| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 165/2020/0061/Э |
| Дугаар | 2020/ДШМ/24 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ДШМ/24
Д.Н, Ө.А, А.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Б.М, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч Ө.А, түүний өмгөөлөгч Г.С, Л.О, шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Э.Г /онлайнаар/, нарийн бичгийн дарга Г.Э нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/81 дүгээр шүүхийн цагаатгах тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Д.Н, Ө.А, А.Ог нарт холбогдох 1817001370007 дугаартай 3 хавтас 624 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч прокурор Б.М гаргасан эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч А.О нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тус эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед дуудлагаар хүргэгдэн ирсэн Д.Т биеийг үзэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйл, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 стандартын 12.1.2-д “Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, эмчилгээ “Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд” болон бусад батлагдсан стандарт технологи, эмнэл зүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ”, 12.1.5-д Үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө” гэх заалтуудыг тус тус зөрчиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хэвлийн битүү гэмтэл болох цутгалан гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэнийг оношилж чадаагүйгээс Д.Т нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед цутгалан гэдэсний урагдал цоорлын улмаас үхжил үүсч улмаар хэвлийн хөндийн нарийн гэдэсний агууламж алдагдан хордлогонд орон зүрх судасны дутагдлаар нас барсан гэмт хэргийг үйлдсэн,
Яллагдагч Ө.А нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа тус эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед дуудлагаар хүргэгдэн ирсэн Д.Т биеийг үзэхдээ Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 стандартын 12.1.2-д “Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, эмчилгээ “Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд” болон бусад батлагдсан стандарт технологи, эмнэл зүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ” 12.1.5-д Үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө”, 12.1.7-д “Үйлчлүүлэгчийг зохих журмын дагуу хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн эмчлэгч эмчид хүлээлгэн өгнө”, 12.1.8-д “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна” 12.4.1-д “Яаралтай тусламж үйлчилгээг тухайн чиглэлээр сургагдсан мэргэжлийн баг, бусад мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэнэ” гэх заалтууд Эрүүл мэндийн сайдын 2012 оны Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай 375 дугаар тушаалыг хоёрдугаар хавсралтын 3,5,9 дэх хэсгийг, Эрүүл мэндийн сайдын 2013 оны Эрүүл мэндийн сайдын Эрүүл мэндийн статистик мэдээллийн талаар авах зарим арга хэмжээний тухай 450 дугаар тушаалыг тус тус зөрчиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хэвлийн битүү гэмтэл болох цутгалан гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэнийг оношилж чадаагүйгээс Д.Т нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед цутгалан гэдэсний урагдал цоорлын улмаас үхжил үүсч улмаар хэвлийн хөндийн нарийн гэдэсний агууламж алдагдан хордлогонд орон зүрх судасны дутагдлаар нас барсан гэмт хэргийг үйлдсэн,
Яллагдагч Д.Н нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тус эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед дуудлагаар хүргэгдэн ирсэн Д.Т биеийг үзэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 стандартын 12.1.2-д “Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, эмчилгээ “Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд” болон бусад батлагдсан стандарт технологи, эмнэл зүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ”, 12.1.5-д Үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө” гэх заалтуудыг тус тус зөрчиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хэвлийн битүү гэмтэл болох цутгалан гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэнийг оношилж чадаагүйгээс Д.Т нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед цутгалан гэдэсний урагдал цоорлын улмаас үхжил үүсч улмаар хэвлийн хөндийн нарийн гэдэсний агууламж алдагдан хордлогонд орон зүрх судасны дутагдлаар нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 36.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Ө А, М овгийн А О, Т овгийн Д Н нарт холбогдох эрүүгийн 1817001370007 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ө.А, А.О, Д.Н нарыг цатаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А, А.О, Д.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Шүүгдэгч Ө.А, А.О, Д.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.М давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас яллагдагч Ө.А, Д.Н, А.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаад Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 81 дугаартай цагаатгах тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна гэж үзсэн. Цагаатгах тогтоолын 1 дэх хэсэгт “цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 36.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.А, А.О, Д.Н нарт холбогдох эрүүгийн 1817001370007 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ” гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.19 дүгээр зүйлийн 1.1 гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 36.19 гэж хуульд байхгүй заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь цагаатгах тогтоол ойлгомжгүй бичигдсэн байна. Мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт “цатгаатгах” тухай гэж үг зүйн хувьд ойлгомжгүй алдаатай бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолын энэ 2 заалтыг өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.
Шүүгдэгч Ө.А өмгөөлөгч Л.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг сонслоо. Эсэргүүцлийн агуулгыг анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд гарсан техникийн шинжтэй алдааг залруулах, өөрчлөлт оруулах тухай гаргасан гэж ойлгож байна. Хуулийн зүйл заалт болон техникийн шинжтэй алдаа гаргасан байх ба түүнийг Давж заалдах шатны шүүхээс өөрчилж шийдвэрлэх боломжтой. Бусад байдлаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд эсэргүүцэл гаргаагүй байх тул бусад зүйлд тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд эсэргүүцэлд дурдагдсан 2 өөрчлөлтийг оруулж бусад зүйл заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч А.О өмгөөлөгч Э.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.19-р зүйл гэж андуурч техникийн шинжтэй алдаа гаргаж бичсэн байсан. Үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйл гэж бичих гэж байгаад тооны алдаа гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд цагаатгах тогтоолд тавигдах шаардлагын талаарх зүйлсийг бичсэн байдаг. Түүнийг засах боломжтой. Миний үйлчлүүлэгч А.О хувьд цагаатгах тогтоол гарсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын яллагч болон шүүгдэгч нар миний үйлчлүүлэгчийг ямар алдаа гаргаж гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн талаар би мөрдөн байцаалтын шатанд дүрс оношилгооны нарийн мэргэжлийн шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй. Мөн хэрэгсэхгүй болгох, гэмт хэргийн шалтгаант холбоогүй гэдэг үндэслэлээр хүсэлт гаргасан боловч мөн хүлээн аваагүй. А.О нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Т гэдэг хүнийг эмнэлэгт ирсний дараа ээлжийн эмч үзлэг хийж ЭХО үзлэг хийлгүүлэх гэсэн заалт бичсэний дагуу ирж үзлэг хийсэн. Үзлэг хийхгүйгээр онош бичсэн зүйл байхгүй. Үзлэгээр бүдүүн гэдэсний гогцоо үрэвссэн, завсраар нь шингэний шүүрэлтэй байна гэдэг талаар бичсэн. Үүнийг яаралтай тусламжаар бичсэн. ЭХО шинжилгээ нь яаралтай туслах шинжилгээ болохоос биш, хүн эмчлэх лицензтэй эмчлэгч эмч биш. Үүнийг бичиж өгөөд үүний дараагийн асуудал нь онош тавьсан эмчлэгч эмчийн асуудал. Шаардлагатай бол дахин ЭХО-д харуулах талаар эмчлэгч эмч нарт хэлсэн байдаг. Үүнийг шинжээчийн дүгнэлтэд эмч нар гэж хамтад нь бичсэн байдаг. Үүнийг ялгаж ойлгож шүүх А.О эмчийн хувьд цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлтэй. Хоёрдугаарт эсэргүүцэлд өвчний оношийг тогтоож чадаагүй нь гэмт хэрэг биш, мэргэжлийн алдаа тул гэмт хэрэгт тооцохгүй гэсэн нь үндэслэлгүй гэдэг агуулга бичигдсэн. Үүнд Улсын Дээд Шүүхээс оношилгоо эмчилгээ хийх явцдаа хийх ёстой зүйлээ хийсэн боловч танин мэдэхүйн асуудал учраас оношилж чадаагүйгээс ямар нэгэн хор уршиг учирвал үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй гэсэн тайлбар гаргасан байдаг. Гэхдээ А.О эмчийн хувьд энэ өвчтөнийг оношилж чадаагүй зүйл байхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг нэгэнт гэмт хэрэгт тооцохгүй гэсэн бол энэ зүйл заалтыг үндэслэсэн нь илтэд зөрүүтэй дүгнэлтийг шүүх хийсэн гэж үзсэн байсан. Гэтэл энэ хэрэг нь 3 шүүгдэгчтэй. 3 шүүгдэгчийн хувьд гурвуулаа өөр, өөр үүрэгтэй эмчилгээнд оролцсон. А.О шүүгдэгчийн хувьд туслах шинжилгээ буюу ЭХО шинжилгээг хийх зорилготой оролцсон. Тиймээс цагаатгах тогтоол нь 3 шүүгдэгчид хамтад нь гарч байгаа тул зарим нь гэмт хэргийн шинжгүй. Зарим нь шинжээч нарын дүгнэлтээс харахад зөрүүтэй гэмт хэргийн шинжтэй ч юм шиг зүйл харагддаг. Эдгээр нотлох баримтыг шүүх үнэлэхдээ уг заалтыг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээс өөр аргагүй. Тиймээс энэ нь зөрүүтэй асуудал байхгүй. Гуравдугаарт прокурор эсэргүүцлээ бичихдээ цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах боломжтой байсан гэдэг агуулгаар бичсэн байсан. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн гэдэг байдлаа хүлээн зөвшөөрсөн байдал харагддаг. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож яг ямар ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яаж хийх талаараа прокурор эсэргүүцэлдээ бичээгүй. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа юу эсхүл хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж байгаа юу гэдэг нь ойлгомжгүй. Хэргээс харахад шүүх хуралдаанд шинжээч онлайнаар оролцсон. Тэгэхдээ эмч нарын үзлэг гэмт хэргийн шинжтэй гэдэг байдлаар хэлээгүй. Хохирогч цаг алдаж эмнэлэгт ирсэн учир амь насыг аврах боломжгүй байсан гэдэг дүгнэлтийг тайлбарлаж оролцсон. Энэ үндэслэлээр шалтгаант холбоо үгүйсгэгдсэн дүгнэлт гарсан учир шүүх цагаатгах тогтоолын үндэслэлийг гэмт хэргийн шинжгүй гэдгийг үндэслэж цагаатгах тогтоолыг гаргасан. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын техник шинжийн алдааг засаж бусад заалтыг хэвээр үлдээх боломжтой байна гэжээ.
Шүүгдэгч А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Би өөрөөс шалтгаалж хийх ёстой зүйлээ хийсэн. Тухайн үед ажлын бус цаг байсан ч би үзлэг хийж эмгэг шинж тэмдгийг яаралтай тусламжийн хуудсанд тодорхой бичсэн. Бүдүүн гэдэсний гогцоо үрэвссэн. Нугалаанд шүүрс шингэнтэй байна гэдгийг бичсэн. ЭХО шинжилгээ нь бусад шинжилгээнд туслах зорилготой үзлэг хийдэг. Буруу хийсэн зүйл байхгүй. Тиймээс гэмт хэргийн шинжтэй зүйл хийгээгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүгдэгч Д.Н өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 81 дугаартай цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт техник шинжтэй алдаа гарсан байна. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй зүйл заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргасан гэж үзэж прокурор эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр өөрчлөх нь зүйтэй. Мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт гарсан “цатгаатгах” гэсэн үгийн алдааг засаж өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж техник шинжтэй алдааг засаж бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч А.О нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тус эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед дуудлагаар хүргэгдэн ирсэн Д.Т биеийг үзэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйл, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 стандартын 12.1.2-д “Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, эмчилгээ “Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд” болон бусад батлагдсан стандарт технологи, эмнэл зүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ”, 12.1.5-д Үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө” гэх заалтуудыг тус тус зөрчиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хэвлийн битүү гэмтэл болох цутгалан гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэнийг оношилж чадаагүйгээс Д.Т нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед цутгалан гэдэсний урагдал цоорлын улмаас үхжил үүсч улмаар хэвлийн хөндийн нарийн гэдэсний агууламж алдагдан хордлогонд орон зүрх судасны дутагдлаар нас барсан,
Шүүгдэгч Ө.А нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа тус эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед дуудлагаар хүргэгдэн ирсэн Д.Т биеийг үзэхдээ Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 стандартын 12.1.2-д “Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, эмчилгээ “Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд” болон бусад батлагдсан стандарт технологи, эмнэл зүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ” 12.1.5-д Үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө”, 12.1.7-д “Үйлчлүүлэгчийг зохих журмын дагуу хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн эмчлэгч эмчид хүлээлгэн өгнө”, 12.1.8-д “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна” 12.4.1-д “Яаралтай тусламж үйлчилгээг тухайн чиглэлээр сургагдсан мэргэжлийн баг, бусад мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэнэ” гэх заалтууд Эрүүл мэндийн сайдын 2012 оны Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай 375 дугаар тушаалыг хоёрдугаар хавсралтын 3,5,9 дэх хэсгийг, Эрүүл мэндийн сайдын 2013 оны Эрүүл мэндийн сайдын Эрүүл мэндийн статистик мэдээллийн талаар авах зарим арга хэмжээний тухай 450 дугаар тушаалыг тус тус зөрчиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хэвлийн битүү гэмтэл болох цутгалан гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэнийг оношилж чадаагүйгээс Д.Т нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед цутгалан гэдэсний урагдал цоорлын улмаас үхжил үүсч улмаар хэвлийн хөндийн нарийн гэдэсний агууламж алдагдан хордлогонд орон зүрх судасны дутагдлаар нас барсан,
Шүүгдэгч Д.Н нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тус эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед дуудлагаар хүргэгдэн ирсэн Д.Т биеийг үзэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 стандартын 12.1.2-д “Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, эмчилгээ “Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд” болон бусад батлагдсан стандарт технологи, эмнэл зүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ”, 12.1.5-д Үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө” гэх заалтуудыг тус тус зөрчиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хэвлийн битүү гэмтэл болох цутгалан гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэнийг оношилж чадаагүйгээс Д.Т нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед цутгалан гэдэсний урагдал цоорлын улмаас үхжил үүсч улмаар хэвлийн хөндийн нарийн гэдэсний агууламж алдагдан хордлогонд орон зүрх судасны дутагдлаар нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасний дагуу хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Прокурор нь эсэргүүцэлээ өөрчилж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцэлээсээ татгалзаж, харин цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд байхгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг гэж, мөн тогтоох хэсэгт ‘’цатаатгасугай’’ гэж алдаатай, ойлгомжгүй үг бичсэн байх тул тус тус өөрчлөлт оруулах саналтай гэжээ.
Иймд прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг гэж хуулинд байхгүй зүйл заалт бичсэн, мөн тогтоох хэсэгт ‘’цатаатгасугай’’ гэж утга найруулгын алдаатай үг хэрэглэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул үүнийг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/81 дүгээр цагаатгах тогтоолын 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Ө А, М овгийн А О, Т овгийн Д Н нарт холбогдох эрүүгийн 1817001370007 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ө.А, А.О, Д.Н нарыг цагаатгасугай’’ гэж өөрчилж, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
О.ОДНЯМАА