| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0139/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/154 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокрурор З.Алтансолонго,хохирогч Ц.*******, шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ын *******од холбогдох эрүүгийн 2436002090157 дугаартай, 178/2024/0139/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд-******* цементний үйлдвэрт нярав ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* байрны 2-27 тоотод оршин суух, ******* ургийн овгийн *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* байрны 2-27 тоотод байх гэртээ 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.*******ийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Хохирогч Ц.*******ийн өгсөн: “...манай нөхөр намайг хардаад гараа атгаж байгаад толгой руу цохисон. 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой 20:00 цагийн үед миний аман дээр дэрээр дарж “ чамайг алчихаад би шоронд явна” гэсэн.Би босоод нөхрөөсөө “ чи миний утсыг шалгачих, хэнтэй хардаад байгаа юм” гэхэд намайг боож унагаагаад би нэг мэдэхэд шалан дээр хэвтэж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9-р хуудас)
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 10-12-р хуудас)
-Гэрч Ц.ийн өгсөн...” манай дүү Ц.******* орой 21 цагийн үед над руу залгаад уйлаад “та хүрээд ирээч” гэсэн.Би дүү Ц.ийн хамт М.*******ынд очиход М.******* уурласан янзтай толгойгоо бариад ийш тийш яваад байсан.Би “ та нар юу болсон юм бэ” гэхэд М.******* “ дүүгээсээ асуухгүй юу” гэхэд Ц.******* “ ******* намайг гэрээсээ зайл, миний хөрөнгөнд шунасан” гэж хэлээд хэрүүл болсон гэж хэлсэн.Ц.******* “намайг боогоод хойшоо унагаасан,намайг сэртэл ******* миний дээр гарчихсан байсан.Тэгээд Нямкаг одоо болно,босчих гэж гуйгаад босож ус уусан” гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18-р хуудас)
-Өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 38-50 дугаар хуудас)
Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай “...Ц.*******ийн биед их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-59-р хуудас)
-Шинжээч эмч Д.Тогтохын өгсөн...Ц.*******ийн биед учирсан тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцралын цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй,учир нь Ц.******* тухайн хэрэг болсон гэх өдрөөс 5 хоногийн дараа толгойн компьютерт томографийн шинжилгээ хийлгэсэн байсан.Дээрх гэмтэл нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох,мөргөлдөх, унах үед үүсэх боломжтой.Дээрх дүгнэлтийг БОЭТ-ийн толгойн компьютер томографийн шинжилгээний хариу, өвчний түүх, Нийслэлийн шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дүрс оношлогооны эмчийн хариу зэргийг үндэслэж гаргасан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас)
-Гэрч З.Энхбаярын өгсөн... миний утсаар залгаад “ чи Ц.*******ийн ажлын газрын хүн мөн үү, буцаад хүрээд ир, ******* таталт өгөөд байна” гэж ярьсан. Би буцаад гэрт нь ирэхэд Ц.******* таталт өгөөд асуусан асуултанд хариулахгүй байсан.Би аналгин демодрол 2 тарьчихаад байж байтал гаднаас Ц.*******ийн төрсөн эгч гэх хүн ирэхээр нь “ таталт нь зүгээр болохгүй бол 103 дуудаарай, халуун хоол цай хийж өгөөрэй” гэж хэлчихээд явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас)зэрэг баримтууд болно.
1.2. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч М.******* нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* байрны 2-27 тоотод байх гэртээ эхнэр Ц.*******ийг хардсаны улмаас аман дээр нь дэрээр дарж, толгойн тус газарт нь хүчтэй цохиж ухаан алдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.******* нь эхнэрээ бусадтай хардсан, гэр бүлийн үл ойлголцох харилцаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч М.******* хохирогч Ц.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу эхнэр, нөхөр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл“ гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ...” гэж заасан ба шүүгдэгч М.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ц.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1. Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.2.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* нь “хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.******* “ манай нөхөр М.******* намайг хий хардаж, хэл амаар доромжилж, зодож биед гэмтэл учруулсанд гомдолтой байна.Бид одоо тусдаа амьдарч байгаа,цаашид гэрлэлтээ цуцлуулах болно.Би Улаанбаатар хот руу явж шинжилгээ хийлгэсэн, надад 3 сая төгрөгний зардал гарсан, зардлаа гаргуулж авмаар байна” гэх утга бүхий мэдүүлэг тус тус өгсөн болно.
Шүүгдэгч нь Ховд аймгийн Ховд-******* цементний үйлдвэрт няраваар ажилладаг гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримт авагдаагүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.*******ын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хавтаст хэргийн 106 дугаар хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 102 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал тогтоогдож байна.
Хохирогч Ц.******* нь “ надад 3 сая төгрөгний хохирол төлбөр гарсан, хохирлоо нэхэмжилнэ” хэмээн мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт болон шүүхэд хохирлын баримт ирүүлээгүй байна.
2.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан “ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй” нөхцөл байдлыг хөнгөрүүлэх,мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалахыг тус тус дурдаж, хохирогч нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх гэх санал, дүгнэлт
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд “ би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна,эрүүгийн хариуцлагын талаар саналгүй” гэх,
Хохирогч Ц.******* “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар саналгүй” гэх тайлбар тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг төлөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.4.Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж, хохирогч эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг 400 (дөрвөн зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******од тайлбарласугай.
4.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
5. Хохирогч Ц.******* нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар эрүүгийн хэрэгт хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС