| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0229/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/238 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,
Шүүгдэгч: ******* нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000283 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна...гэх мэдүүлэг / хх-ийн 42 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм бурууг хүлээж байна гэв.
3. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт байх гэрээсээ 07 цагийн үед адуугаа хайхаар мотоциклоор гарсан юм. Ганцаараа тэгээд Бууцагаан сумын нутаг дэвсгэрт орж ирээд тус сумаас зуун урд зүгт 30 орчим км зайд “Гашуун” гэх газраар явж байгаад шатахуун авахаар сумын төвд оройны 18 цагийн үед орж ирээд шатахуун аваад сумын төвд байдаг хамаатныхаа *******ийн гэрт ирсэн юм. Тэднийд хадам ээж нь түүний эхнэр, хоёр хүүхдийн хамт байсан бид нар хоол унд хийж идчихээд байж байсан чинь ******* нэг шил 0,75 граммтай “экс” нэртэй архи гаргаж ирээд бид хоёр хамт тал дундуур болтол уугаад байж байхад хадам ээж нь *******ийг хөдөө гэр лүүгээ явахгүй бол болохгүй байна гээд тэр хоёр 20 цаг 30 минутын үед байхаа би сайн цагийг нь мэдэхгүй байна. ******* мотоциклоо унаад хадам ээж нь ард нь суугаад гараад явсан би гэрт нь хонохоор болоод үлдсэн юм. Тэгсэн нээх удалгүй гэрийнхэн утас дугараад гэрээсээ гараад яваад өгсөн. Тэгээд нэлээн хугацааны дараа ******* цагдаад баригдсан байна гээд ээжийгээ дагуулаад эхнэр нь гэртээ ирсэн би ч тэгээд унтаад өгсөн юм. ******* бид хоёр нэг шил 0,75 граммтай архи талд нь ортол уусан нээх согтуу байгаагүй гайгүй байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр цагдаагийн кабон дээрээ байж байхад манай хашааны гадаа нэг тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд дуут дохио өгсөн. Тэгэхээр нь гараад шалгасан чинь тухайн ******* гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь шалгасан чинь тухайн жолоочид нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхаар нь тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулж драйгераар үлээлгэхэд 1,1%-ийн согтолттой гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн согтуурал шалгах багажаар шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/, Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ын өдөр *******ийн эрх хасагдсан талаарх жолоочийн лавлагаа /хх-ийн 10/, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0225108 дугаар шийтгэлийн хуудас /хх-ийн 11/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0225108 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1.1 хувийн промиль согтолттой үедээ 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэрээсээ баруун тийш 2 орчим км шороон замаар улсын дугааргүй мустанг 5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян- Өндөр багт байх гэрээсээ 07 цагийн үед адуугаа хайхаар мотоциклоор гарсан юм. Ганцаараа тэгээд Бууцагаан сумын нутаг дэвсгэрт орж ирээд тус сумаас зуун урд зүгт 30 орчим км зайд “Гашуун” гэх газраар явж байгаад шатахуун авахаар сумын төвд оройны 18 цагийн үед орж ирээд шатахуун аваад сумын төвд байдаг хамаатныхаа *******ийн гэрт ирсэн юм. Тэднийд хадам ээж нь түүний эхнэр, хоёр хүүхдийн хамт байсан бид нар хоол унд хийж идчихээд байж байсан чинь ******* нэг шил 0,75 граммтай “экс” нэртэй архи гаргаж ирээд бид хоёр хамт тал дундуур болтол уугаад байж байхад хадам ээж нь *******ийг хөдөө гэр лүүгээ явахгүй бол болохгүй байна гээд тэр хоёр 20 цаг 30 минутын үед байхаа би сайн цагийг нь мэдэхгүй байна. ******* мотоциклоо унаад хадам ээж нь ард нь суугаад гараад явсан би гэрт нь хонохоор болоод үлдсэн юм. Тэгсэн нээх удалгүй гэрийнхэн утас дугараад гэрээсээ гараад яваад өгсөн. Тэгээд нэлээн хугацааны дараа ******* цагдаад баригдсан байна гээд ээжийгээ дагуулаад эхнэр нь гэртээ ирсэн би ч тэгээд унтаад өгсөн юм. ******* бид хоёр нэг шил 0,75 граммтай архи талд нь ортол уусан нээх согтуу байгаагүй гайгүй байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан...гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн / хуучин мөрдөгдөж байсан / 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэрээсээ баруун тийш 2 орчим км шороон замаар мустанг 5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг торгох ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, гурван мянган / 3000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая / 3.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь гурван сая төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ