Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ/057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Гангэрэл

Иргэдийн төлөөлөгч: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Эрүүгийн хэргийн дугаар *******

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******4 дүгээр зүйлийн 2*******4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 01 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн. 1972 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн. 4 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ,

Үйлдсэн гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 201******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар багийн ******* тоот хашаанд байх өөрийн гэртээ салсан нөхөр болох *******г согтуу байхад хувийн таарамжгүй харилцааны улмаас гэдсэн тус газар хөлөөрөө өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан,

Шүүгдэгч ******* нь 201******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар багийн ******* тоотод салсан эхнэр *******т зодуулан бие махбодидоо хүнд гэмтэл авч 201******* оны 0******* дугаар сарын 0-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан *******ийн дүү д зодуулж гэмтэл авсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад : Үүнд

Шүүгдэгч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг Ф Тухайн өдөр би гэртээ байж байтал хүүхэд аав согтуу ирлээ гэхээр нь би хэрүүл маргаан, зодоон цохион хийгээд яахав, дахиад л зодох байх гэж бодоод хүүхдээ аваад гэрээ түгжээд хашаанаасаа гараад зугатаасан. Миний араас ******* чулуу шиээд хөөгөөд байсан. Би нилээн хугацаа өнгөрсний дараа *******г явчихсан байх гэж бодоод гэртээ ороод иртэл орон дээр хэвтчихсэн ёолоод хэвтэж байхаар нь би юундаа ёолдог юм чи гэж хэлсэн. Тэгээд түүний 2 мөрнөөс нь татаад өшиглөсөн. Тэгээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...намайг яваад ороход ёо, ёо үхлээ ханиа гэхээр нь харсан чинь амнаас нь цус гарсан байхаар нь би гэрийн тооноор ороод уруулаа юманд цохиж гэж бодоод чи яасан гэж үхдэг юм гээд цамцны хоёр мөрнөөс нь татаж орноос буулгаад өшиглөөд чирсээр байгаад хашааны хаалгаар гаргасан. Би яг хаана нь өшиглөснөөс санахгүй байна. Ямар ч байсан нэг өшиглөөд татаж унагаад гулдарч чирээд гаргасан юм... гэрийн хойд орон дэзр •кэвтэж байхад нь хоёр мөрнөөс нь гараараа барьж байгаад гулдарч татаад орноос унагаад өшиглөсөн.. гэрийн тооноор орлоо гэж л уурлаад гэрээс хөөгөөд өшиглөсөн ... ” гэх мэдүүлэг/хх-ийн 62-6, 6*******-66, 19/

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...201******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед байх таксины жолооч гөөр *******-4-27 тоотод салсан эхнэр *******ийн гэрт хүргүүлж очсон. Гэр нь цоожгой байхаар нь тооноор ороод унтаж байтал эхнэр ******* гаднаас орж ирээд цамцнаас чирч гадаа гаргаад намайг газар унасан байхад миний хэвлий рүү өшиглөчихсөн чинь миний гэдэс дотор хачин болоод явчихсан. .. Би эхнэртэйгээ 20 гаран жил амьдарчихаад шорон оронд явуулчихтай биш гэж бодоод дүү нь зодсон гэж худал мэдүүлэгөгсөн...." гэх мэдүүлэг/хх-ийн 71, 7 /

" ...миний өмнө нь өгсөн мэдүүлгүүд худлаа. Намайг манай эхнэрийн дүү нь хамт явсан залуугийн хамт зодоогүй. Манай эхнэр ******* намайг гэрээс чирч  гаргаад газар унасан байхад миний гэдэс рүү өшиглөснөөс болж надад гэмтэл учирсан  юм... Би гэрийн тооноор орохдоо бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Гэрийн голд өндөр зуух байсан болохоор түүн дээр гишгээд буусан..." гэх мэдүүлэг /хх-ийн 2, 18/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...201******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр намайг таксинд явах гээд гарсан чинь ******* нь машинд сууж явж байгаад зах дээр буугаад үлдсэн. Тэгээд үдээс хойш аажуу байхад ******* нь ирээд аваадах хөх толгойд байна гээд согтуу ярихаар нь очиж аваад амьчуулын *******-4-27 тоот хашааны үүдэнд буулгаж өгөөд *******г хашаа руу яваад орохоор нь явсан. Биед нь харагдах шарх сорви байгаагүй зүв зүгээр байсан..." гэх мэдүүлэг, / хх-ийн 24-2******* /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... 201******* оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш нэлээд аажуу болсон байх үед иргэн гэдэг хүнээс Баянхонгор сумын *******-4-27 тоотод манай салсан нөхөр гэдэгхүн манайхыг эзэнгүй цоожтой , байхад тооноор орчихсон байна . Тэгээд танай дүү гэдэс рүү өшиглөчихсөн чинь гэдэс хагарчихлаа гээд эвхрээд оайна гэснээр дуудлагын жолооч ын хамт уг дуудлага өгсөн газарт очиход уг тоот хашааны гадаа гэгч нь ёолоод хэвтэж байсан. Хажууд нь дуулага өгсөн эмэгтэй хүн байсан. Тэгээд гэгчийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн 10 дээр өгчихөөд дараагийн дуудлагандаа явсан... " гэх мэдүүлэг. /хх-ийн 28, 17 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"... ярихдаа г гэрийн тооноор ороод гэрт унтчихсан байхаар нь босгож ирээд гар гээд хөөж байгаад өшиглөчихсөн чинь гэдэс нь хагарчихсан гээд байна гэж л ярьсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 0 /

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"... өшиглөх нь өшиглөчихсөн юм шиг байгаа юм. Надад ярихдаа гэрээс гаргах гээд татажбайгаад босохгүй байхаар нь өшиглөчихсөн чинь гэдэс хагарчихлаа гээд байсан чинь үнэн байсан байна гэж байсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 4 /

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... надад ярихдаа намайг хэлэх хэлэхгүйгээр хэлээд гэрээс хөөгөөд зодоод байхаар нь гэрээ цоожлоод холдоод явсан. Буцаад ирэхэд гэрийн тооноор орчихсон байхаар нь уурлаад өшиглөчихсөн чинь бие нь муудаад хагалгаанд орсон гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 4******* /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... 201******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр намайг гэртээ байж байхад утсаар ирээд агсам тавиад байна ирээд аваадах гэхээр нь *******-4-27 тоотод очиход хашааны үүдэнд нь ганцаараа сууж байсан. Тэгээд дагуулаад явах гэсэн чинь бие өвдөөд байна гээд тонгойгоод байхаар нь гэрээс ийг дуудаад энэ бие нь сайнгүй байх шиг байна гэхэд нь эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 46 /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"... 201******* оны 0******* дугаар сарын 19-нд нэгдсэн эмнэлэгт жижүүрээр гарч байхад 10 дээр г найз, түүний эхнэр нь гээд 2 хүн дагуулж ирж үзүүлсэн. Үзэхэд ходоод хэвлийгээр өвдөөд байна гэж байсан..." гэх мэдүүлэг. / хх-ийн 14 /

Гэрч Р.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

" ...Манайх эгч *******ийн хашаанд байдаг юм. Миний сонссоноор ахыг гэрийн тооноор орсон гэх шиг болсон. Тэр өдөр намайг гэртээ ирэхэд цагдаагийн машинтай хүмүүс ахыг аваад явж байгаа харагдсан. Би ахыг зодоогүй. ахыг цагдаа авч явж байх үед нь би ирсэн..." гэх мэдүүлэг / хх-ийн 9 /

шүүхийн шинжилгээний албаны 201******* оны 0******* дугаар сарын 22-ны өдрийн 09 тоот шинжээчийн

1. *******гийн биед нүүрний баруун хэсэг, зүүн далны орчмын зулгаралт, цус хуралт, нарийн гэдэсний 2 газрын хийрхэг язрал, цоорол гэмтлүүд үүссэн байна.

2. Дээрх нүүрний баруун хэсэг, зүүн далны орчмын зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үрэлцэх, шүргэлцэх үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Нарийн гэдэсний 2 газрын хийрхэг язрал, цоорол нь хатуу мохоо ирмэгтэй зүйлд цохигдох, нитрэгдэх үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын .1.12 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад нүүрний баруун хэсэг зүүн далны орчмын зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн *******1 /

Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би гийн өвчний түүхийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. ... Нүүрний баруун хэсгийн зулгарал, зүүн далны хэсгийн зулгарал цус хуралтууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба харин нарийн гэдэсний дээд хэсгийн хоёр газрын цоорч урагдсан шарх нь хатуу мохоо зүйлд цохигдох, цохих нитрэгдэх үйлчлэлүүдээр үүссэн байх боломжтой ба гэмтпийн зэргийн хүнд зэрэгт хамааруулсан. Дээрхи нарийн гэдэсний урагдал цоорол нь нэгээс хоёр удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тооноор орж байхад хавчигдах, шахагдах үед бол энэ гэмтэл үүсэхгүй. Энэ гэмтэл нь гадны хүчтэй цохих / тийрэх, өшиглөх/ зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.." гэх мэдүүлэг. /хх-ийн *******4-*******6 /

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1/, хураан авах тогтоол, тэмдэглэл/хх-ийн 7-8/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол/хх-ийн 9-10,12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 1-17/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74/, Баянхонгор аймгийн сумын -р багийн Засаг даргийн 201*******.06.0-ны өдрийн 106 тоот тодорхойлолт/хх-ийн 7*******/, шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 78/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, 2016.02.18-ны өдрийн №10 дугаартай шинжээчийн дүгнэлт, *******гийн нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжуүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******г хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2*******4 дүгээр зүйлийн 2*******4.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь насбарсан болох нь 2016 оны 0 дугаар сарын 14-ний өдрийн 00001708*******1-16 дугаартай нас барсны гэрчилгээ, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1., мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч Х.Бямдасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч өд холбогдох хэргийг аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж ... бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан... гэж дүгнэж шүүхэд ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтаар гэрч гийн... намайг хэлэх хэлэхгүйгээр хэлээд гэрээс хөөгөөд зодоод байхаар нь гэрээ цоожпоод холдоод явсан. Буцаад ирэхэд гэрийн тооноор орчихсон байхаар нь уурлаад өшиглөчихсөн гэж байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 4*******

шүүгдэгч ийн... намайг яваад ороход ёо, ёо үхлээ ханиа гэхээр нь харсан чинь амнаас нь цус гарсан байхаар нь би гэрийн тооноор ороод уруулаа юманд цохиж гэж бодоод чи яасан гэж үхдэг юм гээд цамцны хоёр мөрнөөс нь татаж орноос буулгаад өшиглөөд чирсээр байгаад хашааны хаалгаар гаргасан. Би яг хаана нь өшиглөснөөс санахгүй байна... /хх-ийн 62-6, 6*******-66, 19/ гэх мэдүүлгүүд зэргээр хохирогч гийн бие хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Өөрөөр хэлбэл *******ийн өшиглөлтөөс гийн биед хүнд гэмт учирсан хөтөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг болгоомжгүй байдлаар үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтэл нь ихэвчлэн хайхрамжгүйн үр дагвар байдаг. Тэрээр хохирогчийг өшиглөсний улмаас гэмтэл учрах үр дагвар бий болох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэн, хэргийн үр дагаварт хайхрамжгүй хандаж *******гийн... бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан ... нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэгт хамааралгүй бүхий л нотлох баримт шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруугтай эсэхд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийгтайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч , шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дэх хэсгийн үндэслэн ******* нь санаатайгаар *******гийн биед хүнд гэмтэл санаатай учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй нь нотлогдож байх тул түүний үйлдлийг .. бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан ... гэж дүгнээд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалын хувьд болон үйлдэгдсэн цаг хугацааны хувьд 201******* оны 08 дугаар сарын 11-н й өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2******* жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д заасныг баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80ЫҮ СЭ-ГС 700 МВ гэсэн бичигтэй СД-ийг хэрэгт хавсаргаж, зузаан ултай, цэнхэр өнгийн сандаалан хос гутал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******өд буцаан олгож шиийдвэрлэв.

Шүүгдэгч нь 201******* оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл *******0 / тавь / хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 1, 246 дугаар зүйлийн 246.2, 28, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290., 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1., мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******4 дүгээр зүйлийн 2*******4.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

. Шүүгдэгч овогт ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч *******ийг нэгжилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******2 дугаар зүйлийн *******2.*******-д зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2******* жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д заасныгбаримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ЗСМҮ СЭ-П 700 МВ гэсэн бичигтэй СЭ-ийг хэрэгт хавсаргаж, зузаан ултай, цэнхэр өнгийн сандаалан хос гутал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******өд буцаан олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.-д зааснаар шүүгдэгч ******* нь 201******* оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл *******0 / тавь / хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч *******өд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299., 0 дугаар зүйлийн 0.1,04 дүгээр зүйлийн 04.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 06 дугаар зүйлийн 06.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧИД                                                    Ч.БАЙГАЛМАА

                                                                    Н.БААСАНБАТ