Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ЄМНЄЄС

 

Хєвсгєл аймаг дахь Сум дундын Эрїїгийн хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Н.Ариунжаргал даргалж, тус шїїхийн шїїх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян

Улсын яллагч П.Итгэл,

Шїїгдэгч Г.Г- нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 99 дїгээр зїйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирїїлсэн Г.Г-од холбогдох эрїїгийн 201722000070 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.

Шїїгдэгчийн биеийн байцаалт:

Шїїгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Г-,

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шїїгдэгч Г.Г- нь 2017 оны 1 дїгээр сарын 24-ний єдєр иргэн Ж.А-ыг зодож бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг їйлдсэнд холбогджээ.

Шїїхийн хэлэлцїїлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шїїгдэгч Г.Г- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод 2017 оны 1 дїгээр сарын 24-ний єдєр иргэн Ж.А-ыг зодож зулайн хуйхны зєєлєн эдийн няцрал, уруулд язарсан шарх, уруул, эрїї, бугалга, шуунд цус хуралт бїхий гэмтэл санаатай учруулсан болох нь: 

Шїїгдэгч Г.Г-ын хэрэг бїртгэлтийн шатанд єгсєн: … Ж.А- хєдєє байдаг тєрсєн ах Ариунбатынд аваачиж єгєєд харуулна гэхээр нь би хїїхдээ єгч явуулахгїй єєрєє хїїхдээ харна гэж хэлсэн. Миний ємнєєс чи мэддэг юм уу би мэднэ гэж хэлж маргалдсаны улмаас хоорондоо зодолдсон. Тэр їед бид хоёр хоёулаа бие биенийхээ їс толгойноосоо зулгаалцаад баруун талын мєр лїї нь гараараа цохиж зодолдсон. Миний їснээс зулгаахаар нь адилхан їснээс нь зулгаасан.... гэх мэдїїлэг /хх-ийн 20-24-р хуудас/,

Хохирогч Ж.А-ын хэрэг бїртгэлтийн шатанд мэдїїлсэн:  Би хамтран амьдарч байгаа Г.Г-той 2013 онд танилцаад 2016 оны 4 сард бага хїї Хэрлэнг тєрїїлсэн. Миний том охин Энэрэл манай ээжтэй хамт амьдардаг юм. Миний хувьд Г.Г-той 2016 оны 3 дугаар сараас хойш хамт амьдардаг болсон. 2017 оны 1 дїгээр сарын 24-ний єдєр Г.Г-од би Бїрэнтогтох сумын эмнэлэгт ажиллахаар боллоо гэж хэлтэл хїїхдийг хэн харах юм заавал тийшээ явж яадаг юм бэ энэ хїїхэд чинь уйлна шїї дээ гээд шууд уурлаад зодсон юм...чи яахаараа тийшээ явдаг юм гээд єшиглєєд толгой руу цохиод дайралдсан зїйлээр шидэж намайг барьж авч орон дээр дарж унагаагаад нїїр лїї олон удаа цохиж нїдсэн. Дараа нь баруун мєр лїї сандлаар 2-3 удаа цохиод ална тална. Хїїхэд авч явж їзээрээ хэрэв чамайг Бїрэнтогтох руу хїїхэд аваад явах юм бол араас чинь очиж ална шїї гэх мэтчилэн дарамталсан гэх мэдїїлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Хєвсгєл аймгийн шїїхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дїгээр сарын 30-ны єдрийн 103 тоот шинжээчийн дїгнэлтэнд: Ж.А-ын биед гэмтэл тогтоогдлоо. Ж.А-ын зулайн хуйхны зєєлєн эдийн няцрал, уруулд язарсан шарх, уруул, эрїї, бугалга, шуунд цус хуралт бїхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зїйлийн їйлчлэлээр їїсгэгдэнэ.  Дээрх гэмтлїїд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд їїсгэгдсэн байна. Шїїх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрїїл мэндийг тїр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хєнгєн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хєдєлмєрийн чадварт нєлєєлєхгїй болно. /хавтаст хэргийн 19 дїгээр хуудас/ зэрэг шїїх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрїїгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжїїлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шїїгдэгч Г.Г-ыг Эрїїгийн хуулийн тусгай ангийн 99 дїгээр зїйлийн 99.1-д зааснаар бусдын бие мах бодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож эрїїгийн хариуцлага хїлээлгэх їндэслэлтэй байна.

Шїїгдэгч Г.Г- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/-аар болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г-ын 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг өршөөлд хамруулсан учир түүний урьд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан хугацаа нь өршөөлд хамрагдаагүй байна.

Эрїїгийн 201722000070 дугаартай хэрэгт эд мєрийн баримтаар хураагдан ирсэн зїйлгїй, бичиг баримтгїй, битїїмжилсэн эд хєрєнгєгїй, бусдад тєлєх тєлбєргїй, нэхэмжлэх зїйлгїй, шїїгдэгч нь цагдан хоригдоогїй болохыг тус тус дурьдах нь зїйтэй байна.

Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298, дугаар зїйлїїдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Г-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2-т зааснаар тусгай дэглэм бүхий байранд ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 201722000070 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-од урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.АРИУНЖАРГАЛ