| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0247/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/359 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 17.4.2.2., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, ерөнхий шүүгч Л., шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Иргэдийн төлөөлөгч Ц.Балжидмаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шинжээч Д.Дамдимаа /цахимаар/
Гэрч *******, ******* /цахимаар/
Гэрч *******, *******
Хохирогч ******* /цахимаар/, *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2421000000021 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, төслийн зохицуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 3 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн аар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар баг ийн б тоотод буюу өөрийн гэртээ хохирогч *******той үл ялих зүйлээр маргалдан, улмаар түүний хэвлий хэсэгт хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус, хий хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2018-2020 оны хооронд иргэн *******гаас мал мах, ноос ноолуур худалдан авхуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж өгсөн 716,445,000 төгрөгөөс 251,578,200 төгрөгийг дутааж өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулан завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт тус тус хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт уудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...2018 оноос эхлэн бид хоёр хамтран ажиллаж эхэлсэн. 2018 онд 20 удаагийн гүйлгээгээр дансанд 133,500,000 төгрөг орж ирсэн. Би д 2018 онд 3 тонн буюу 427,680,900 төгрөгийн ноолуур тушаасан. Энэ аарх тооцоог тодорхой гаргаж ирээгүй байна. Мөн нь 2018 оны ноолуурын тооцоог хавтаст хэрэгт гаргаж өгсөн байсан. ...2018 онд 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. 2018 оны мах бэлтгэлийн ажил гэж 23 удаагийн гүйлгээгээр 151,000,000 төгрөг шилжин орж ирсэн. 04 дүгээр сарын 04, 07-ны өдрүүдэд адуу авч зардал гарсан байна. “ ” ХХК-тай адууг шууд авч борлуулаад тооцоог нь хийгээд явдаг байсан тул тооцоог бүрэн хийгдсэн гэж үзэж байна. 2018 онд 156,500,000 төгрөгийн мал худалдан авсан. нь мал бэлтгэн нийлүүлэх чиглэлээр эхнэр тоот дансаар 23 удаагийн гүйлгээгээр 156,500,000 төгрөгийн шилжүүлсэн байдаг. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Талын бор” гэх газраас 122 эр төлөг малчин сууриас д ачуулсан. 11 дүгээр сарын 11-ний өдөр 120 эр төлөг, 60 эм хонь, 11 дүгээр сарын 16-ны өдөр 107 эр хонь амьдаар нь аймгийн төвөөс том машинд ачуулж Улаанбаатар хот руу явуулсан. 2018 онд тухайн үеийн ханшаар эр төлгийг 100,000-135,000 төгрөгөөр худалдан авч явуулж байсан. бид 2 хамтран ажиллах хугацаандаа би малыг амьдаар нийлүүлж байсан. Түүнээс биш мах, ямааны арьс болон түүхий эд, дайвар бүтээгдэхүүн нэг удаа л нийлүүлж байсан. Дорнод аймгаас руу 620 килограмм хонины мах, 705 килограмм ямааны мах, 5 ширхэг ямааны арьсыг тус тус мах болон дайвар бүтээгдэхүүний чиглэлээр нийлүүлж байсан. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 онд авч цуглуулсан 836 богийг суурь дээр очиж 308 хонь, 500 ямааг бойлуулж шланз маркийн машинаар ачуулж явуулсан. 2018-2020 он хүртэл хамтран ажиллахдаа надаас махыг нэг ч удаа хиллэж, граммлаж авдаггүй байсан. Амьдаар 4 удаагийн ачилт хийж явуулсан. Тухайн үед амьдаар ачуулж байсан малаа өгөхдөө гэх малчнаар хэдэн тооны мал өгсөн гэж гарын үсэг зуруулж явсан. гаас 2019 онд мал мах бэлтгүүлэх чиглэлээр 28 удаагийн гүйлгээгээр 295,000,000 төгрөгийг шилжүүлж байсан. 2019-2021 он хүртэл малчинд хөлс өгч мал маллуулж байсан. Нийт 584 хонь, 339 ямааг худалдан авч малчинд хүлээлгэн өгсөн. 2019 оны өвөл, хавар цаг агаар хүнд болсон тул 19 үхэр, 46 хонь, 36 ямаа эрсдэж хорогдсон. Үхсэн малаа тухайн багийн засаг даргад мэдэгдэж, засаг даргын тамгын газрын сэг, зэм устгах ажлын хэсгээр 2 нүх ухуулж, ариутгал хийж булсан. 2019 онд мал маллаж байсан малчин нь 32 ямааг дутаасан асуудал гарсан. 2021 оны 03 дугаар сард 59 үхэр, 16 тугал, нийт 75 үхэр хүлээлгэн өгсөн. Тухайн үед авсан малаас 19 үхэр хорогдсон ба 2018 онд 4 тугалтай үнээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас авч, би тээвэрлэж ирсэн. д мал байхад 2 тугалтай үхэр нь хорогдсон. 2021 онд мал хүлээж авахдаа 4 тугалтай үнээ, 4 бяруу минийх гэж хүлээн авсан байдаг. 2021 оны 03 дугаар сард нийт 13 үнээ, эр шүдлэн үхэр 8, гунж 8, бяруу 10, шинэ гунж 10 ширхэг, бух 2, хонь 337, ямаа 256 хүлээлгэн өгсөн. Энэ хүлээж авсан малаа нь 82,000,000 төгрөгөөр үнэлж авсан. Жишээлбэл би 13 тугалтай үнээг нэгийг нь 1,500,000 төгрөгөөр үнэлж орон нутгийн ханшаар худалдан авсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд надаас хэдэн төгрөгөөр мал худалдан авч байсан аар асууж тодруулаагүй. Мал худалдан авсан гэх хүнээс мэдүүлэг авсан байдаг. 337 хонийг 80,000 төгрөгөөр бодсон байсан. Эр, эм, хязаалан гэх мэт төрөл бүрийн насны ямаа байхад 70,000 төгрөгөөр бодож авсан байсан. Энэ асуудлын улмаас мөнгөний зөрөө их гарсан. 630 бог, 400 гаран хонийг амьдаар ачиж тээвэрлэж явчихаад 2018 оноос хойш тооцоо хийгээгүй. Амьдаар авч явсан малын тухайд тухайн үед орон нутгаас гаргасан малын амьдын үнэлгээгээр бодож авчихаад махны үнэлгээгээр доогуур ханшаар өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Энэ аар гэрчлэх гэрч байхгүй. надтай хамт явж мал, мах борлуулж байгаагүй. Шинжээчийн дүгнэлт болон аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн гаргасан үнэлгээ нь гийн гаргаж өгсөн гар бичмэл дээр үндэслэн хийсэн байсан. Тухайн үеийн зах зээлийн орон нутгийн ханштай зохицоогүй. Иймээс шинжээч болон аудитын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 2019 онд тай хамтран ажиллаж байх үедээ би өөрөө 20,000,000 төгрөгийн малчны зээл авч үйл ажиллагаа явуулж байсан. Хүн амьдарч байгаа тул мөнгө хэрэгтэй болно. 2019 онд би Хаан банкнаас өөрийн нэр дээр зээл авч мал зөөж борлуулдаг байсан. Нэхэмжилж байгаа 251,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг хэдэн төгрөгөөр мал худалдан авч байсан аар тогтоож өгнө үү. ... холбоотой хэргээ хүлээж байна...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. надад 3,000,000 төгрөг болон эмчилгээний зардал өгсөн...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд “...Надтай хамт ажилладаг гэх хүн манай суманд орлогч даргаар ажиллаж байсан. Компанид адууны мах зөөж өгч байна. Энэ хүнээр мал, мах бэлтгүүлбэл яах вэ гэхээр нь би тэгье гэж зөвшөөрөөд хамтран ажиллаж эхэлсэн. Ноолуурын асуудлын тухайд би Улаанбаатар хотын үйлдвэрээс мөнгийг нь авч, тарааж өгдөг. Хүмүүс их мөнгөний ашигтай ажилладаг гэж боддог байх. Бид нар 1000 төгрөгийн зөрөөтэй зардаг. сумын ноолуурын үнэ аймгийн ноолууртай адил үнэтэй. Үйлдвэрт ноолуур бэлтгэж өгөхөөр тохиролцсон тул бэлдэх шаардлага гарна. Жишээлбэл аймгийн төвийн ханш 52,000 төгрөг байгаа тохиолдолд дээр нь 500 төгрөг, чадвал 700 төгрөг нэмж гаргаж өгдөг. Би олон хүнтэй хамтарч ажилладаг. Би брокеруудаас авсан ноолуураа буцааж тушаасан үнийг бичдэг. нь мөн мал, мах бэлтгэж байсан. Сая мэдүүлэг гаргахдаа 2024 оны үнийн аар ярьж байна. Энэ малыг 2018, 2019 онд авсан. Мал бэлдүүлэхээр мөнгө тарааж өгөхдөө би “манайх аймгийн төвд адууг хэдэн төгрөгөөр авч байна. Тухайн ханшаар нь чи авсан адуугаа нядалж авч ирээд тооцоогоо хийгээд яв” гэж хэлсэн. Бид нар хавар мал туранхай хямд байх үед аваад намар борлуулж ашиг олох зорилготой. Харин ямаа, хонь, үхрийн хувьд тухайн үед үнэ ханш яриад явж байсан. Түүнээс 150,000 төгрөгөөр мал авч, би тухайн малыг нь 70,000 төгрөгөөр тооцож авсан асуудал байхгүй. Тухайн үед борлон 30,000-35,000 төгрөг, ямаа 50,000 төгрөг, төлөг 50,000-70,000 төгрөг, хургатай эм хонь 80,000 төгрөг, бяруу 400,000-500,000 төгрөг, шүдлэн 600,000-700,000 төгрөг, тугалтай үнээ 800,000 төгрөгийн ханш ярьж авч байсан. нь үхэр авч байгаа хүмүүст мөнгөө тараагаад өгчихсөн гэсэн ч үхэр борлуулж байгаагүй. Сүүлд мал хүлээж авахдаа хэдэн үхэр тоолж авсан. Хонийг сумаас Дорнод аймаг руу ачиж авч ирээд мах комбинатад оруулж ноосыг нь зумлуулж арьстай нь жинлүүлэхэд жин нь бага гарсан. Би өдөр бүр сумын брокеруудтайгаа харьцдаг ба аймгийн төвд хэдэн төгрөгөөр мал тооцож авч байгаа дүн нь өдөр өдрөөрөө байдаг. Би гарсан жинг тухайн дээд ханшаар нь үржүүлж тооцоо хийсэн. Улаанбаатар хот руу мах ачуулсан аар ярьж байна. Бид нар махаар нь борлуулж байж ашиг тооцох хүмүүс. Улаанбаатар хот руу ямаа, хонь нядлуулж явуулсан ба махаа борлуулж, ямааны арьсыг нь зарж тооцоо хийсэн. Би ачуулсан малын 1 килограмм мах нь тэдэн төгрөг болсон гэж тооцоо хийсэн. тугалтай үнээ 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлж байна. Мөн ын авсан үхрээс зарах гэж очиход өөрөө олдохгүй байсан ба зарах тугалтай үнээ байгаагүй. Би намар 175 тугалтай үнээг нэгийг нь 1,000,000 төгрөгөөр үнэлж буцааж борлуулсан байна. 2018, 2019 онд мөнгөө өгч мал аваад малчинд цалин хөлс өгч малаа маллуулаад 2021 онд авсан. сүүлдээ олдохгүй болж түүний эхнэр над руу залгаад “ болохоо байлаа, та ирж малаа салгаж авахгүй бол болохгүй байна” гэсэн. Би ыг надтай ярих байх гэж бодож хүлээгээд 1 жилийн хугацаа өнгөрсөн. Очоод уулзах гэхээр зугтаж алга болдог. Эцэст нь арга барагдаж түүний эхнэртэй хамт очиж малчныг нь байлцуулан малаа хүлээн авсан. Өмнө жил хургатай хонь, ишигтэй ямаа худалдан авсан ба би дараа жил нь очиж тооцоо хийхдээ өмнө жил авсан ишиг одоо борлон тэд байгаа гэж тооцоо хийгээгүй, байсан малыг нь тоогоор нь хүлээн авсан. Би хүнд мөнгө өгч ямаагаа самнуулаад нэг ямаанаас гарах ноолуурын гарцаар нь бодож 100 килограмм ноолуур авсан. Тухайн жил ноолуур 65,000-70,000 төгрөгийн хооронд байсан. өмнө авсан юмнуудаа цуглуул гэж хэлэхэд авч чадахгүй байна гэдэг. Мөн жил жил тооцоо хийгээгүй аар ярьж байна. Жил жилдээ тооцоо хийх гэхээр нь “цуглуулаагүй мал олон байгаа, ахаа ийм учиртай байна” гэхээр нь би “цуглуулж байгаарай” гэдэг байсан. Эцэст нь ийм асуудал болж байна. ыг 150,000 төгрөгөөр мал авхуулчихаад 70,000 төгрөгөөр үнэлж авсан асуудал байхгүй. Би 24-25 жилийн хугацаанд махны наймаа хийж байгаа хүн. Хамтарч ажиллаж байгаа хүнээ өрөнд оруулах санаа бодол надад байхгүй. Харин хамтарч ашиг олох аар бодож яваад эцэст нь банкны хүү, өрөнд орчихоод явж байна...” гэв.
Шинжээч Д.Дамдимаа шүүх хуралдаанд “...гийн дугаартай данс, дугаартай дансны хуулга эх хувиараа бүрэн хэмжээгээрээ хавтаст хэрэгт байсан. гаас данс руу шилжүүлсэн мөнгө он, сар, өдрөөр нь түүвэрлэсэн. Мөн тушаасан мал, мах, ноос ноолуурыг он сар өдрөөр нь түүж дүгнэлт гаргасан. Би дүгнэлт гаргахдаа цагдаагаар , нарыг дуудуулсан боловч ирээгүй. Хавтаст хэрэгт тусгасан нотлох баримтууд болох махны тооцоо, тээврийн зардал, бойны ажлын хөлс, тушаасан ямааны арьс, ноос, малчны цалин, худгийн бензин, мотоциклийн бензин, нүүрс, идэш, мал цуглуулахад зарцуулсан шатахуун, малын хорогдол, хүлээлгэн өгсөн малын тооцоо гэсэн зардлууд гарсан байсан. Он оноороо иргэний данснаас иргэний данс руу мөнгө орж ирсэн...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд “...Тухайн үед , нар нь хоорондоо зодолдоогүй. Намайг эсрэг тийш хараад сууж байхад , нар эмэгтэй хүний аар ярилцаж байгаад эргээд харахад тухайн асуудал болсон. Гэтэл хутгалчих шиг боллоо гэхээр би очиж харахад хутгалчихсан байсан...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд “...Тухайн өдөр , нараас өөр муудалцсан хүмүүс байхгүй. ын биед аас өөр хүн халдаагүй...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд “...Би аар мал, мах авхуулж байгаагүй. Дээхэн үед бид нар хамтраад ганц нэг удаа мал, мах авдаг байсан. нь олон тооны мал махтай ирдэггүй ба ганц, хоёр тонн малтай ирэхээр нь борлуулж өгөөд явуулдаг байсан. Зах руу гарал үүслийн гэрчилгээгүй мах оруулдаггүй. Мал аваад 1-2 хоногийн дараа мөнгийг нь өгдөг ба би араас нь мөнгийг нь дансаар шилжүүлж байсан...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд “...Мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Иргэдийн төлөөлөгч Ц.Балжидмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүн хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай байна. Хүнийг залилсан гэмт хэргийн зарим зүйлс нь тогтоогдоогүй байна...” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 4 ын гэрт очиж адууны чанасан гэдэс идээд юм ярилцаад байж байгаад ...би “танайд хонохоо болилоо, явлаа” гэж хэлэхэд намайг чи ямар хүүхнийдээ очих гээд байгаа юм ... гэж нэг хүүхнийг надтай холбож шоолоод байсан. Тэгэхээр нь би танай ахын чинь анхны хайр биз дээ гэхэд уурлаад бид 2 хэл амаар хальт маргасан. Тэгэхэд миний гэдэс рүү цохих шиг болсон. Би ыг “намайг цохилоо” гэж барьцалдаж авахад ах босож ирээд ...салгасан. Тэгээд ах нэгнийгээ хутгалчихаагүй юм байгаа биз, хутга барилаа гэж хэлж байсан. Тэгсэн чинь ах “ сая хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би “арай хутгалаагүй байлгүй дээ” гэж хэлээд ах бид 2 миний куртикний цахилгааныг тайлаад харахад миний хүйсний нүхнээс зүүн дээд хэсгээс цус гарч байсан. Тэгээд тэр 3 намайг яаралтай эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэг авч явсан. Эмнэлэгт очиж анхны тусламж авч, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр аймгийн төвд БОЭТ хагалгаанд орсон. Эмч ...ходоод цоорсон, цаашаа нойр булчирхай руу орсон байна гэж хэлж байсан. Уг хутга ширээн дээр байсан. ...Намайг хутгалсан, намайг хутгалсныг ах харсан байсан...” гэх, “... нь миний гэдэс орчимд цохих шиг болсон. Ингээд би ыг цохих үед нь түүнтэй барьцалдаж аваад зууралцаад муудалцаад байж байхад ах бид 2-н голоор орж ирээд салгасан. ...Түүнийг намайг хутгалсан шалтгаан нь ахынх нь аар ярьсанд уурлаж намайг хутгалсан гэж бодож байна. ...Энэ хэргийн улмаас миний сэтгэцэд учирсан ямар нэгэн хор уршиг байхгүй. ...надад ай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 21-22, 24-25/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үзлэг хийхэд нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хэвлийн зүүн д 8 дугаар хавирганы орчимд зүрхний 1 дүгээр цэгээс доош 8 см орчим, ир бүхий зүйлд хатгагдсан хөндлөн шархтай цус алдсан байдалтай ирсэн. Шархыг шалгахад гүн нь 4 см орчим, урт нь 2 см орчим шарх байхаар нь эргэн тойрныг нь цэвэрлээд 2 оёдол тавьж боолт хийсэн. Уг хүний царай цонхигор, салст цайвар цагаан байдалтай байсан. Амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд артерийн даралт 50/20 буюу даралт багассан, зүрхний цохилт 76 байсан, сатураци 98% байхаар нь яаралтай уян зүү тавьж шингэн сэлбэж анхны тусламж үзүүлсэн. Дээрх үзлэгийн явцад уг хүний биеийн байдал хүнд байсан. Яаралтай тусламж үзүүлэн биеийн байдал нь дээрдэж амин үзүүлэлтүүд нь тогтворжсон. ...Үзлэгийн явцад оос асуухад биеийн зовиураа хэлж байсан боловч яг хэнд яаж хутгалуулснаа ярихгүй байсан. Харин хүргэж өгсөн гэж дууддаг ээс нь тодруулан асуухад 2 хоорондоо зодолдоод хатгагдсан гэж мэдүүлсэн. Би гэх хүнтэй нь харьцаагүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 сарын 28-ны орой харуй бүрий болж байсан. Би 123 дээр гэх айлд сууж байхад миний таньдаг нь бага зэргийн архи уусан байдалтай орж ирэхээр нь “чи хаашаа явж байгаа юм” гэж асуухад “ынд очлоо” гэж хэлэхээр нь “би цуг явъя” гэж хэлээд гарахад ын эхнэр машиндаа сууж байсан. ...ынд 01 цагийн орчимд бид 4 очиж чанасан адууны гэдэс идээд тэднийд хонохоо болилоо гэж хэлэхээр нь чи ямар хүүхнийдээ очиж хонох гээв гэж хэлэхэд нь чамд ямар хамаа байгаа юм гэж хэлээд хоорондоо хүүхэн ярьж байснаа нь танай ах чинь хүн хүчиндсэн биз дээ гэж хэлээд тухайн үед нь би тэр хоёрыг хоорондоо тоглож байна гэж бодоод буруу хараад /байшингийн хаалга руу хараад/ тамхи асаагаад сууж байсан чинь гэнэт ард түс тас хийх чимээ гарахаар нь эргээд харахад , 2 хоорондоо барьцалдсан зогсож байхаар нь би босож очиход тэр 2 гараа тавиад жаахан зайтай болохоор нь хажууд нь очиж та 2 шалихгүй юман дээрээс болж муудлаа гэж хэлээд ыг татахад гартаа ширээн дээр мах идэж байсан хар иштэй хутга барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би хандан “чи одоо ыгоо хутгалчихаагүй юм байгаа биз дээ” гэж асуугаад “чи наад хутгаа тавь” гэж хэлээд ширээн дээр хутгаа тавихаар нь би хутгыг нь ширээн дээрээс нь аваад холдуулан тавьсан. Тэгээд байж байхад нь “ахаа намайг хутгалсан юм шиг байна” гэж хэлэхээр нь би очиж ын куртикийг дээш нь сөхөөд харахад гэдэснээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь бид 2 “хутгалсан байна ш дээ эмнэлэг явъя” гэж хэлэхэд нь явахгүй, жаахан хараадахъя” гэж хэлэхээр нь бид 2 “юу яриад байгаа юм эмнэлэг явъя” гэж хэлээд дагуулан эмнэлэгт аваачиж өгсөн. Тэгэхэд цаг 01 цаг 30 минут болж байсан. ...Тэр 2 хоорондоо барьцалдаж зодолдсон юм байхгүй, үг хэлээр 2 биеэ занасан ална, хутгална гэсэн юм яриагүй. ...Тэр 2 хоорондоо тулсан байхад нь би ыг татаж холдуулахад хутга барьсан байхаар нь би “та 2 хоёр биеэ хутгалсан юм биш биз дээ” гэж асуухад хутгалсан байж магадгүй шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-49/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөдөө гэрээсээ ирж байхад сумын төвөөс урд зүгт 8 орчим км зайд миний машин эвдэрч найз ын утас руу нь залгаж “миний машин эвдэрчихлээ, чи хаана байна, ирээд машиныг минь чирээд явах боломж байна уу” гэж асуухад нь “, бид 3 хамт манайд байна, одоо очлоо” гэж хэлсэн юм. ...бид хэд ын гэрт очиж адууны чанасан гэдэс идээд, адууны түүхий гэдэс ширээн дээрээ тавиад янзалж байсан юм. ... хоёр ойролцоо зогсож хоорондоо хүүхэн яриад маазарч байсан. Тэгээд хандан “танай ах чинь хүчин хийсэн биз дээ” гэж хэлэхээр нь адууны гэдэс янзалж байсан хар иштэй гэрийн хүнсний хутгаар баруун гараараа хажуу тийш нь савах шиг л болсон. Тэгэхэд “пррр” гэх чимээ гараад 2 хоорондоо барьцалдаад авсан. Тэгээд бид 2 “хүүе чи хутгалж байгаа юм биш үү” гэж хэлээд ын куртикийг хажуу тийш нь болгож харахад гэдэснээс нь цус гарч байсан. Тэгээд бид хэд шууд эмнэлэг авч очсон. Тухайн үед бид 2 архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд манай гэр бүлийн найз аймгаас ирсэн юм. ... манай гэрт хононо гэж байснаа хонохгүй явахаар болсон. Тэгээд манай нөхөр 2 хоорондоо эмэгтэй хүн /хүүхэн/ ярилцаад инээлдээд байсан. Тухайн үед нь би гарч ороод юм хийж байгаад баруун ынхаа унтлагын өрөөнд байж байхад гэнэт “хутгалчихлаа” гэх шиг болоод хутганы аар ярихаар нь би гайхаад гарч ирэхэд ширээний баруун д, манай нөхөр ширээнийхээ хойд д нь, ширээний урд д зогсож байсан. Харин ширээний урд д сандал дээр сууж байсан. Тэгээд ын куртикийг сөхөөд харахад гэдэснээс нь цус гарч байсан. Тэгэхлээр нь би сандраад “хурдан эмнэлэг авч яв” гэж хэлсэн. ...Тухайн үед манай ширээн дээр хоол бэлдэхдээ хэрэглэдэг хар өнгийн хуванцар бариултай ... хутаг байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн сумын эмнэлэгт алсын дуудлагаар хүргэгдэн ирж яаралтай тусламж аваад сумын эмнэлгээс Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр алсын дуудлагаар ирсэн байна. 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мэс засалд орж үүнээс хойш хэвтэн эмчлүүлсэн болон амбулаторын тусламж үйлчилгээ авсан байна. Тухайн эмчилгээнд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 3,949,000 төгрөг зарцуулагдсан байна. Иймд ... гэх хүний биед гэмтэл учирсан явдалд буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ буюу Дорнод аймгийн сумын 3 дугаар баг 1-9 тоотод байж байхад 16 цагийн орчимд манай найз гаднаас орж ирсэн. ...Тухайн үед манайд хононо гэж ярьж байсан боловч явлаа гээд байхаар нь би түүнийг ямар хүүхэнтэй очиж унтах нь вэ гэж ярилцаад байж байхад надад хандаж “танай ахын чинь хүчиндсэн хүүхний гэрт очиж унтлаа” гэхээр нь би түүнд хандаж “чи яахаараа тэгж хэлдэг юм бэ” гэж хэлсэн. Яг үүнийг ярилцах үедээ бид 2 зэрэгцээд зогсож байсан бөгөөд миний хувьд гартаа гэдэс арилгах гээд хутга барьж байсан бөгөөд бид 2 бие биерүүгээ харсан. Энэ үед нь босож ирээд “ чи гартаа хутгатай байна шүү дээ, та 2 бие биенээ хатгаагүй биз дээ” гэхээр нь ыг харахад түүний гэдэс орчмоос нь цус шүүрсэн байхаар нь түүнийг шууд л сумын эмнэлэг рүү авч очсон. ...Би маргасан, хүч хэрэглэсэн, зодолдсон зүйл байхгүй. Би ыг шууд хутгална гэсэн санаа зорилго огт байгаагүй. Тухайн үйл явдал нь санаандгүй байдлаар үүссэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-78/
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Дорнод аймгийн сумын харьяат ******* болон түүний эхнэр нар нь 2018 оноос хойш “ ын ” ХХК-нд мал мах бэлтгэж борлуулдаг байж байгаад 2018 оны хавар сумаас ноолуур бэлтгэж танай компанид нийлүүлнэ гэж эхнэр тоот данс руу мөнгө аваад сумаас ноолуур бэлтгээд манай компанид ноолуур өгдөг байсан. Би 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11,450,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 20,000,000 төгрөг шилжүүлж нийт 67,950,000 төгрөг данс руу ноолуур бэлтгүүлэх зорилгоор шилжүүлсэн. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-ны өдрүүдэд 507.6 кг ноолуур манай компанид авчирч өгөөд тухайн үеийн ноолуурын ханш нь 105,000 төгрөгөөр бодож авахад 53,298,000 төгрөг болж байсан. Тээврийн зардал 120,000 төгрөг болсон. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 96,300 төгрөг буцаж миний данс руу шилжүүлээд үлдэгдэл 14,435,700 төгрөгийн хохирол манай компанид учирсан. Дээрх цаг хугацаанд нь мах бэлтгэлийн ажил давхар хийж байсан ба 2018 оны 04 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд данс руу 27 удаагийн гүйлгээний шилжүүлэлтээр 171,000,000 төгрөг би өөрийн данснаас аар мах бэлтгүүлэх зорилгоор шилжүүлсэн. Үүнээс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг данснаас буцаж миний данс руу орлого орсон. Үлдэгдэл 166,000,000 төгрөг үлдсэн. 2019 онд нь ноолуур, мах бэлтгэх ажлаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд данс руу 31 удаагийн гүйлгээний шилжүүлэлтээр 322,495,000 төгрөг шилжүүлсэн. 2020 онд нь ноолуур бэлтгэх ажлаар 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд данс руу 4 удаагийн гүйлгээний шилжүүлэлтээр 45,000,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нь 213.8 кг ноолуурыг 70,000 төгрөгөөр бодож нийт 14,966,000 төгрөгний ноолуур бэлтгэж өгч 30,000,000 төгрөгний үлдэгдэлтэй. Ингээд 2018 оноос 2020 оны хооронд иргэн нь нийт 532,930,700 төгрөгний тооцоотой байсан. Үүнээс 2018 онд 97,115,100 төгрөгний мах бэлтгэж өгсөн, мөн 20,000,000 төгрөгний ямааны арьс, 2019 онд 13,100,200 төгрөгний мах бэлтгэж өгсөн. Мөн 2019 онд 11,200,000 төгрөгний ноос тушаасан. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 82,180,000 төгрөгөнд бодож мал амьдаар нь ээс тоолж хүлээн авсан. Ингээд нийт мал мах, ноос ноолуур тушаасан мөнгөний дүн 223,595,300 төгрөгний бодит тооцоог манай компанитай хийсэн. Үлдэгдэл тооцоо нь 309,335,400 төгрөгний тооцоо хийж дуусгасан. Үүнээс дээрх цаг хугацаанд мал малласан бензин тосны зардал 2018 онд 17,179,000 төгрөг, 2019 онд 23,450,800 төгрөг, 2020 онд 15,886,000 төгрөг өгч нийт 56,515,800 төгрөгний зардлыг хасаж 2022 оны 01 дүгээр сарын эхээр ай тооцоо тулгахад 252,819,600 төгрөгний тооцоо үлдсэн. ... анхнаасаа залилан хийх зорилгоор эхнэр дансаар мөнгө авдаг байсан. миний өгсөн мөнгөөр суманд мал цуглуулж үл таних хэд хэдэн хүнээр маллуулж байсан. Дээрх цуглуулсан малаасаа шөнө оройн цагаар очиж ачиж авч явдаг аар малчид нь ярьж байсан. ...Би 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аас өөрийн малаа хүлээж авах зорилгоор ... сум руу очиход байгаагүй. ..ын ...дугаарын утас руу нь хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй болохоор нь ...би ийг авч малчин руу нь очиж өөрийн малаа , , түүний эхнэр нартай хүлээлцэж 2 бүх, 15 үнээ, эр шүдлэн 7, охин шүдлэн 10, эр бяруу 10, охин бяруу 5, эр тугал 5, охин тугал 5, эм хонь 268, эр төлөг 69, эр хурга 30, эм хурга 16, эм ямаа 109, эр хязаалан ямаа 129, эр шүдлэн ямаа 18, ишиг 13 тооны малыг ын эхнэр ээс хүлээн авч малчин үргэлжлүүлэн өөрийн малаа үнэ хөлсөө тохирч харуулсан. ... сумын харьяат иргэн нь 2017 оноос надтай танилцаж 2018 оноос 2020 оны хооронд миний мөнгөөр мал, мах худалдан түүхий эд бэлтгэх зорилгоор хамтран ажилласан. ...2 жилийн хугацаанд 700,000,000 орчим төгрөг авч худалдаа наймаа хийхдээ дундаас нь 251,578,200 төгрөг дутаасан. Миний хувьд бол яг хэдэн төгрөг өгөөд хэдэн төгрөг алдсан гэдгээ цээжээр тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ холбогдох бүх материалаа гаргаж өгөөд нягтлан бодох эрх бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулахад миний 251,578,200 төгрөгийг дутаасан гэж заасан учир тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймээс тухайн дүгнэлтийн дагуу хохирлоо нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-185, 187, 189-190/
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны хавраас бид 2 тай хамтран ажиллаж гаас мөнгө аваад сумаас ноолуур цуглуулж д өгдөг байсан. Тэгээд 2019 онд нь мөнгөтэй болоод гэх эмэгтэйтэй дахин харьцаж эхэлсэн. ... 2018-2020 оны хооронд миний Хаан банкны ... тоот дансыг /миний мобайл банкны нууц кодыг мэддэг байсан/ ашиглаж гаас мөнгө авдаг байсан. Авсан мөнгөө хэрхэн зарцуулдаг аар нь би тодорхой мэдэхгүй байна. нь 2019 оноос тэй дотно харилцаатай болсноос хойш надад мөнгөнийхөө зарлагыг хэлэхээ больсон. Мөн Улаанбаатар хот руу гийн мөнгөөр цуглуулсан малнаасаа зарж борлуулдаг аар нутгийн иргэдээс сонсож байсан. Хэдэн удаа, хэн гэх хүмүүстэй Улаанбаатар хот руу мах борлуулахаа явсан аар нь тодорхой сайн мэдэхгүй байна. ...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ... миний дугаар руу залгаад утсаа авахгүй байна, чи хөдөө мал дээр хүрээд ир гэж хэлэхээр нь би ямар асуудал болсон аар асуухад малаа хүлээж авах гэж байна. Чи ирээд хүлээлцэх үү гэж хэлэхээр нь би сумаас хойд зүгт 20 км орчим зайд байх гэх малчны гэрт нь очиход эхнэртэйгээ, үл таних 2-3 хүнтэй хамт ирсэн байсан. Ингээд бид 2 мал тоолж 300 гаран хонь, 200 гаран ямаа, 70 гаран тооны үхэр хүлээлцэн бид 2 тэмдэглэл хөтөлж авсан. Би мал хүлээлцсэн тэмдэглэлээ өгсөн. ...Манай нөхөр гаас мөнгө авч сумын ноолуур, мал мах бэлтгэн нийлүүлдэг ба мөнгөө миний дансаар авдаг. миний Хаан банкны ...тоот дансанд мөнгө хийдэг ба хийсэн мөнгийг нь зарцуулдаг, миний интернэт банкны кодыг мэддэг. ... мал мах, ноос ноолуур авахдаа байнга дансаар шилжүүлдэг. бид хоёрын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197, 208-209/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018-2020 оны хооронд нь // гэх хүнээс мөнгө авч суманд мал мах, ноолуур цуглуулж өгдөг байсан. Би тухайн үед өөрийн эзэмшлийн АРХ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр цуглуулсан мал махыг нь 2018 онд Дорнод аймгийн төвд байх гийн махны захад нийлүүлдэг байсан. Ингээд 2019 оны өвөл 10 гаран удаа миний ...тээврийн хэрэгсэлд мах ачиж Улаанбаатар хот руу Хүчит Шонхор махны захад гэх махны ченжид өгдөг байсан. Малын гарал үүслийн гэрчилгээг нь ын эхнэр авч өгдөг. Би нэг явахдаа 1,5 тонн мах ачиж явдаг ба 7-8 бод, 30 орчим бог ачиж Улаанбаатар хот руу яваад 500,000 төгрөгийн хөлс аас авдаг байсан. ...аас 2019 оны өвөл цэнхэр өнгийн ...Пронтер маркийн тээврийн хэрэгсэл худалдаж аваад тус машиндаа мах ачаад багтахгүй болохоор нь миний машинд мах ачиж 2 машинаар Улаанбаатар хот руу 2 удаа явсан. Ингээд нь Пронтер маркийн тээврийн хэрэгслээрээ Улаанбаатар хот руу мах ачиж явдаг болсон. ... 2019 оноос ын цуглуулсан малыг Улаанбаатар хот руу 10 гаран удаа ачиж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214-215/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018-2020 оны хооронд нь гэх хүний малыг цуглуулж байх хугацаандаа цуглуулсан малнаасаа бойлж Улаанбаатар хотод борлуулдаг байсан. 2018 онд 10 орчим удаа, 2019 онд 10 орчим удаа өвлийн цагаар мал бойлоод авч явсан. Тухайн үед ын ...цэнхэр өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгслээр сумын иргэдээс мал цуглуулаад сумын төвд авч ирээд , , , хар хочтой нарын хамт бой хийдэг байсан. Улаанбаатар хот руу 1 удаа мах ачиж явахдаа 2-3 тонн мах /7-8 үхэр, 4-5 адуу, 30-40 хонь, ямаа/ буюу Пронтер маркийн тээврийн хэрэгслийн ачааг нь дүүргээд явдаг байсан. ... нь 2018 оноос гэх хүнээс мөнгө авч суманд мал авч эхэлсэн. ...Нийт 20 орчим удаа Улаанбаатар хот руу мах зөөсөн ба олон удаа явсан учир би тоог нь тодорхой гаргаж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 217-219/
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд маллаад ахаас 1,000,000 төгрөг авсан. ах манай өвөлжөөн дээр бойчид авч очоод 700 гаран тооны ямаагаа бүгдийг нь бойлоод аваад явсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын эхээр ах 200 гаран тооны хонь Портероор 3-4 удаа зөөж манайд авч ирээд сарын 350,000 төгрөгний цалинтай дээрх хонийг маллахаар тохиролцсон. Ингээд дээрх хонийг маллаж байх хугацаанд ах хонь, үхэр цуглуулж надад авч ирж өгдөг байсан. Би ахын малыг 2020 оны 09 дүгээр сар хүртэл маллаад тус оны 09-р сарын сүүлээр ахад 40 орчим тооны үхэр, 700 гаран тооны хонь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оноос 2021 оны 12 дугаар сарын хооронд ай байнгын харилцаатай, манай гэрээр орж гараад хоноод явдаг байсан. нь 2021 онд манай гэрээр орж гараад явдаг байх хугацаандаа надад 1-2 удаа 100,000 төгрөг өгч байсан ... ах миний ... тоот данс руу өөрийнхөө ... тоот данснаас мөнгө шилжүүлдэг байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг шилжүүлсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Ах нь Хаан банкны картгүй байна гээд мөнгө хийгээд, түүнээсээ дэлгүүрээс худалдан авалт хийнэ, бас малын мөнгө гээд хүмүүс рүү мөнгө шилжүүлдэг байсан. Надад бэлнээр бол мөнгө өгч байгаагүй, надад өгсөн мөнгө нь 100,000 төгрөгнөөс доош орлого хийгдсэнүүд нь байгаа, их хэмжээгээр орж ирснүүд нь миний дансаар оруулж өөрийнх ашиглаж зарцуулсан мөнгө байгаа. Миний ...тоот данснаас ын ... тоот данс руу 793,000 төгрөгний орлого хийгдсэн байгаа нь би түүнээс зээлсэн мөнгүүдээ л буцааж өгсөн байх. ах надаар “Жи мобайл” ХХК-аас 1 сая орчим төгрөгний гар утас лизингээр авхуулж байсан бөгөөд тэр гар утасныхаа төлбөрийг миний данс руу шилжүүлж, төлүүлдэг байсан бөгөөд сүүлдээ нэг мөсөн шилжүүлээд хаалгаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 225-226, 237-238/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 онд ахад 4-5 тооны хонь зарж мөнгийг нь дансаар авч байсан. Өөр ямар нэгэн наймаа хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231/
Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ахаас 600 гаран тооны хонь, ямаа, 80 үхэр хүлээн авч малласан. ... ах өөрөө 3 удаа ирж 3 үхэр нэг нэгээр нь авч явсан. Утсаар ярьж үл таних хүмүүст 4 үхэр өгч явуулсан. Надад идэшний нэг бяруу, ямаа өгсөн. Мөн ах 60 орчим тооны ямаа бойлж авч явсан. Үл таних хүн утсаар яриад ах явуулсан гэж хэлээд 5 хонь авч явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234/
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх хүнээс Дорнод аймагт байхад нь мал, мах авч байгаагүй. Хотод мал, мах аваад ирэхээр нь түүнийг худалдан авч борлуулдаг байсан. ...Би Хаан банкны ... тоот данс эзэмшдэг. Өөр банкинд данс байхгүй. ...Надаас шилжсэн байгаа бол тийм байж болно. Над дээр буюу хотод ирээд байхдаа махтай ирсэн бол би түүнийг аваад зах дээр байгаа махны худалдаачдад өгнө. Тэр хүмүүс тэр доороо мөнгөө өгч чадахгүй бол дараа нь аваад араас нь явуулсан байж болно. Тэрнээс ямар учиртай зарлагын гүйлгээ болох аар нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Би өөрөө махны худалдаа эрхэлдэг болохоор миний дансаар байнга мөнгө орж гарч байдаг. Тэр болгон нарийн бүртгээд байж чаддаггүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-246/
Шинжээч Д.Дамдимаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Иргэн нь мал мах, ноолуур худалдан авах зорилгоор Дорнод аймгийн сумын иргэн , нарт 2018 оноос 2020 оны хооронд Хаан банкны ... тоот данснаас Хаан банкны ... тоот дансанд нийт 716,445,000 шилжүүлэн өгсөн ба нь Хаан банкны харилцах дансанд нийт 10,953,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн ба нийт тооцоо хийх дүн нь 705,492,000 төгрөг болох нь харилцах дансны хуулгаар нотлогдож байгаа юм. Хавтаст хэрэгт хавсаргасан болон нарын гаргаж өгсөн баримтаар нийт 113,507,300 төгрөгийн мал, мах тушааж нийт 161,407,000 төгрөгийн ноолуур цуглуулж, сумын жишиг үнээр үнэлэн 82,180,000 төгрөr малын шилжүүлэн өгсөн байна. ...Хавтаст хэрэгт хавсаргасан ын гаргаж өгсөн жагсаалтаас тухайн хугацаанд 70,000,000 төгрөгийн ямааны арьс тушаасан, 11,200,000 төгрөгийн ноос тушаасан, тухайн хугацаанд малчинд өгсөн цалин, өвс малын тэжээл, тээврийн зардал тушаасан зардал нийт 53,019,200 төгрөгийн зардал гарч, 12,600,000 төгрөгийн мал хорогдсон нь баримтаар тогтоогдож байна. Нийт 453,913,500 төгрөгийн мах, нос ноолуур, арьс, бусад зардалд зарцуулсан нь , нарын гаргаж өгсөн хавтаст хэрэгт хавсаргасан баримтуудаар нотлогдож байна. нь 251,578,200 төгрөгийн дутагдал гаргаж иргэн г хохироосон болох нь хавтаст хэрэгт хавсаргасан баримтуудаар нотлогдож байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд гэх хүний эд хөрөнгийг хувьдаа завшсан зүйл байхгүй. бид 2-н хувьд 2019 оноос хойш мал мах, түүхий эд худалдан борлуулах чиглэлээр хамтран ажилласан. Энэ хугацаандаа надад анхнаасаа түүний эд хөрөнгийг завшиж өөртөө ашиг олох санаа сэдэл байгаагүй. Харин гэх хүний мөнгөөр бусдаас мал мах, түүхий эд худалдан авах үедээ тооцоолол алдаж дутаасан зүйл байгаа. Ийм учраас би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-57/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 53 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед хэвлийд хатгагдаж нэвтэрсэн шарх, ходоод, нойр булчирхайн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус, хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1-р хх-ийн 64-66/
- Шинжээч Д.Дамдимаагийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот дүгнэлт /2-р хх-ийн 20-22/
- Гэмт хэргийн аарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 08, 175/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 09-14/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 15/
- Эд мөрийн баримтыг хураан авах тухай, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-18/
- Хохирогч *******ын өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 27-38/
- Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал /1-р хх-ийн 85-86/
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн аарх тодорхойлолт /1-р хх-ийн 87-92/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 94/
- Шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 95-99/
- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 149-150/
- Хохирогч *******гийн Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 177-180/
- Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 228-229/
- Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 241-242/
- Хөрөнгийн Вендо ХХК-ний үнэлгээний тайлан /2-р хх-ийн 5-14/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 213 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар: Хар иштэй хутгыг шинжлэн судлав.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг уудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар баг ийн б тоотод буюу өөрийн гэртээ хохирогч *******той үл ялих зүйлээр маргалдан, улмаар түүний хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус, хий хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...ын гэрт очиж адууны чанасан гэдэс идээд юм ярилцаад байж байгаад ...би “танайд хонохоо болилоо, явлаа” гэж хэлэхэд намайг “чи ямар хүүхнийдээ очих гээд байгаа юм” гэж нэг хүүхнийг надтай холбож шоолоод байсан. Тэгэхээр нь би “танай ахын чинь анхны хайр биз дээ” гэхэд уурлаад бид 2 хэл амаар хальт маргасан юм. Тэгэхэд миний гэдэс рүү цохих шиг болохоор нь би ыг намайг цохилоо гэж барьцалдаж авахад ах босож ирээд ...салгасан. Тэгээд ах “нэгнийгээ хутгалчихаагүй юм байгаа биз, хутга барилаа” гэж хэлж байсан. Тэгэхэд ах “ сая хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “арай хутгалаагүй байлгүй дээ” гэж хэлээд ах бид 2 миний куртикний цахилгааныг тайлаад харахад миний хүйсний нүхнээс зүүн дээд хэсгээс цус гарч байсан. Тэр 3 намайг яаралтай эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэг авч явсан. Эмнэлэгт очиж анхны тусламж авч, 2023 оны 12 сарын 29-ний өдөр аймгийн төвд БОЭТ хагалгаанд орсон. Эмч нар ...ходоод цоорсон, цаашаа нойр булчирхай руу орсон байна гэж хэлж байсан. Уг хутга ширээн дээр байсан. ...Намайг хутгалсан, намайг хутгалсныг ах харсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...үзлэг хийхэд нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хэвлийн зүүн д 8 дугаар хавирганы орчимд зүрхний 1 дүгээр цэгээс доош 8 см орчим, ир бүхий зүйлд хатгагдсан хөндлөн шархтай цус алдсан байдалтай ирсэн, шархыг шалгахад гүн нь 4 см орчим, урт нь 2 см орчим шарх байхаар нь эргэн тойрныг нь цэвэрлээд 2 оёдол тавьж боолт хийсэн. Уг хүний царай цонхигор, салст цайвар цагаан байдалтай байсан. Амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд артерийн даралт 50/20 буюу даралт багассан, зүрхний цохилт 76, сатураци 98% байхаар нь яаралтай уян зүү тавьж шингэн сэлбэж анхны тусламж үзүүлсэн. Дээрх үзлэгийн явцад уг хүний биеийн байдал хүнд байсан. Яаралтай тусламж үзүүлэн биеийн байдал нь дээрдэж амин үзүүлэлтүүд нь тогтворжсон..." гэх мэдүүлэг, гэрч *******ийн “...хоорондоо хүүхэн ярьж байснаа нь “танай ах чинь хүн хүчиндсэн биз дээ” гэж хэлээд тухайн үед нь би тэр хоёрыг хоорондоо тоглож байна гэж бодоод буруу хараад /байшингийн хаалга руу хараад/ тамхи асаагаад сууж байсан чинь гэнэт ард түс тас хийх чимээ гарахаар нь эргээд харахад , 2 хоорондоо барьцалдсан зогсож байхаар нь би босож очиход тэр 2 гараа тавиад жаахан зайтай болохоор нь хажууд нь очиж “та 2 шалихгүй юман дээрээс болж муудлаа гэж хэлээд ыг татахад ширээн дээр мах идэж байсан хар иштэй хутга барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би “чи одоо ыгоо хутгалчихаагүй юм байгаа биз дээ” гэж асуугаад “чи наад хутгаа тавь” гэж хэлээд ширээн дээр хутгаа тавихаар нь би хутгыг нь ширээн дээрээс нь аваад холдуулан тавьсан. Тэгээд байж байхад “ахаа намайг хутгалсан юм шиг байна” гэж хэлэхээр нь би очиж ын куртикийг дээш нь сөхөөд харахад гэдэснээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч “... нь хандан “танай ах чинь хүчин хийсэн биз дээ” гэж хэлэхээр нь нь гэдэс янзалж байсан хар иштэй гэрийн хүнсний хутгаар баруун гараараа хажуу тийш нь савах шиг л болсон. Тэгэхэд “пррр” гэх чимээ гараад 2 хоорондоо барьцалдаад авсан. Тэгээд бид 2 “хүүе чи хутгалж байгаа юм биш үү” гэж хэлээд ын куртикийг хажуу тийш нь болгож харахад гэдэснээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “...манай нөхөр 2 хоорондоо эмэгтэй хүн /хүүхэн/ ярилцаад инээлдээд байсан. Тухайн үед нь би гарч ороод юм хийж байгаад баруун ынхаа унтлагын өрөөнд байж байхад гэнэт “хутгалчихлаа” гэх шиг болоод хутганы аар ярихаар нь би гайхаад гарч ирэхэд ширээний баруун д, манай нөхөр ширээнийхээ хойд д нь ...байсан. Тэгэхлээр нь би сандраад “хурдан эмнэлэг авч яв” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 53 тоот "...*******ын биед хэвлийд хатгагдаж нэвтэрсэн шарх, ходоод, нойр булчирхайн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус, хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн аарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч *******ын өвчний түүхийн хуулбар болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Балжидмаагийн гаргасан “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч *******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан ба гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж хөхүүлэн дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийг хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ. Гэтэл шүүгдэгч *******ын хувьд гэм буруугаа хүлээж буй байдалд дээрх шинжүүд үгүйсгэгдэж байх бөгөөд гагцхүү ялыг багасгах зорилго агуулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр хангалттай тодорхойлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч *******ыг 2018 оноос 2020 оны хооронд хохирогч *******гаас мал мах, ноолуур худалдан авхуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж өгсөн 716,445,000 төгрөгөөс 251,578,200 төгрөгийг дутааж өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулан завших гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...дундаа ашиг олох зорилготой байсан...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “...2018 оны хавраас бид хоёр тай хамтран ажиллаж гаас мөнгө аваад сумаас ноолуур цуглуулж д өгдөг байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...2018-2020 оны хооронд нь // гэх хүнээс мөнгө авч суманд мал мах, ноолуур цуглуулж өгдөг байсан...” гэх мэдүүлэг, гэрч “... нь 2018 оноос гэх хүнээс мөнгө авч суманд мал авч эхэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.ын “...2018 онд ахад 4-5 тооны хонь зарж мөнгийг нь дансаар авч байсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн шилжүүлсэн мөнгийг мал, мах, ноолуур бэлтгэх үйл ажиллагаандаа захиран зарцуулж, бэлтгэсэн мал, мах, ноолуураа нийлүүлээд дундаас нь ашиг олох тохиролцоотой байсан байх тул *******ыг уг мөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл уг асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой буюу энэ хэрэг нь уудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч ******* нь мал, мах, ноолуур бэлтгүүлэхээр шүүгдэгч *******тай амаар харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр өөрийн нэр дээрх данснаас *******ын эхнэр *******ийн нэр дээрх данс руу 2018 оноос 2020 оны хооронд мөнгөн хөрөнгө шилжүүлж байжээ. Дээр дурдсан хэлцэл нь харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд уудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчимд тулгуурлан өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж хийгдсэн байх ба мал, мах, ноолуур бэлтгэн нийлүүлэх явцдаа тооцоо нийлүүлээгүй нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шүүгдэгч *******т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Балжидмаагийн гаргасан “...хүнийг залилсан гэмт хэргийн зарим зүйлс нь тогтоогдоогүй байна...” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “*******т ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр авахгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч ******* нь уг гэмтлийн улмаас Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 3,949,000 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөрийн мэдээллийн баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийг гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх хуралдаанаар шүүгдэгч *******аас уг төлбөрийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол нөхөн төлөх аар ажлын 2 хоногийн завсарлага авч төлсөн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ******* ыг 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн багаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
П.ПАГМА