Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Э.У*******баяр,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,

Хохирогч: ******* /онлайн/,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414004360264 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******гийн *******, /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн нутаг үйл ажиллагаа “Нутгийн буян” хүнсний дэлгүүрийн гадна биллиард тоглож байхад нь *******ийг хэрхэн цохихыг хэлсэн шалтгаанаар түүний араас уг дэлгүүрт орж, түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохиж, үүний дараа дэлгүүрээс гаргаж, маргалдан нүүр хэсэгт 1 удаа мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн асуудал нь маань тэр залуугийн өөрийн буруугаас болсон. Би мөн бие барь чадаагүй. Би хохирлыг барагдуулна....гэх мэдүүлэг /хх-ийн 62/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Хамар руу нь цохисон нь миний буруу. Хохиролтой холбоотой төлбөрийг баримтын хүрээнд шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөхөд бэлэн байна гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 07 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед гэрээс гараад дэлгүүр дээрээ очсон чинь дэлгүүрийн гадна талын биллиардын ширээн дээр зүс таних *******, гэх хоёр залуу тоглоод зогсож байхаар нь би очоод д хандаж “наадахаа ингээд цохичихооч” гэж хэлсэн. ******* гэх залуу нь “чи дуугүй бай даа пизда минь, би өөрөө мэдээд тоглочихно” гэхээр нь би дэлгүүр орохдоо “ямар аймар атаман юм бэ” гэж хэлчхээд орсон юм. Тэгээд удалгүй ******* гэх залуу тоглож дуусаад палк шаарик хоёроо бариад дэлгүүрт оруулж, ирж тавьчхаад над руу хүрч ирээд учир зүггүй миний нүүр рүү 2-3 удаа цохихоор нь би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь намайг “гараад ир” гэхээр нь би араас нь дагаад алхаад дэлгүүрээс гарч явах үед шууд эргэж хараад миний хамар руу 1 удаа мөргөөд миний хамраас цус гараад доошоо тонгойгоод сууж байсан чинь миний нүүр хэсэгт дахиж өшиглөөд миний дагз руу нэлээн хэдэн удаа цохичхоод яваад өгсөн. Тухайн ******* гэх залуу дэлгүүр дотор орж ирж цохиод дагуулж гараад хамар руу мөргөөд дахиад зодоод эхэлсэн. Миний хамар цөмөрч Улаанбаатар хотод хагалгаанд орсон. Мөн миний дагз руу олон удаа цохисноос болж миний тархи толгой хөдөлсөн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2024 оны 06 сард дэлгүүрийн гадна нээх маргаагүй юм. Биллиардаа ингээд тоглочихгүй юу гэсэн чинь уурлаад гараад ир гэхээр нь гарсан чинь мөргөөд, хэд цохичхоод яваад өгсөн. Миний хамрын яс хугараад цаашаа чихэгдээд орсон байсан. Тэгээд *******галжуутын эмнэлэг дээр очоод савхаар гаргаад, цус нь тогтохгүй байсан. Улаанбаатар хотод очиж хамрын гадна талыг тэгшлэх хагалгаанд орсон. Дараа жил хагалгаанд орохоор болсон. Хагалгааны зардал, замын зардал, эм тарианы мөнгө нийлээд 1,000,000 төгрөг болж байгаа гэв.

5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 483.402 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

6. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* гэх залуу эхнэртэйгээ, эхнэрийнхээ дүүтэй хамт манай дэлгүүрийн гадна талд биллиард тоглож байсан. Тэгээд манай дүү нь мотоциклтой дэлгүүрийн үүдэн дээр ирээд тоглож байсан хүмүүс дээр очиж юм ярьж зогсож байгаад дэлгүүрт орж ирсэн юм. Араас нь ******* гэх залуу биллиардын шаарик оруулж ирэхдээ шууд ийг 2-3 удаа нүүр рүү нь цохисон чинь *******д хандаж чи надад гай болно, яв гэсэн чинь араас гараад ир гээд тэр хоёр гараад явсан. Би хүнд юм авч өгчхөөд араас нь гарсан чинь ийн хамраас цус гарчихсан доошоо хараад сууж байхаар нь би *******д хандаж чи яаж байгаа юм бэ наад хүн чинь хамрын хагалгаанд ороод ирсэн гэсэн чинь ******* цаашаа яваад айлд орчихсон.. Дэлгүүр дотор зогсож байхад 2-3 удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд гадаа дагуулж гараад хамар руу нь мөргөсөн гэсэн. Тэрийг нь би хараагүй ээ....гэх мэдүүлэг / хх-ийн 11-12 /,

7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... “...2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хамаатны залуу болох ******* бид хоёр багийн төвийн “Нутгийн буян” дэлгүүрийн гадна талд биллиард тоглоод зогсож байсан чинь зүс таних ******* гэх залуу машинаас бууж бид хоёр дээр ирээд мэнд мэдээд юм ярьж байгаад бид хоёроос “та хоёр хаанахынх юм, энд тоглох ёстой юм уу” гэх мэтээр хэрүүл өдөөд байсан, тэр үед бид хоёр тэр залууд хандаж “битгий хэрүүл өдөөд бай, чи зүгээр явчих” гэсэн чинь намайг “миний нутгаас хөөлөө” гээд дахиж хэрүүл өдөж байгаад дэлгүүрт орсон юм. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* бид хоёр тоглож дуусчхаад биллиардын шарик оруулж өгөх гээд дэлгүүрт орсон чинь ******* "хаанахын атамаанууд юм бэ, та хоёр эндээс зайл” гээд байсан. Тэгээд би худалдагчид шарик болон цохиурыг хүлээлгэж өгөөд зогсож байсан, ******* ******* нар муудалцаад ******* түрүүлж гараад би араас нь гараад тамхи асаагаад зогссон чинь ******* “та нар ямар атамаанууд юм бэ” гээд орилоод гараад ирэхээр нь би эргээд харсан чинь *******ийн хамраас цус гарчихсан газарт сууж байсан, тэгээд эгч нь бололтой нэг хүн гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед дэлгүүр дотор юу болсныг би мэдэхгүй байна яагаад гэвэл би худалдагчид нь шарик болон цохиур өгөөд зогсож байсан юм. Харин гадаа гарч ирээд намайг тамхи асаагаад эргээд харсан чинь хамраас нь цус гарчихсан сууж байсан. Тэр үед хамар хэсэгт мөргөсөн гэж ярьж байсан би бол хараагүй. Бид хоёр тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Харин ******* гэх залуу хэрэглэсэн байх шиг байсан нүүр нь улайгаад хүнээс хэрүүл өдөөд байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 39-40 /,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 414 дугаартай шинжээчийн:....1. *******ийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 45-46 /  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ийн “...2024 оны 07 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед гэрээс гараад дэлгүүр дээрээ очсон чинь дэлгүүрийн гадна талын биллиардын ширээн дээр зүс таних *******, гэх хоёр залуу тоглоод зогсож байхаар нь би очоод д хандаж “наадахаа ингээд цохичихооч” гэж хэлсэн. ******* гэх залуу нь “чи дуугүй бай даа пизда минь, би өөрөө мэдээд тоглочихно” гэхээр нь би дэлгүүр орохдоо “ямар аймар атаман юм бэ” гэж хэлчхээд орсон юм. Тэгээд удалгүй ******* гэх залуу тоглож дуусаад палк шаарик хоёроо бариад дэлгүүрт оруулж, ирж тавьчхаад над руу хүрч ирээд учир зүггүй миний нүүр рүү 2-3 удаа цохихоор нь би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь намайг “гараад ир” гэхээр нь би араас нь дагаад алхаад дэлгүүрээс гарч явах үед шууд эргэж хараад миний хамар руу 1 удаа мөргөөд миний хамраас цус гараад доошоо тонгойгоод сууж байсан чинь миний нүүр хэсэгт дахиж өшиглөөд миний дагз руу нэлээн хэдэн удаа цохичхоод яваад өгсөн. Тухайн ******* гэх залуу дэлгүүр дотор орж ирж цохиод дагуулж гараад хамар руу мөргөөд дахиад зодоод эхэлсэн. Миний хамар цөмөрч Улаанбаатар хотод хагалгаанд орсон. Мөн миний дагз руу олон удаа цохисноос болж миний тархи толгой хөдөлсөн байсан.....” гэх мэдүүлэг,

Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* гэх залуу эхнэртэйгээ, эхнэрийнхээ дүүтэй хамт манай дэлгүүрийн гадна талд биллиард тоглож байсан. Тэгээд манай дүү нь мотоциклтой дэлгүүрийн үүдэн дээр ирээд тоглож байсан хүмүүс дээр очиж юм ярьж зогсож байгаад дэлгүүрт орж ирсэн юм. Араас нь ******* гэх залуу биллиардын шаарик оруулж ирэхдээ шууд ийг 2-3 удаа нүүр рүү нь цохисон чинь *******д хандаж чи надад гай болно, яв гэсэн чинь араас гараад ир гээд тэр хоёр гараад явсан. Би хүнд юм авч өгчхөөд араас нь гарсан чинь ийн хамраас цус гарчихсан доошоо хараад сууж байхаар нь би *******д хандаж чи яаж байгаа юм бэ наад хүн чинь хамрын хагалгаанд ороод ирсэн гэсэн чинь ******* цаашаа яваад айлд орчихсон.. Дэлгүүр дотор зогсож байхад 2-3 удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд гадаа дагуулж гараад хамар руу нь мөргөсөн гэсэн. Тэрийг нь би хараагүй ээ....гэх мэдүүлэг,

 Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... “...2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хамаатны залуу болох ******* бид хоёр багийн төвийн “Нутгийн буян” дэлгүүрийн гадна талд биллиард тоглоод зогсож байсан чинь зүс таних ******* гэх залуу машинаас бууж бид хоёр дээр ирээд мэнд мэдээд юм ярьж байгаад бид хоёроос “та хоёр хаанахынх юм, энд тоглох ёстой юм уу” гэх мэтээр хэрүүл өдөөд байсан, тэр үед бид хоёр тэр залууд хандаж “битгий хэрүүл өдөөд бай, чи зүгээр явчих” гэсэн чинь намайг “миний нутгаас хөөлөө” гээд дахиж хэрүүл өдөж байгаад дэлгүүрт орсон юм. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* бид хоёр тоглож дуусчхаад биллиардын шарик оруулж өгөх гээд дэлгүүрт орсон чинь ******* "хаанахын атамаанууд юм бэ, та хоёр эндээс зайл” гээд байсан. Тэгээд би худалдагчид шарик болон цохиурыг хүлээлгэж өгөөд зогсож байсан, ******* ******* нар муудалцаад ******* түрүүлж гараад би араас нь гараад тамхи асаагаад зогссон чинь ******* “та нар ямар атамаанууд юм бэ” гээд орилоод гараад ирэхээр нь би эргээд харсан чинь *******ийн хамраас цус гарчихсан газарт сууж байсан, тэгээд эгч нь бололтой нэг хүн гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед дэлгүүр дотор юу болсныг би мэдэхгүй байна яагаад гэвэл би худалдагчид нь шарик болон цохиур өгөөд зогсож байсан юм. Харин гадаа гарч ирээд намайг тамхи асаагаад эргээд харсан чинь хамраас нь цус гарчихсан сууж байсан.” гэх мэдүүлэг,

Шүүх Шинжилгээний хэлтсийн  414 дугаартай шинжээчийн “.....*******ийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн нутаг үйл ажиллагаа “Нутгийн буян” хүнсний дэлгүүрийн гадна биллиард тоглож байхад нь *******ийг хэрхэн цохихыг хэлсэн шалтгаанаар түүний араас уг дэлгүүрт орж, түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохиж, үүний дараа дэлгүүрээс гаргаж, маргалдан нүүр хэсэгт 1 удаа мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд  хохирогч ******* нь шүүгдэгч *******г шалтгаангүйгээр хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг цохиж улмаар шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохиж, үүний дараа дэлгүүрээс гаргаж, маргалдан нүүр хэсэгт 1 удаа мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай байна  гэж  дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэж түүний зардлын Эрүүл мэндийн даатгалын сангаас 483,402 төгрөг гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон боловч шүүгдэгч ******* нь 483,402 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  ******* нь эмчилгээний төлбөр   1 сая    төгрөг нэхэмжилж байгаа илэрхийлсэн боловч хэрэгт эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримт нь 455.900 төгрөгийн нотлох баримт бүрдүүлсэн байх тул шүүгдэгч *******гаас 455.900 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Харин хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                   

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г долоон зуун  / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 455.900 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ээс   цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ