| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/01544/и |
| Дугаар | 183/2018/1383 |
| Огноо | 2018-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 183/2018/1383
| 2018 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2018/01383 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух Б..овогт Б.. Б../РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух Б.. овогт Б.. Б.. /РД:.../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 30 өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бд 2017 оны 12 сарын 08-ны өдөр зээлийн гэрээний дагуу 1 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй 3 000 000 төгрөг зээлүүлсэн. 2018 оны 01 сарын 01-ний өдөр гэрээг нэг сарын хугацаагаар сунгасан. 2018 оны 02 сарын 01-ний өдөр үндсэн зээл, хүүгийн хамт надад өгөх ёстой байсан боловч өнөөг хүртэл төлөөгүй тул Баас гэрээний нөхцлийн дагуу үндсэн зээлийг алдангийн хамт 4 350 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Б нь гэрээг 1 сарын хугацаагаар сунгахдаа хүүнд 300 000 төгрөг төлсөн. Түүнээс хойш утсаа авахгүй таг алга болоод чимээгүй болсон тул шүүхэд өгсөн. Харин надад 2 сарын хүүнд 600 000 төгрөг өгсөн гэж худлаа яриад байна. Миний танил Нармандахад 600 000 төгрөгийг өгснийг надад дамжуулж өгсөн. иймд зээлийн 3 000 000 төгрөг, алдангийн 1 350 000 төгрөг, нийт 4 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 12 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.Баас 1 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй 3 000 000 төгрөгийг авсан нь үнэн. 2018 оны 01 сарын 01-ний өдөр гэрээг нэг сарын хугацаагаар сунгаж, хүүнд 300 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш бидний бизнесийн ажил жаахан саатсан тул бидний танил Б.Бын найз болох Нармандахаар дамжуулж 600 000 төгрөгийг Б.Бт өгсөн. Гэтэл энэ мөнгийг тооцохгүй аваагүй гэж байгааг гайхаж байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 350 000 төгрөг гаргуулахаар шаардсныг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Талуудын хооронд 2017 оны 12 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр Б.Б нь 3 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр, зээлийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож Б.Бд зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Дээрх гэрээний дагуу хариуцагч Б.Б нь 1 сарын хүүг төлж, 2018 оны 1 сарын 8-ны өдрөөс гэрээг дахин 1 сараар сунгасан асуудлаар талууд маргаагүй байна.
Хариуцагч Б.Б нь үндсэн зээлийн 3 000 000 төгрөг, хүүгийн 600 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2018 оны 2 сарын 08-ны өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байна./хх-ийн 3/
Харин хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний хүүнд дахин 600 000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч Б.Б нь уг мөнгийг надад өгөөгүй гэж маргасан хэдий зохигчдын тайлбараар хариуцагч Б.Б нь 600 000 төгрөгийг н.Нармандахад өгснийг нэхэмжлэгч Б.Б нь хүлээн авсан нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэжээ.
Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлөгдсөн 900 000 төгрөгийг, нийт үүргийн 3 600 000 хасаж тооцон, хариуцагч Б.Б нь 2 700 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Түүнчлэн талуудын байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн дүнг 1 215 000 төгрөгөөр /90х13 500/ тооцох үндэслэлтэй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлагаас 3 915 000 төгрөгийг /2 700 000+ 1 215 000/ хангаж, үлдсэн 435 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 282.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас 3 915 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 435 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 77 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ