Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/200

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Батчимэг иргэдийн төлөөлөгч Ц.Билэгсайхан, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Т.******* түүний өмгөөлөгч Д.Нямдорж, хохирогчийн өмгөөлөгч Д.чимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2436000000165 дугаартай, 178/2024/0169/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 19******* оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1,  Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд Ховд аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, ******* ургийн овогт *******ийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Т.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны орой Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* 2-26 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.той маргалдаж, түүний суганы доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

 

1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-02х/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...Хэрэг учрал гаргасан гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* 02-р гудамжны 26 тоот хашаанд болсон байв..Т., Т.******* нарын хоорондоо ноцолдсон гэх газраас ул мөр илрээгүй. Ц.гийн гэрийн зүүн хойд, урд хэсэгт бор өнгийн модон иштэй хутга байх ба гэрэл зургаар бэхжүүлж тэмдэглэлд тусгуулж хураан авав. ...Уг хутгыг анх байсан гэх газар нь гэрийн зүүн үүдэн хэсэгт байх1.2х1.5 харьцаатай цаасан хайрцаг дээр байсан гэх газрыг тэмдэглэлд тусгав...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-06х/

            Хутганд үзлэг хийсэн тухай “...нийт урт-21см, иш нь арзгар модон иштэй.ишний урт-10см, ишнээс хутганы үзүүр хүртэл-11см хутганы төмөр баруун талын дунд хэсэгт улаан өнгийн цусархаг зүйл байх ба гэрэл зургаар бэхжүүлэв./хх-7х-10х/

Хохирогч Т.ын өмсөж явсан хувцсанд “хар өнгийн жинсэн материалтай хүрмийн зүүн суганы доод хэсэгт 4х4.5 см хэмжээтэй зүсэгдсэн,улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв.” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-11-х14х/

Хохирогч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 04 дүгээр сарын 20-ны орой Т.ийн хамт ******* багт байх түүний таньдаг айлд очиход гэрийн эзэн, Т.******* нар байсан. Намайг Т.******* намайг хаалга хаачих гэхээр нь би өөрөө хаа гэсэн. Тэгсэн Т.******* ууж байсан архины шилээрээ намайг цохисон тэгэхээр нь би түүнийг боож унагаагаад зугтаад гарсан чинь араас хутга барьж гарч ирээд суганы доод талд хутгалчихсан.Тэгээд 21-ний өдөр хагалгаанд орсон./хх-76х/

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Тэр өдөр Т. бид 2 найзуудтайгаа ууж байгаад орой 19 цагийн үед ******* баг ******* 02-26 тоотод байх У.гийн очиход Т.******* тэр 2 архи ууж байсан. Тэгсэн Т.******* Т.ыг хаалгаа хаачих гэсэн чинь Т. өөрөө хаа гээд тэр 2 хоорондоо маргалдаад зууралдаад нэг нэгнээ заамдаад байхаар нь Лхагваа ах бид 2 салгаад гэрийн зүүн талд байж байтал Т.******* хутга барьж гарч ирээд Т.ын зүүн суганы доод талд хутгалчихсан. Т. зугтаад явсан.Бор өнгийн бариултай хутга авч гарч ирсэн.Дараа нь би тэр хутгыг гэрийн зүүн хаяанд нуусан” гэх мэдүүлэг /хх-80,85х/

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2024 оны 04 сарын 20-ны өдрийн орой У.гийн гэрийн үүдэнд 2 хүн ноцолдож байсан. Тэгсэн цэнхэр куртиктэй Т.******* гэх хүн хар яктай залууг доош дараад хутгалчих шиг болсон чинь тэр залуу цааш зугтаад явсан.Тэр үед Т., би хамт байсан У. ах байхгүй байсан” гэх мэдүүлэг/хх-83х/

Гэрч У.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр өдөр манайд Т.******* 18 цагийн үед ирээд 2 шил 0,5л-ийн архи хувааж ууж байхад Т. гэх эмэгтэй хажуудаа 1 залуутай орж ирж байсан Цааш яасныг мэдэхгүй. Нэг мэдэхэд оо танай гадаа Т.******* хүн хутгалчихлаа гэж байсан. манайх нэг хутга нэг заазууртай бор өнгийн иштэй үзүүр нь элэгдсэн хутгатай” гэх мэдүүлэг/хх-87х/

Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 440 дугаартай шинжээчийн “Т.*******н биед цээжний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт/хх-107х/

Шүүх химийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн 63 дугаартай “Т. гэж хаягласан цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн дунд зэргийн согтолтын зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-121х/

Шүүх ангаах ухааны хүний биед хийсэн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 453 дугаартай шинжээчийн “...Т.ын биед зүүн суганы урд шугамаар 10,11 дүгээр хавирганы завсраар дотогш нэвтэрсэн шарх, өрцний зүүн хэсгийн цоорол, бүдүүн гэдэсний зүүн дээд хэсгийн цоорол, хэвлийн хөндийн идээрхэг агууламж, хий хуралт, цээжний хөндий зүүн хэсгийн хий хуралт хамрын хурууны дээд 1/3 баруун талд зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Т.батболдын биед дээрх шарх 4.0х0.2 см хэмжээтэй бөгөөд өрц болон бүдүүн гэдсийг гэмтээсэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх128-132х/ 

Хохирогч Т.ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх/хх-133х/

Шүүгдэгч Т.*******н хувийн байдлыг тогтоосон баримтууд болох Иргэний үнэмлэхийн болон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа-145х, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас-161, гэрч Ц.-,Х. нарын мэдүүлэг -168,170-р хуудас тус тус авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүхийн хэлэлцүүлэг тогтоогдсон шүүгдэгч Т.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* 2-26 тоот хашаанд байрлах У.гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.той “хаалга хаа” гэсэн шалтгаанаар маргалдаж,  улмаар  хохирогч Т.ын  биеийн цээжний зүүн суганы доод хэсэгт хутгалж, хүнд хохирол учруулсан нөхцөл байдал нь хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хохирогч Т., гэрч Т., Д.о нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, өвчтөний түүх, шинжээчийн 543 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол” гэж  уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлжээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт  “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж  тайлбарлажээ.

Шүүгдэгч Т.*******н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бор өнгийн модон иштэй хутга нь гэрч У.гийн гэрт байсан өөрийнх нь хутга мөн болох нь хэргийн газрын үзлэгээр, эд мөрийн баримтаар хурааж авсан тэмдэглэл, түүний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай, хүйтэн зэвсэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.*******н хутга хэрэглэн халдаж, хохирогч Т.ын биеийн зүүн суганы доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь нотлогдсон учраас түүнийг зэвсэг хэрэглэж, хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

 Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.2 дахь заалтад зааснаар гэмтлийн хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Т.ын биед зүүн суганы урд шугамаар 10,11 дүгээр хавирганы завсраар дотогш нэвтэрсэн шарх, өрцний зүүн хэсгийн цоорол, бүдүүн гэдэсний зүүн дээд хэсгийн цоорол бүхий гэмтлүүд нь дээрх журмын 3.1.11-д заасан амь насанд аюултай шалгуур шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тул  хүнд зэргийн гэмтэл үүссэн гэх шинжээчийн дүгнэлт (хх-128х) үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

 Шүүгдэгч Т.******* хохирогч Т.ын биед хутга хэрэглэн халдсан идэвхтэй үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаан холбоотой, тэрээр согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зүй бус харьцсан, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна. 

Шүүх хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгч: “Шүүгдэгч нь хутга барьж хүнийг хутгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай “ гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 Иймд шүүгдэгч Т.*******г зэвсэг хэрэглэж, хохирогч Т.ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь нотлогдон тогтоогджээ.

Хохирогч Т. нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалд 1,030,000 төгрөгийг төлсөн байх ба хохирогч Т. нь одоо 1 сая төгрөгийг өмгөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн байх ба холбогдох нотлох баримтуудыг гаргаж ирүүлээгүй байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.*******г шүүхээс “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Хэрэгт цугларсан  нотлох баримтуудаар шүүгдэгч Т.******* нь хувийн байдлын хувьд 43 настай, ам бүл ганцаараа, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багт байнга оршин суух хаягтай, 2017 онд гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирол төлбөр бүрэн төлөөгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.*******д зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, куртик, цамц тус бүр 1 ширхийг устгуулах саналтай.” гэсэн агуулгатай,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хариуцлагын ямар нэгэн санал хэлэхийг надаар дамжуулаагүй, одоо 1 сая төгрөг өгчихвөл өөр  зүйлгүй гэсэн, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Энэ хэрэгт хохирлыг талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. 1,030,000 төгрөгийг цуглуулж хохирогчид өгсөн байгаа. Цаашид 1 сая төгрөгийг цуглуулж өгөх болно. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж  3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг төлөөгүй,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2436000000165 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, хэрэг, учрал болох үед хохирогч Т.ын өмсөж явсан хар өнгийн хүрэм, цагаан өнгийн футболк 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овгийн *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ургийн овгийн *******ийн *******г 5/тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* оногдуулсан 5/тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. 2436000000165 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.******* нь хохиролд 1,030,000 төгрөгийг төлсөн, хохирогч Т. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хохирогч Т.ын өмсөж явсан гэх хар өнгийн хүрэм /як/-1ш, цагаан өнгийн футболк 1 ширхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Б.ГАНТӨГС                                                                                                       

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ЦЭЦЭГМАА

 

ШҮҮГЧ                                                  Б.МӨНХЗАЯА