Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 00133

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Д.Оюунбилэг

Хохирогч Д.Саранзаяа

Шүүгдэгч Д.Азжаргал, О.Наранцэцэг нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Осоржамаагийн Наранцэцэг, Даваадоржийн Азжаргал нарт холбогдох Эрүүгийн  201622000643 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Шань овогт Даваадоржийн Азжаргал 1978 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 39 настай,эмэгтэй  бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй,ам бүл 6,нөхөр 4 хүүхдийн хамт, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 13-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй,  Регистрийн ГН 78030304 дугаартай

2. Монгол улсын иргэн Жанчив овогт Осоржамаагийн Наранцэцэг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн,30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,ам бүл 1, малчин, Мөрөн сумын 11-21-03 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй,  Регистрийн РБ 86071506 дугаартай

Шүүгдэгч Д.Азжаргал, О.Наранцэцэг  нар нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 4 дүгээр гудамжинд Д.Майбаяр нь согтууруулах ундаа хэргэлсэн үедээ Л.Ариунбатын жолоодож явсан 96-26 ХӨВ улсын дугаартай портер маркийн машинаас үсэрч, бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Майбаяр нас барсан хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Азжаргал, О.Наранцэцэг нар нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 4 дүгээр гудамжинд Д.Майбаяр нь согтууруулах ундаа хэргэлсэн үедээ Л.Ариунбатын жолоодож явсан 96-26 ХӨВ улсын дугаартай портер маркийн машинаас үсэрч амь биед нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Майбаяр нас барсан хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Саранзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн ах Майбаяр нь эгч,ах нартай маань хамт цэрэгт явах гэж байгаа дүүгээ гаргаж өгөх гэж Ариунбат ахын машинтай явж байгаад замдаа төрсөн эгч Азжаргалтай маргалдсны улмаас сууж явсан машиныхаа хаалгыг онгойлгож үсэрч буугаад газарт унаад нас барсан юм. Талийгаач ах маань архи уухаараа хүн биш болчихдог байсан. Ойр хавьд байгаа хүмүүсээ элдэв янзаар харааж цохиж нүдэж айлгаж сүрдүүлдэг байсан. Архи уугаагүй байхдаа төлөв даруу хүнтэй харилцаа сайтай элвэв муухай ааш авиргүй хүн байдаг.Надад ямар нэгэн гомдол санал гэх зүйл алга .Нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 67-р тал/,

Гэрч Г.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 09 цагийн үед байхаа эмнэлэгийн 7038102 тоот утсанд гудамжинд ухаангүй хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн уг дуудлаганд дуудлагын эмч Хонгорзул очиж үзээд өвчтөнийг эмнэлэг дээр авчирсан байсан. Би тухайн үед өвчтөн хүргэгдэж ирсний дараа үзэхэд ухаангүй, амьсгалгүй болчихсон байсан. Тэгэхээр нь түүнд сэхээн амьдруулах арга хэмжээг удирдамжийн дагуу авсан боловч ухаан ороогүй,үр дүн өгөөгүй. Эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байсан учир эмчилгээг зогсоож цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан гэх  мэдүүлэг/хх-ийн 70-р хуудас/

Замын цагдаагийн тасагийн 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай “1.2016 оны 10-р сарын 26-ны өглөө Мөрөн сумын 5-р багийн 4-р гудамжинд хондо портер маркын тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Д.Майбаярын машинаас үсэрч буусан үйлдэл зам тээврийн осол гэж үзэв. Зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие ,эрүүл мэнд хохиросон үйлдэл үүссэн. 2.Хондо портер маркын 91-26 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Л.Ариунбат нь:МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 21-р зүйлийн 21.8-д “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:21.8 А-дТээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн ,мөн замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.5 Б-д Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр хүргэж,эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх ,МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.5В-д “Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагын ажилтанд мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалж цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. 3.Зорчигч Д.Майбаяр нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 4-р зүйлийн 4-1-д Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ:4.1 Б-д Тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам/ эсвэл хөвөө / тал буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг талаас бууж тэр талаас суухыг зөвшөөрнө. Мөн МУ –ын замын хөдөлгөөний дүрмийн 4-р зүйлийн 4.2-д Тээврийн хэрэгслээр зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно:4.2 Г-д “Тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээх “гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол үүсгэсэн гэж дүгнэв” гэх дүгнэлт/хх-ийн 79-р тал/

Шүүгдэгч Д.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний хувьд талийгаач дүүгээ машинаас унахыг мэдсэн мөртлөө, тухайн үед гэмтсэн эсэхийг шалгуулахаар түргэн тусламж дуудаж үзүүлээгүйдээ харамсаж байна. Ариунбат ,Аззаяа хоёр биднээс түрүүлээд явахдаа түргэн дуудаж үзүүлээрэй гэж  хэлээд захиад явсан гэх мэдүүлэг/хх-ийн 102-р тал/

Шүүгдэгч О.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....тухайн өдрийн өглөө талийгаач нөхрийн маань төрсөн дүү Отгон цэрэгт татагдаад явах гэж байсан учраас бид нар түүнийг гаргаж өгөхөөр талбай руу явах гэж байсан юм. Тэгээд бид нар явахаар болсон. Тухайн үед машиныг Ариунбат ах өөрөө жолоодож явсан.,жолоочийн хажуу талд Азжаргал эгч Азжаргал эгчийн өвөр дээр Аззаяа ,түүний хажуу талд талийгч Майбаяр, би талийгаач нөхрийнхөө өвөр дээр сууж явсан. Тэгээд суугаад явж байхад Аззаяа эгч талийгаач нөхрийг  маань яагаад архи уучихсан юм бэ гэхэд талийгч нөхөр маань уурлаад хуц пизда минь гэж хэлсэн, тэгж хэлснээ уурлаад би ерөөсөө буулаа гэснээ машины хаалга онгойлгоод буучихсан. Талийгаач машинаас үсрээд буучихаар нь шууд машинаа зогсоогоод түүн дээр очиход талийгч нөхөр маань хэвийн байдалтай доошоогоо харчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би татаад үзэхэд дээлнийх нь энгэрээс 4 хуруу хэртэй үлдсэн 0,75 литрийн ерөөл  архи гарч ирсэн, би тэгэхээр нь түүнийг тасраад уначихсан байна гэж бодоод энэ баашилж байгаа юм байна худлаа тасраад уначихсан байна гэж хэлсэн. Тэгээд байж байхад Аззаяа эгч, Азжаргал эгч бид хоёрыг байж байгаад эмнэлэг цагдаа дуудаж үзүүлчихээд ир гэж хэлчихээд өөрөө түрүүлээд Ариунбат ахыг дагуулаад талбайруу явсан. Азжаргал эгч бид хоёр талийгаач нөхрийн маань хажууд байж байгаад энэ баашилж байгаа юм байна, тасарчихсан байна гэж бодсон. Тэгээд хоорондоо ярьж байгаад гялс талбай гарч Отгон дүүгээ гаргаж өгчихөөд буцах замдаа ирээд авъяа гэж ярилцаад талбай руу явсан. Азжаргал эгч бид хоёр тэндээсээ шууд такси бариад талбай дээр ирсэн. Талбай дээр очиход цэрэг татлага бараг явж байсан. Цэрэг татлага явсны дараа Азжаргал эгч Ариунбат ах бид гурав талийгч Майбаярын унасан газарт яваад очиход талийгч байхгүй байсан тэгэхээр нь босоод явчихсан юм байх гэж бодсон. Тухайн үед талийгаач нөхрийгөө баашилж байна гэж бодоод л цагдаагийн байгууллага болон эмнэлэгийн байгууллагад мэдэгдээгүй гэх мэдүүлэг/хх-ийн 99-100-р тал/

Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-8-р тал/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-14-р тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-46-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Азжаргал, О.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110, 116-р тал/-р тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчийн буруутай ажиллагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг, Наран багийн засаг даргын тодорхойлолт зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн 201622000643 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: