Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2016/ШЦТ/055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******т холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотоос 2015 оны 12 сарын 10-ны өдөр 1:00 цагийн үед иргэн *******гийн гэрээс их гарын манан хөөрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжпэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ...би энэ айлд 2 удаа орсон. Сүүлд 2015 оны 12 сарын 10-ны өдөр эхнэртэй орой 1 цагийн үед гэрт нь орсон. Манай эхнэр Ю.Адъяа гуайн хоол ундыг хийж, бариа хийж өгөх хооронд би гал тогооны өрөөнд нь байсан. Тэгтэл ширээн дээр их гарын шар халтар өнгийн манан хөөрөг дайлангүй, хүнтэй тамхилж байгаад орхисон байдалтай байхаар нь авч энгэрийн халаансандаа хийсэн. Явлаа гэж хэлээд эхнэрээс түрүүлж ирээд авдаранд байсан баадантай дээлийн завсараар хийсэн 2015 оны 01 сарын 04, 05-ны үед хотруу явахдаа аваад явсан. 2016 оны 01 сарын 10-ны өдөр зах дээр очоод хуучин цагийн хөөрөг байна сонирхох уу гээд явж байхад өөрийгөө ******* гэж байсан залуу хэдээр зарах юм гэхээр нь 10.000.000 гэхэд ярьчих гээд байхаар нь ахтайгаа сайхан наймаа хийж чадах уу ахад нь бэлэн 3.000.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн нөгөө залуу болгоё та яг хэдэд өгөх юм бэ гэхээр нь 6.000.000 төгрөгөнд ав гэсэн. Бид хоёр наймаа тохироод бэлэн 2.200.000 төгрөг авч эхнэрлүүгээ шилжүүлсэн. 3.200.000 төгрөгөнд 29 ширхэг өвлийн гутал :авсан. Маргааш нь очиж 600.000 төгрөг бэлэн авсан гэх мэдүүлэг /хх-49, 51/,

Хохирогч Ю.Адъяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...*******гоос 15.000.000 төгрөгөнд их гарын манан хөөрөг авсан. Миний хӨөрөг хуучны хятад улаан хув толгойтой, төмөр халбагатай, мөнгөн нуухтай их гарын халтар ч гэж хэлж болно, тархи ч гэж хэлж болно манан хөөрөг байгаа. Тэр хөөрөгний бөгсөн дээр нисэж байгаа онгоцны дүрс бүхий зураг байсан. Би хөөргөө гэртээ сейфэнд хадгалж хүн орж ирэхээр гаргаж тамхилдаг. Сүүлд 2016 оны 01 сарын 04-ний өдөр үзэхэд байхгүй байсан. Тэр хавиараа хайгаад олоогүй. Манай хаалга үүдний түгжээ зүгээр, сейфний түгжээ зүгээр байсан. ... цагдаад гомдол гаргасны дараа миний хөөргийг миний биед бариа эмчилгээ хийдэг ******* гээд эмэгтэйн нөхөр гэгч авсан нь тодорхой болсон. Би энэ хүнийг авчина гэж даанч бодоогүй өөр хүмүүсийг сэжиглэж хардаж байсан. Миний бодлоор би тэр хөөргөө хүнтэй тамхилж байгаад, нэг газар ил тавьсан байх гэж бодоод байна. ...Надад учирсан хохирол бүрэн барагдсан. Би хөөргөө хүлээгээд авчихсан. Харин толгой, нуух халбага нь солигдсон байна лээ. Надад одоо гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг /хх-26, 28'/,

Иргэний нэхэмжлэгч Х.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 01 сард зах дээр гутал зардаг континерийнхээ гадна зогсож байхад 35-40 насны эрэгтэй хүн ирээд хөөрөг авах уу гээд асуухаар нь үзээд Үнэ тохирч авахаар болсон. Тархи манан хөөрөг 10.000.000 төгрөгнөөс яриад өгнө гэж байсан. 11,5 см өндөр, улаан өнгийн хуван толгойтой, адууны ясан халбагатай хөөрөг байсан. ...тухайн үед 6.000.000 төгрөгөөр авна гэж яриад 2.800.000 төгрөгөн гуталнууд өгсөн, бэлнээр 600.000 төгрөг, 2.400.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2ОО.О00 төгрөг өгөөгүй байгаа. Одоо 5.800.000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг/хх-30-31/

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-6-/,

эд хөрөнгө битүүмжпэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-13-14/,

эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-16-20/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-24/

иргэний нэхэмжлэгч Х.*******ын данс болон дэвтрийн хуулбар /хх-21-23/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-

35-3/

Хөрөнгийн үнэлгээний үндэсний төв ХХК-ийн Хөөрөг үнэлсэн тухай тайлан /хх-

40-42/,

шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-52/ ; урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-59/

Баянхонгор сумын -р багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг шинжпсэн судлав.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотоос 2015 оны 12 сарын 10-ны өдөр 1:00 цагийн үед иргэн *******гийн гэрээс их гарын манан хөөрөг хулгайлж өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох барймтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Энэ хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн, эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан өгсөн, хохирогч ******* нь хэрэг бүртгэлтийн шатанд “алдагдсан хөөргөө бүрэн бүтнээр нь буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байхтул *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Х.******* нь өөрт учирсан хохиролыг дариу барагдуулж, намайг гомдолгүй болгож өгнө үү. *******аас 5.800.000 төгрөг нэхэмжлэж байна гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй гэж үзэж шүүгдэгчээс 5.800.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. ,

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх үндэслэлд тооцон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэгдэж байгаагүй нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноГгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжпэлийн шаардлагыг хангах үүднээс 2016 оны 02 сарын 14-ний өдрийн шүүгдэгч *******ын хамтын өмчлөлийн 4 тал хашаа, 5 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжпэх тогтоолыг хэвээр үлдээв.

Хохирогч нь хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 29 дугаар зүйлийн 29.1.-29.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1: дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 250 / хоёр зуун тавин / цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож сольсугай.

4. Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

5.  Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-т зааснаар шүүгдэгч *******аас 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжпэгч Х.*******т олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар 2016 оны 02 сарын 14-ний өдрийн шүүгдэгч *******ын хамтын өмчлөлийн 4 тал хашаа, 5 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэхтогтоолыгялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Н.БААСАНБАТ