Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/135

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. шүүгдэгч Ж.******* түүний өмгөөлөгч Л.эцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ийн *******д холбогдох эрүүгийн 2436000000128 дугаартай, 178/2024/0127/Э/ индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  2002 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн Баян-******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” тавилгын үйлдвэрт мужааны туслах ажилтай, ******* аймгийн *******-******* сумын 17 дугаар баг ийн 45А гудамж 1 тоотод оршин суух, урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар, Нийслэлийн *******зүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1071 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай жил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг өмнөх 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх эсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож тус тус шийтгүүлж байсан, хэрэг ариуцах чадвартай, ******* ургийн овогт *******ийн *******,

 

                                Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Ж.******* нь ******* ” ХХК-нд салбарын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд кассын орлого болох нийт 15,062,000 төгрөгийг цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор хувьдаа завшиж, хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн өгсөн: “... ******* бие 2024 оны 03 дугаар сарын 11-ний өглөө ажил дээрээ ирээд ажлаа хийж байгаад үдээс хойш 14 цагийн үед ажил дээрээ сууж байтал манай өрөөнд орж ирээд орлого хийдэг сейф онгойлго гэсэн чинь байнга байдаг түлхүүр нь байхгүй байна танд нэг хувь байгаа юу гэхээр байгаа өөрт байдаг илүү нэг түлхүүрээрээ өөрөө очиж сейф онгойлгож өгчхөөд буцаад өрөө рүүгээ явсан.Тэгтэл араас удалгүй өрөөнд орж ирээд сейфинд байсан орлого дутуу байна гэхээр нь очоод хартал нийт 5 өдрийн орлогоос 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орлого байхгүй байхаар нь сейфны түлхүүр байдаг , ******* хоёрыг дуудаж уулзаад асуухад 2024 оны 03 дугаар сарын 10-ны 15 цагт би ажлаасаа буухад бүх орлого байсан, ******* маргааш өдөр 2 цагаас ирээд орлогоо хамт явж тушаая гэж хэлсэн гэхээр нь Ж.*******өөс асуухад Ж.******* би аваад мөрийтэй тоглоом тоглочихсон гэж хэлсэн. Тэгээд миний бие цагдаагийн байгууллагад хандсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас)

- Гэрч Э.гийн өгсөн: “...би 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагт ажил дээрээ ирээд орлогоо тушаах гээд сейфээ онгойлгох гэтэл  зоолттой байдаг түлхүүр нь байхгүй болохоор нөгөө ээлжийн менежер Ж.*******ийг дуудаад “түлхүүр хаана байна” гэж асуухад “мэдэхгүй” гэхээр нь тэр хавиар хайгаад олоогүй. эгчийг дуудаж  илүү түлхүүрээр нь онгойлгосон чинь  03 дугаар сарын 10-ны өдрийн орлого байсан, бусад орлого нь байхгүй байхаар нь , Ж.******* 2 дээр очоод “ та 2 орлого тушаасан юм уу” гэхэд “ үгүй” гэхээр нь камер шүүсэн. Тэтэл Ж.******* хамгийн түрүүнд ирээд нээгээд орж байсан.Сейф байгаа өрөөнд хар цүнх үүрч ороод цүнхээ үүрээд гарч байсан.Ж.*******өөс ороод асуухад “ би авсан, мөрийтэй тоглоомд тоглоод алдсан” гэж хэлсэн...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас)

-Гэрч Б.*******ий өгсөн...2024 оны 03 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байтал Ж.******* ах ирээд “ виза картаа өгч бай, ийн өдрийн орлогыг АТМ-ээр тушаах гэсэн,карт байдаггүй” гэхээр нь картаа өгсөн. Удалгүй Ж.******* ах гэрт ирээд манай дүү Б.Буянтын утсыг аваад оролдоод суугаад байсан.Ж.******* урьд нь ажил хийгээд олсон мөнгөөрөө дандаа онлайн мөрийтэй тоглоом тоглодог байсан.Тэгээд утасгүй болоод хэсэг тоглохгүй байж байгаад 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой манай дүүгийн утсыг авч байсан.Тэгэхдээ тоглосон юм шиг байна...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас)

-Гэрч М.-ийн өгсөн: “ ...тухайн орлого хийдэг сейф нь 2 түлхүүр хийж онгойдог ба нэг урт цагаан түлхүүр нь байнга зоолттой байдаг,нөгөө нэг түлхүүр нь Ж.*******, 2-т байдаг,өөр хүнд түлхүүр байдаггүй.Тэгээд Ж.*******өөс түлхүүр асуухад “мэдэхгүй” гэсэн. Сүүлд манай дарга эгч “Ж.*******ий цүнхэнд түлхүүр байна уу үзээтэх” гэхээр нь би тай хамт очиж үзэхэд *******ий үүрч яваад байсан хар цүнхнийх нь урд талын жижиг карманаас түлхүүр гарч ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас)

-Гэрч Б.-ийн өгсөн...тухайн үед би утасгүй байсан болохоор дансаа шалгах боломжгүй байсан.Өнөөдөр дансны хуулга авч үзэхэд 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл нийт 14,915,000 төгрөгийн орлого ороод буцаад гарсан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас)

- “******* ” ХХК-ний үйл ажиллагаа хариуцсан захирлын тушаал (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас)

-Хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас)

-Салбарын дотоод журам (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас)

-Баримтанд үзлэг хийж хохирол тооцсон тэмдэглэл (хавтаст хэргийн 46-50 дугаар хуудас)

-Б.-э, Б.******* нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 52-56 дугаар хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол... шийтгэнэ” гэж заасан байна.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгохоор тодорхойлсон ба шүүгдэгч Ж.******* нь "******* " ХХК-ны салбарын туслах менежерийн албан үүргийг гүйцэтгэдэг,тухайн салбарынхаа кассын мөнгө хариуцдаг, орлого тушаах, задгай мөнгө хүлээлгэн өгөх зэрэг ажил үүргийн хувиартай ажилладаг болох нь хэрэгт авагдсан “******* ” ХХК-ний захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ,гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь тухайн салбарын туслах менежерийн ажил гүйцэтгэхдээ өөрийн ажил үүргийн хувиарийн дагуу хариуцдаг орлогын мөнгө бүхий сейфнээс бэлэн мөнгө авч завшсан үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан нөхцөл байдал тогтоогдож, энэ нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө  завшсан” гэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шинжид хамаарч байх тул зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.******* нь хохирогчийн эд хөрөнгийг буюу орлогын мөнгийг хариуцах явцдаа мөрийтэй тоглоом тоглох зорилгоор авч ашигласан  үйлдэл нь тухайн мөнгийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан шунахайн сэдэлтээр зориуд хор уршигт хүргэсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа сэдэл нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч Ж.*******ий хууль бус үйлдлээс “******* ” ХХК-нд 15,062,000 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдсон. Шүүгдэгч Ж.******* нь хохирогчид 14,755,948 төгрөгийг төлж барагдуулсан баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт “ шүүгдэгч Ж.******* нь манай байгууллагад 14,755.948 төгрөгийг төлж барагдуулсан. Ж.******* ажлаас гарах хүртэл ажилласан 10 гаруй хоногийн цалин болох 306,000 төгрөгийг хохирлоос нь хасаж тооцсон болно. Одоо манай байгууллагад хохирол төлбөргүй , бидний зүгээс гомдол,санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дугаар хуудас),шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 95-105 дугаар хуудас), шүүгдэгч Ж.*******ий оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 61-р хуудас) иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 60-р хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 91-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээрх баримтуудаар шүүгдэгч Ж.******* нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, эхнэр, 8 сартай охины хамт амьдардаг, Ховд аймагт түр оршин суух, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ж.*******ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  шүүгдэгчид арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.эцэцэгээс: ”эрүүгийн хариуцлагын тухай улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Харин торгууль төлөх хугацааг 3 жилээр тогтоож өгнө үү ” гэх утга бүхий санал, тайлбарыг тус тус гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо охинтой болсон.Дахиж тоглоом тоглохгүй байгаа.дахин ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлсэн тул түүнийд хорих ял оногдуулахгүйгээр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн  болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ж.*******ий гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,бусдад төлөх хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг үндэслэн ял шийтгэл оногдуулсан болно.

Шүүхээс шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2436000000128 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 02 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******д  мэдэгдсүгэй.

5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг түүний оршин суух харьяаллын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн 2436000000128 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ГАНТӨГС