4 дэх хэсэг төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, 16.5.5 дахь хэсэг батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 16.5.9 дэх хэсэг дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох, Соёлын сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан 1 дүгээр зорилтын 1.6 дахь хэсэг Санхүүгийн болон төсвийн гүйцэтгэл, статистикийн мэдээлэл, бусад шаардлагатай мэдээ, судалгаа, тайланг үнэн гаргах, холбогдох байгууллага албан тушаалтанд тогтоосон хугацаанд нь мэдээлэх, тайлагнах, 4 дүгээр зорилтын 4.5 дахь хэсэг Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ байгууллагын соёл, дэг журмыг чанд сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төрийн албан хаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх гэснийг тус тус зөрчиж СТ-ийндаргаар ажиллаж байхдаа Говь-Алтай аймгийн ***ын Соёлын төвд Соёл Урлагийн Их Сургуулийн оюутан Ж.Х-ыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/12 дугаартай “Ж.Х-ыг ажилд томилох тухай” тушаалаар соёлын төвийн номын санчийн ажилд томилж, огт ажил үүргээ хийж гүйцэтгээгүй байхад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 982,154.50 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,272,000.85 төгрөг, нийт 2,254,155.35 төгрөгийн цалинг тус тус ***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлж, 2023 оны 11 дүгээр сарын цалин болох 980.000 төгрөгийг *** нь иргэн Д.Бийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн, 12 дугаар сарын 18-ны өдрийн 1.272.000 төгрөгийг Г.Цгийн данс руу 2024 оны 12 сарын 18-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.200.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 70.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх ба Г.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.Бийн Хаан банкны *** тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлж Д.Бөд нийт 2.000.000 төгрөгийг сургалтын төлбөрийн мөнгө гэж шилжүүлж Д.Бөд давуу байдал бий болгосон,
Мөн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б/10 дугаартай тушаалаар өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр ***ыг ***ын ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багшаар ажиллаж байхад нь Соёлын төвийн хөгжмийн багшийн ажил хавсран гүйцэтгүүлэхээр томилж, хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалин олгохоор тушаал гарган, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар “Алба хаагчдын 2023 оны 04 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтийг үндэслэн хавсралтад заасан алба хаагчдад үр дүнгийн урамшууллыг тооцож олгосугай” гэж ***д 10 дугаар сард 15%, 11 дүгээр сард 15%, 12 дугаар сард 15% нийт 45 хувийн урамшуулал олгосон, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б/16 дугаартай тушаалаар ***д 105.700 төгрөгийн түлшний хөнгөлөлт үзүүлсэн ба 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,369,673.06 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 407,335.16 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 527,635.98 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 407,335.16 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 410,828.60 төгрөгийн цалин, нийт 3,122,807.96 төгрөгийг цалин, урамшуулал байдлаар өөрийн хамаарал бүхий этгээд эхнэр ***д давуу байдал тус тус бий болгож нийт 5.376.961 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь СТ-ийндаргаар ажиллаж байхдаа Говь-Алтай аймгийн ***ын Соёлын төвд Соёл Урлагийн Их Сургуулийн оюутан Ж.Х-ыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/12 дугаартай “Ж.Х-ыг ажилд томилох тухай” тушаалаар соёлын төвийн номын санчийн ажилд томилж, огт ажил үүргээ хийж гүйцэтгээгүй байхад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 982,154.50 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,272,000.85 төгрөг, нийт 2,254,155.35 төгрөгийн цалинг тус тус ***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлж, 2023 оны 11 дүгээр сарын цалин болох 980.000 төгрөгийг *** нь иргэн Д.Бийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн, 12 дугаар сарын 18-ны өдрийн 1.272.000 төгрөгийг Г.Цгийн данс руу 2024 оны 12 сарын 18-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.200.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 70.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх ба Г.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.Бийн Хаан банкны *** тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлж Д.Бөд нийт 2.000.000 төгрөгийг сургалтын төлбөрийн мөнгө гэж шилжүүлж Д.Бөд давуу байдал бий болгосон,
Мөн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б/10 дугаартай тушаалаар өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр ***ыг ***ын ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багшаар ажиллаж байхад нь Соёлын төвийн хөгжмийн багшийн ажил хавсран гүйцэтгүүлэхээр томилж, хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалин олгохоор тушаал гарган, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар “Алба хаагчдын 2023 оны 04 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтийг үндэслэн хавсралтад заасан алба хаагчдад үр дүнгийн урамшууллыг тооцож олгосугай” гэж ***д 10 дугаар сард 15%, 11 дүгээр сард 15%, 12 дугаар сард 15% нийт 45 хувийн урамшуулал олгосон, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б/16 дугаартай тушаалаар ***д 105.700 төгрөгийн түлшний хөнгөлөлт үзүүлсэн ба 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,369,673.06 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 407,335.16 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 527,635.98 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 407,335.16 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 410,828.60 төгрөгийн цалин, нийт 3,122,807.96 төгрөгийг цалин, урамшуулал байдлаар өөрийн хамаарал бүхий этгээд эхнэр ***д давуу байдал тус тус бий болгож нийт 5.376.961 төгрөгийн хохирол учруулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож байгаа шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Г гэм буруутай болох нь:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие өөрөө Говь-Алтай аймгийн соёл, урлаг, аялал, жуулчлал, залуучуудын газрын төсөв, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажилладаг бөгөөд манай байгууллагын төсөвт хохирол учруулсантай холбоотой хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ямар нэгэн татгалзах зүйл байхгүй...олгогдсон гэх цалин урамшууллаас өөр нэхэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 111 дүгээр тал/,
3.Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш одоог хүртэл Говь-Алтай аймгийн ***ын Засаг даргаар ажиллаж байна. Урд өмнө нь 2000 оноос 2003 оны хугацаанд ***ын Урт багийн засаг дарга, 2013 оноос 2014 оны 06 дугаар сарыг хүртэл Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга, 2014 оны 06 дугаар сараас 2017 оныг хүртэл Говь-Алтай аймгийн ***ын Засаг даргын орлогчоор тус тус ажиллаж байсан...Иргэн ***ын зүгээс 2024 оны 01 дүгээр сарын эхээр миний нэр дээр өргөдөл ирж байсан. Тухайн өргөдөл дээр өөрт нь олгогдсон гэх цалинг бусад хүмүүсийн данс руу шилжүүлсэн талаар дурдсан байсан. Тухайн өргөдөлтэй холбоотойгоор ***ын Соёлын төвийн эрхлэгч Ч.Гыг сонсох ажиллагаанд оролцуулахаар дуудсан боловч ирээгүй, *** нь өөрийн биеэр надтай хүрч ирж уулзах үедээ өөрийгөө Улаанбаатар хотод оюутан, ***ын Соёлын төвд намайг ажилд томилж байсан, тэгэхдээ цалин гэх мөнгөнүүдийг өөр хүмүүсийн дансаар шилжүүл гэж хэлдэг байсан талаар амаар надад хэлж байсан, тэгээд би ***аас өргөдлийг нь хүлээн авч байсан. Тухайн өргөдөлтэй холбоотойгоор Ч.Гыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас нь халж шийдвэрлэсэн бөгөөд Ж.Х-ыг гаргасан өргөдлийг нь Говь-Алтай аймгийн ***ын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан **-д шалгаж шийдвэрлэх талаар цохолт хийж шилжүүлж байсан. Мөн Ч.Гыг ажлаас нь халсантай холбоотой Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэж ажлаас халсан шийдвэр нь үндэслэлтэй гэж шийдвэрлэгдсэн. Мөн Ч.Г нь ажиллаж байх хугацаандаа өөрийн эхнэр ***ыг Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багшаар ажиллаж байх хугацаанд нь Соёлын төвд ажиллуулахаар давхар тушаал гаргаж цалингийн 40%-ийг нь олгож байсан болох нь тогтоогдсон юм. Урд өмнө Соёлын төвийн хөгжмийн багшаар ажиллаж байсан Машбатыг ажиллаж байх хугацаанд нь Ч.Г нь өөрийн эхнэр ***тай гэрээгээр ажиллуулах гэрээг байгуулсан байдаг бөгөөд тус гэрээний хуулбар нь шүүх дээр хянагдсан материалд авагдсан байгаа...*** нь өөрийн биеэр надтай хүрч ирж уулзаад болсон гэх асуудлын талаар болон өөрийгөө Улаанбаатар хотод оюутан гэдгээ тайлбарлаад гомдлоо гаргаж өгч байсан. Харин ***ын гаргаж өгсөн өргөдөлтэй холбоотойгоор ***ын Соёлын төвд очиж нягтлан бодогчтой нь уулзаж материалтай нь танилцахад *** нь Ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн багшаар ажилладаг боловч давхар Соёлын төвтэй гэрээ байгуулсан, мөн цаашлаад ажилд томилсон тушаал гарч цалин олгогдож явж байсан талаар мэдэж авсан. Дээрх үндэслэлүүдийг өөрийн гаргасан гэх Ч.Гыг ажлаас нь халах тушаал дээр үндэслэл болгож оруулж байсан юм...Соёлын төвд шинээр ажилтан авахтай холбоотойгоор надаас ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авдаггүй бөгөөд тус асуудал нь байгууллагын дотоод асуудал байгаа юм. Соёлын төвийн эрхлэгч нь өөрийн албан тушаалд зааж өгснөөр ажилтнуудыг томилж, чөлөөлдөг. Сумын Засаг даргын зүгээс тус Соёлын төвийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх эрх нь байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар тал/,
6.Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад 2001 онд хөгжимчнөөр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Өөр бол ямар нэгэн газар ажиллаж байгаагүй...Надад Хаан банкны *** дугаарын данс байдаг, миний бие тухайн дансыг өөрийн хувийн хэрэгцээнд ашигладаг. Тус дансыг надаас өөр хүн ашигладаггүй бөгөөд би дангаараа эзэмшиж ашигладаг...СТ-ийндарга Ч.Гтай ажил хэргийн шугамаар хамтарч ажиллаж байсан. Миний бие Говь-Алтай аймгийн ***ын Соёлын төвд гэрээгээр хөгжмийн сургалт явуулдаг байсан. Хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сард Говь-Алтай аймгийн ***анд очиж Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд 14 хоногийн хугацаатай сургалтыг ***ын Соёлын төвтэй хамтарч зохион байгуулж байсан. Ч.Гтай бол найз нөхдийн холбоотой, харин төрөл садны холбоо хамаарал байхгүй...2024 оны 01 дүгээр сард зохион байгуулсан 14 хоногийн хугацаатай хөгжмийн сургалтад ***ын Соёлын төвтэй миний бие гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийн төлбөртэй сургалт зохион байгуулахаар тохиролцож байсан. Тэгээд ***ын Соёлын төвд сургалтаа зохион байгуулж явуулсан. Тухайн 2,000,000 төгрөгийн төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр 1,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг гэж хоёр хуваагдаж урьдчилж орж ирж байсан. Би тухайн 2,000,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан байгаа ... Миний бие ажлаасаа чөлөө аваад ***ын Соёлын төвд өөрийн биеэр очиж 14 хоногийн хугацаатай сургалтыг зохион байгуулж байсан...Тухайн гүйлгээ нь сургалтын төлбөр гэж үзэж болно. Тухайн мөнгийг миний бие хүлээж аваад Төрийн банканд байх өөрийн хадгаламжийн данс болох 240000455074 дугаарын данс руу 1,000,000 төгрөг болгож шилжүүлж байсан. Тус мөнгө нь 2024 оны 01 дүгээр сард сургалт зохион байгуулах төлбөрийн мөнгө байгаа юм ... Тус мөнгө нь 2,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа юм. Тус 1,000,000 төгрөгийг би Төрийн банканд байх өөрийн хадгаламжийн данс болох 240000455074 дугаарын данс руу шилжүүлж байсан...Сургалт зохион байгуулах гэрээг ***ын Соёлын төвд очиж сургалт зохион байгуулах үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын эхээр Ч.Гтай байгуулж байсан. Сургалтын төлбөрийг болон хэзээ сургалт зохион байгуулах талаар нь Ч.Гтай урд өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын үед амаар ярилцаж тохиролцсон байсан. Тэгээд амаар ярилцаж тохиролцсон гэх сургалтын төлбөрийг урьдчилаад 2 удаагийн гүйлгээгээр хийсэн байсан ... Миний бие 2024 оны 01 дүгээр сард чөлөө авч Говь-Алтай аймгийн *** руу явах үедээ дарга болох Отгонбаатараас албан ёсоор чөлөө авч явсан байсан. Чөлөө авч явах үедээ сургалт зохион байгуулахаар явж байгаа талаараа хэлээд бичгээр чөлөө авах хүсэлтээ гаргаж өгөөд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/,
7.Гэрч Г.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...СТ-ийндаргаар ажиллаж байсан Ч.Г болон түүний эхнэр *** нарыг бол танина. *** бол манай төрсөн эгч бөгөөд Ч.Г манай хүргэн ах юм. Би эхээс долуулаа бөгөөд *** эгч айлын 4 дэх хүүхэд би өөрөө айлын 6 дахь хүүхэд юм...Миний эзэмшилд Хаан банкны 5316014602 дугаарын данс байдаг бөгөөд анх Хаан банканд данс нээлгээд ашиглаж байгаа юм. Миний эн Хаан банкны дансыг надаас өөр хүн ашигладаггүй...Би Говь-Алтай аймгийн ***ын Соёлын төвд 2023 оны 12 дугаар сард нярвын ажил давхар хийж байсан бөгөөд тухайн үед манай Соёлын төв хөгжмийн багш, номын санчгүй байсан. Тэгээд 2024 онд болох сумын 100 жилийн ойн тоглолтод бэлтгэж Соёлын төвөөс үндэсний хөгжмийн 3 том үзүүлбэр гарах шаардлагатай болоод Говь-Алтай аймгийн төвөөс *** гэдэг багшийг хөлсөлсөн. Тэгээд түүний мөнгийг өгөхийн тулд эчнээ ангид сурч байсан Хосбаяр гэдэг хүүхдийн нэр дээр цалин бодож тухайн цалинг би нярваар ажиллаж байсан учир миний дансанд буцаан авч би 1,000,000 төгрөгийг *** гэдэг багш руу шилжүүлж үлдсэн 270,000 төгрөгийг Говь-Алтай аймаг руу Жангар хайлах ёслолд явахдаа шатахуун хийсэн. *** гэдэг хүн манай ***ын Соёлын төвд ажиллаагүй бөгөөд тушаал нь бол гарсан байсан. Уул нь манай Соёлын төвд номын санчаар ажиллах байсан...***аас миний данс руу шилжүүлсэн нийт 1,270,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг би 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *** тоот ***ийн данс руу шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн мөнгө бол ***өд өгсөн ажлын хөлс юм...***аас шилжүүлсэн 1,270,000 төгрөгөөс үлдсэн 270,000 төгрөгийг аймгийн төвд Жангар хайлах ёслолд сургуулийн 40 гаран хүүхэд авч явсан зардалд зарцуулсан. Надад тухайн мөнгөнөөс авч ашигласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/,
8.Говь-Алтай аймгийн ***ын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай Ч.Гыг Соёлын төвийн эрхлэгчээр томилсон захирамж, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 76-83 дугаар тал/,
9.Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Цолмонгийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны хуулга, тус дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, ***ын эзэмшлийн Хаан банкны 5316032983 тоот дансны хуулга, тус дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл / 2-р хх-ийн 62-63 дугаар тал/,
10.Гэрч ***-гээс гаргаж өгсөн СТ-ийнэрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/09 дугаартай Б.Машбатыг ажлаас чөлөөлөх тухай тушаал,
- СТ-ийнэрхлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ***ыг ажил хавсран гүйцэтгэх тухай Б/10 дугаартай тушаал,
- СТ-ийн2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай албан бичиг,
- Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай албан бичиг,
-Говь-Алтай аймгийн ***ын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай албан бичиг,
- 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай Соёлын төвийн эрхлэгч Ч.Г, дуу хөгжмийн багш *** нарын байгуулсан хамтран ажиллах гэрээний хуулбар,
- 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ж.Х-ыг ажилд томилох тухай СТ-ийндаргын тушаал,
- СТ-ийнажилчдын цалин, соёлын төвийн бүтэц, орон тоо, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/01 дугаартай бүтэц орон тоо баталж, цалин тогтоох тухай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаартай ажилчдад тэтгэмж олгох тухай тушаал, ажилчдын нэрс /хх-ийн 88-102 дугаар тал/,
11.Гэрч Д.Бөөс гаргаж өгсөн Д.Бийн эзэмшлийн Хаан банкны *** тоот харилцах дансны хуулга /хх-ийн 118-125 дугаар тал/,
12.Гэрч Г.Цгээс гаргаж өгсөн Г.Цгийн эзэмшлийн Хаан банкны 5316014602 тоот харилцах дансны хуулга /хх-ийн 71-72 дугаар тал/,
13.Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын хүний нөөцийн мэргэжилтэн **-аас гаргаж өгсөн СТ-ийн2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай албан бичиг, бүртгэлийн 07 дугаартай Д.Бийн цагийн хуваарь, чөлөөний хуудас /хх-ийн 126-129 дүгээр тал/,
14.Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Цолмонгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр байх 112/ШШ2024/0027 дугаартай захиргааны хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримт материалын хуулбар /хх-ийн 130-215 дугаар тал/,
15.СТ-ийндаргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай ажилчдад урамшуулал олгох тухай тушаал, ажилчдын нэрс, цалин олгох хүснэгт, цалингийн тооцооны хүснэгт /хх-ийн 45-46 дугаар тал/,
16.Иргэний хариуцагч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн мөнгө нь миний ажлын хөлс байгаа юм. Би 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ***ын соёлын төвд сургалт зохион байгуулж явуулсан юм. Тухайн сургалтын төлбөр гэж би Ч.Гтай 2.000.000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд тус төлбөр байгаа юм. Би тухайн мөнгийг хүлээж аваад өөрийнхөө хадгаламжийн данс болох төрийн банкны 2400004555074 дугаарын данс руу хийсэн. Тус мөнгө миний хадгаламжид байршсан байгаа. Би одоогийн байдлаар бол гаргаж өгөхгүй. Шүүхээс ямар шийдвэр гарахыг хүлээнэ.” гэх мэдүүлэг /2хх-ийн 66 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр тус гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагдах бөгөөд гэмт хэрэг төгссөнд тооцно.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн тайлбар хэсэгт “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэрэг эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэжээ.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид тодорхойлсон нийтийн албан тушаалтан нь албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу Нийтийн албан тушаалтны албаны чиг үүрэг бүрэн эрхэд хамаарах хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал болгохыг хүссэн санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заажээ.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад давуу байдал олгосон байх шинжийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;”, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл “төрийн үйлчилгээний албан тушаал”, 14.1.2-д “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж тус тус хуульчилжээ. СТ-ийндарга Ч.Г нь дээрх хууль тогтоомжуудын дагуу нийтийн албан тушаалтан мөн бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан байна.
Шүүгдэгч Ч.Гын Говь-Алтай аймгийн ***ын Соёлын төвд Соёл Урлагийн Их Сургуулийн оюутан Ж.Х-ыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/12 дугаартай “Ж.Х-ыг ажилд томилох тухай” тушаалаар соёлын төвийн номын санчийн ажилд томилж, огт ажил үүргээ хийж гүйцэтгээгүй байхад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 982,154.50 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,272,000.85 төгрөг, нийт 2,254,155.35 төгрөгийн цалинг тус тус ***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлж, 2023 оны 11 дүгээр сарын цалин болох 980.000 төгрөгийг *** нь иргэн Д.Бийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн, 12 дугаар сарын 18-ны өдрийн 1.272.000 төгрөгийг Г.Цгийн данс руу 2024 оны 12 сарын 18-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.200.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 70.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх ба Г.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.Бийн Хаан банкны *** тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлж Д.Бөд нийт 2.000.000 төгрөгийг сургалтын төлбөрийн мөнгө гэж шилжүүлж Д.Бөд давуу байдал бий болгосон, мөн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б/10 дугаартай тушаалаар өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр ***ыг ***ын ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багшаар ажиллаж байхад нь Соёлын төвийн хөгжмийн багшийн ажил хавсран гүйцэтгүүлэхээр томилж, хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалин олгохоор тушаал гарган, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар “Алба хаагчдын 2023 оны 04 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтийг үндэслэн хавсралтад заасан алба хаагчдад үр дүнгийн урамшууллыг тооцож олгосугай” гэж ***д 10 дугаар сард 15%, 11 дүгээр сард 15%, 12 дугаар сард 15% нийт 45 хувийн урамшуулал олгосон, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б/16 дугаартай тушаалаар ***д 105.700 төгрөгийн түлшний хөнгөлөлт үзүүлсэн ба 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,369,673.06 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 407,335.16 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 527,635.98 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 407,335.16 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 410,828.60 төгрөгийн цалин, нийт 3,122,807.96 төгрөгийг цалин, урамшуулал байдлаар өөрийн хамаарал бүхий этгээд эхнэр ***д давуу байдал тус тус бий болгож нийт 5.376.961 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас төрд 5.376.961 төгрөгийн хохирол учирсан.
Иймд шүүхээс иргэний хариуцагч Д.Бөөс 2,000,000 (хоёр сая) төгрөгийг, шүүгдэгч Ч.Гаас 3,376,961 (гурван сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун жаран нэг) төгрөгийг тус тус гаргуулж Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газарт олгох нь хууль болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овгийн Ч-ийн ***-хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Гад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь хүлээлгэсэн үүрэг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Ч.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хариуцагч Д.Бөөс 2,000,000 (хоёр сая) төгрөг, шүүгдэгч Ч.Гаас 3,376,961 (гурван сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун жаран нэг) төгрөгийг тус тус гаргуулж Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газарт олгосугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР