Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг,улсын яллагч ******* аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр /томилолтоор/,шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч *******ын *******т холбогдох эрүүгийн 2436000000020 дугаартай, 178/2024/0037/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* баг Эко 1 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух,урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн *******ант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны гадна 2023 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Т.*******тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнтэй цуг явсан Э.Т, Ц. нарын толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                      Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн *******ант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны гадна 2023 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Т.*******тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнтэй цуг явсан Э.Т, Ц. нарын толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл,  (хавтаст хэргийн 9-р хуудас), гэрч Г.ийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15-р хуудас),гэрч Э.ийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-р хуудас), гэрч Т.*******гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22-р хуудас), хохирогч Э.Тын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28-р хуудас), хохирогч Ц.Бямбабаярын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33-р хуудас),******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43-р хуудас), ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48-р хуудас),согтолт тодорхойлсон тэмдэглэл(хавтаст хэргийн 55-р хуудас)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Э.Т,Ц.Бямбабаяр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь“ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”  гэх мэдүүлэг өгсөн, хохирогч нарт 1,500,000 төгрөгний хохирол төлсөн (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас) байх тул шүүгдэгч Ж.*******ийг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгохыг ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгохыг ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцохыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй   гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн 2436000000020 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь  зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 (нэг сая)төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.*******т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгохыг ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцохыг шүүгдэгч Ж.*******т тайлбарласугай.

 

5. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.*******т  оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

 6.Эрүүгийн 2436000000020 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдусгай.

 

 7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС