Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 0161

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мажаа овгийн Балжиннямын Цэнд-Аюушид холбогдох 201714000227 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Мажаа овгийн Балжиннямын Цэнд-Аюуш, Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, ээжийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо 12 дугаар байрны 11 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, урьд ял шийтгэлгүй. /РД:ФМ68081071/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нь 2017 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл гарден” хотхоны орцонд согтуугаар найз Г.Балгансүрэнг зодож  биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Балгансүрэнгийн “2017 оны 04 сарын 15-ны өдөр найз Цэнд-Аюуш, Ганхуяг хуурай дүү Гансүх нарын хамт Гансүхийн гэрт 2 шил архи уусан. Цэнд-Аюуш Улаанбаатар хотоос ирсэн байсан учир бид нар архи уусан. Цэнд-Аюуш манай 10 жилийн ангийн хүүхэд юм. Ганхуяг манай гэрт очоод хоол идээд хамт хонох уу гэхээр нь бид нар хамт Ганхуягийн гэр рүү явсан. Төгөл гардений 7 давхарт гараад Гансүхийн хаалгыг тогшчих гэж хэлчихээд Цэнд-Аюуш бид хоёр шатны хажууд зогсож байхдаа маргалдсан. Цэнд-Аюуш намайг түлхээд би шат руу унахдаа гараа хугалчихсан юм. Өмнө тайлбар өгөхдөө буруу зөрүү тайлбар өгчихсөн юм. Тухайн үед эхнэр ирчихсэн архи уулаа гээд загнаад байсан болохоор Цэнд-Аюуш намайг өшиглөж гарыг маань хугалсан гээд худлаа хэлчихсэн юм. Цэнд-Аюуш, Гансүх бид 3 Ганхуягийн гэр рүү явж байхад Цэнд-Аюуш танихгүй хүнтэй маргалдах гээд байхаар нь би салгаад аваад явсан. Ганхуягийн орцонд Цэнд-Аюуш чи яагаад намайг хүнтэй маргалдаж байхад салгаж байгаа юм бэ би ийм ш дээ гээд намайг гараараа түлхсэн. Өөр зодоон цохион болсон зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Эмчилгээний зардал 500 000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-р хуудас/

 

2. Гэрч Я.Гансүхийн “Ганхуяг ахын гэр нь Төгөл гардений 7 давхарт байдаг. Балгансүрэн, Цэнд-Аюуш нарын хамт Ганхуяг ахын хаалгыг тогшиход охин нь хаалгаа онгойлгоод аав унтаж байна гэж хэлэхэд Балгансүрэн ах ёолох дуу гарсан. Намайг хаалга тогшиж байхад Балгансүрэн Цэнд-Аюуш ах нар шатны хэсэгт зогсож байсан. Би шатны хэсэгт очиход Балгансүрэн ах шатан дээр хойшоо хана налаад суучихсан гараа барьчихсан өвдөөд байна гээд сууж байсан. Цэнд-Аюуш ахаас юу болсон бэ гэж асуухад Балгансүрэнг тохойгоороо цохисон чинь уначихлаа гэж байсан. Цэнд-Аюуш ах танихгүй хүнтэй уулзаж маргалдах гээд байхаар нь Балгансүрэн ах салгаад Ганхуяг ахын байранд ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/

 

3. Гэрч Ц.Гэрэлмаагийн “Манай нөхөр Балгансүрэн 2017 оны 04 дүгээр сарын дундуур найз Цэнд-Аюуш Улаанбаатар хотоос ирсэн гээд хэд хоног архи уугаад утас нь холбогдохгүй байсан. 2017 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө миний утас руу Мөнхжаргал залгаад Балгансүрэнг зодуулчихсан эмнэлэг дээр байна гар нь хугарчихсан юм шиг байна гэхээр нь би эмнэлэг дээр ирэхэд Балгансүрэнгийн зүүн гар хугарчихсан байсан. Би Балгансүрэнгээс юу болсон талаар асуухад Цэнд-Аюушид зодуулчихлаа гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

 

4.Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 358 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Балгансүрэнгийн биед зүүн шууны богтос ясны гандан хэсгийн дунд 1/3-аар далд зөрүүтэй хугарал үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь цохих, өшиглөх, унах үед аль алинд нь үүсэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэнд-Аюуш мэдүүлэхдээ “Тухайн үед Ганхуяг манай гэрт очиж хононо гээд хамт явж байгаад гэнэт алга болчихон. Балгансүрэн Ганхуяг гэртээ байгаа гээд хамт бид нар Ганхуягийн гэрт очиход Ганхуягийн охин нь аав ирээгүй байна гэхээр нь би Балгансүрэнг чи дандаа худлаа ярьдаг гэж хэлээд Балгансүрэнг цохисон. Балгансүрэнгийн биеийн аль хэсэгт цохисноо санахгүй байна. Намайг цохисны дараа Балгансүрэн гараа барьчихаад эвгүй болчихлоо гээд байсан. Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна” гэв. 

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Мөнхтуяа ялын шүүмжлэлдээ “шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нь 2017 оны 04 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл гарден” хотхоны орцонд согтуугаар Г.Балгансүрэнг цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цэнд-Аюушид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нь 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн боловч ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

 Шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой байна.

 

Эрүүгийн 201714000227 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэдзаасныгудирдлагаболгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Мажаа овгийн Балжиннямын Цэнд-Аюушийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Аюушийг 1/нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Аюушид оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 201714000227 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4.-д зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Аюушид оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэнд-Аюушид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС