| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/03449/И |
| Дугаар | 183/ШШ2019/02734 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2019/02734
| 2019 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2019/02734 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, шүүгч Д.Мөнхцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
: Багахангай дүүргийн ,,,,,,,,, оршин суух Аны овогт Д-ийн П/РД:00000/-гийн ,
ч: Налайх дүүргийн ..... байрлах Н хэсэгт холбогдох
шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, гэм хорын хохирол 450.000 төгрөг гаргуулахыг 2019 11 үээ 15-ны ар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б /ШТЭҮД:0000/, хариуцагчийн төлөөлөгч Х.А, Б.Н, иргэдийн төлөөлөгч С.Э, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/000 дугаар шийдвэрээр *******гийн өмчлөлийн *******,*******ын 16 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн Ү-000000 эрхийн дугаартай 1 өрөө орон сууцнаас П.О-ийг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2018/000дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон. Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг гүйцэтгэх баримт бичигт 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, ажиллагаа явуулсан боловч нэг жил 7 сарын хугацаанд П.О-ийг орон сууцнаас албадан гаргаж чадаагүй. 2019 оны 5 дугаар сард Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн шийдвэр гүйцэтгэгч Х.А нь Багахангай дүүрэгт ирээд П.Ог бид хоёрыг уулзуулаад та хоёр тохиролц, П.О баяр наадам өнгөрөөгөөд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд байрнаас гарна гэж байна, тэр хүртэл хугацаа өгчих гэсэн. Тэр хүртэл би хүлээх юм байна гэж ойлгоод зөвшөөрсөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Х.А надад зааж өгч, надаар бичүүлж авсан баримтаар хэргийг дуусгавар болгосхыг сүүлд ойлгосон. П.О-ийг байрнаас гарах хугацаа өнгөрсөн болохыг мэдэгдэж шаардсан боловч би гарахгүй гэдгээ хэлсэн ш дээ гээд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгчид хандахад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул дахин үйл ажиллагаа явуулахгүй, цагдаадаа хэлээд гаргуул гэсэн.
Ийнхүү Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэг нь Д.П миний эрх ашгийг хохироож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, намайг хуурч мэхэлсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас П.Ог нь 2019 оны 08 дугаар сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа тул зах зээлийн ханшаар сарын 150.000 төгрөгийн түрээсийн төлбөр тооцож, 3 сарын хугацаанд 450.000 төгрөгийн хохирол учирч байна. Иймд Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс хохирлыг 450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Б.Н нар шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/0000дугаар шийдвэрээр П.О-ээс Багануур дүүргийн 1 дүгээр хороо,******* хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-000000000 эрхийн дугаартай нэг орон сууцнаас албадан гаргуулах, мөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг албадан гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч П.О-т дээрх шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг шийдвэр гүйцэтгэгч удаа дараа мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаг хуульд заасны дагуу явуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч талаас уг шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор тус хэлтсийн удирдах дээд шатны албан тушаалтнуудад болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт тус тус хандан өргөдөл гомдол гаргаснаар хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэгдэж, хариуг өгсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 150.000 төгрөгийг тус тус хариуцагч П.О-ээс гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т-т олгосон. Ийнхүү 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч П.Ою-ийг *******,******* хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2....... эрхийн дугаартай нэг өрөө орон сууцнаас албадан гаргуулах ажиллагаа явуулахаар тус хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Х.А, ахмад Д.Бнар очсон. Төлбөр төлөгч П.О нь хүүхэд сургууль төгстөл түр хүлээгээч гэснийг төлбөр авагч Д.П хүлээн зөвшөөрч 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээе гэсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хоорондоо харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Тус ажиллагааг хийхдээ видео бичлэг хийж баталгаажуулсан байна. Ямар нэгэн байдлаар хэн нэгнийг хууран мэхэлж, хүчээр бичүүлсэн үйл явдал болоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудад эрх үүрэг болон цаашид үүсэх үр дагаврыг нь тайлбарлаж өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалттай уншиж танилцсан байна. Үүний дараа буюу нэхэмжлэгч Д.П нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус хэлтэст өөрийн биеэр ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолын нэг хувийг гардан авсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасан байгаа. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч Д.П-гийн гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байх тул Д.П-гийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох, хохирол 450.000 төгрөг гаргуулах гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Б.Б-ийн мэдүүлгийг , шийдвэр гүйцэтгэх ажиллагааны видео бичлэг бүхий компакт дискэд үзлэг хийж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П-гийн хариуцагч Н хэсэгт холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй болохыг тогтоолгож, хохирол 450.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр тодруулахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй болохыг тогтоолгох бус
шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, хохирол 450.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/0000 дугаар шийдвэрээр *******,******* хаягт байршилтай, 16 .мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-00000 эрхийн дугаартай, нэг өрөө орон сууцнаас П.О-ийг албадан гаргахаар шийдвэрлэжээ.
Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс уг шүүхийн шийдвэр болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй байа.
2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.О нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг чөлөөлж өгөхөөр төлбөр авагч Д.П-тэй харилцан тохиролцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргажээ.
Улмаар Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/115 дугаар тогтоолоорШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг үндэслэн төлбөр төлөгч Д.От холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.
Нэхэмжлэгч Д.П-гээс Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь төлбөр төлөгч Д.Оийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэгч Д.П-гийн эрхийг зөрчсөн, одоог хүртэл Д.О нь орон сууцнаас сайн дураар гараагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар үндэслэлээр дахин ажиллагаа явуулахгүй байгаагийн улмаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон. Мөн төлбөр төлөгчийг тохиролцсон хугацаандаа гаргаж өгөөгүйн улмаас түрээсийн төлбөрөөр тооцоход 450.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыгхүчингүй болгож, хохирол 450.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч байгууллагаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/0000 дугаар шүүхийн шийдвэрээр *******,******* хаягт байршилтай, 16 .мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000000 эрхийн дугаартай, нэг өрөө орон сууцнаас Д.Оийг албадан гаргахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үед төлбөр төлөгч болон төлбөр авагч нар эвлэрсэн тул иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь төлбөр төлөгч Д.Оийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/0000 дугаар шийдвэр болон уг шүүхийн шийдвэрт бичигдсэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаар гүйцэтгэх хуудсанд заасны дагуу *******,******* хаягт байршилтай, 16 .мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000000000 эрхийн дугаартай, нэг өрөө орон сууцнаас албадан гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч байгууллага төлбөр төлөгч Д.О нь *******,******* хаягт байршилтай, 16 .мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-200000000 эрхийн дугаартай, нэг өрөө орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлж өгөхөөр хүсэлт гаргасныг төлбөр авагч Д.Пхүлээн зөвшөөрснийг төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрсэн гэж гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт орон байр, барилга, агуулах, савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, мал, гэрийн тэжээвэр амьтнаас чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх эд хөрөгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр орон байрнаас нүүлгэн гаргах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно гэж заажээ.
Гэтэл төлбөр төлөгч Д.О нь маргаан бүхий орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлж өгөхөөр төлбөр авагчтай харилцан тохиролцсон нь уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгох үндэслэл нь төлбөр төлөгч төлбөр авагч нар эвлэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргасан байхыг ойлгоно.
Төлбөр авагч төлбөр болон төлөгч нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан видео бичлэг бүхий компакт диснээс үзэхэд тэд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааны талаар харилцан тохиролцсоноос бус маргаан бүхий орон сууцнаас албадан гаргах шүүхийн шийдвэрийн талаар эвлэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй байна.
Төлбөр төлөгч Д.О шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлтэд дурдсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий орон сууцнаас гараагүй, одоог хүртэл тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй.
Иймд хариуцагч байгууллага төлбөр төлөгчийг орон сууцнаас албадан гаргах ажиллагааг явуулсан, уг ажиллагаагаар төлбөр төлөгчийг орон сууцнаас албадан гаргаж, төлбөр төлөгчид хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч Д.П-гээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу орон байрнаас нүүлгэн гаргах шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй, шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд заасан шаардлага биелэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулаагүй нь төлбөр авагч *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Төлбөр авагч Д.П-гээс хариуцагч байгууллагын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 05/115 тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч хариуцагч байгууллагаас уг шийдвэрээ хүчингүй болгоогүй тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын хүрээнд төлбөр авагч Д.П-гийн зөрчигдсөн эрхийг сэргээж, төлбөр төлөгч Д.От холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Мөн төлбөр төлөгч Д.О нь төлбөр төлөгч Д.П-тэй харилцан тохиролцсон 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөө маргаан бүхий орон сууцыг чөлөөлж өгөөгүй, хариуцагч байгууллагаас 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, талуудын тохиролцсон хугацаа дуусгавар болсны дараа орон сууцнаас нүүлгэн гаргах ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгээгүй гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Пнь орон сууцаа хууль ёсоор эзэмшиж, ашиглаж чадаагүйгээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Д.Пмаргаан бүхий *******,******* хаягт байршилтай, 16 .мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн ******* эрхийн дугаартай, нэг өрөө орон сууцыг сарын 150.000 төгрөгөөр түрээслүүлсэн тохиолдолд 450.000 төгрөг олох байсан гэсэн үндэслэлээр 450.000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хариуцагчаас няцааж буй үндэслэлээ нотлоогүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 84.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/115 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс 450.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.П-
нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс улсын тэмдэгтийн хураамжид 84.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.П-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ