| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2018/00694 |
| Дугаар | 135/ШШ2018/01123 |
| Огноо | 2018-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2018/01123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2018/00694/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ,,,,,,тоотод оршин суух Ш овогт Б-ын М /РД:,,,,,,,,,,,,,,/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумд оршин байрлах *******-д холбогдох,
31.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Я нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Дархан сумын ,,,,,,,,үйлчилгээний зориулалттай нийт 838,87 метр квадрат талбай бүхий подвольтой нэг давхар барилга барьсан юм. ******* нь тус барилгын подволь болон 1 давхарын 419,435 м.кв талбай бүхий тал хэсгийг 240.000.000 төгрөгөөр худалдахаар ,,,, оны ,,, дүгээр сарын ,,,-ны өдөр ,,, тоот худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ******* нь 32.262.200 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч ,,,, оны ,,дүгээр сарын ,,,,-ны дотор төлөх ёстой байсан боловч банкнаас нэмэлт барьцаа хөрөнгө шаардаж, зээл нь бүтэхгүй болсон. Ингээд үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй тул обьектыг чөлөөлж өгөхийг шаардахад Сонгууль болж байна. Манай компани ип ашиг олдог үе учраас түрээслэе гэж хэлээд 1 сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон манай байранд үйл ажиллагаа явуулж байгаад ,,, оны ,,, дугаар сарын ,,-ны өдөр барилгыг суллаж өгсөн. Иймд *******-ийн Дархан сумын ,,,,багт байрлах үйлчилгээний зориулалттай обьектод ,,,,оны ,, дүгээр сарын ,,,-ны өдрөөс ,,, оны ,,, дугаар сарын ,,,-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж, ашиг олсон байдаг тул 1 сарын түрээсийн төлбөрийг 3.500.000 төгрөгөөр тооцож, нийт 31.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Дархан сумын ,,,,орших подвольтой 1 давхар ногоон барилгын тал хэсгийг буюу 209.7 мкв талбай бүхийг байрыг авахаар болж иргэн ******* тэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан цагаасаа гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог хийж урьдчилгаа төлбөрт 32.262.200 төгрөг төлсөн бөгөөд банкнаас зээл авч үлдэгдэл төлбөрийг хийх талаар тохиролцсон байсан. Үлдэгдэл төлбөр хийх хугацаа оны дүгээр сарын -ны өдөр дуусах байсан. Манай компани хугацаа дуусахаас өмнө оны дүгээр сарын -ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд хандаж зээл хүссэн өргөдөл гаргасан ба банкнаас зээлийн судалгаа хийх үед хариуцагч М ярьж тохирсоноосоо буцаж уг барилгын доорхи газраа зарахгүй, барьцаанд тавихгүй гэснээс болж гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон. Барилга газартайгаа хамт байж үл хөдлөх хөрөнгө болох бөгөөд газраас салмагц мөн чанараа алдах тул бид худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан болно. Гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 32.262.200 төгрөгийг М буцаан өгсөн бол тэр өдөр нь байрнаас гарах боломжтой байсан. Гэтэл энэ мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Бид байрыг 2017 оны 10 сард буцааж өгсөн. Энэ байранд үйл ажиллагаа явуулж ашиг олсон зүйл байхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийх үед тухайн байр ашиглалтад бүрэн ороогүй улсын комисс хүлээж аваагүй барилга байсан. Бид худалдах худалдан авах гэрээ хийсний дараа хонгилын шат, подвалийн засвар зэргийг хийж байж 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нүүж орсон. Нүүж орсоны дараа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас бүрэн ашиглалтад ороогүй байранд ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлж болохгүйг анхааруулж байсан. Манай компани уг байрнаас гарах үед улсын комисс хүлээж аваагүй л байсан.
М болон бидний хооронд уг барилгыг түрээслэх эсэх талаар ямар нэгэн яриа хөөрөө хийж, гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэлд бичсэн шиг бидний зүгээс Сонгууль болж байна, манай компаний эд ашиг олдог үе учраас нэг сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэе гэж хэлсэн удаа байхгүй. Хэрвээ үнэхээр тийм яриа хөөрөө болсон бол түрээсийн гэрээ байгуулах байсан. М барилгаа аль дээр буцаан авсан мөртлөө, уг барилгын урьдчилгаа төлбөрт өгсөн 32.262.200 төгрөгийг буцаан өгөхгүй элдэв арга саам хэрэглэж, *******-ийг уг байранд үйл ажиллагаа явуулж ашиг олсон гэж 31.500.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 31.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,байрлах барилгын хэсгийг *******-нд 300.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулжээ
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Дээрх гэрээний дагуу худалдагч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний зүйлийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн, худалдан авагч 32,262,200 төгрөгийг урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр харилцан тохиролцсон боловч худалдан авагч гэрээнээс татгалзсанаар 2016 оны 10 дугаар сарын 15-ны гэрээний зүйлийг буцаан өгсөн. Улмаар худалдан авагч ******* нь худалдагч *******-с 32,262,200 төгрөгийн буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 641 дугаар шийдвэрээр *******-с 32.262.200 төгрөгийг гаргуулан *******-нд олгож, *******-ийн гаргасан *******-аас 57,237,895 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч *******-ийг маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үндэслэлгүй эзэмшсэн тул энэ хугацаанд уг хөрөнгөөс зайлшгүй олох ёстой байсан орлогыг түрээсийн төлбөрийн хэмжээгээр тооцож, 31.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан гэж тайлбарлаж байна
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч ******* нь *******-тай байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байх ба худалдан авагч ******* үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд банкнаас зээл авахад *******өнхтөр нь холбогдох баримтыг шилжүүлээгүйгээс гадна уг барилга нь зээлийн барьцааны хэмжээнд хүрээгүйгээс ******* зээл авах боломжгүй болж, төлбөрийг төлж чадахгүй болсон тул гэрээнээс татгалзсан, энэ байдлыг Б. мэдсэн боловч гэрээгээр шилжүүлсэн мөнгийг буцаан олгоогүй тул ******* нь байрыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эзэмшсэн үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.
Хэдийгээр худалдан авагч гэрээнээс татгалзан, өгсөн зүйлээ буцаан шаардсанаар тухайн гэрээнээс үүдэлтэй үүргийн харилцаа дуусгавар болох боловч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д зааснаар өгсөн авсанаа буцаах үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч ******* гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хариуцагчид буцаан өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү ******* нь байрыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эзэмшсэн явдал нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй байна.
Мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцох нөхцөл нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсвэл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бий болдог.
Тодруулбал, энэхүү шаардах эрх нь нэхэмжлэгч хариуцагчид эд хөрөнгөө шилжүүлсэн ба энэ шилжүүлэг нь ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй байх тохиолдолд үүснэ. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчид байрыг худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд дээр дүгнэснээр нэхэмжлэгч урьдчилгаа мөнгийг нь буцаан өгөөгүйгээс байрыг эзэмшсэн хариуцагчийг тухайн хугацаанд ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр байрыг эзэмшсэн буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, худалдан авагч гэрээнээс татгалзан, өгсөн зүйлээ буцаан шаардсанаар тухайн гэрээнээс үүдэлтэй үүргийн харилцаа дуусгавар болох боловч өргөн утгаараа үүргийн харилцаа нь өгсөн авсанаа буцаан өгсөнөөр бүрмөсөн дуусгавар болох ба энэ шатанд шилжсэн тохиолдолд дээр дурдсанаар иргэний эрх зүйн хэлцэлтэй холбоотой ерөнхий зохицуулалт үйлчлэх тул хуулиас үүдэх үүргийн харилцааны зохицуулалт хамаарахгүй.
Иймд нэхэмжлэгч *******-ийн гаргасан олох ёстой байсан орлогод 31,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар *******-аас 31.500.000 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.