Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 146/ШТ2017/00019

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч Д.Алимаа,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Г-н Э-т холбогдох эрүүгийн 201715010016 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, 37 настай, .......й, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ........ хамт Өвөрхангай аймгийн ...... сумын 2 дугаар баг, ........гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ч овгийн Г-н Э- /РД: ...../

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.Э нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны орчимд зохих эрхийн бичиггүйгээр Өвөрхангай аймгийн ...... сумын 2 дугаар багийн нутаг .....гэх газрын “Дунд оцон” гэх газар нутгийн ойгоос 3.0-5.5 метрийн урттай 100 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид 399.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...... сумын “.....” гэх газраас саравчны 32 ширхэг мод унагаж бэлдсэн. Тайраад 100 ширхэг мод болсон гэв.

Хохирогчийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Оюунмандах мөрдөн байцаалтад 2017-03-27-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 2 дугаар баг Тээлийн амны “.....” гэх газрын ойгоос тус сумын иргэн Г.Э нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн юм билээ. Тиймээс газар нутгийн харьяаллаар ...... сумын нутагт хамаардаг учраас хохирогчоор Засаг даргын тамгын газраас намайг томилсон. Аваагүй. Зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна. Байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-74-75/,

Гэрч 19..... онд төрсөн А-н Б мөрдөн байцаалтанд 2017-03-29-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Ганцаараа бэлтгэсэн гэсэн. Аав нь тал харвасан хүн байдаг юм. Тэгэхээр ганцаараа бэлтгэсэн байх. Өөр хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 76/ 

Гэрч 19.... онд төрсөн Л.н Д мөрдөн байцаалтанд 2017-03-29-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Ганцаараа мод бэлтгэсэн. Төлөв томоотой. Хүнд тусархуу, нутгийн ард түмэндээ нэр хүнд сайтай хүн...” гэсэн мэдүүлэг / хх 77/,

Гэрч 19... онд төрсөн Н-н О мөрдөн байцаалтанд 2017-03-29-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр талаар сайн мэдэхгүй. Г гуай тал харвасан хүн байдаг. Мод бэлтгэж чадахгүй. Эрдэнэбаатар л ганцаараа бэлдсэн байх. Өөр мод бэлтгэх хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 78/ 

- Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/,

- Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл буюу ...... сумын Цагдаагийн тасгаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлсэн албан тоот, материалууд /хх 3-8/,

- Байгаль экологид учирсан хохирлын үнэлгээ /хх 5-6/,

- Хэрэг учрал болсон гэх Өвөрхангай аймгийн ...... сумын 2 дугаар багийн нутаг Тээлийн ..... гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-13/,

- Яллагдагч Г.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тус бүр нь 10000 төгрөгийн үнэ бүхий цүц хөрөө, модон иштэй төмөр сүх, тээвэрлэсэн төмөр чарга зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоолууд /хх 22-27, 30-36, 39-45, 48/

-  Яллагдагч Г.Эын хуулт бусаар бэлтгэсэн 3.0-5.5 метрийн урттай 350.000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг модыг хураан авсан тогтоол, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, битүүмжилж ...... сумын Засаг даргын тамгын газрын сахиул Ч.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн тогтоол, тэмдэглэл, модны үнэлгээ гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 49, 56, 59/

Шүүгдэгч Г.Эыг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр /хх 85-90/, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар /хх 92-93/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 100/ зэрэг болно.

Г.Э нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 2 дугаар багийн нутаг Тээлийн амны “.....” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 100 ширхэг буюу 3.0-5.5 метрийн урттай хуурай шинэс мод бэлтгэж байгаль экологид 399.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогчийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Оюунмандахын “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 2 дугаар баг Тээлийн амны “.....” гэх газрын ойгоос тус сумын иргэн Г.Э нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн юм билээ. Тиймээс газар нутгийн харьяаллаар ...... сумын нутагт хамаардаг учраас хохирогчоор Засаг даргын тамгын газраас намайг томилсон. Аваагүй. Зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна. Байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх-74-75/, Гэрч 1980 онд төрсөн Аюушын Болорчулуун мөрдөн байцаалтанд 2017-03-29-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Ганцаараа бэлтгэсэн гэсэн. Аав нь тал харвасан хүн байдаг юм. Тэгэхээр ганцаараа бэлтгэсэн байх. Өөр хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 76/, гэрч Л.Должинсүрэнгийн “...Ганцаараа мод бэлтгэсэн. Төлөв томоотой. Хүнд тусархуу, нутгийн ард түмэндээ нэр хүнд сайтай хүн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 77/, гэрч Н.Отгонгэрэлийн “...Тэр талаар сайн мэдэхгүй. Г гуай тал харвасан хүн байдаг. Мод бэлтгэж чадахгүй. Эрдэнэбаатар л ганцаараа бэлдсэн байх. Өөр мод бэлтгэх хүн байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 78/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл буюу ...... сумын Цагдаагийн тасгаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлсэн албан тоот, материалууд /хх 3-8/, байгаль экологид учирсан хохирлын үнэлгээ /хх 5-6/, хэрэг учрал болсон гэх Өвөрхангай аймгийн ...... сумын 2 дугаар багийн нутаг Тээлийн ..... гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-13/, яллагдагч Г.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тус бүр нь 10000 төгрөгийн үнэ бүхий цүц хөрөө, модон иштэй төмөр сүх, тээвэрлэсэн төмөр чарга зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоолууд /хх 22-27, 30-36, 39-45, 48/, яллагдагч Г.Эын хууль бусаар бэлтгэсэн 3.0-5.5 метрийн урттай 350.000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг модыг хураан авсан тогтоол, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, битүүмжилж ...... сумын Засаг даргын тамгын газрын сахиул Ч.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн тогтоол, тэмдэглэл, модны үнэлгээ гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 49, 56, 59/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Г.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Эыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн санд 399.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь 4 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Г.Эын эзэмшлийн 5 сая төгрөгийн үнэ бүхий 6 завхаа мөнгөн эмээлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн модон иштэй сүх 1 ширхэг, төмөр иштэй гар хөрөө 1 ширхэг, чарга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 700.000 төгрөгийн үнэ бүхий морины үнийг шүүгдэгчээс гаргуулах, гэмт хэрэг үйлдэж олсон 100 ширхэг хуурай шинэс модыг хураан авч  тус тус улсын орлого болгож тус тус шийдвэрлэлээ.

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Оюунмандахад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хохирогч байгууллагын төлөөлөгч нь шүүх хуралд суухгүй, санал гомдол, нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул хохирогч байгууллагын төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овгийн Г-н Э-ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн санд 399.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овгийн Г-н Э-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч нь 4 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 700.000 төгрөгийн үнэ бүхий морины үнийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 100 ширхэг хуурай шинэс модыг хураан авч тус тус улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, төмөр иштэй гар хөрөө 1 ширхэг, чарга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын эзэмшлийн 5 сая төгрөгийн үнэ бүхий 6 завхаа мөнгөнө эмээлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.  

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

10. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

11. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Эт бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН