МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *дүгээр хороо, * чөлөө, * оффист байрлахХБ ХХК /РД:2693321/нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, *, * хотхон * байр, * тоотод оршин суухЦ.Ц /РД:ЧМ*/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, / дугаар хороо, /дугаар хороолол, / дүгээр байр, /тоотод оршин суугч Х.М /РД:ЧМ*/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 38 979 389 44 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанын оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгчГО,
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. НэхэмжлэгчХБ ХХК хариуцагч Ц.Ц, Х.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17 362 588.59 төгрөг, зээлийн хүү 19 838 310.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 765 990.4 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 38 979 389.44 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...Иргэн Ц.Ц, Х.М нар нь Хаан банкны Хүчит шонхор тооцооны төвтэй 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ-14/1624 тоот Орон сууцын зээлийн гэрээ №БГҮ/1624 тоот барьцааны гэрээ байгуулж 36 000 000төгрөгийг жилийн 19,2 хувийн хувьсах хүүтэй 60 сарын хугацаатай хашаа байшин худалдан авах зориулалтаар зээл авсан. Хувьсах хүүгийн хэмжээг банк нь өөрийн санаачилгаар жил бүрийн 6 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөн тогтоож болох бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02/234 дугаар Захирлын тушаалаар зээлийн хүүг 18.6 хувь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05/204 дүгээр Захирлын тушаалаар зээлийн хүүг 18 хувь болгож тус тус бууруулсан. Зээлдэгч нь Зээлийн барьцаанд Ц.Цийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-22020024336 эрхийн дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн* дүгээр гудамж * тоот хаягт орших * нэгж талбарын дугаартай 391.74 метр квадрат талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар Улсын бүртгэлийн Ү-* эрхийн дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9 дүгээр гудамж 295а тоот хаягт орших 80 метр квадрат талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрийн эд хогшил болох зурагт хөргөгч гал тогооны ком унтлагын өрөөний ор, шкаб зэрэг хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байдаг. Зээлдэгч нар нь орон сууцны зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 18 637 411 41 төгрөг зээлийн хүүнээс 12 939 734 97 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 20 453 62 төгрөг нийт 31 597 600 00 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь орон сууцны зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж утсаар мэдэгдэх очиж уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 17 362 588.59 төгрөг, зээлийн хүү 19 838 310.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 765 990.4 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 38 979 389.44 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн хэрнээ хуралд ирээгүй тул эзгүйгээр нь шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна гэв.
2. Хариуцагч Ц.Цийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:ХБ зээлийн эргэн төлөлтийн тооцоог буруу хийсэн байна. Тухайлбал үндсэн зээлээс 18 632 411 төгрөг төлсөн гэж бичсэн байна. Үндсэн зээлийн төлбөрөөс нийт 24 637 441 төгрөгийг төлсөн. Гэтэл 6 сая төгрөгийг дутуу тооцсон. Мөн зээлийн хүүг 19 838 000 төгрөг хэмээн тооцсон нь буруу болсон байна. зээлийн хүүг тооцож үзэхэд 16 838 310 төгрөгөөр тооцогдож байна. Иймд үндсэн зээлийн шаардлагаас 6 сая төгрөг, хүүгийн шаардлагаас 3 сая төгрөг, нийт 9 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Х.Мгийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2014 онд дээрх 36 сая төгрөг Х.МгийнХБны дансанд ороогүй байна. Харин дээр дурдсан хариу төлбөрийг /зээлийн эргэн төлөлтийг/Ц.Ц төлсөн байна. иймд Х.Маг зээл авсан гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчээс 2014.04.08-ны өдрийн ЗГ/1624 дугаарХБ ХХК болон Ц.Ц, Х.М нарын хооронд байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2014.04.08-ны өдрийнХБ ХХК болон Ц.Цтой байгуулсан БГҮ/1624 тоот барьцааны гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн бүртгэлийн карт, зээлдэгч нарын иргэний бичиг баримтууд, дансны хуулга, 2014.04.08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Ц.Цийн эгч Ц.Г гараар бичсэн тодорхойлолтууд, 2015.07.30-ны өдрийн №5017/01/217, 2015.08.07-ны өдрийн №5017/01/219, 2021.01.21-ний өдрийн №61/21/39, 2021.02.02-ны өдрийн №61/472, 2021.02.26-ны өдрийн 61/630 зээл төлөх мэдэгдлүүд, 2019.05.29-ний өдрийн 02/234 дугаар, 2021.05.17-ны өдрийн 05/204 дугаар Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн үлдэгдэлтэй зээлдэгчийн зээлийн хүүнд өөрчлөлт оруулах тухайХБны захирлын тушаалууд, төлбөрийн баримт, хариуцагч Х.Мгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 10-44/
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
- Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Иргэн Ц.Ц, Х.М нар нь Хаан банкны Хүчит шонхор тооцооны төвтэй 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №14/1624 тоот Орон сууцын зээлийн гэрээ №БГҮ/1624 тоот барьцааны гэрээ байгуулж 36 000 000төгрөгийг жилийн 19,2 хувийн хувьсах хүүтэй 60 сарын хугацаатай хашаа байшин худалдан авах зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд Ц.Цийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-22020024336 эрхийн дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9 дүгээр гудамж 295а тоот хаягт орших * нэгж талбарын дугаартай 391.74 метр квадрат талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар Улсын бүртгэлийн Ү-* эрхийн дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9 дүгээр гудамж 295а тоот хаягт орших 80 метр квадрат талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрийн эд хогшил болох зурагт хөргөгч гал тогооны ком унтлагын өрөөний ор, шкаб зэрэг хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байдаг. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийг удаар дараа зөрчиж үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тул хариуцагч нараас үндсэн зээл 17 362 588.59 төгрөг, зээлийн хүү 19 838 310.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 765 990.4 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 38 979 389.44 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж тайлбарлав.
- Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Хариуцагч Ц.ЦХБ зээлийн эргэн төлөлтийн тооцоог буруу хийсэн байна. ...Иймд үндсэн зээлийн шаардлагаас 6 сая төгрөг, хүүгийн шаардлагаас 3 сая төгрөг, нийт 9 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Х.М ...мөнгийг надад хүлээлгэж өгөөгүй тул хариуцагч биш... гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №ЗГ14/1624 тоот Орон сууцын зээлийн гэрээ, №БГҮ/1624 тоот барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээрХБ ХХК нь 36 000 000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хувьсах хүүтэй, 60 сарын хугацаатай хашаа байшин худалдан авах зориулалтаар зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар баталсан байна./хх-ийн 10-15/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ц.Цийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-22020024336 эрхийн дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9 дүгээр гудамж 295а тоот хаягт орших * нэгж талбарын дугаартай 391.74 метр квадрат талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-* эрхийн дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9 дүгээр гудамж 295а тоот хаягт орших 80 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ. /хх-ийн 8-9/
Хаан банк ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээнд заасан гуравдагч этгээд Г.Олонбаярын данс буюу 5017257497 тоот дансанд 2014 оны 04 сарын 08-ны өдөр 36 000 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна./хх-ийн 30/
Нөгөөтэйгүүр, зээлийн гэрээний 1.2.3, 2.1.4-т хувьсах хүүгийн талаар тохиролцсон байх ба хувьсах хүүгийн хэмжээгХБ нь өөрийн санаачилгаар жил бүрийн 6 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөн тогтоож болох бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02/234 дугаар Захирлын тушаалаар зээлийн хүүг 18.6 хувь, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05/204 дүгээр Захирлын тушаалаар зээлийн хүүг 18 хувь болгож тус тус бууруулж, дээрх хүүгээр тооцооллыг гаргаж, нэхэмжилсэн байна.
Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ц.Ц нь ба хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 31 597 600 төгрөг төлсөн хэдий ч 2019.08.14-ний өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн карт болон дансны хуулгаар тогтоогдож байна./хх-ийн 23-27/
Дээрх гэрээний үүргийг биелүүлэх талаарХБ ХХК нь 2015.07.30-ны өдрийн №5017/01/217, 2015.08.07-ны өдрийн №5017/01/219, 2021.01.21-ний өдрийн №61/21/39, 2021.02.02-ны өдрийн №61/472, 2021.02.26-ны өдрийн 61/630 зээл төлөх мэдэгдлүүдийг хүргүүлж байсан байх ба хариуцагч Ц.Цийн эгч Ц.Г гараар бичсэн тодорхойлолтууд зэргийг хэрэгт ирүүлсэн байна./хх-ийн 31-39/
5. Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд байгуулагдсан эсэхэд, тэдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй хэдий ч зээл төлөлтийн тооцооллын талаар болон ...Х.М нь хариуцагч биш гэж маргасан тайлбарыг гаргасан байх боловч ч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй байна.
Хариуцагч Х.М нь зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар оролцож, улмаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний нэг тал болсон байх ба түүнд зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэх үүрэгХБ ХХК-д үүсээгүй байна.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудыг зээл авсан асуудлаар маргаагүй гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна.
6. Харин барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул хариуцагч Ц.Цийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-22020024336 эрхийн дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9 дүгээр гудамж 295а тоот хаягт орших * нэгж талбарын дугаартай 391.74 метр квадрат талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-* эрхийн дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9 дүгээр гудамж 295а тоот хаягт орших 80 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц, Х.М нараас зээлийн гэрээний үүрэгт 38 979 389.44 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчХБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц, Х.М нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл, хариуцагч Ц.Цийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-22020024336 эрхийн дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9 дүгээр гудамж 295а тоот хаягт орших * нэгж талбарын дугаартай 391.74 метр квадрат талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-* эрхийн дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9 дүгээр гудамж 295а тоот хаягт орших 80 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 423 047 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц, Х.М нараас улсын тэмдэгтийн хураамжинд 423 047 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчХБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ