Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд, З.Нямсүрэн, М.Энхтуяа

Шүүгдэгч Д.Эрхэмбаяр, Д.Энхтайван, Ч.Манлай  нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овогт Давхарбаярын Эрхэмбаяр, Гачин сартуул овогт Довдонсүрэнгийн Энхтайван, Агтчин овогт Чулууны Манлай нарт холбогдох эрүүгийн 201611000499 дугаартай хэргийг  2017 оны 03 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1994 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, эгч, 2 ахын хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ “Дорнын Болор сор” ХХК-ний “Дорнын сор” гэрээт харуул, хамгаалалтын албанд харуулын ажилтай байсан, Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар баг, 30-р байрны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Мянган овогт Давхарбаярын Эрхэмбаяр.  /РД: ЖИ94062317/

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1964 оны 07 сарын 30-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ “Дорнын Болор сор” ХХК-ний Хишигтэн гэрээт харуул, хамгаалалтын албанд харуулын ажилтай байсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, 66-73 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Гачин сартуул овогт Довдонсүрэнгийн Энхтайван. / РД: ЖИ64073031/

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1971 оны 06 сарын 07-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Халхгол сумын 2 дугаар багийн нутаг газрын тосны 21 дүгээр талбайд цайны газар ажиллуулдаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 10-01 тоотод оршин суух, улсаас Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Агтчин овогт Чулууны Манлай. /РД: ЖЬ71060774/

Шүүгдэгч Мянган овогт Давхарбаярын Эрхэмбаяр нь 2016 оны 06  сарын орчимд ганцаараа тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн түлш хадгалж байсан ёмкостноос 700 литр дизель түлш хулгайлж, бусдад 1155000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр Д.Энхтайвантай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 08 сарын 01-ний өдрийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн түлш хадгалж байсан ёмкостноос 1 тонн дизель түлш хулгайлж, бусдад 1650000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Д.Энхтайвантай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн ёмкосноос 2016 оны 08 сарын 03-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн түлш хадгалж байсан ёмкостноос 1 тонн дизель түлш хулгайлж, бусдад 1650000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,  

Давтан үйлдлээр Д.Энхтайван, Ч.Манлай нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 сарын 05-06-ны өдрийн орчимд “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 50 шуудай цагаан будааг хулгайлан авч 1819850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, бусдад нийт 6274850 төгрөгийн  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 Шүүгдэгч Гачин сартуул овогт Довдонсүрэнгийн Энхтайван нь Д.Эрхэмбаяртай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн түлш хадгалж байсан ёмкостноос 1 тонн дизель түлш хулгайлж бусдад 1650000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

Мөн давтан үйлдлээр Д.Эрхэмбаяртай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн түлш хадгалж байсан ёмкостноос 1 тонн дизель түлш хулгайлан авч бусдад 1650000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

Давтан үйлдлээр Д.Эрхэмбаяр, Ч.Манлай нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрийн орчимд “Хундай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 50 шуудай цагаан будаа хулгайлж бусдад 1819850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

Давтан үйлдлээр Ч.Манлайтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 сарын 12-ны өдөр “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 60 шуудай цагаан будаа хулгайлж бусдад 2183820 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

Давтан үйлдлээр Ч.Манлайтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 60 шуудай цагаан будаа хулгайлж  бусдад 2183820 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, бусдад нийт 9487490 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

         Шүүгдэгч Агтчин овогт Чулууны Манлай нь Д.Энхтайван, Д.Эрхэмбаяр нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 сарын 05-06-ны өдрийн орчимд “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин” тамсаг ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 50 шуудай цагаан будаа хулгайлж бусдад 1819850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

Давтан үйлдээр Д.Энхтайвантай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос  60 шуудай цагаан будаа хулгайлж бусдад 2183820 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.   

Давтан үйлдээр Д.Энхтайвантэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 60 шуудай цагаан будаа хулгайлж бусдад 2183820 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, бусдад нийт 6187490 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Мянган овогт Давхарбаярын Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:       

            Шүүгдэгч Гачин сартуул овогт Довдонсүрэнгийн Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:     

            Шүүгдэгч Агтчин овогт Чулууны Манлай  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...    

        Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Нямдаваагийн Болортуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би газрын тосны 21  дүгээр талбайд байрлах Цагаан хэрэм гэдэг өрмийн ангид орчуулагчаар ажилладаг бөгөөд манай ангийн ажил 2016 оны 12 сарын 22-ны өдөр дуусах тул бүх хятад ажилчид Монгол улсаас гарах юм. Энэ шалтгаанаар манай ангийн захирал Жөү Жиань Хуа намайг уг хэрэгт компаниа төлөөлж оролцоорой. Бид нар 2017 оны хавраас ирэх учраас уг хэрэгт цаашид оролцох боломжгүй гэж хэлсэн юм. Манай компаний зүгээс 8 тонн цагаан будаа, 4 тонн дизель түлш нэхэмжилж байгаа. Хамгийн гол нь хохирлоо барагдуулаад өгвөл гомдол, санал байхгүй гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 112-113/

            Гэрч Хэнмэдэхийн Баярцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Чулууны Манлай гэх хүн манай Зэттэ финанс ХХК-нд анх 2014 оны 04 сарын 22-ны өдөр гэрээ байгуулж “Хуандай портер”  маркын 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьж мөнгө авч байсан. Манай байгууллагаас Ч.Манлайтай дахин гэрээ байгуулаагүй ба дахин зээл авах болохоор сунгалт хийгээд яваад байдаг юм. Хамгийн сүүлд 2015 оны 03 сарын 21-ний өдөр уг машины эзэмшигчийн нэрийг манай байгууллагын нэр дээр шилжүүлэн машинаа өөрөө унаж явдаг зээл авч 1000000 төгрөг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 115-117/

            Гэрч Жеү Жиань Хуа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Бид нар хамгаалалтын албанаас эд хөрөнгөө хүлээж авч байгаад будаа алдсаныг мэдсэн бөгөөд үлдэгдэл будаа 1 тонн 500 кг байсан. Үүнээс бүтэн шуудайтай нь 1 тонн байсан бөгөөд үлдэгдэл 500 кг будааны шуудай задарч асгарсан байсан болохоор хаячихсан юм. Яг хулгайд алдсан будааг 8 тонн гэж үзэж байгаа юм. Би энэ талаар аж ахуйн дарга Ян Шү Чүанаас асуусан юм. 7 тонн 750 литр түлш үлдээгээд явсан бөгөөд Монгол улсад ирээд дизель түлшээ шалгаж үзэхэд 3 тонн 750 литр дизель түлш үлдсэн, 4 тонн түлш алга болсон. Мөн манай компаны орчуулагч Болортуяа нэхэмжилж оролцох талаар хүсэлтээ гаргаж өгсөн байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 118-119/

            Гэрч Yang Shuquan мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2012 оноос одоог хүртэл Дорнод аймгийн Матад суманд байрлах Цагаан хэрэм хайгуул, өрмийн 2 дугаар компанид агуулах хариуцдаг ба няраваар ажиллаж байгаа. Би 2015 оны 07-р сард байх өдрийг санахгүй байна, ажил дээрээ байхад 25 килограммаар савласан 780 шуудай буюу 19,5 тонн цагаан будаа хүлээн авч агуулахдаа буулгасан. 2016 оны 09 сарын 29-ний өдөр Монгол улсад орж ирээд 19 дүгээр талбайд хэд хоносон. Тэгээд 2016 оны 10 сарын хэдний өдрийг мэдэхгүй байна, 21 дүгээр талбайд байрлах Цагаан хэрэм ангид ирсэн. Тэгээд агуулахаа онгойлгож үзэхэд цагаан будаа алга болсон байсан. Цагаан будаагаа Цагаан хэрэм өрөмдлөгийн ангийн хашаан дотор байрлалтай контейнер дотор хураагаад хаалгыг нь түгжээд цонхыг нь төмөрлөсөн байсан. Хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Хамгаалалтын алба ерөнхийд нь хариуцаж үлдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 123-124/ 

Гэрч Zhang Lin мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2008 оны 01 сараас эхлэн Цагаан хэрэм өрмийн ангид генератор болон түлш хариуцаж ажилладаг юм. 2015 оны 11 сарын 10-ны үеэр Цагаан хэрэм өрмийн ангийн хашаан дотор байсан том, жижиг ёмкосттой саван дотор байгаа түлшийг савны гадна талд байдаг хэмжүүрээр хэмжээд 7,75 тонн түлш болсоныг харуул хамгаалалтын ажилтан нэрийг нь мэдэхгүй настай хүн байсан түүнд хүлээлгэн өгөөд БНХАУ руу явсан. Тэгээд 2016 оны эхээр ирээд генератораа асаах гэтэл түлш байхгүй байсан. Манай генератор газар доогуур түлшний савтайгаа холбоотой байдаг юм. Тэгэхээр нь саван доторх түлшээ үзэхэд том саван дотор байсан түлш байхгүй болсон байсан. Мөн түлшний савны дээд талын тагны боолт суларсан задлаад эргүүлж боосон байдалтай байсан. Манай анги Улаанбаатар хотоос түлшээ авдаг яг хаанаас авдагийг мэдэхгүй одоогоор 4 тонн түлш алдагдсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 128/

Гэрч Ичинхорлоогийн Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс “Цагаан хэрэм”-ийн ангийн ажилчид БНХАУ-руу буцахаар болж манай харуул, хамгаалалтын албанд бүх обьектыг актаар хүлээлгэн өгсөн юм. Уг актаар хүлээлгэн өгөхдөө цагаан өнгийн ёскость дотор түлш байгаа гуурсан 2 ширхэг хэмжигдэхүүнтэй байсан юм. Уг гуурсан хэмжигдэхүүн дээр зураас байсан бөгөөд уг зураас хөдөлж байна уу үгүй юу гэдгийг харж байгаарай гэж хэлсэн юм. Харуул Энхтайванд түлшний гуурсны зураасыг байнга ажиглаж байгаарай гэж хэлж байсан бөгөөд анх хүлээн авахдаа түлшний гуурсны зургийг дарсан юм. 2016 оны 10 дугаар сарын эхэнд Хятад ажилчид ирж эд обьектыг хүлээн авч түлштэй ёмкостны хэмжээсийг үзэхэд “зураас нь хөдлөөгүй анх байсан хэмжээндээ байна. Түлш алга болоогүй их сайн хамгаалсан байна” гэж хэлсэн юм. Тэгээд 2 хоногийн дараа их хэмжээний түлш алга болсон байна гэж хэлэхээр нь би анх та нараас авахдаа гуурсан дээрх зураасаар чинь хүлээлгэж өгнө гэсэн энэ байдлаараа хүлээлгэн өгсөн гэж хэлсэн чинь гуурсны зураас хөдлөхгүй байна гэж хэлсэн юм. Цагаан хэрэм өрмийн анги дээр намайг очсоны дараа чиргүүлтэй машинаар түлш буусан боловч доод талын гуурс хөдлөхгүй байсан. Түлш хулгай хийдэг хүмүүс гуурсан хэмжигдэхүүний зураасыг хөдөлгөхгүй болгож болдог гэдгийг мэддэг хүмүүс л авсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 135/

Гэрч Очирын Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сард яг хэдний өдөр байсанг хэлж мэдэхгүй байна. Халхгол сумын нутагт байдаг хилийн “Баянхошуу” боомт орчихоод буцах замдаа газрын тосны 21 дүгээр талбайд байдаг Гомбосүрэн гэдэг айлд цай, хоол идчихээд байж байхад Эрхэмбаяр гэдэг залуу орж ирсэн юм. Тэгээд намайг явах гээд гадаа гарсан чинь Эрхэмбаяр гэдэг залуу “та түлш авах уу” гэж асуухаар нь “хямдхан, бэлэн байвал авъя” гэж хэлсэн чинь “1 литр түлшийг 1000 төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь бэлнээр 800000 төгрөг өгөөд 800 литр түлш авсан юм. Намайг түлш авахаар очиход Эрхэмбаярын гэрийн хойд талын хашаан дотор 200 литрийн багтаамжтай 4 пошиктой түлш байсныг өөрийнхөө “Ланд круйзер” 80 маркийн 56-17 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талд бид хоёр ачсан юм. Тэгээд би Дорнод аймаг явсан бөгөөд үүнээс хойш 2016 оны 06 сард шиг санаж байна, Эрхэмбаяр гэдэг залуугаас дахин түлш байна уу? гэж асуусан чинь “надад 700 литр түлш байна. Надад мөнгөний хэрэг байна. Бэлэн мөнгөтэй бол танд заръя” гэж хэлэхээр нь өөрийнхөө машинтай очиж өмнө байсан газраас 200 литрийн багтаамжтай 3 пошик, 25 литрийн 4 ширхэг канистерт хийсэн түлшийг авсан юм. Би Эрхэмбаяр гэдэг залуугаас нийт 1500 литр түлш худалдаж авсан юм. Энхтайван гэдэг хүнийг огт таньдаггүй юм гэх мэдүүлэг /хх-ийн 142/

 Гэрч Оюунбаатарын Идэрбаатар мөрдөн байцаалтад мэдүлэхдээ: 2016 оны хавраар шиг санаж байна. Намайг Шүр зах дээр гурил, будаа зарж байхад Манлай ирж уулзаад будаа авах уу? гэж хэлсэн юм. Тэгэхлээр нь будааг чинь харъя гэж хэлсэн чинь машинд байгаа гэж хэлэхээр нь очиж харсан чинь суудлын жижиг машинд хийчихсэн байсан шиг санаж байна. Тэгээд будааг нь үзсэн чинь улаан болон ногоон өнгийн шуудайнд хийсэн байсан бөгөөд нэг шуудай будааг 37000-38000 төгрөгийн хооронд худалдаж авсан. Нийт 40 гаруй шуудай будаа авч байсан шиг санаж байна. Яг хэдэн шуудай будаа авч байснаа санахгүй байгаа учраас ойролцоогоор хэлж байгаа юм. Үүнээс хойш намайг Дорноговь аймагт явж байхад Манлай миний гар утас руу залгаж дахин будаа авах уу? гэж асуухад нь би Дорноговь аймагт явж байна гэж хэлээд аваагүй юм гэх мэдүүлэг. /хх-ийн 143-144/ 

Гэрч Будын Мөнхтайван мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Манлай гэх хүнийг танихгүй бөгөөд 2016 оны 08, 09 сарын орчимд намхандуу биетэй, махлагдуу, надтай ойролцоо насны эрэгтэй хүн цагаан будаа авах уу? гэж хэлээд намайг Шүр зах дээр байхад ирж уулзаж байсан юм. Тэр хүний надад зарсан будааг би урьд өмнө харж байгаагүй будаа байсан бөгөөд 40-50 орчим шуудай будааг 38000 төгрөгөөр худалдаж авсан шиг санаж байна. Яг хэдэн шуудай будаа зарсныг санахгүй байна. Надад нэг л удаа цагаан будаа бөөнд нь зарсан бөгөөд дахин ирж будаа зарж байгаагүй. Надад зарсан будаа нь сайн, жижиг ширхэгтэй будаанууд байсан. Бичигтийн  боомтоор орж ирдэг будаа юм шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 145-146/

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/          

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /  хх-ийн 08-10, 43-47/

            Хураан авах тогтоол / хх-ийн 97, 99/

            Хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 98, 100, 101/

            Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол  /хх-ийн 102/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 83, 88,91, 94/       

            Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 84,89,92, 95/

            Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 85,90, 93,96, 114/

            “Зэтта Финанс” ХХК, Ч.Манлай нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар  / хх-ийн 116-117/

            Дорнод аймгийн Автотээврийн төвийн даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 232/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2-р хх-ийн 06,10, 11/

            Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Болортуяагийн шүүгдэгч Д.Эрхэмбаяраас хохирлын 3411316 төгрөг хүлээн авсан тодорхойлолт  

            Шүүгдэгч Д.Эрхэмбаяраас хохирлын 3411316 төгрөг төлсөн ХААН банкны орлогын мэдүүлэг 1 ширхэг.  

            Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Болортуяагийн шүүгдэгч Ч.Манлайгаас хохирлын 2790436 төгрөг хүлээн авсан тодорхойлолт  

            Шүүгдэгч Ч.Манлайгаас хохирлын 2790436  төгрөг төлсөн ХААН банкны орлогын мэдүүлэг 1 ширхэг.

            Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Болортуяагийн шүүгдэгч Д.Энхтайвангаас хохирлын 4440738 төгрөг хүлээн авсан тодорхойлолт

            Шүүгдэгч Д.Энхтайвангаас хохирлын 4440738 төгрөг төлсөн ХААН банкны орлогын мэдүүлэг 2 ширхэг.

            Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн Засаг даргын шүүгдэгч Д.Эрхэмбаярын ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт / хх-ийн 229/

            Шүүгдэгч Ч.Манлайгийн оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-ийн 237/ зэрэг нотлох баримтууд болно.

             Шүүгдэгч Мянган овогт Давхарбаярын Эрхэмбаяр нь 2016 оны 06  сарын орчимд ганцаараа тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн түлш хадгалж байсан ёмкостноос 700 литр дизель түлш хулгайлж, бусдад 1155000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр Д.Энхтайвантай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 08 сарын 01-ний өдрийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн түлш хадгалж байсан ёмкостноос 1 тонн дизель түлш хулгайлж, бусдад 1650000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр Д.Энхтайвантай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн ёмкостноос 2016 оны 08 сарын 03-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн түлш хадгалж байсан ёмкостноос 1 тонн дизель түлш хулгайлж, бусдад 1650000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр Д.Энхтайван, Ч.Манлай нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 сарын 05-06-ны өдрийн орчимд “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 50 шуудай цагаан будааг хулгайлан авч 1819850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, бусдад нийт 6274850 төгрөгийн  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 Шүүгдэгч Гачин сартуул овогт Довдонсүрэнгийн Энхтайван нь Д.Эрхэмбаяртай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн түлш хадгалж байсан ёмкостноос 1 тонн дизель түлш хулгайлж бусдад 1650000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр Д.Эрхэмбаяртай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн түлш хадгалж байсан ёмкостноос  1 тонн дизель түлш хулгайлан авч бусдад 1650000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр Д.Эрхэмбаяр, Ч.Манлай нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрийн орчимд “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 50 шуудай цагаан будаа хулгайлж бусдад 1819850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр Ч.Манлайтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 сарын 12-ны өдөр “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 60 шуудай цагаан будаа хулгайлж бусдад 2183820 төгрөгийн  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр Ч.Манлайтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 60 шуудай цагаан будаа хулгайлж бусдад 2183820 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, бусдад нийт 9487490 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

         Шүүгдэгч Агтчин овогт Чулууны Манлай нь Д.Энхтайван, Д.Эрхэмбаяр нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 сарын 05-06-ны өдрийн орчимд “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 50 шуудай цагаан будаа хулгайлж бусдад 1819850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр  Д.Энхтайвантай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 60 шуудай цагаан будаа хулгайлж бусдад 2183820 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр  Д.Энхтайвантэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангийн будаа хадгалж байсан контейнероос 60 шуудай цагаан будаа хулгайлж бусдад 2183820 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, бусдад нийт 6187490 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Болортуяа, гэрч Х.Баярцэцэг, Жеү Жиань Хуа, Yang Shuquan, И.Лхагвасүрэн,О.Алтангэрэл,О.Идэрбаатар, Б.Мөнхтайван нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10, 43-47/, хураан авах тогтоол / хх-ийн 97, 99/, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 98, 100, 101/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 102/, эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 114/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Эрхэмбаяр, Д.Энхтайван, Ч.Манлай нь нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл болон тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, агуулах саванд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж 10642490 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулжээ.

            Шүүгдэгч нарын давтан үйлдлээр, бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд, М.Энхтуяа нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаан гаргаж, мэтгэлцээгүй болно.

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай ачааны авто машин нь “Зэттэ финанс” ХХК-ний эзэмшлийн машин мөн болох нь гэрч Х.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Чулууны Манлай гэх хүн манай “Зэттэ финанс” ХХК-нд анх 2014 оны 04 сарын 22-ны өдөр гэрээ байгуулж “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьж мөнгө авч байсан. Хамгийн сүүлд 2015 оны 03 сарын 21-ний өдөр уг машины эзэмшигчийн нэрийг манай байгууллагын нэр дээр шилжүүлэн машинаа өөрөө унаж явдаг зээл авч 1000000 төгрөг авсан гэх” мэдүүлэг /хх-ийн 115-117/, Дорнод аймгийн Автотээврийн төвийн даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 232/, АЯ 0246925 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр нотлогдож байх тул уг машиныг “Зэттэ финанс” ХХК-нд буцаан олгож, машины үнэ 1000000 төгрөгийг шүүгдэгч Д.Эрхэмбаяр, Д.Энхтайван, Ч.Манлай нараас хувь тэнцүүлэн тус бүр 333333 төгрөгийг  гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.  

            Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Эрхэмбаяр, Д.Энхтайван, Ч.Манлай  нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Болортуяагийн шүүгдэгч нараас хохирлын мөнгө хүлээн авсан тодорхойлолтууд,  шүүгдэгч нараас хохирлын мөнгө төлсөн ХААН банкны орлогын мэдүүлэг 4 ширхэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын грашид хадгалагдаж байгаа 200 литрийн, цэнхэр өнгийн хуванцар 5 ширхэг поошигыг эзэмшигч “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ны Цагаан хэрэм өрмийн 2-р ангид буцаан олгож, баримт бичгээр хураагдаж ирсэн АЯ0246925 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч “Зэттэ финанс” ХХК-нд буцаан олгож, шүүгдэгч Д.Эрхэмбаярын ЖИ94062317  тоот регистрийн дугаартай, Д.Энхтайвангийн ЖИ64073031 тоот регистрийн дугаартай, Ч.Манлайгийн ЖЬ71060774 тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүгдэгч Д.Эрхэмбаярын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 10000000 төгрөгний үнэ бүхий, Дорнод аймгийн Халхгол сумын 1-р баг, 30-р байрны 16 тоот байрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн, шүүгдэгч Д.Энхтайвангийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 4480000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Өгөөмөрийн 7-10 тоотод байрлах, 700 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн, шүүгдэгч Ч.Манлайгийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 700000 төгрөгний үнэ бүхий 4 ханатай, эсгий гэрийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай ачааны авто машиныг эзэмшигч байгууллага “Зэттэ финанс” ХХК-нд буцаан олгохоор шийдвэрлэсэн тул “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай ачааны авто машиныг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.Эрхэмбаяр, Д.Энхтайван нар нь “Дорнын Болор сор” ХХК-ны гэрээт харуул, хамгаалалтын албанд хөлсөөр ажиллах гэрээгээр харуулын ажилтанаар ажилладаг байсан бөгөөд “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний “Цагаан хэрэм” өрмийн 2 дугаар ангитай хөдөлмөрийн болон иргэний гэрээгээр ажилладаггүй, ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

            Шүүгдэгч нар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

            Шүүгдэгч  нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн зан чанар зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах үндэслэлтэй байх бөгөөд  шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй тул баривчлах ял оногдуулах нь оновчтой гэж шүүх үзэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мянган овогт Давхарбаярын Эрхэмбаяр, Гачин сартуул овогт Довдонсүрэнгийн Энхтайван, Агтчин овогт Чулууны Манлай нарыг бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл болон тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд   тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Давхарбаярын Эрхэмбаяр, Довдонсүрэнгийн Энхтайван, Чулууны Манлай нарыг  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 3 /гурав/ сар, 10 /арав/ хоногийн  баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар  ялтан Д.Эрхэмбаяр, Д.Энхтайван, Ч.Манлай нарын  эдлэх  3 сар, 10 хоногийн баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан Д.Эрхэмбаяр, Д.Энхтайван, Ч.Манлай нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох “Зэттэ финанс” ХХК-ний эзэмшлийн “Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай ачааны авто машиныг эзэмшигч “Зэттэ финанс” ХХК-нд буцаан олгож, машины үнэ 1000000 төгрөгийг ялтан Д.Эрхэмбаяр, Д.Энхтайван, Ч.Манлай нараас хувь тэнцүүлэн тус бүр 333333 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын грашид хадгалагдаж байгаа 200 литрийн, цэнхэр өнгийн хуванцар 5 ширхэг поошигыг “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ний Цагаан хэрэм өрмийн 2-р ангид буцаан олгосугай.

 6. Ялтан Д.Эрхэмбаяр, Д.Энхтайван, Ч.Манлай нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн АЯ0246925 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Зэттэ финанс” ХХК-нд буцаан олгож, ялтан Д.Эрхэмбаярын ЖИ94062317 тоот регистрийн дугаартай, ялтан Д.Энхтайвангийн ЖИ64073031 тоот регистрийн дугаартай, ялтан Ч.Манлайгийн ЖЬ71060774 тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар ялтан Д.Эрхэмбаярын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 10000000 төгрөгний үнэ бүхий, Дорнод аймгийн Халхгол сумын 1-р баг, 30-р байрны 16 тоот байрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн, ялтан Д.Энхтайваны эзэмшлийн эд хөрөнгөнөөс 4480000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Өгөөмөрийн 7-10 тоотод байрлах, 700 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн, ялтан Ч.Манлайгийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 700000 төгрөгний үнэ бүхий  4 ханатай, эсгий гэрийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн, “Зэттэ финанс” ХХК-ий эзэмшлийн ”Хуандай портер” маркийн 27-99 ДОР улсын дугаартай ачааны авто машиныг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Эрхэмбаяр, Д.Энхтайван, Ч.Манлай нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэрэглэн, тэдний ял эдлэх хугацааг 2017 оны 06  сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.Эрхэмбаяр, Д.Энхтайван, Ч.Манлай нарт авсан  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ