| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0057/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/059 |
| Огноо | 2016-03-25 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2016/ШЦТ/059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Гангэрэл
Улсын яллагч: *******
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотоос 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө 23 цагийн үед иргэн *******ын эзэмшлийн “Бүргэд” маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжпэн судлахад : Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн. .
....Би 2015 оны 02-р сарын 05-ны өдөр ******* тоотод найз ыд даалуу тоглож, бид хоёр тал шил архи хувааж уусан, мөн 1 ширхэг хайт /Ы1е/ нэртэй 2.5 литрийн пиво уусан. Тэгээд 21 цагийн үед тэднийхээс гараад гэдэг найзынх руугаа алхаж байгаад буруу гудамжаар орчихсон, дүгээр гудамжны баруун талын үзүүрт очиход хаалга нь онгорхой хашаа байсан яваад ортол гэрийн хаяанд нь манай найз ын мотоциклтой адилхан мотоцикпьтой байж байхаар нь айлгах санаатай тэр мотоцикпийг түрээд хашаанаас гарсан....гэх мэдүүлэг /хх-ийн 27/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн.
... 2015 оны 02-р сарын 05-ны өдөр мотоциклио хашаандаа оруулаад гэрийн зүүн хаяанд данхраадаж тавьчихаад унтаж амарсан. Тэр үед хашааныхаа хаалгыг түгжээгүй хоносон. 2016 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн үед мотоцикль алга болсон байсан. Нөхөр бид хоёр хайгаад олоогүй цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд тоотод хүрээд ир гэхээр нь нөхрийн хамт уг тоотод очиход манай мотоцикпь хашаан дотор байж байсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 17/,
Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн
2016 оны 02-р сарын 05-аас 06-нд шилжих шөнө хадам аав ээжийнхээ хамт унтаж байсан чинь нэг хүн гэрт ороод ирсэн. Тэгэхэд гэрлээ асаасан чинь нэг танихгүй согтуу залуу танай хашаанд мотоцикпио тавьчихлаа маргааш өглөө ирж авна гэж хэлээд гарсан. Тэр залуу өндөр нуруутай, үсээ шараар будчихсан гэмээр шар үстэй, шар гуталтай, хар өмдтэй байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 18 /
Хөрөнгийн үнэлгээчин гийн ... 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Бүргэд маркийн мотоциклийг 300 000 төгрөгөөр үнэлэх нь үндэслэлтэй болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /хх-ийн 20-21/
Хөрөнгийн үнэлгээчин гийн ... 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 10 литр А-80 шатахуун 15.700 төгрөгөөр үнэлэх нь үндэслэлтэй болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /хх-ийн 55-56/
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-10/, эд хөрөнгө битүүмжпэх тогтоол, тэмдэглэл/хх-ийн 14-15/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 31/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн засаг даргын 2016.01.17-ны өдрийн 09/291 тоот тодорхойлолт/хх-ийн 30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 37/, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014.08.16-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 40-42/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 43-45/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 46-49/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 62/а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтуудын шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотоос 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө 23 цагийн үед иргэн *******ын эзэмшлийн “Бүргэд” маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдэж бусдад 300 000 төгрөгний хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч *******ын ... хаалга нь онгорхой хашаа байсан яваад ортол гэрийн хаяанд нь манай найз ын мотоцикльтой адилхан мотоцикль байж байхаар нь айлгах санаатай хашаанаас гарсан....гэх мэдүүлэг /хх-ийн 27/
Хохирогч *******ын ... 2016 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн үед мотоцикль алга болсон байсан.... гэх мэдүүлэг/хх-ийн 17/,
Гэрч гийн ... нэг танихгүй согтуу залуу танай хашаанд мотоциклио тавьчихлаа маргааш өглөө ирж авна гэж хэлээд гарсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 18 /, хөрөнгийн үнэлгээчний дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжпэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүулгийг авсан, хөрөнгийн үнэлгээчний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр ,хүч хэрэглэхгүйгээр , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч *******ад холбогдох Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ириүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* “...300000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг буцаан авсан, мөн 10 литр А-80 бензины үнэ 15700 төгрөгийг барагдуулсан, хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ..” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө хүлээн мэдүүлсэн, шүүгдэгч энэ талаар маргаангүй бөгөөд гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,10-д зааснаар ...согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг... хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******тай сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон боловч согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч *******ыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинжчанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 сарын 26-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гурван сар арав хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж уг ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа *өршөөлд хамааруулна гэж заасны дагуу шүүгдэгч *******ын дээр дурдсан ялгүй болох хугацааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн ******* тоот хэргийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч яллагдагч *******ад батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан боловч 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 03-ныг өдрийг хүртэл, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг дуустал урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, шүүхэд бүртгүүлэх цаг баримтлаагүй /шүүхэд биечлэн цаг бүртгүүлээгүй/, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.2-д зааснаар шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын өмчлөлийн “ 5 ханатай бүрэн тавилгатай гэр”-ийг битүүмжилсэн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *******ыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 15/арван тав/ хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсэн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1- 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч овогт ийн ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ын гурван сар арав хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн ба уг ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
З.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч *******ыг хоёр зуун тавин цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйл 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр зуун тавин цагийн албадан ажил хийлгэх ялыг эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож сольж болохыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 15/ арван тав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлитйн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн “5 ханатай бүрэн тавилгатай гэр”-ийг битүүмжилсэн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА