Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2018/0143/З |
Дугаар | 128/ШШ2019/0902 |
Огноо | 2019-12-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2019/0902
***19 оны 12 сарын 17 өдөр Дугаар 128/ШШ***19/0902 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаарДТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч:ДТӨХК
Хариуцагч: Н
Нэхэмжлэлийн шаардлага: ***11 оны 08 сарын 02-ны өдрийн Нийслэлийн засаг даргын ****дугаар захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Ө.О, гуравдагч этгээдийн итгэмжилсэн төлөөлөгч Э.Н, нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ДТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ТӨХК нь МУ-ын цахилгааны 70%, Улаанбаатар хотын 65%-ийг дангаараа хангадаг, улсын онц чухал объект юм. Бидний ажил үйлчилгээ нь улс орныг эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангаж байдаг. Тиймээс манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, төлөвлөгөөт ажил нь улсын эрх ашиг.нийтийн эрх ашиг, улсын үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай байдаг. Манай байгууллагын үндсэн хөрөнгө бөгөөд эрчим хүчний аюулгүйн бүсэд хамаарах Баянгол дүүргийн ***-р хороонд орших Д ТӨХК-ийн эзэмшлийн газраас **** мкв газар болон **** мкв байгууламжийг К ХХК-д ***11 оны 08 сарын 02-ны өдрийн Нийслэлийн засаг даргын ****дугаар захирамжаар олгосон байна. Нийслэлийн засаг дарга уг захирамжийг гаргахдаа тухайн үед Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан бичгийг үндэслэж олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй тул уг захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна Д ТӨХК-ийн дүрмийн 8.11.10-д зааснаар компанийн акталж устгах, худалдах, шилжүүлэх, үндсэн хөрөнгийн асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдэрлүүлсний үндсэнд захиран зарцуулах эрхтэй байдаг бөгөөд гүйцэтгэх захирал үл хөдлөх хөрөнгийг шууд шилжүүлэх, захиран зарцуулах тодорхойлолт гаргах эрх, үүрэггүй юм. Мөн ***11 онд Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 3.5.3-д зааснаар Компанийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөрөнгийг данснаас хасах, хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ заавал ТУЗ-ын зөвшөөрлийг авах ёстой боловч тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан захирал Б.Ц нь ТУЗ-аас зөвшөөрөл аваагүй, тогтоол гараагүй байхад К ХХК-д газар олгохыг зөвшөөрсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Д ТӨХК-ийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байна. Мөн ***08 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын засгийн газрын 50-р тогтоолын 8-р зүйлд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшил газар болон баталгаажуулсан хэмжээг тогтоосон шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бур Төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Гэвч нийслэлийн засаг дарга ***11 оны 08 сарын 02-ны өдрийн ****дугаар захирамжаар Д ТӨХК-ийн эзэмшлээс К ХХК-д **** мкв газар болон **** мкв байгууламжийг олгохдоо зөвхөн Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан бичгийг үндэслэн олгосон нь ямар ч хамааралгүй, эрх бүхий бус субъектын хүсэлтээр компанийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн нь манай байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан гэж үзэж байна. Иймд ***11 оны 08 сарын 02- ны өдрийн Нийслэлийн засаг даргын ****дугаар захирамжыг илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бичгийн тодруулгадаа: Д ТӨХК нь КХХК-д газар шилжүүлэн шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын ***11 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ****дугаар захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг ***18 оны 01 дүгээр сарын 15-нд гаргаснаар захиргааны хэрэг үүсч анхан шатны шүүхэд хянагдаж байгаа.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ***19 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******** тоот тогтоолд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай дурдсаны дагуу нэхэмжлэгчийн зүгээс доорх тодруулга хийж байна.
Д ТӨХК-ийн буюу төрийн өмчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, хяналгүйгээр шилжүүлэн шийдвэрлэсэн нь манай үйлдвэрийн газар эзэмших, өмчлөх зэрэг хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан байх тул Нийслэлийн Засаг даргын ***11 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ****дугаар захирамжийн КХХК-д газар олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Д ТӨХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын ***11 оны ****дугаар захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай шаардлагад дараах хариуг хүргүүлж байна.
Нийслэлийн Засаг даргын ***08 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 46... дугаар захирамжаарДХК-д Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт дулааны үйлдвэрлэлийн зориулалтаар 7419...5 м.кв газар эзэмших эрх олгосон байна.Дболон К ХХК нарын гаргасан газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтүүд, ***11 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын ***11 оны 1/1725 тоот албан бичгийг үндэслэн нийслэлийн Засаг даргын ***11 оны 293 дугаар захирамжаар К ХХК-д **** м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг дарга ' нь газар эзэмших эрх шилжүүлж гэрээнд гарын үсэг зурж байгаа этгээд нь шилжүүлэх эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулах үүрэг хүлээгээгүй, мөн талуудын байгуулсан нотариатчаар гэрчлүүлсэн гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль ***16 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба тус хуулийг буцаан хэрэглэх талаар зохицуулалтгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбогдуулж шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: Д ТӨХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын ***11 оны ****дугаар захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай шаардлагад дараах хариуг хүргүүлж байна. Нийслэлийн Засаг даргын ***02 оны 180 дугаар захирамж, ***08 оны 462 дугаар захирамжаар дулаан үйлдвэрлэлийн зориулалтаар 741985 м.кв газрыг Д ХК нь эзэмшүүлсэн байдаг.
К ХХК-ийн түр барилга байрлаж байсан газрыг шилжүүлэн авах тухай тус компанийн хүсэлт, тус газрыг шилжүүлэх тухай Д ХК-ийн хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2 талын хооронд байгуулсан гэрээ, Дулаан 4 дүгээр цахилгаан станц болон Эрчим хүчний газрын тус газрыг шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг зэргийг үндэслэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн засаг даргын ***11 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ****дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар **** м.кв газрыг "К ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн Улмаар нийслэлийн Засаг даргын ***17 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/153 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж шийдвэрлэсэн байна. К ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар О ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ***15 оны 767 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ***16 оны 0142 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн ***16 оны 168 дугаар тогтоолоор тус тус хянасан бөгөөд К ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, тус газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдэлд нийслэлийн Засаг даргыг буруутгах боломжгүй талаар дүгнэлт хийсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бус болох тохиолдлуудыг хуульчилж өгсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын ***11 оны ****дугаар захирамжаар К ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон нь тус хуулийн захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй байна. ймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ
Гуравдагч этгээд К ХХК-ийн шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: Д ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Квадтрат берг ХХК-ийн зүгээс доорх хариу тайлбарыг гаргаж байна. ДТөхк-ийн зүгээс шүүхэд гаргаж буй нэхэмжлэлд дурдсан захирамжийн талаар О ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ***13 онд Нийслэлийн Засаг даргын ***11 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ****дугаар захирамжийн КХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба дээрх захиргааны хэрэгт КХХК нь гуравдагч этгээдээр оролцсон. Захиргааны хэрэг ***16 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн Улсын дээд шүүхийн 168 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Захиргааны хэрэг маргаан дуусмагц манай компанийн зүгээс зөвшөөрөлгүй бусдын эзэмшил газарт объект барьсан О ХХК-ийн барилгыг нураалгахаар Нийслэлийн Засаг дарга болон иргэний шүүхэд хандсан ба ***17 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Улсын дээд шүүхийн 001/ХТ***17/01108 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллаж байгаа болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэсний дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, илт хууль бус болохыг тогтоолгоно гэсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлийг дурддаг боловч нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөн талаар тодорхой дурдаагүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 52.5-д заасныг зөрчиж гаргасан нэхэмжлэл гэж үзэж байна ДТӨХК-ий зүгээс КХХК-ийг удаа дараа Авилгатай тэмцэх газар болон бусад газруудад хандан гомдол гаргаж байсан ба өнөөдрийн байдлаар эрх нь хөндөгдсөн тухай мэдсэн гэх үйл баримт байхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэл байна.
КХХК нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг Д ТӨХК-тай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр шилжүүлж авсан ба газар шилжүүлэн авах гэрээ хүчин төгөлдөр байгаа тул дээрх үндэслэлүүдийг судлан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд КХХК-ийн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбогдуулж шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: ДТӨХК-ий нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбогдуулан гуравдагч этгээд КХХК-ий зүгээс доорх хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын ***11 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 282 дугаар захирамжийн КХХК-д олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгоно гэж шаардсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлийг нэхэмжлэлдээ тодорхой тусгаж нэхэмжлэгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдсөн талаар нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад тусгаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 52.5-д заасныг зөрчиж гаргасан нэхэмжлэл гэж үзэж байна.
Монгол улсад газартай холбоотой хууль тогтоомжид хуулийн этгээд нь газрыг өмчлөх эрх зүйн боломж байхгүй бөгөөд нэхэмжлэгчээс...........ны өдөр хүсэл зоригоо илэрхийлж, нотариатаар батлуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр.......м2 газрын газар эзэмших эрхийг КХХК-д шилжүүлсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан байх боломжтой эсэх, зөрчигдсөн эрхийг ямар байдлаар сэргээх нь тодорхойгүй учир өмнө гаргасан ***18 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хариу тайлбараа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ
Гуравдагч этгээд О ХХК-ийн шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: Д ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Гуравдагч этгээд О ХХК нь дараах тайлбарыг гаргаж байна. Д ТӨХК-ийн ЗХАШШ-д гаргаж байгаа нэхэмжлэлд хөндөгдөж буй НЗД-ын ***11 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ****дугаар захирамжийн КХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар О ХХК нь ***13 онд НЗХАШШ-д нэхэмжпэл гаргасан.
***16 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн УДШ-ийн 168 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэхүү тогтоолыг гаргахад нөлөөлсөн гол ноглох баримт болох Кадастрын зургийг хуурамчаар үйлдсэн, мөн Д ТӨХК-ийн захирал Б.Ц нь дээрээ **** м.кв Үл хөдлөх хөрөнгөтэй **** м.кв газрыг ТӨХ-ноос зөвшөөрөл авалгүй, Д ТӨХК-ийн ТУЗ- өөр хэлэлцүүлэлгүй Төрийн өмчийн газрыг хувийн компанид шилжүүлсэн зэрэг үйлдлүүдийг хууль бус болохыг тогтоолгохоор АТГ-д хандаж шалгуулсан.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс уг хэргийг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах тухай албан бичгийг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газарт хүргүүлсэн.
1. ***16 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн НПГ-ын Прокурорын 212 дугаар тогтоолд:
. .Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц нь компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр хэлэлцүүлэлгүй, Төрийн Өмчийн Хорооноос зөвшөөрөл авалгүй компанийн эзэмшлийн газрыг Эрчим хүчний газрын дарга Ц.Б хүргэн М.М гэх КХХК-д шилжүүлэн өгөх зөвшөөрөл олгож, Эрчим хүчний газрын дарга Ц.Б нь өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хүргэн М.М гэх КХХК-г дэмжсэн утга бүхий албан бичгийг үйлдсэн зэрэг нь Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ... гэж дүгнэсэн.
М.М********** дээрх газрыг К ХХК-ийн эзэмшил өмчлөлд авахаар ***11 оны 08 дугаар сарын 19-ний өдөр /уг газрыг эзэмших НЗД-ын 08 дугаар сарын 02-ны өдрийн ****дугаар захирамж гарснаас 17 хоногийн дараа/ кадастрын зураг хийлгэхдээ 621.5 м.кв талбай бүхий 1 давхар барилга байгууламжийг хасуулж зуруулсан нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 233-р зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй ... гэж дүгнэсэн Мөн М.М нь **** м.кв Үл хөрөнгийг Д ТӨХК-ийн Кадастрын зурагнаас хасуулж зуруулсны дунд ***11 оны 08 дугаар сарын 16-нд газар эзэмших гэрчилгээ авсан.
2 жилийн дараа ***13 онд газрын маргаан шүүхэд хянагдаж байх явцад Газрын гэрчилгээгээ ашиглан КХХК-ийн кадастрын зурагт **** м.кв Үл хөдлөх хөрөнгийг нэмж дахин хуурамч бичиг баримт бүрдүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олж авсан. Өөрөөр хэлбэл иргэн М.М нь хуурамч бичиг баримт бүрдүүлж Газрын гэрчилгээ авсан эхний хэрэг бүрэн шийдэгдээгүй байхад дахин бичиг баримт хуурамчаар бүрдүүлж Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан
Монгол Улсын Засгийн Газрын ***08 оны 12-р сарын 03-ны өдрийн 50-р тогтоолын 8-р Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшил газар болон баталгаажуулсан хэмжээг тогтоосон шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүр Төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байхад НЗД-аас Төрийн өмчийн оролцоотой дээрх компанийн эзэмшил /741985 м.кв/ газраас зохих хэсгийг КХХК-д шилжүүлэн олгохдоо ТӨХ-той зөвшилцөөгүй талаар тус хорооны ***14 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1а/592 тоот, мөн Нийслэлийн өмчийн харилцааны Газрын ***14 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот албан бичигт тодорхойлжээ.,
Мөн ***14 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн 102 тоот шийдвэрт: Нийслэлийн Засаг дарга нь Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшил газрыг гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ уг газарт байрлах **** м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх Д ТӨХК-ийн зохих шийдвэрийг авалгүйгээр асуудалд хандсан нь НЗД-ын хувьд хууль бус үйлдэл болно дүгнэсэн.
***17 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн 124 дүгээр тогтоолын ХЯНАВАЛ хэсэгт: ...эрх бүхий байгууллагаас хууль бусаар алдагдсан газар, үл хөдлөх хөрөнгийг Төрийн өмчид буцаан авах асуудлыг шийдвэрлэхэд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд нь саад болохгүй... гэсэн байдаг
***17 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 001/10/***17/01108 тогтоолоор КХХК-ийн дээр дурдсан хууль бус үйлдлээр олж авсан газар эзэмших, Үл хөдлөх хөрөнгө эзэмших гэрчилгээнд үндэслэн нэхэмжлэлийг хангаж О ХХК-ийн өөрсдийн хөрөнгөөр ***08-***09 онд барьсан 2 давхар объектыг албадан буулгаж Газар чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн.
О ХХК нь Иргэний хэргийн 3 шатны шүүхийн хэт нэг талын ашиг сонирхлыг хамгаалж гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч МУ-ын Ерөнхий сайдад хандаж хүсэлт гаргаж 2 давхар байшин, 4 машины дулаан гаражийг Төрд бэлэглэх зөвшөөрөл хүссэн
Энэхүү хүсэлтэдээ О ХХК нь ***02 оноос хойш маргаан бүхий газар үйл ажиллагаа явуулж байгаа болон ***08-***09 онд уг газрыг Д ТӨХК-ийн эзэмшилд байхад нь 2 давхар барилга, 4 машины дулаан гараж барьж үйл ажиллагаагаа өргөтгөсөн. /Тухайн газрыг ***11 онд КХХК нь эзэмшилдээ шилжүүлж авсан/ ***13-***17онд НЗД-ын ****дугаар захирамжийн КХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхээр маргасан. ***16- ***17 онд АТГ-д хандаж КХХК-ийн Газар, Үл хөдлөх хөрөнгө эзэмших гэрчилгээ олж авсан үйлдлийг шалгуулахад хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан нь тогтоогдсон. ***17 онд КХХК нь О ХХК-ийн ***09 онд барьсан Үл хөдлөх хөрөнгийг буулгаж газар чөлөөлүүлэхээр Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүх нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэсэн зэргийг дурдсан.МУ-ын Ерөнхий сайдын зөвшөөрлөөр ***17 оны 12 дугаар сар 26-ны өдөр ТӨБЗГ-ын 642 дугаар тогтоолоор Төрийн өмчид хүлээн авч Д ТӨХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэх зөвшөөрөл олгосон.***18 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д ТӨХК нь Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулж О ХХК-ийн бэлэглэсэн Үл хөдлөх хөрөнгийг Төрийн өмчид бүртгэж хүлээн авсан. Манай компанийн Төрийн өмчид бэлэглэсэн Үл хөдлөх хөрөнгө нь КХХК-ийн хуурамч бичиг баримт бүрдүүлж хууль бусаар авсан газар дээр байрлаж байгаа тул МУ-ын Засгийн газрын шийдвэрээр Төрийн өмчид бэлэглэлээр шилжсэн Үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа тухайн газрыг Төрд нь буцаан авч МУ-ын Төрийн дээд байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангаж өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд П ХХК-ийн шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: П ХХК (Регистр № 2******, Улсын бүртгэл № 90********) нь ***13 оны 3-р сард КХХК-тай Үл Хөдлөх Хөрөнгө Худалдах Худалдан Авах Гэрээ байгуулж Баянгол дүүргийн ***-р хороо, Эрчин Хүчний гудамж, ТЭЦ-4 зүүн талд **** м2 талбай бүхий газартай байгууламжийг худалдан авсан. Манай компани нь энэхүү газартаа шинээр үйлдвэрийн барилга бариулахаар ажлын зураг болон техникийн нөхцөл авахаар бичиг баримтаа бүрдүүлсэн боловч Шүүхээс дээрх талбайд барилга байгууламж барьж болохгүй гэсэн шийдвэр өгсөн тул манай компани дээрх талбайд үйл ажиллагаа явуулахаа зогсоож, КХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж холбогдох хууль тогтоомжийн дагуу өргөдөл гомдлын асуудлыг шийдвэрлэж байгаа болно.
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК болон Нийслэлийн засаг даргын хооронд үүссэн маргаан, О ХХК болон К ХХК-ны дунд үүссэн маргаан, эдгээрийг шийдвэрлэж байгаа анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралд манай компани ***13 оноос хойш гуравдагч этгээдээр оролцож байна.
Үнэхээр дээрх газарДТӨХК-ний өмчид бүртгэлтэй юм бол 1991 оноос өмнө энэ газрыг эзэмшигч байсан ЗХУ-ын ***** компаниас шилжүүлж өгсөн,ДТӨХК хүлээн авсан авсан тогтоол, захирамж, шийдвэр байгаа юм уу? Ардчиллын эхний он жилүүдэд ЗХУ-аас БНМАУ-д социализмын бүтээн байгуулалтад оролцож байсан аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшлийн газар, объект, барилга байгууламжаа үлдээгээд явсан байдаг. Үүний нэгэн бодит жишээ бол ***** компанийн эзэмшилд байсан энэхүү газар юм. Тухайн үед Төрийн Өмчийн Хорооны шийдвэрээр шилжүүлж авсан бол маргаангүйгээрДТӨХК-ны өмч болно. Харин ямар ч тогтоол, захирамж, шийдвэргүйгээр газар эзэмших ашиглах эрх олгогдсон бол энэхүү үйлдэл нь хууль бус юм.
Энэхүү маргааныг хуулийн дагуу зөв шийдвэрлэнэ гэдэгт манай компани итгэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
ДТӨХК нь Нийслэлийн Засаг даргын ***11 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ****дугаар захирамжийн КХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын ***11 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай ****дугаар захирамжаар КХХК-д **** м.кв хэмжээтэй газрыг ДТӨХК-аас эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно, 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:, 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ гэж заасан байна.
Хэрэгт цугларсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ[1]-ээс үзэхэд нотариатаар гэрчлүүлээгүй буюу батлуулаагүй байх тул нотариатаар гэрчлүүлээгүй гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн хариуцагчийн үйлдэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасныг зөрчсөн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2-т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй гэж заасан байна.
Монгол Улсын Засгийн Газрын ***08 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар тогтоолын 8-д Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшил газар болон баталгаажуулсан хэмжээг тогтоосон шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүр Төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалт, Монгол Улсын Засгийн Газрын ***08 оны 50 дугаар тогтоолын 8-дахь заалт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөн эсэхийг шалгалгүйгээр маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцэхгүй байна.
Компанийн тухай /1999 оны/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Гүйцэтгэх удирдлага нь болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. 80.6-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байна.
Хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудаас үзэхэд буюу хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн газар баталгаажилтын хувийн хэрэг болон бусад баримтуудаас үзэхэд тухайн үед /***11 оны ****дугаар захирамжийг гаргахаас өмнө/ маргаан бүхий газрын эзэмшлийг шилжүүлэх эрхДТӨХК-ийн гүйцэтгэх захиралд компанийн дүрмээр болон төлөөлөн удирдах зөвлөлөөс олгогдсон байсныг нотлох баримт байхгүй байна.
Үүнээс үзэхэд Нийслэлийн Засаг дарга нь ***11 оны ****дугаар захирамжийг гаргахдааДТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь газар эзэмших эрх шилжүүлэх эрхтэй этгээд мөн эсэхийг шалгах үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын ****дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба дээр дурдсан үйл баримт, хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөн эсэхийг болон гүйцэтгэх захиралд эрх хэмжээ олгогдсон эсэхийг шалгах үүргээ хариуцагч биелүүлээгүй зэрэг хууль зөрчсөн үйлдэл байх хэдий ч эдгээр үндэслэлүүд нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцох үндэслүүдэд хамаарахгүй байна гэж шүүх үзлээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. ..., 38 дугаар зүйлийн 38.4-д Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж хуульчилсан ба үүнээс үзэхэд газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудал нь Нийслэлийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Иймд газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудал нь Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий ***11 оны ****дугаар захирамжийг гаргасан байх тул уг захирамж нь илт, илэрхий хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.
Илүү тодруулан тайлбарлавал, дээр дурдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөн эсэхийг болон гүйцэтгэх захиралд эрх хэмжээ олгогдсон эсэхийг шалгах үүргээ хариуцагч биелүүлээгүй зэрэг үндэслэлүүд нь хууль бус, хууль зөрчсөн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг хангаж байх боловч захиргааны актыг илт, илэрхий хууль бус болохыг тогтоох үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх ба нэхэмжлэгч нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь хууль тогтоогчоос илт хууль бус гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.
Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.
Нийслэлийн Засаг даргын ***11 оны ****дугаар захирамжийн КХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын ***11 оны ****дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх боловч захиргааны акт илт хууль бус болох хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.6-д ...хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан байна.
Мөн тухайн үед үйлчилж байсан буюу ***02 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны актыг илт хууль бус болох үндэслэлүүдийг тоочиж заасан ба уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэж заасан байна.
Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэх бүрэн эрх Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон, Засаг дарга уг бүрэн эрхийнхээ хүрээнд ***11 оны ****дугаар захирамжийг гаргасан байх тул хариуцагчийн үйлдэлд илт хууль бус захиргааны актын шинж, үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжийг шүүхээс илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээд КХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлэхээс өмнөх ***11 оны Нийслэлийн Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа учраас шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно. гэж заасан байна.
Гуравдагч этгээд КХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг нь тус хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс цаг хугацааны хувьд хойш гарсан захиргааны актад хамаарна гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийг тус хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойшхи захиргааны актад хамаарахаар явцуу байдлаар авч үзэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хүний эрхийг дээдлэх үндсэн зарчимд нийцэхгүй гэж үзлээ.
Мөн гуравдагч этгээд КХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь О ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын ***11 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ****дугаар захирамжийн К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэгийн анхан шатны шүүх ***15 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 767 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ***16 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаар магадлалаар маргаан бүхий захиргааны актын биелэлтийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны ***15 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаар тоогтоолоор шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна.
Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол/-ээр захиргааны үйл ажиллагааны улмаас буюу Нийслэлийн Засаг даргын ***11 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ****дугаар захирамжийн улмаас О ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэсэн байх ба харин энэ хэргийн нэхэмжлэгчДТӨХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дээрх шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол/-ээр дүгнээгүй байна.
Өөрөөр хэлбэлДТӨХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр / шийдвэр, магадлал, тогтоол/ байхгүй байна гэж шүүх үзлээ.
Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ***19 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******** дугаар тогтоолоор нэхэмжлэлд заасан захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлгүй гэсэн агуулгаар дүгнэж Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн байх тул КХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт, тайлбар үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын ***11 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ****дугаар захирамжийн КХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий ДТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ДТӨХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас