| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2016/0054/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/051 |
| Огноо | 2016-03-04 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2016/ШЦТ/051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2016 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1980 оны 06 сарын 08-ны өдөр төрсөн, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3,
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашааны гадаа иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.******* хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:
...2016 оны 02 сарын 05-ны өдөр 15 цагийн үед гэртээ байж байхад манай гудамны 14 тоотод байдаг ******* гэдэг манай найз надруу залгаад дуудсан. Тэгээд гэрт нь ортол 0,75 литрийн Эзэн чингис архи тавьчихсан танихгүй залуугийн хамт байсан. Тэр залуу нь орон дээр унтаж байсан. намайг энэ ганц шил архийг хуваагаад уучихья гээд бид хоёр уусан. Тэгээд согтоод байхаар нь би ид одоо архи уухгүй гэсэн. Тэгээд ууна уухгүй гээд маргалдсан. Бид 2 тэднийхээс гараад манайх руу явж байхдаа хэрэлдээд барилцаад авсан чинь намайг түлхсэн. Би унахдаа толгойгоороо хашаа мөргөөд ойчсон. Миний толгой хагарсан цус гоожоод байхаар нь бид хоёр эмнэлэг дээр ирж оёо тавиулсан. Миний толгойны дээд хэсэгт 2 газар хагарсан байна лээ. Одоо бол эдгэрсэн Надад гомдол санал, нэхэмжлэх зуйл байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрчихсэн байгаа гэх мэдүүлэг/хх-ийн 13/
Шүүгдэгч *******ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:
2016 оны 02 сарын 05-ны өдрийн 15 цагийн үед гэртээ ******* гэдэг найзыгаа дуудаж 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. ******* архи уухгүй гэснээс болж чи миний авч өгсөн архийг голоо юу гээд бид хоёр маргалдсан. Манайхаас гарч ******* гэр лүү явж байгаад гудманд барилцаж аваад бие биенээ түлхэлцсэн. Би ******* түлхчихсэн чинь ******* унахдаа толгойгоороо хашаа мөргөөд ойчсон. Тэгсэн толгойноос нь цус гараад байхаар нь эмнэлэг дээр ирж толгойны хагархайг нь оёо тавиулж боолгосон. Өөр зүйл болоогүй. Би найзыгаа уруу татаж архи уугаад сүүлд нь хэрэлдэж толгойг нь хагалж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаадаа маш их гэмшиж байна. Би найз Дамбаасаа уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 сарын 12- ны өдрийн 100 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Д.******* биед толгойн зүүн чамархайн үстэй хэсгийн оёдол тавигдсан зах ирмэг тэгш бус шарх, дух хэсгийн зулгаралт, зурагдлууд гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгчийн биед үүссэн гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 15/
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11/
-*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 26/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/
-Эрдэнэцогт сумын 6-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25/ -хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 29/
-Эвлэрлийн гэрээ /хх-ийн 37/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь 2016 оны 02 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашааны гадаа *******тай хувийн таарамжгүй байдлаас марган түлхэж унаган бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжпэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч Д.******* бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрзн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн Баянхонгор сумын тоотод байрлах 4 ханатай тавилгатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 02 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн Баянхонгор сумын тоотод байрлах 4 ханатай тавилгатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 02 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ