| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0220/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/233 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Уламбаяр,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Хохирогч: *******,
Гэрч: АНУ-ийн иргэн *******, орчуулагч хэлмэрч *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Дашдорж / онлайн / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314002260215 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт ******* *******, /РД:*******/ ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 23-69 БӨҮ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.
Мөн дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бичгийн цагаан” гэх газарт улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн жолооч *******ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгаас ээлжийн амралт дуусаад Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн 23-69 БӨҮ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр болон хамаатны дүү нарын хамтаар өглөө 08 цагийн үед гараад тухайн өдрөө шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн төвд ирээд хоносон. Маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд явсаар байгаад Баянхонгор аймгаар дайраад өдөр 14-15 цагийн үед явж байхад миний урд талд цагаан өнгийн суудлын жижиг тэрэг явж байсан ба түүний урд мотоциклтой хүн явж байсан. Би яаж мэдсэн гэхээр миний урд явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь урдаа явж байсан мотоциклыг гүйцэж түрүүлсэн тэр үед би тухайн мотоциклыг харсан юм. Тэгээд миний урд явсан машин уг мотоциклыг гүйцэж түрүүлээд явчихаар нь би араас нь мөн тухайн мотоциклыг гүйцэж түрүүлэх гэхэд мотоцикл миний тээврийн хэрэгслийн баруун талын урд гупер хэсэг рүү /дугуй руу/ ирж мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад нөгөө мотоциклтой хүүхдийг газраас босгох гэсэн боловч босож чадахгүй байсан. Удалгүй эмнэлэг ирээд гэмтсэн хүүхдийг ирээд авч явсан. Араас нь цагдаа нар ирж ослын хэргийн газрын үзлэг хийсэн. Замын нөхцөл байдал үзэгдэх орчин хэвийн байсан. Ямар нэг халтиргаа гулгаа эвдрэл гэмтэл байгаагүй. Би тухайн үед өөрөө машинаа жолоодож явсан. Ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхийн үнэмлэхтэй.....гэх мэдүүлэг /хх-ийн 193-194 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Алтай аймагт ирж хоночихоод өдөр 12 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгаас гараад явж байсан. Осол гарах үед миний урд 2 тээврийн хэрэгсэл явж байсан. Мотоцикл байсныг нь хараагүй. Миний урд талын 2 тээврийн хэрэгсэл мотоциклыг гүйцэж түрүүлж явахаар нь анхааралтай байгаа юм байна гэж бодоод гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгалын руу орж мотоциклтой зэрэгцэж ирэхэд мотоцикл миний баруун талын гүперийг мөргөөд дугуй нь хагарсан. Тухайн газар ямар нэгэн салаа замын тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Яагаад энэ мотоцикл эргэснийг гайхаад ослын дараа харахад малын жим болсон газраар буух гэж байсан юм байна лээ. Үүнийг нь би анзаарах боломжгүй байсан. Намайг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу орсон байхад мотоцикл засмалаасаа гарах гэж таараад ******* миний салхины шилэн дээр ойгоод гараад ирсэн. Би *******ийг хүчтэй буулгахгүйн тул жоохон явж байгаад буулгасан. Шинжээчийн гаргасан 3 дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардалд 870,000 төгрөг төлсөн байгаа. Хохирогч ******* нь замаас гарах үйлдэл хийхээсээ өмнө намайг гаргах ёстой байсан. Би *******ийг эргэх үйлдэл хийх гэж байгааг нь мэдээгүй, дохио өгснийг нь хараагүй. Гүйцэж түрүүлэх гэж байхад хажуунаас шууд ороод ирсэн учраас би энэ шүүх хуралдаанд мэтгэлцэж байгаа гэв.
3. Хохирогч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:....2023 оны 09 дүгээр сарын өглөө манайх гэрээ доод голоод нүүлгээд намаржаан дээрээ буулгасан юм тэгээд өөрийнхөө хонийг эргүүлэх гээд явах гэхэд гэр барилцсан хүн замаараа манай хонийг эргүүлчхээрэй гэхээр нь өөрийнхөө хонийг эргүүлчхээд айлынхаа хонийг эргүүлэх гээд “Алгын дөрөлж” рүү баруун зүүн тийшээ засмал замаар явж байгаад хойшоо буюу худгийн уулзвараар хойшоо эргэх гээд дохиогоо зүүн тийш нь өгөөд явж байхад миний ард 3 ширхэг приүс маркийн машин явж байсан. Тэгээд би засмал замын урд хэсгийн хөвөөн дээр зогсоод эхний цагаан суудлын машиныг өнгөрөөчхөөд дохио өгсөн чигтээ хойшоо эргээд цагаан зураас даваад ороход саарал /ногоон/ өнгийн приүс 20 маркийн машин ирээд баруун урд талын гупер хэсгээр миний зүүн талын хөлийн шилбэ хэсэг рүү мөргөсөн. Тэгээд тэр хооронд ухаан алдсан нэг мэдэхэд газар унаад сэрсэн юм. Тэгээд босож ирээд 2 удаа алхаад газар унасан, тэр үед ууц, нуруу, толгой өвдөөд, хөл мэдээгүй оргиод байсан. Тэгж байтал мөргөсөн машинаас эмэгтэй хүн ирээд эгчийн дүү босчих гээд байсан тэгээд цагдаа дуудах уу гэж байгаад миний мотоциклыг босгоод замын хойд талд гаргаж тавьсан тэр үед утас сүлжээ байхгүй байсан тул унтраагаад асаахад сүлжээ орж ирэхээр нь аав, ээжид машинд мөргүүлсэн талаараа хэлсэн тэр үед бие өвдөөд доошоо хараад хэвтэж байхад 1 эмэгтэй тохиролцъё гээд байсан. Мөн замын хажуу руу өргөж тавих гээд байхаар нь бие өвдөөд байсан өргөж тавиулаагүй тэгж байтал сумын цагдаа араас нь эмнэлэг ирээд намайг аваад шууд аймгийн эмнэлэгт ирж үзүүлэхэд нуруунд суулт өгсөн, ахар сүүл хугарсан, зүүн хөлийн шилбээр хугарсан гэсэн онош тавиад шууд Улаанбаатар хот руу яв гэхээр нь шууд Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын эмнэлэгт очиж үзүүлж, шинжилгээ өгсөн юм. Гэмтлийн эмнэлгээс миний гэмтлийг тогтоож өгсөн үүнд хамар С хэлбэрийн мурийлттай, зүүн хэлний шилбээр цууралт өгсөн гэж хэлсэн, өөр гэмтсэн яс байхгүй байна, одоогоор миний зүүн хөлийн шилбэ өвдөж байна мөн нуруу, толгойгоор өвдөж байгаа юм. Улаанбаатар хотоос 2023 оны 09 дүгээр сарын 24- ны орой ирсэн юм. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй, өвчин намдаах эм болон бөөр, нурууны цистон гэх эм ууж байгаа юм. Унаж явсан мотоциклийг 2022 оны 10 дугаар сард авсан мустанг 5 маркийн мотоцикл, миний эзэмшлийнх улсын дугаар аваагүй байгаа, би 2021 онд А ангиллаар жолооны үнэмлэх авсан мөн В ангиллаар 2023 оны 08 сард жолоонд сууж төгссөн би тухайн үед замын урд хэсгийн хөвөө хэсэгт зогсоод хөдөлсөн болохоор 10 гаран км цагийн хурдтай явсан юм. Би ямар нэг согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, тухайн үед эрүүл байсан юм, осол өдөр 12 цагийн орчим болсон юм. Намайг мөргөсөн саарал өнгийн приүс 20 маркийн машин миний багцаагаар 60 гаран км цагийн хурдтай явсан байх, намайг замын урд хэсгийн хөвөө хэсгээс эргэхэд намайг мөргөсөн машин замын үерийн усны хоолойтой хэсгийг өнгөрөөд явж байсан, миний харсан багцаагаар 50 орчим метр зайтай явж байсан юм. Гомдолтой байна, эмчилгээний зардал, эмчилгээнд явсан замын зардлаа нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Миний ард 4 машин явж байгаад 1 нь намайг гүйцэж түрүүлээд өнгөрөхөөр нь зүүн тийш эргэх дохиогоо өгч замын цагаан зураасаа даваад засмалаасаа гараад шороон зам руу орох гэж байтал ******* эсрэг урсгалаас орж ирээд намайг мөргөсөн. Тэгээд би салхины шилэн дээгүүр нь давж унаад ухаан алдсан байсан. Тэгээд нэг эгч ирээд цагдаа дуудахгүйгээр тохирчих гээд байсан. ******* нь намайг өнгөрөөж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийх ёстой байсан. Тухайн зам дээр зориулалтын гарц байхгүй, хөдөөний хүмүүсийн явж хэвшсэн замаар гарах гэж байсан. Намайг дохио өгөөд эргэхэд 01-01 улсын дугаартай машин удаашраад явсан. Араас нь ******* намайг цагаан зураас давж байхад гүйцэж түрүүлээд ирээд мөргөчихсөн. ******* миний мотоциклын дохиог унтраагаад мотоциклыг маань замаас гаргаад тавьчихсан гэж бодож байна. Би хөлөндөө гипс хийлгэсэн. Миний сэтгэцэд учирсан хор уршиг 3 дугаар зэрэглэл гэж гарсан байсан. Би эмчилгээний зардал 870,000 төгрөг авсан. ******* нь шүүх хуралдаан завсарласан байх хугацаанд миний данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн тул одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй гэв.
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:.... 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгаас Архангай аймаг руу явж байгаа юм, өнөөдөр 12 цаг 30 минутаас 13 цагийн хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сум өнгөрөөд явж байхад миний урд нэг мотоцикл, түүний араас цагаан өнгийн приүс мөн түүний араас ногоон өнгийн приүс явж байсан. Би хамгийн сүүлд явж байсан тэгтэл эхний цагаан приүс мотоциклын хажуугаар гүйцэж түрүүлээд, өнгөрөөд явсан юм тэгтэл мотоцикл зүүн тийш нь дохиод эргэсэн тэгтэл цагаан приүс автомашины ард явсан ногоон приүс машин мотоциклийг очоод баруун урд хэсгээрээ мөргөсөн. Тэгтэл мотоциклийн жолооч приүс 20 машины урд шилэн дээр явж байгаад замын дунд хэсэгт унасан тэгээд машин зогссон юм. Мотоцикл, приүс 20 машин 2 багцаагаар 30-40 км цагийн хурдтай явсан юм би тухайн үед 40 орчим км цагийн хурдтай явсан, миний урд мотоцикл болон машинууд явж байсан болохоор удаан явж байсан. Мөн бид нарын хувьд баруунаас зүүн тийш чиглэлтэй засмалын урд эгнээгээр цуварч явсан, мотоцикл, машинууд хоорондоо 30 орчим метрийн зайтай явсан байх, осол болох үед мотоцикл замын урд эгнээний хамгийн урд хэсгээр явж байсан. Тэр үед цагаан приүс машин гүйцэж түрүүлэнгүүт мотоцикл зүүн тийш дохио өгөөд, зүүн тийш дартал ногоон өнгийн приүс 20 маркийн машинтай мөргөлдсөн, миний ойлгосноор бол цагаан өнгийн приүс машиныг, ногоон приүс 20 машин дагаж гүйцэт түрүүлэх үйлдэл хийх тэр үедээ мотоциклийн дохиог хараагүй байх тэгэхдээ мотоцикл дохио өгөөд эргэх үед би хажууд чинь машин байна гэж бодож байтал мөргөлдөөд осол болсон юм. Тухайн осол болсон замын хэсэгт өгсүүр зам байсан юм. Осол болсны дараа би хамгийн түрүүнд очсон, очих үед мотоциклийн жолооч болон приүс 20 машины жолоочоос ямар нэг согтууруулах ундаа үнэртэхгүй байсан юм. Мотоциклийн жолоочийн хувьд гайгүй ярьж байсан утсаараа ар гэр лүүгээ яриад цагдаа эмч дуудаарай гээд байсан, нуруу, хөл өвдөөд байгаа талаар ярьж байсан. Мөн приүс 20 жолооч цагдаа, эмнэлэг дуудах гэсэн боловч утас сүлжээгүй болдоггүй гэж хэлж байсан юм. Миний хувьд мотоцикл зүүн тийшээ эргэсэн гэх газар уулзвар, гарц болон ямар нэг замын тэмдэг тэмдэглэгээ байсныг хараагүй мөн ямар нэг уулзвар, гарч, замын тэмдэг байгаагүй харин осол болсны дараа бууж ирэхэд замын хойд хэсэгт хойшоо эргэсэн шороон зам байгааг харсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 /,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: : Би эхнэртэйгээ хамт Говь-Алтай аймгаас Архангай аймаг руу аялж явсан. Баянхонгор аймгийн Өлзийт сум руу орж ирээд автомашины ослыг харсан. Намайг Баянхонгор аймгийн Өлзийт сум өнгөрч байхад 2 жижиг автомашин явж байсан. 2 жижиг автомашины өмнө мотоцикл байсан. Эхний автомашин мотоциклыг гүйцэж түрүүлсэн. Тэгээд 2 дахь автомашин мотоциклыг гүйцэж түрүүлэхээр эхэлсэн. Гэтэл яг 2 дахь машины урдуур мотоцикл зүүн тийш эргэсэн. Мотоцикл эргэх дохиогоо өгсөн байсан. Гэхдээ замаас гарах гарц байгаагүй учраас би мотоциклыг замаас гарах гэж байна гэж бодоогүй. Би мотоциклыг замаас гарах гэж байхад нь гайхсан, магадгүй машины жолооч бас гайхсан байх. Мотоцикл машиныг мөргөсөн үү, машин мотоциклоо мөргөсөн үү гэдгийг би сайн анзаараагүй, ямартай мөргөлдсөн. Мотоциклын жолооч хол, өндөрт шидэгдсэн. Мотоциклын жолооч газарт хөл дээрээ зогсож байсан. Түүний дараа тэр өөрийгөө гэмтсэнээ мэдээд унасан байх гэж бодож байна. 3 дахь машин нь зогсоод урд талын машинаас 3 хүн гарч ирсэн. Би бас өөрийнхөө машиныг зогсоосон. Би хүлээгээд байсан ч мотоциклын жолооч газар хэвтсэн хэвээр байсан. Миний бодлоор мөргөсөн машины жолооч гарч ирээд цагдаа дуудах шиг болсон. Тэнд байсан бүх хүн цагдаа дуудах гэж оролцоод байх шиг байсан. Мөргүүлээд газарт хэвтэж байсан хүн эцэг, эх рүүгээ утасдах шиг болсон. Тэгээд 20-30 мин дараа түүний эцэг, эх нь байх гэх хүмүүс ирсэн. Магадгүй аав нь болов уу гэж бодсон, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн ирсэн. Бид цагдаа болон эмнэлгийн тусламж иртэл хүлээсэн. Ирсэн хүмүүс хэмжилт хийж, зураг авсан. Дараа нь би Өлзийт сум руу мэдүүлэг өгөхөөр явсан.Приус аль хэдийн эсрэг урсгалдаа орсон байсан. Дараа нь мотоцикл зүүн тийш эргэх үйлдэл хийсэн. *******ын приус, *******ий мотоцикл хоёр мөргөлдөх үед дунд нь ямар нэгэн машин байгаагүй. Приус 20 маркийн машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед мотоциклын дохиог хараагүй байх, гэхдээ мотоцикл дохио өгөөд эргэх үед би хажууд чинь машин байна гэж бодож байтал мөргөлдөөн болсон. 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Би өөрөө монгол хэлээр уншиж танилцаад гарын үсэг зурсан. Мэдүүлэг өгөхдөө хэн нь гүйцэж түрүүлсэн, хэн нь эхэлж хөдөлгөөнд оролцсон, дараа нь оролцсон талаар үнэн зөв тайлбарлах хэцүү байсан ч цагдаатайгаа маш сайн ойлголцсон гэж бодож байна. Мотоциклын жолооч эсрэг урсгалд орсон байсан Приус маркийн автомашиныг харах боломжтой байсан гэж бодож байна. Приус маркийн автомашин, мотоцикл хоёр зэрэгцэн явж байсан тул автомашин зогсох боломжгүй байсан гэж бодож байна. Хэдийгээр зайтай явж байсан боловч зэрэгцэн зам дээр явж байсан тул зогсох боломжгүй байсан гэж бодож байна. Би осол гарсан автомашинтай ойролцоогоор 30-40 метрийн зайтай байсан. Мотоциклийн ард явж байсан тул бүгд хуртай явах боломжгүй байсан. Цагт 40-50 км-ын хурдтай явж байсан гэж бодож байна. Мотоциклыг хурдаа хасахад Приус маркийн автомашин хурдаа нэмж эхэлсэн гэв.
7. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө Өлзийт сумын голоос нүүгээд Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Шар хадны хоолой” гэх газар намаржаан дээрээ буусан. Тэгээд 12 цагийн үед манай хүү ******* айлын хонь эргүүлэхээр явсан юм тэгээд 12 цаг 54 минутад манай хүү ******* залгаад би машинд мөргүүлчихлээ гэж хэлээд утас нь тасрахаар нь би сандраад засмал зам руу ордог уулзвар дээр ирэхэд манай хүү засмалын хойд урсгалын засмал замын хэсэгт түрүүлгээ хараад хэвтсэн, ёолоод байхаар нь очоод толгойг нь дарж үзэхэд зүгээр тэгээд хөлөө өргөөд ёолоод орилоод байхаар нь хөлийг нь дарж үзэхэд хугарсан юм уу гэмээр байсан. Тэгээд сумын цагдаа ирээд араас нь сумын эмч ирээд хүүхдийг аваад явсан юм. Манай хүүгийн зүүн талд мөргөсөн гэх машин нь зогсож байсан, машины баруун урд дугуй хагарсан, баруун урд гупер хагарсан, урд салхины шил баруун талын хэсгээр цөмөрч хагарсан байсан юм, миний хүүгийн мотоциклын зүүн талын хойд талын гишгүүр салж алга болсон мөн урд өвдөгний хамгаалалт мурийсан, хөгжим баруун талаараа салсан байсан, өөр гэмтэл байгааг хараагүй юм. Хүүгийн унаж явсан мотоциклийг 2022 оны 10 сард цэргээс ирэхэд нь авч өгсөн, улсын дугааргүй, манай хүү А ангиллын эрхийн үнэмлэхтэй, 2021 онд жолоо төгссөн, манай хүүгийн хувьд хүний гуйлгаар хүний хонь эргүүлчхээд явж байгаад осолд орсон юм, манай хүү согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Манай хүүгийн биеийн байдал дунд зэрэг байна, зүүн хөл нарийн шилбээр хугарсан мөн нуруу нь гэмтсэн гэсэн, нуруу яаж гэмтсэнийг мэдэхгүй байна, аймгийн түргэн тусламж руу явсан тэндээс нь хот руу яв гээд хот руу төрсөн эгчийнхээ хамт явсан юм...гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /,
8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:.... Тухайн ослыг би хараагүй болохоор мотоцикл дохио өгснийг хараагүй тухайн үед унтах гээд зүүрмэглээд явж байсан тэгээд таг хийж дуугарахаар нь харахад машин, мотоциклтой мөргөлдсөн байсан юм....гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /,
9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 431 дугаартай шинжээчийн:.....1. *******ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 59-60/,
8. Шинжээч ын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 202334 дугаартай:...Уг ослын бүдүүвч зургийн хэмжилтээс дүгнэлт хийхэд Мустанг-5 маркийн мотоциклийг эсрэг урсгалд мөргөсөн байна. Тэнхлэгийн тасархай тэмдэглэлээс 1,7 м зайтай мөргөсөн байна. Иймээс 2369 БӨҮ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мустанг-5 мотоциклийг жолоодон явсан жолооч ******* нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн нотлох баримт байхгүй байна. Замын нөхцөлийг тодорхой болгох шаардлагатай. Зүүн талаас гарц нийлнэ гэсэн анхааруулах тэмдэг байсан бол жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг эргэх үйлдэл хийх талаар мэдээлэл авах боломжтой байсан гэж үзэж байна....гэх дүгнэлт /хх-ийн 95-96 /,
10. Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 04- ний өдрийн 01 дугаартай:.....Суудлын зориулалттай Тоёота приус-20 маркийн автомашин нь баруун урд том гэрэл буюу эргэх чиг заадаг гэрэл нь хагарсан, урд 2 оврын гэрэл нь асахгүй, улсын дугаарын өрөөсөн гэрэл нь асахгүй, зүүн хойд талын оврын гэрэл асахгүй байв. Бусад гэрэлтүүлэх хэрэгсэл болон, шил арчигч, дуут дохио нь хэвийн ажиллаж байв. /Уг автомашин нь урд салхины шил нь их хэмжээгээр хагарсан, баруун урд талын крлан нь цөмөрсөн, урд буфер нь баруун талаараа хагарсан , баруун талын том их гэрэл нь хагарсан уг гэмтлүүд нь ослын улмаас үүдэлтэй гэмтлүүд байв.
2. Тоёота приус -20 маркийн 23-69 БӨҮ улсын дугаартай автомашиныг ЕWJ92200 Дани улсад үйлдвэрлэсэн тоормос тэнхлэг шалгагч суурин багажан дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтыг хэмжиж үзэхэд +6,5 мм буюу тэнхлэг тохиргоо нь бага зэргийн алдагдалтай байна. /заасан хэмжээ 5мм/ Уг автомашины урд тэнхлэг дахь дугуйнууд нь 205.65.Я15 гэсэн размерын дугуйтай байв. Хээний гун нь газарт тулах хэсгээрээ 2-3 мм замын хөдөлгөөний дүрэмд заасан 1.6 мм -с их буюу элэгдэл багатай, баруун урд талын дугуй осол болох үед хагарсан гэж жолооч мэдүүлсэн. Хойд тэнхлэг дахь дугуйнууд нь 205.70.К15 гэсэн размерын дугуйнуудтай байв.
Урд тэнхлэг дахь ажлын тоормосны хүч нь зүүн талдаа 1,8 кН баруун талдаа 1,7 кН зөрүү нь 4 хувь заасан хэмжээ 20 хувиас бага, хойд тэнхлэг дэх тоормосны хүч нь зүүн талдаа 1 кН баруун талдаа 0,2 кН зөрүү нь 80 хувь заасан хэмжээнээс 30 хувиас их, баруун хойд талын тоормосны идэвхжил муу бүрэн гүйцэт зогсохгүй байв, бусад дугуйнуудад үйлчилж буй хүчний хэмжээ их, идэвхжил сайтай, тоормосны стенд дээр бүрэн зогсож байв. Зогсоолын тоормосны идэвхижил нь стандартад заасан 23 хувиас их тоормосны стенд дээр бүрэн зогсож байна. Тус төвд ашиглаж байгаа БНСУ-д үйлдвэрлэсэн МСЮ-ЗС загварын багажаар гэрлийн хүчийг шалгахад зүүн талын гэрлийн хүч нь 12000 люкс буюу стандартад заасан 10000 люксээс их буюу тусгал хэвийн байна. Баруун талын гэрлийн хүчийг шалгахад 12000 люкс буюу стандартад заасан 10000 люксээс их буюу хэвийн тусгалтай байна. Жолооны хүрдны сул явалт нь стандартад заасан 10 градусаас хэтрээгүй сул явалт багатай байв.
/Тоёота приус-20 / маркийн 23-69 БӨҮ улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр техникийн ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ мөн урд, хойд тоормос, зогсоолын тоормосны хэмжээ, их гэрлийн тусгалын хэмжээг шалгасан....гэх дүгнэлт /хх-ийн 142-144/,
11. Монгол Улсын Дотоод Хэргийн их сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 202417 дугаартай “...******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.
Мөн дүрмийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7.а/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Дээрх зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй болно.
Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...гэх дүгнэлт /хх-ийн 168-170/ болон Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч Е.Досбаолын өмгөөлөгчийн зүгээс “01-01 БНА” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоос мэдүүлэг авах ажиллагааг хийлгэж шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан байна.
Шүүх 2024 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 671 дугаартай захирамж гаргаж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж болон шүүгдэгч нарын хүсэлтэд дурдсан “ 01-01 БНХ” улсын дугаартай авто машины жолоочоос мэдүүлэг авах зорилгоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж тэдний хүсэлтийн дагуу мөрдөгчөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “01-01 БНХ” улсын дугаартай авто машины жолооч О.Батмөнхөөс мэдүүлэг авч материалыг ирүүлсэн байна.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь” 01-01 БНА” улсын дугаартай авто машины жолоочоос мэдүүлэг авах шаардлагатай гэж хүсэлт дахин гаргаж байгаа бөгөөд өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч ******* нар нь “01-01 БНХ” улсын дугаартай авто машины жолооч мэдүүлэг авах хүсэлтийг гаргасаныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүхээс өмгөөлөгч Б.Дашдоржийн “01-01 БНА” улсын дугаартай авто машины жолоочоос мэдүүлэг авхуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “....оролцогчийн гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж хуульчилсан байгаа бөгөөд дахин оролцогчийн гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэрэг хянан хэлэлцэхийг хойшлуулах талаар эрх олгоогүй байна. Нөгөө талаар хэрэгт авагдсан нотлох баримт, уг хэргийн үйл баримтыг харсан гэх гэрч Америкийн Нэгдсэн Улсын иргэн *******ыг онлайнаар, орчуулагч хэлмэрч Х.Мөнхсоёлыг оролцуулан шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг авч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 23-69 БӨҮ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”,
Мөн дүрмийн 13.1.-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бичгийн цагаан” гэх газарт улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклийг жолоодож явсан *******ийг засмал зам дээр мотоциклоо зүүн гар тийш эргэхээр дохио өгч эргэх үед 23-69 БӨҮ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь гүйцэт түрүүлэх үедээ мотоциклийг мөргөн унагаж жолооч *******ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2023 оны 09 дүгээр сарын өглөө манайх гэрээ доод голоод нүүлгээд намаржаан дээрээ буулгасан юм тэгээд өөрийнхөө хонийг эргүүлэх гээд явах гэхэд гэр барилцсан хүн замаараа манай хонийг эргүүлчхээрэй гэхээр нь өөрийнхөө хонийг эргүүлчхээд айлынхаа хонийг эргүүлэх гээд “Алгын дөрөлж” рүү баруун зүүн тийшээ засмал замаар явж байгаад хойшоо буюу худгийн уулзвараар хойшоо эргэх гээд дохиогоо зүүн тийш нь өгөөд явж байхад миний ард 3 ширхэг приүс маркийн машин явж байсан. Тэгээд би засмал замын урд хэсгийн хөвөөн дээр зогсоод эхний цагаан суудлын машиныг өнгөрөөчхөөд дохио өгсөн чигтээ хойшоо эргээд цагаан зураас даваад ороход саарал /ногоон/ өнгийн приүс 20 маркийн машин ирээд баруун урд талын гупер хэсгээр миний зүүн талын хөлийн шилбэ хэсэг рүү мөргөсөн....” гэх мэдүүлэг, хохирогч *******ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Миний ард 4 машин явж байгаад 1 нь намайг гүйцэж түрүүлээд өнгөрөхөөр нь зүүн тийш эргэх дохиогоо өгч замын цагаан зураасаа даваад засмалаасаа гараад шороон зам руу орох гэж байтал ******* эсрэг урсгалаас орж ирээд намайг мөргөсөн. Тэгээд би салхины шилэн дээгүүр нь давж унаад ухаан алдсан байсан. Тэгээд нэг эгч ирээд цагдаа дуудахгүйгээр тохирчих гээд байсан. ******* нь намайг өнгөрөөж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийх ёстой байсан. Тухайн зам дээр зориулалтын гарц байхгүй, хөдөөний хүмүүсийн явж хэвшсэн замаар гарах гэж байсан. Намайг дохио өгөөд эргэхэд 01-01 улсын дугаартай машин удаашраад явсан. Араас нь ******* намайг цагаан зураас давж байхад гүйцэж түрүүлээд ирээд мөргөчихсөн. ******* миний мотоциклын дохиог унтраагаад мотоциклыг маань замаас гаргаад тавьчихсан гэж бодож байна....” гэх мэдүүлэг,
АНУ-ын иргэн гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...: Би эхнэртэйгээ хамт Говь-Алтай аймгаас Архангай аймаг руу аялж явсан. Баянхонгор аймгийн Өлзийт сум руу орж ирээд автомашины ослыг харсан. Намайг Баянхонгор аймгийн Өлзийт сум өнгөрч байхад 2 жижиг автомашин явж байсан. 2 жижиг автомашины өмнө мотоцикл байсан. Эхний автомашин мотоциклыг гүйцэж түрүүлсэн. Тэгээд 2 дахь автомашин мотоциклыг гүйцэж түрүүлэхээр эхэлсэн. Гэтэл яг 2 дахь машины урдуур мотоцикл зүүн тийш эргэсэн. Мотоцикл эргэх дохиогоо өгсөн байсан. Гэхдээ замаас гарах гарц байгаагүй учраас би мотоциклыг замаас гарах гэж байна гэж бодоогүй. Би мотоциклыг замаас гарах гэж байхад нь гайхсан, магадгүй машины жолооч бас гайхсан байх. Мотоцикл машиныг мөргөсөн үү, машин мотоциклоо мөргөсөн үү гэдгийг би сайн анзаараагүй, ямартай мөргөлдсөн. Мотоциклын жолооч хол, өндөрт шидэгдсэн. Мотоциклын жолооч газарт хөл дээрээ зогсож байсан.... Приус аль хэдийн эсрэг урсгалдаа орсон байсан. Дараа нь мотоцикл зүүн тийш эргэх үйлдэл хийсэн. *******ын приус, *******ий мотоцикл хоёр мөргөлдөх үед дунд нь ямар нэгэн машин байгаагүй. Приус 20 маркийн машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед мотоциклын дохиог хараагүй байх, гэхдээ мотоцикл дохио өгөөд эргэх үед би хажууд чинь машин байна гэж бодож байтал мөргөлдөөн болсон...” гэх мэдүүлэг,
. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 431 дугаартай шинжээчийн:.....1. *******ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,
ын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 202334 дугаартай шинжээчийн:...Уг ослын бүдүүвч зургийн хэмжилтээс дүгнэлт хийхэд Мустанг-5 маркийн мотоциклийг эсрэг урсгалд мөргөсөн байна. Тэнхлэгийн тасархай тэмдэглэлээс 1,7 м зайтай мөргөсөн байна. Иймээс 2369 БӨҮ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мустанг-5 мотоциклийг жолоодон явсан жолооч ******* нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн нотлох баримт байхгүй байна. Замын нөхцөлийг тодорхой болгох шаардлагатай. Зүүн талаас гарц нийлнэ гэсэн анхааруулах тэмдэг байсан бол жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг эргэх үйлдэл хийх талаар мэдээлэл авах боломжтой байсан гэж үзэж байна....гэх дүгнэлт,
Монгол Улсын Дотоод Хэргийн их сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 202417 дугаартай шинжээч нарын “...******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.
Мөн дүрмийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7.а/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Дээрх зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй болно.
Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтад үндэслэн эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чанд хэрэгжүүлээгүй бөгөөд замын эсрэг урсгалд орж урдаа яваа мотоциклийг гүйцэт түрүүлэх үед түүний зүүн гар тийш эргэх дохиог хараагүйгээс гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийсэн нь уг осол болох шалтгаан болсон байгаа бөгөөд мотоциклийн жолооч ******* нь хамгаалах малгай өмсөөгүй, мөн дур мэдэн гаргасан шороон зам руу эргэх гэсэн хөдөлгөөн хийсэн нь уг осол болоход нөлөөлөөгүй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 23-69 БӨҮ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн авто машиныг жолоодож явахдаа урдаа яваа мотоциклийг гүйцэт түрүүлэхдээ өөрийн үйлдлийн улмаас учирч болох хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг гарсан нөхцөл байдалтай холбож үзэхэд энэхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандсаны улмаас мотоциклийн жолооч *******ий мотоциклийг мөргөж улмаар *******ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж байна.
Иймд шүүгдэгч *******ыг гэм буруугүй гэх нотлох баримт хэрэгт бүрэн авагдаагүй, харин түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байна гэж үзэж тээврийн хэрэгсдийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан зүйл хэсгээр гэм буруутайд тооцсон болно.
Учир нь 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл...ийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутайд хүн...д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно”, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “үйлдэл....ийг....оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, гэж заасныг баримтлан шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” зүйл хэсгийг баримталж гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг хүлээлгэлээ.
Шүүгдэгч *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд уг хуулийн заалтад жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оноохоор хуульчлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугүйгээр хохирол хор уршиг учруулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй хэргийг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч *******ын үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл гарсан, улмаар энэ үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учруулсаны хооронд шалтгаант холбоо байгаа гэж үзэж гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар болох хайхрамжгүй хандсаны улмаас гэм буруутай үйлдэл гаргасан гэж дүгнэж, өмгөөлөгчөөс гаргасан гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэсэн хууль эрх зүйн ойлголтыг зарчмын хувьд зөвтгөж байгаа боловч шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх нотлох баримт хүрэлцээтэй байгаа гэж үзэж, харин түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эмчилгээний зардал 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй талаар мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч ******* нь хохирогч *******д 870.000 төгрөг эмчилгээний зардал шилжүүлсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн, гэм буруутайд эсэх дүгнэлт гаргахын өмнө шүүгдэгч түүний өмгөөлөгч нар хохирол нөхөн төлөх талаар завсарлага авах хүсэлт гаргаж улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******д 2.000.000 төгрөг бэлнээр төлж барагдуулсан бөгөөд хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогч *******д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, ******* овогт *******йн *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* овогт *******йн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ