Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2016/ШЦТ/048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИИН ӨМНӨӨС 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

1.Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* ******* бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Л.******* нэг жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж. хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******т оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал шүүх хуг арга хэмжээг насанд хүмүүсийн сургалт-хүмүүхспийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөриийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

5.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* цаашид гарах эмчлгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******ы эзэмшлийн 2 өрөө байрыг битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж. гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч *******т эрьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Ч.БАЙГАЛМАА