| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2021/00127 |
| Дугаар | 157/ШШ/2021/00183 |
| Огноо | 2021-12-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 157/ШШ/2021/00183
2021 12 01 157/ШШ2021/00183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг, 00 дүгээр байрны 06 тоотод оршин суух, Д овогт Н-н Б/РД:000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У хот, Б дүүрэг, 5 дугаар хороо, 00 дугаар хороолол,00 дүгээр байр 00 тоотод оршин суух, Х овогт С-ын Г /РД:000/,
Хариуцагч: У хот, С дүүрэг, 5 дугаар хороо 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, Х овогт Г-гийн Э /РД:.........../,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг,00 дугаар байрны 00тоотод оршин суух, Х овогт Г-ийн Э /РД:СЩ.........../,
Хариуцагч: У хот, Б дүүрэг, 5 дугаар хороо, 00 дугаар хороолол,00 дүгээр байр 00 тоотод оршин суух, Х овогт Г-ийн Э /РД:........./ нарт холбогдох,
“Х аймгийн Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б, П.Х, Х.Б, Х.У нар болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж,
Сөрөг нэхэмжлэгч: С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарын нэхэмжлэлтэй Н.Б-т холбогдох “С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарыг Х аймгийн Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.О /000/, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч О.О /2724/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Б нь улсад 33 жил, үүнээс 1994-2010 оны хооронд Б-н Уулын баяжуулах үйлдвэрт орон сууцны байцаагчаар 16 жил тасралтгүй ажиллаж Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд болон УБҮ-ийн орон сууц хувьчлах журмын дагуу Б сум 2-р баг 00-06 тоот байрыг гэр бүлийн гишүүд нөхөр П.Х, хүү Х.Б, охин Х.У нарын хамтаар өмчилж 2010 оны 03 сарын 27-ны өдөр Х аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст Улсын бүртгэлийн Y-180.......... дугаарт бүртгүүлж ........ тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан. Тухайн үед манай 00-06 тоот байрыг бүртгэсэн улсын бүртгэгч уг байран дээр өмнө нь бүртгэл хийсэн талаар хэлээгүй учир бид анх удаа бүртгэл хийгдсэн гэж ойлгож байсан. Гэтэл Г.Э гэдэг иргэн С.Г-ийн итгэмжлэлээр 2020 оны 02 сарын 20-ны өдөр Б сум дахь анхан шатны шүүхэд намайг хариуцагчаар татаж байрнаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар 00-06 тоот байран дээр 2001 оны 06 сарын 08-ны өдөр С.Г нарын 4 хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Y-180..........2/ байсныг олж мэдсэн. Миний бие Н.Бнь тухайн үед орон сууцны байцаагч байсны хувьд С.Г нь 2001 онд Б-н УБҮ-ээс 00-06 тоот байрыг гэр бүлийн гишүүдийн хамтаар хувьчлан авсан боловч 2001 оны 09 сарын 17-ны өдрийн Б УБҮ-ийн Орон сууц хувьчлах төв комиссын хурлаар “С.Г-т хотод байр өгсөн учир байрыг хурааж, хувьчилсан эрхийн бичгийг буцааж авах” шийдвэр гарсан байсныг мэдэж байна. Дээрх шийдвэрийн дагуу С.Г нь Бор-Өндөр сумын 00-06 тоот байрыг суллан өгч Улаанбаатар хот руу шилжсэн бөгөөд М нэгдлээс Б дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, 204-38 тоот байрыг олгож, улмаар С.Г Орон сууц хувьчлах хуулийн дагуу 2004 оны 05 сарын 10-ны өдөр хувьчлан авсан байна. /Гэрчилгээний дугаар 0101835/ Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “орон сууц хувьчлахад нийтийн зориулалтай орон сууцны байшингийн /цаашид орон сууц гэх/ нэг сууц, /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын үндсэн дээр нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтан дор ил тод явуулах зарчмыг баримтлах” гэж заасан. С.Г нар сайн дураараа 00-06 байрны өмчлөлөөөс татгалзаж улмаар Улаанбаатар хотод дээрх хуулийн дагуу үнэгүй байр хувьчилж авчихаад одоо дахин байртай болох санаатайгаар 20 жилийн дараа 2001 оны Y-180........ гэрчилгээг гарган ирж бидний хууль ёсны дагуу шударгаар олж авсан байрыг авах гэж байгаад гомдолтой байна. С.Г нар нь 49-06 тоот байрнаасаа татгалзаж УБҮ-т хүлээлгэн өгсөн нь 2002 оны 05 сарын 02-ны өдрийн УБҮ-ийн Орон сууцны комиссын тэмдэглэлийн хуулбараар нотлогдох ба хотод байр авахдаа өөрийн санаачилгаар /Y-80400192/ тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах байсан ч тухайн үед хүчингүй болгоогүйн улмаас эрх ашиг маань зөрчигдөж шүүхэд хандах нөхцөл байдал үүсч байна. Г.Э манайхыг 00-06 тоот байрнаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахад нь миний зүгээс өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Г.Э нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар нэхэмжлэлээ буцаан авч асуудлыг сунжруулж байсан тул минйи бие Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ давхардуулж олгосон нь Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн буруутай ажиллагаа мөн эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж 2021 оны 06 сарын 16-ны өдөр уг хэргийг шийдвэрлэж улсын бүртгэлийн гэрчилгээ давхардуулж олгосон нь Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн буруу гэж үзэж, манай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. С.Гнь 2001 онд Улаанбаатар хотод байр авч 00-06 тоот байрыг Б-ийн УБҮ-т хүлээлгэн өгсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй, өөрөө сайн дураараа уг гэрчилгээг хүчингүй болгох хүсэлтийг Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаагүйгээс улсын бүртгэлийн гэрчилгээ давхардуулж олгох нөхцөл бүрдэж, өнөөдөр хуулийн дагуу өмчилж авсан 49-06 тоот байрыг өмчлөх миний болон манай гэр бүлийн гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Хэдийгээр С.Г болон түүний хүүхдүүдийн нэр дээр 00-06 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа боловч тэд тус байрны хууль ёсны өмчлөгч биш болно. Миний бие Б сумын 2-р баг00-р байрны 06 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтаар хуулийн дагуу өмчлөн аваад 13 жил амьдарч байгаа тул хууль ёсны өмчлөгч нь бид мөн болохоо иргэний шүүхээр тогтоолгож, эрх ашгаа хамгаалуулахыг хүсэж байна. Иймд Х аймгийн Б сумын 2-р баг 00-р байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б, П.Х, Х.Б, Х.У нар болохыг тогтоож өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “...Н.Б Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Бидний зүгээс ямар учраас Н.Б гэдэг хүний нэр дээр гэрчилгээ гаргасныг шалгаж өгнө үү гэсэн утгатай хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсэлтийг хянаад эрхийн улсын Ү-1804130, Ү-1804441” дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар Н.Б нарт ийнхүү давхардуулан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байсныг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоож өгсөн. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ. /хэргийн 99-100 дугаар хуудас/
Хариуцагч С.Г, Г.Э, Г.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Х аймгийн Б уурхайд ажлынх нь үр бүтээлийг үнэлж, Х аймгийн Б сумын 2 дугаар баг Холбоо 00-р байр 06 тоот 37,8мкв орон сууцыг өгч уг орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нар бүртгүүлэн Үл хөдлөх улсын бүртгэлийн гэрчилгээг 2001 онд аваад эмчилгээ хөөцөлдөж Улаанбаатар хот руу, хүүхдүүд өөрсдийн амьдралыг хөөж 2000 оны үед Улаанбаатар хот орж ирсэн. Миний хувьд эрдэм ном хөөж гадаад улс руу явсан. Ингэж явахдаа Х аймгийн Б-ийн уурхайн засварын механикийн цехэд ажиллаж байсан миний өөрийн танил найз Ц.Б-т тавилгын хамт үлдээж явсан. Б хэсэг хугацаанд амьдарч байгаад хаашаа явсныг мэдэхгүй, тухайн үед Х аймгийн Б суманд орон сууцны байцаагчаар ажиллаж байсан Н.Б нүүж орсон байсан. Бидний зүгээс Н.Б-ийг орон сууцыг суллаж өгөх талаар удаа дараа шаардаж байсан боловч бидний үгийг үл тоож байсан. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард миний төрсөн дүү Г.Э өөрийн биеэр очиж дээрх байрыг суллаж өгөх талаар шаардсан боловч Н.Б загнаад хөөгөөд явуулсан. Иймд бид арга буюу Н.Б-ийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Х- аймгийн Б сум дахь сум дундын шүүхэд гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх маргаан бүхий орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Б давхар гаргаж авсан байсан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаар шийдвэрлэж нэхэмжлэлээ буцаан авсан байсан хугацаанд Н.Б Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Бидний зүгээс ямар учраас Б гэдэг хүний нэр дээр гэрчилгээ гарсныг шалгаж өгнө үү гэсэн утгатай хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсэлтийг хянаад ...эрхийн улсын Ү-1804000130, Ү-1804000441 дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Эд хөрөнгийн улсбын бүртгэлийн газар Н.Бадамцэцэг нарт ийнхүү давхардуулан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байсныг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоож өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт тайлбар нотлох баримтыг гаргаж өгнө.” гэжээ. /хэргийн 101 дүгээр хуудас/
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Г.Э нарын хариу тайлбар ор үндэслэлгүй худал байна. С.Г нар нь Улаанбаатар хотод байртай болоод явснаас хойш 19 жил бид нартай огт уулзаагүй, удаа дараа байр чөлөөл гэж шаардаж байгаагүй. Хэрэв 00-06 тоот байр нь С.Г нарын хувийн өмч байсан бол тэд зараад юм уу, түрээслээд явах нь ойлгомжтой. Уулын баяжуулах үйлдвэр юу гэж хүний хувийн байранд Ц.Б гэдэг хүнийг хуваарилахав дээ. 00-06 тоот нь Н.Б нарын хууль ёсны өмч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. ...Манайх 2008 оноос одоог хүртэл 13 жил амьдарч байна...” гэжээ. /хэргийн 113-117 дугаар хуудас/
Хариуцагч нар 2021 оны 11 дүгээр сарын 16-нд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний аав С-ын Г Х аймгийн Б-ийн уурхайд уурхайчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтой одоо амьд сэрүүн амьдарч байна. Х аймгийн Б уурхайд ажлынх нь үр бүтээлийг үнэлж, Хэ аймгийн Б сумын 2 дугаар баг Холбоо 00-р байр 06 тоот 37,8мкв орон сууцыг өгч уг орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Гг, Г.Э, Г.Э, Г.Э нар бүртгүүлэн Үл хөдлөх улсын бүртгэлийн гэрчилгээг 2001 онд аваад эмчилгээ хөөцөлдөж Улаанбаатар хот руу, хүүхдүүд өөрсдийн амьдралыг хөөж 2000 оны үед Улаанбаатар хот орж ирсэн. Миний хувьд эрдэм ном хөөж гадаад улс руу явсан. Ингэж явахдаа Х аймгийн Б-н уурхайн засварын механикийн цехэд ажиллаж байсан миний өөрийн танил найз Ц.Б-т тавилгын хамт үлдээж явсан. Б хэсэг хугацаанд амьдарч байгаад хаашаа явсныг мэдэхгүй, тухайн үед Хаймгийн Б суманд орон сууцны байцаагчаар ажиллаж байсан Н.Б нүүж орсон байсан. Бидний зүгээс Н.Б-ийг орон сууцыг суллаж өгөх талаар удаа дараа шаардаж байсан боловч бидний үгийг үл тоож байсан. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард миний төрсөн дүү Г.Э өөрийн биеэр очиж дээрх байрыг суллаж өгөх талаар шаардсан боловч Н.Б загнаад хөөгөөд явуулсан. Иймд бид арга буюу Н.Б-гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд гаргасан. Гэтэл холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...49-06 тоот орон сууцыг Н.Б нарын 4 хүний хууль ёсны өмчлөгч гэж тогтоон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Ү-1804000441 дугаартай гэрчилгээг 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдөр давхар олгосныг нотлох баримт цуглуулах явцдаа мэдээд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тухайн захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Н.Б Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган бидний зүгээс гуравдагч этгээдээр татагдан бидний гаргасан бие даасан шаардлага бүрэн хангагдан, Н.Б-гийн Ү-1804000441, 000087876 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн. Бидний зүгээс ямар учраас Б гэдэг хүний нэр дээр гэрчилгээ гарсныг шалгаж өгнө үү гэсэн утгатай хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсэлтийг хянаад ...эрхийн улсын Ү-1804000130, Ү-1804000441 дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байгаа. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар Н.Бадамцэцэг нарт ийнхүү давхардуулан гэрчилгээ олгосон нь дээрх орон сууцыг өмчлөгч С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарын өмчлөх эрх хохирч байна. Иймд .Г, Г.Эн, Г.Эрдэнэлхам, Г.Э нарыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 00-р байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. /хэргийн 165-168 дугаар хуудас/
Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Маргааны гол үндэс нь С.Г нар Улаанбаатар хотод байр хувьчилж авчихаад00-06 тоот байрны гэрчилгээггээ орон сууц хувьчлах хуулийн дагуу өөрийн санаачлагаар хүчингүй болгуулах байсан ч тухайн үед хүчингүй болгуулаагүйн улмаас мөн Хэнтий аймгийн Улсын бүртгэгч О.Н Улсын бүртгэлийн хууль зөрчиж манайхыг давхардуулж бүртгэснээс манай гэр бүлийн гишүүд Үндсэн хуулиар олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрхээ алдаж, гудамжинд гарахад хүрээд байгаа тул бүх нотлох баримтын хүрээнд хуулийн дагуу эрх ашгаа шүүхээр хамгаалуулахыг хүсч, энэхүү тайлбарыг үнэн мөнөөр нь хүргэж байна. ...Тухайн үед бүртгэгч О.Н нь уг байран дээр өмнө нь бүртгэл хийсэн талаар хэлээгүй тул бид анх удаа бүртгэл хийгдэж байна гэж ойлгож байсан. ...С.Г нар нь 00-06 тоот байрнаасаа татгалзаж Уулын баяжуулах үйлдвэрт өгч, Уулын баяжуулах үйлдвэр нь өмчөө захиран зарцуулж, 2002.05.02-ны өдөр Засвар механикийн цехийн механикч Ц.Б-рт олгосон байдаг юм. ...С.Г нь хотод байр хувьчилж авсан тул 00-06 тоот байраа Улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй юм болов уу, аль эсвэл өөрсдөө хүчингүй болгуулсан юм байлгүй дээ гэж би боддог байсан. ...Хэдийгээр 00-06 тоот С.Г нарын нэр дээр байгаа боловч жинхэнэ өмчлөгч нь тэд биш юм. Учир нь:
1. 20 жил эзэмшээгүй буцааж өгсөн байраа яаж манай өмч гэж хэлж чадаж байна.
2. 00-06 тоот байр үнэхээр тэдний өмч мөн байсан бол түрээслээд юм уу, зараад явах байсан. Хэн ч өөрийн хувийн байраа зүгээр хаяад 20 жил явахгүй шүү дээ.
3. Энэ сууцанд 2002-2008 онд Ц.Б, 2008 оноос одоог хүртэл манайх амьдарч байгаа. 20 жилийн хугацаанд бид С.Г-т түрээсийн мөнгө огт төлж байгаагүй, тэд нар чөлөөлөхийг биднээс огт шаардаж байгаагүй.
4.Уулын баяжуулах үйлдвэр өөрийн өмчийг өөрөө мэдэж захиран зарцуулна уу гэхээс юу гэж С.Г-ийн хувийн өмчийг Ц.Б болон надад хувьчлах вэ дээ.
5.49-06 тоот нь С.Г нарын өмч байсан бол намайг биш УБҮ-ийг шүүхэд өгөх ёстой. Манай өмчийг яагаад өөр хүнд хувьчилсан юм бэ гээд. Би С.Г-ийн байранд оръё гээгүй. УБҮ-ээс надад өгсөн байр нь л энэ, би буруугүй, би энэ байранд хууль бусаар дайрч ороогүй.
6. С.Г нь Улаанбаатар хотод байр хувьчилж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. ...Шүүх хуулийн дагуу бидний эрх ашгийг хамгаалж өгнө үү.” гэжээ. /хэргийн 221-225 дугаар хуудас/
Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсад 33 жил ажилласан. Миний гаргаж байгаа бүх тайлбарууд үнэн зөв болно. 1194-2010 он хүртэл Уулын баяжуулах үйлдвэрт орон сууцны байцаагчаар 16 жил тасралтгүй ажиллаж орон сууц хувьчлан авах эрх үүссэн юм. Орон сууц хувьчлах журмын 1.2.а-д заасны дагуу болзол хангасан. Надад анх 49 дүгээр байрны 57 тоотыг хувьчилсан ба тэр нь 5 давхарт байсан тул орон сууцны нөхцөл сайжруулахаар хүсэлт гаргасны дагуу надад 2008 оны 3 дугаар сарын 27-нд 49 дүгээр байрны 06 тоотыг хувьчилсан. Орон сууц хувьчилсан тухай шийдвэрүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Би 3 өрөө байранд оръё гэсэн хүсэлт гаргаж байсан. Түүнээс С.Г, Г.Э нарын байранд оръё гэсэн хүсэлт гаргаагүй. 49 дүгээр байрны 57 тоотыг надад хувьчилсныг хүчингүй болгосон 150 дугаартай тушаал байгаа.Мөн 49 дүгээр байрны 06 тоотыг хувьчлах тогтоолын дагуу 2009 оны 01 дүгээр сарын 30-нд 06 дугаартай гэрчилгээ олгогдсон. ...Бид энэ байран дээр гэрчилгээ давхардсаныг мэдээгүй. 2020 онд Г.Э хууль бус өмчлөгчөөс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг энэ шүүхэд гаргаснаар гэрчилгээ давхардсаныг мэдсэн. Тэгээд захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч манай гэрчилгээг хүчингүй болгосон. Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хүчингүй болгож, буланг нь хайчилсан гэрчилгээг хуулбарлан нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байгаа. 49 дүгээр байрны 57 тоотод Үйтүмэн амьдарч байгаад нас барсан. Тэгээд эхнэр Н нь Г гэж хүнд худалдах-худалдан авах гэрээгээр 57 тоотыг худалдсан. Энэ талаар баримт болон Г.Ганзоригийн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтсээс 57 тоотыг Н.Б нарын нэр дээр байгаа тухай хариуцлагагүй баримт ирүүлж байгааг ойлгохгүй байна. ...Анхны хувьчлал 2001 онд явагдсан. Би байцаагч байсан болохоор сайн мэднэ. С.Г-ийн өөрийнх нь хүсэлтээр Улаанбаатар хотод байр хувьчилсан юм. Тэгээд 00 дүгээр байрны 06 тоотыг Ц.Б гэж хүнд хувьчилсан. С.Г 2004 онд Улаанбаатар хотод байр хувьчилсан. С.Г гуай 00-06 тоотыг хүлээлгэн өгөөд Улаанбаатар хотод байр хувьчилсан тул ийм маргаан гарна гэж бодоогүй. Би С.Г гуайг хүндэлж явдаг. Гэтэл С.Г гуай 20 жилийн дараа ийм маргаан гаргаж байгаад харамсаж байна. С.Г нар нь хувьчлалын асуудал дээр маргаантай бол Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийг шүүхэд өгөх ёстой. Намайг биш гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маш тодорхой ярилаа. С.Г, Н.Бнар нь хоёулаа орон сууц хувьчилж байсан, хоёулаа орон сууцны нөхцлөө сайжруулж байсан хүмүүс юм. Маргааны гол үндэслэл нь:
1.С.Г гуай Улаанбаатар хотод байр хувьчилсан тул 00 дүгээр байрны 06 тоотын гэрчилгээгээ сайн дураараа хүчингүй болгох байсан.
2.Нөгөө талаас Улсын бүртгэлийн хэлтсийн буруутай үйл ажиллагаа байгаа юм. Захиргааны хэргийн шүүх Н.Б-ийн гэрчилгээг хүчингүй болгосон нь өмчлөлийн асуудалтай холбоотой биш юм. Хүн бүр өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, өмч олж авах эрхтэй. Гэхдээ хууль тогтоомжийн дагуу олж авах юм. С.Г нар нь өнөөдөр 00-06 тоот дээр маргаж буй нь зохимжгүй. 2 байр хувьчлах нь хуульд нийцэхгүй. Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд 1 удаа хувьчлах эрхтэй гэж заасан. ...С.Г-ийн хүсэл зоригийг Уулын баяжуулах үйлдвэр хүлээж аваад Улаанбаатар хотод байр хувьчилсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт сууц өмчлөгч гэж хэн бэ гэдгийг заасан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж заасан. С.Г нар нь Н.Б нарыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Зохигч шүүх хуралдаанд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Үгүйсгэж буй тайлбар нь нотлох баримтаар нотлогдож байх ёстой. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын тайлбараас үндэслэлтэй тайлбар сонссонгүй. С.Г гэж хүн Хөдөлмөрийн баатар байлаа гээд 2 байр хувьчлах давуу эрх олгосон хуулийн заалт байхгүй. Э гэж хүн төрийн өмчийг бусдад бэлэглэх эрхгүй. Улаанбаатар хотод байр хувьчилсантай холбоотойгоор байр суллах тухай хурлын протокол байгаа. Мөн С.Г нь Улаанбаатар хотын байрыг хувьчилсан баримт хэрэгт байгаа. Нөгөө талаар хүн өөрийн өмчөө энэ олон жил хаяж явахгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтаа талууд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байдаг гэв.
Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Г-ийн ууган хүү нь байгаа юм. Миний аав 1986 онд Хөдөлмөрийн баатар болсон. 00 дүгээр байрны 06 тоот нь 1986 онд ашиглалтад орж байсан ба бид хүүхэд байхын л энэ байранд байсан. 49 дүгээр байрны 57 тоот нь Н.Б-ийн нэр дээр байна гэх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн.
Манай 2001 оны сүүлээс Улаанбаатар хот явах болсон. Хувьчлалаас өмнө аавд урамшууллаар Улаанбаатар хотод байр өгнө гэж Э гэж дарга нь ярьж байсан юм билээ. Улаанбаатар хотын байр нь 17 мкв талбайтай ба бэлэглэлийн байр юм.
Б гэж захирал нь урамшуулалд мөнгө авах уу, байр авах уу гэж асууж байсан юм.
00 дүгээр байрны 06 тоотыг сулла гэсэн тушаал, шийдвэр байхгүй. Орон сууц өмчлөгч, хөлслөгчийн хооронд байгуулсан гэрээнд өмчлөгч, хөлслөгч гээд хоёуланд нь Н.Ба гарын үсэг зурсан байдаг гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 00 дүгээр байрны 06 тоотыг Н.Б-т шилжүүлэх тогтоол байдаг. Орон сууц өмчлөгч, хөлслөгчийн хооронд байгуулсан гэрээг Н.Б өөрөө өөртэйгөө байгуулсан байдаг. Бусдад шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө болох 00 дүгээр байрны 57 тоот нь Н.Б-ийн нэр дээр гарч байна. 00 дүгээр байрны 06 тоот нь С.Г нарын өмч юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
49-06 тоотыг анх С.Г-т хувьчилсан 2001 оны 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгоогүй. Одоо ч хэвээр байгаа. Манай нотлох баримтууд бүгд шүүхээр гаргуулсан тул үнэн зөв баримтууд. Б.Б нь орон сууц хувьчлалын захирлаар томилогдож байгаагүй тул хувьчлал хүчингүй юм гэв.
Сөрөг нэхэмжлэгч Г.Э шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гаргасан тайлбартаа: 00 дүгээр байрны 06 тоотыг анх манайх хувьчилсан. Тиймээс сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
Түүний өмгөөлөгч О.О тайлбартаа: Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Н.Бнь 00 дүгээр байрны 57 тоотыг буцааж өгсөн баримт байхгүй. Нотлоогүй. С.Г-т 00-06 тоотыг хувьчилсан 01 тоот хүчингүй болоогүй. Улаанбаатар хотын байрыг С.Г-т хувьчилсан шийдвэр байхгүй гэв.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Н.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдийн өмч байсан бол 2004 онд явахдаа зараад юм уу, түрээслээд явах байсан. Хүн өмчөө энэ олон жил хаяхгүй. Уулын баяжуулах үйлдвэр хөрөнгөө мэдээд дараагийн хүнд нь буюу Б гэж хүнд хувьчилсан. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, Лхагвасүрэнгийн гэрчийн мэдүүлэг зэргээр С.Г нь Улаанбаатар хотод байр хувьчилсан нь тогтоогдож байгаа. Манайх 00-06 тоотод 13 жил амьдарч байна. С.Г нар нь Улаанбаатар хотын байрыг урамшууллаар авсан гэж байгаа бол түүнийгээ нотлох ёстой. Нотлоогүй гэв.
Түүний өмгөөлөгч Д.О тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харахаар С.Г гэж хүн 2 байр хувьчлаад, Н.Б гэж хүн хоосон хоцрох юм шиг байна. Ямар ч үндэслэлгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Бнь хариуцагч С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарт холбогдуулан “Х аймгийн Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б, П.Х, Х.Б, Х.У нар болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр,
Хариуцагч С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нар нь Н.Б-т холбогдох “С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарыг Х аймгийн Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь Х аймгийн Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 06 тоот, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тогтоолгох харилцан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, мэтгэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч ...сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэж хуульчилсан байна.
Нэхэмжлэгч Н.Б нь 00 дүгээр байрны 06 тоот байрыг 2008 оны 03 дугаар сарын 27-нд хувьчилснаас хойш өнөөдрийг хүртэл 13 жил амьдарч байгаа бөгөөд энэ байрны хууль ёсны өмчлөгч нь Н.Б, П.Х, Х.Б, Х.У нар мөн гэж, хариуцагч С.Г нар нь 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот тогтоолоор анх 00 дүгээр байрны 06 тоотыг хувьчилж авсан, энэхүү тогтоол хүчингүй болгоогүй, 00-06 тоотыг суллах талаар ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй тул хууль ёсны өмчлөгч нь С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нар мөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн, сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.
Хэргийн материалд авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Г болон Н.Б нар нь 00 дүгээр байрны 06 тоотыг 2001, 2008 онд тус тус хувьчлан авсан үйл баримт тогтоогдож байна.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэргийн материалыг судлан үзвэл: “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны хурлын 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор орон сууц хувьчлах нөхцөл нь хангагдсан тул С-ын Г-т Хэнтий аймгийн Бор-Өндөр хот дахь 00 дүгээр байрны 6 тоот сууцыг гэр бүлийн гишүүдийн хамт дундаа хамтран өмчлөх эрхтэйгээр үнэгүй хувьчлан, 01 дугаартай “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ”-г олгож, Г.Э-ны 2001 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, холбогдох баримтуудыг үндэслэн Улсын бүртгэлийн 1804000912 дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0027640 дугаартай “Гэрчилгээ” олгожээ. /хэргийн 173, 181, 182, 190 дүгээр хуудас/
2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Соёлын төвд болсон “Бор-Өндөр”-ийн Уулын баяжуулах үйлдвэрийн “Орон сууцны тухай өргөтгөсөн хурал”-аар “00-06 С.Г хотод байр өгсөн учир байрыг хурааж, хувьчилсан эрхийн бичгийг буцаан авах” гэж шийдвэрлэжээ. /хэргийн 50-52 дугаар хуудас/
Улмаар 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн “Орон сууцны комиссын хурал”-ын “Байр хүссэн өргөдлийн дагуу шийдвэрлэсэн нь” хэсэгт “2.2. Н.Б-ОСХ-ийн байцаагч 00-57 /6-р сарын 01-нд орсон байх/, 2.3.Ц.Б-ТЗМЦ-ийн механик 00-06” гэж шийдвэрлэжээ. /хэргийн 53 дугаар хуудас/
Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл Х аймгийн Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 06 тоот сууцыг 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдөр С.Г-т хувьчилж, улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон ба 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар “хотод байр өгсөн” үндэслэлээр байрыг хурааж, хувьчилсан эрхийн бичгийг С.Г-с буцаан авахаар шийдвэрлэж, улмаар 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар ТЗМЦ-ийн механик Ц.Б-т олгосон байна.
“Монголросцветмет” нэгдлийн орон сууц хувьчлалын журамд заасан нөхцлийн дагуу одоо эзэмшиж байгаа орон сууцаа хувьчлан авах болзол хангасан хүмүүсийн нэрс, II хувьчлалын 146-д “Н.Б. Орон сууц ах ахуйн хэсэгт байцаагч, ажилласан жил 10.6, ажилласан жил, нөхцөл хангасан, 49 дүгээр байрны 57 тоот, 5 давхрын 2 өрөө, нийт талбай 51.00, ашигтай талбай 37.90, нийт үнэ 312.120” гэжээ. /хэргийн 15-16 дугаар хуудас/
Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны хурлын 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 146 дугаартай “Орон сууц хувьчлах тухай” тогтоолоор орон сууц хувьчлах нөхцөл нь хангагдсан тул Н-н Б-т Х аймгийн Б хот дахь 00 дүгээр байрны 57 тоот сууцыг гэр бүлийн гишүүдийн хамт дундаа хамтран өмчлөх эрхтэйгээр үнэгүй хувьчлан олгосон байна. /хэргийн 28 дугаар хуудас/
Улмаар 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Орон сууцны хурал”-аар үйлдвэрийн ажиллагсад, цехүүдэд орон сууц хуваарилах тухай асуудлыг хэлэлцэж, нийт 14 орон сууцыг цех, хэсэгт дараах байдлаар хуваарилав. ...Уулын баяжуулах үйлдвэрийн захиргааны шийдвэрээр: ...Ц.Б-ийн чөлөөлсөн 00 дүгээр байрны 06 тоотыг орон сууцны хэсгийн байцаагч Н.Б-т олгож, 00 дүгээр байрны 57 тоотыг засвар механикийн цехэд хуваарилжээ. /хэргийн 54-55 дугаар хуудас/
Эдгээр шийдвэрийн дагуу өмчлөгч Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн Бор-Өндөр УБҮйлдвэр Н.Б нар “Орон сууц өмчлөгч, орон сууц хөлслөгчийн хооронд байуулсан гэрээ”-г 2008 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулж, үйлдвэрийн дарга баталснаар 00 дүгээр байрны 06 тоот сууцыг Н.Б хөлсөлсөн байна.
Б-н УБҮ-ийн орон сууц хувьчлалын товчооны 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын 06 дугаар протоколоор “УБҮ-ийн С цехэд ажилтай Н овогтой Б-ийн орон сууцаа сольсонтой нь холбогдуулан 2004 оны орон сууц хувьчлах тухай 146 тоот тогтоол ба гэрчилгээг хүчингүйд тооцсугай. Шинээр. Орон сууц хувьчлах нөхцөл хангагдсан тул Н овогтой Б-т Х аймгийн Б хот дахь 00 дүгээр байрны 06 тоот сууцыг гэр бүлийн гишүүдийн хамт дундаа хамтран өмчлөх эрхтэйгээр үнэгүй хувьчлан олгосугай” гэж шийдвэрлэжээ.
Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн захирлын 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 150 дугаар тушаалд “...Н.Б орон сууцаа сольсонтой холбогдуулан 00 дүгээр байрны 57 тоот орон сууцыг хувьчлах тухай 2004 оны 146 тоот тогтоол ба гэрчилгээг хүчингүйд тооцсугай.”, мөн өдрийн 151 дүгээр тушаалд “...Н.Б-т Х аймгийн Б хот дахь 00 дүгээр байрны 06 тоот сууцыг гэр бүлийн гишүүдийн хамт дундаа хамтран өмчлөх эрхтэйгээр үнэгүй хувьчлан олгосугай.” гэж шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн хэргийн 18-24 дүгээр хуудсанд Н.Б нь 00 дүгээр байрны 06 тоотод амьдарч халаалт, халуун, хүйтэн ус, бохир усны төлбөрийг 2008 оны 10 дугаар сараас эхлэн 2020 оны 3 дугаар сар хүртэл тасралтгүй төлсөн орон сууцны тооцооны дэлгэрэнгүйг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Дээрх баримтуудаас дүгнэвэл Ц.Б-рийн чөлөөлсөн 00 дүгээр байрны 06 тоотыг 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар Н.Б-т өмчлөх эрхтэйгээр үнэгүй хувьчлан олгож, 49 дүгээр байрны 57 тоотыг Н.Б-т хувьчилсан 2004 оны 146 дугаар тогтоол ба гэрчилгээг хүчингүй болгож, засвар механикийн цехэд олгосон байна.
Нэхэмжлэгч Н.Б-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “Би анх 49 дүгээр байрны 57 тоотыг хувьчилсан ба орон сууцны нөхцлөө сайжруулах зорилгоор хүсэлт гаргасныг шийдвэрлэж, надад 00дүгээр байрны 06 тоот сууцыг 2008 оны 03 дугаар сард хувьчилсан. Үүнээс хойш одоог хүртэл 13 жил тасралтгүй амьдарч байна” гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Харин С.Г-т Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэр нь 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор 00 дүгээр байрны 06 тоот сууцыг хувьчилсан ба 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар С.Г-т хотод байр өгсөн учир 00 дүгээр байрны 06 тоотыг хурааж, хувьчилсан эрхийн бичгийг буцаан авах гэж шийдвэрлэсэн байна.
Улмаар С.Г нь “Орон сууц өмчлөгч, орон сууц хөлслөгчийн хооронд байгуулсан гэрээ”-г үйлдвэрийг төлөөлж ОСК-ын дарга З.Л-тэй байгуулж, Улаанбаатар хотод 204 дүгээр байрны 2 дугаар орц, 37 тоот, 17мкв, 1 өрөө сууцыг хөлслөн амьдарсан байна. /хэргийн 60-р хуудас/
С.Г нь 2003 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо”-нд “Нийслэлийн Б дүүргийн 5 дугаар хорооны 15 дугаар хорооллын 204-р байрны 38 тоотод оршин суугч С овогтой Г нь 1 өрөө, 17м2 сууцны талбай бүхий байрыг гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хэлэлцэн тохирсноор сайн дурын үндсэн дээр хувьчилж авах болсон тул шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдлийг гаргаснаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Б дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, 204-р байрны 38 тоот 17 ам метр сууцны талбай бүхий нэг өрөө сууцыг дундын эзэмшлийн оногдох хэсгийн хамт хувьчлан авсан тул 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн уг сууцыг өмчлүүлж, 0101835 дугаартай “Гэрчилгээ” олгосон байна. /хэргийн 63-64 дүгээр хуудас/
Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны шийдвэрт үндэслэн Х овогт Су-хын Гнь 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг, 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт “Баянзүрх дүүргийн 5-р хороо, 204-38 хаягт байрлах 0101835 тоот гэрчилгээний дугаар бүхий орон сууцыг төрөөс үнэгүй хувьчилсан учраас улсын бүртгэлд тусгаж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна. /хэргийн 61-62 дугаар хуудас/
Г.Э-ы нэхэмжлэлтэй Н.Б-т холбогдох “хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” иргэний хэрэгт хариуцагч Н.Б-ийн гаргасан гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж, Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 157/ШЗ2020/00684 дугаартай “Даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар З-ын Л-гээс гэрчийн мэдүүлэг авч ирүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасан байна.
Гэрч З овогт З-ын Л мэдүүлэгтээ “С.Г нь “Монголросцветмет” нэгдлээс Улаанбаатар хотод орон сууц хувьчилж авсан. С.Г Хаймгийн Б сумын Жоншны үйлдвэрт малтагч хийдэг байсан. 2001 оны үед Улаанбаатар хотод шилжиж ирээд 2003 он билүү, 2004 он билүү, тэр үед Монголросцветмет нэгдлийн орон сууц болох Б дүүргийн 5 дугаар хороонд байрлах 204-р байрны 1 давхарт 1 өрөө орон сууц хувьчилж авсан юм. С.Г-гийн Х аймгийн Б суманд ажиллаж байх үедээ амьдарч байсан үйлдвэрийн байрыг Монголросцветмет нэгдлийн харьяа Бор-Өндөр үйлдвэрийн орон сууцны конторын мэдэлд буцаан авах асуудал Монголросцветмет нэгдлийн орон сууц хувьчлах комиссын хурал дээр яригдаж байсныг санаж байна.” гэжээ. /хэргийн 66-68 дугаар хуудас/
Дээрх бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр Х овогт С-ын Г нь Улаанбаатар хот, Б дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 204 дүгээр байрны 00 тоот, 1 өрөө сууцыг хувьчлан авсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Энэ талаар Г.Э, түүний өмгөөлөгч нар нь “Улаанбаатар хотын 204 дүгээр байрны 00 тоот сууцыг аавыг Хөдөлмөрийн баатар болсон гэж урамшуулал болгож бэлэглэлийн журмаар С.Г-т өгсөн...” гэж тайлбарлаж байх ба энэхүү тайлбараа нотлох баримтаар нотлоогүй бөгөөд 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын шийдвэр, “Орон сууц өмчлөгч, орон сууц хөлслөгчийн хооронд байгуулсан гэрээ”, С.Г-ийн Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан хүсэлт, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос олгосон 0101835 тоот “Гэрчилгээ”, С.Г-гийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, мэдүүлэг болон гэрч З.Л-гийн мэдүүлэг зэргээр уг тайлбар болон “Баянзүрх дүүргийн байрыг хувьчилсан шийдвэр байхгүй” гэх тайлбар нь няцаагдаж байна.
Мөн Г.Э, түүний өмгөөлөгч нар нь “00 дүгээр байрны 06 тоотыг С.Г-т хувьчилсан 2001 оны 01 дугаартай тогтоол хүчингүй болоогүй, 00 дүгээр байрны 06 тоотыг суллах талаар ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба хэргийн материалын 50-52 дугаар хуудсанд авагдсан Бор-Өндөрийн УБҮ-ийн 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Соёлын төвд болсон Орон сууцны өргөтгөсөн хурлаар “49-06 С.Г. хотод байр өгсөн учир байрыг хурааж, хувьчилсан эрхийн бичгийг буцааж авах” гэж шийдвэрлэсэн, хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Бор-Өндөрийн УБҮ-ийн орон сууцны комиссын хурлаар ТЗМЦ-ийн механик Ц.Б-т 00 дүгээр байрны 06 тоотыг олгохоор байр хүссэн өргөдлийн дагуу шийдвэрлэсэн зэрэг хурлын шийдвэрүүдээр уг тайлбар нь үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн Г.Э, түүний өмгөөлөгч нарын гаргасан “Орон сууц өмчлөгч, хөлслөгчийн хооронд байгуулсан гэрээ”-нд Н.Б гарын үсэг зурж, өөрөө өөртэйгөө гэрээ байгуулсан гэх тайлбар, М.Б, Б.Б гэх 2 даргын гарын үсэг ижил гэх тайлбарууд нь энэхүү өмчлөгч тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн өмгөөлөгч О.О-эс “Н.Б нь 00 дүгээр байрны 57 тоотыг хувьчлан авсан бөгөөд энэхүү байр нь Н.Б-ийн нэр дээр байгаа тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа ирүүлсэн” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргав.
Шүүх нэхэмжлэгч Н.Б-ийн гаргасан “00 дүгээр байрны 57 тоотод оршин суугч Г.Г-оос гэрчийн мэдүүлэг авахуулах тухай” хүсэлтийг хангаж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрчийн мэдүүлэг авахад “...Би 49 дүгээр байрны 57 тоот 2 өрөө орон сууцыг 2011 онд Нандинцэцэг гэдэг хүнээс худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. Үл хөдлөхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж чадахгүй байсаар байгаад 2018 онд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ...Энэ орон сууц миний өмчлөлд байгаа. Үл хөдлөхийн гэрчилгээ нь ганцхан миний нэр дээр байгаа.” гэж мэдүүлсэн байна. /хэргийн 233-234 дүгээр хуудас/
Түүнчлэн хэрэгт 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /49-57 тоот/ авагдсан бөгөөд уг гэрээнд худалдагч В.Н, Н.Г, Ү.Тү нар, худалдан авагч Г.Г гарын үсэг зурж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн байх ба Бодон овогт Гын Г /РД:......../ нь Х аймгийн Б сумын 2-р баг, Холбоо 00-р байр, 57 тоот, 51мкв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1804001048 дугаарт бүртгэж, 000638496 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр олгосон байна. /хэргийн 242-245 дугаар хуудас/
Эдгээр баримт болон гэрчийн мэдүүлгээр Х аймгийн Б сумын 2 дугаар баг, 49-р байрны 57 тоот сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б биш болох нь тогтоогдож байна.
Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална.”, 121 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эзэмшиж байгаа нэг сууц /өрөө/-аа нэг удаа үнэгүй хувьчлан авах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Н.Бадамцэцэг нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 06 тоот 3 өрөө сууцыг, хариуцагч С.Ганхуяг нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 204 дүгээр байрны 38 тоот 1 өрөө сууцыг тус тус хувьчлан авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х аймгийн Б сумын 2 дугаар баг, 00 дүгээр байрны 06 тоот сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Бг, П.Х, Х.Б, Х.У нар мөн болохыг тогтоож, хариуцагч С.Гг, Г.Э, Г.Э, Г.Э нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д “үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан ба нэхэмжлэгч Н.Б-ийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт бүртгүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бичигдээгүй байх тул “Ашид билгүүн” ХХК-аар үнэлүүлэхэд “...зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 8 дугаар сарын байдлаар 67,300,000 төгрөг...” гэж үнэлсний дагуу нэхэмжлэлийн үнийг 67,300,000 төгрөг гэж тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжид 494,450 төгрөгийг төлж баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 494,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгож шийдвэрлэв.
С.Г-ийн 2001 оны “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг”, 2001 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ” зэрэгт Х аймгийн Б хотын 3 дугаар хороо, 00 дүгээр байрны 06 тоот сууцыг 408,240 төгрөгийн үнэ бүхий гэж бичсэн байна.
Хариуцагч С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 494,450 төгрөг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох тул улсын тэмдэгтийн хураамжийг 408,240 төгрөгөөс бодож тооцох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэлийн үнэ 408,240 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж нь 12,897 төгрөг болж байх тул Г.Э-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 494,450 төгрөгөөс 12,897 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, илүү төлсөн 481,553 төгрөгийг төрийн сангийн 100182700941 тоот данснаас буцаан гаргуулан Г.Э-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг, Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 121 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х аймгийн Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б, П.Х, Х.Б, Х.У нар мөн болохыг тогтоосугай.
2.С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарын сөрөг нэхэмжлэлтэй Н.Б-т холбогдох “Х аймгийн Б сумын 2 дугаар баг, 00 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нар болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 494,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.6-д зааснаар Г.Э-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,450 төгрөгөөс 12,897 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, илүү төлсөн 481,553 төгрөгийг төрийн сангийн 100182700941 тоот данснаас буцаан гаргуулан Г.Э-д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ