Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0913

 

2019 оны 12 сарын 18 өдөр Дугаар 128/ШШ2019/091* Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаарМ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч:М ХХК /РД:******

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга.

Нэхэмжлэлийн шаардлага:М ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь ****** нэртэй газарт байрлах ******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тусгай хэрэгцээнд авсан шалтгаан арилсан байхад тус компанид давуу эрхээр олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, З ХХК, М ХХК-иудын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаагүй болон Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын *0-ны өдрийн 0* дугаар тогтоолын дагуу тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй хэсэгт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчМ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 200* оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах ****** , нэртэй газарт орших *** га талбайг тус аймгийн Засаг даргын 200* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр саналыг үндэслэн олгосон байдаг.

Уг шийдэврийн дагуу манай компанийн зүгээс 200*, 2004, 2005 онуудын төлбөрийг тухай бүрт нь төлж үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулах гэсэн боловч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2002 оны 10 дугаар сарын *0-ны өдрийн ** дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шалтгаанаар хайгуул хийх боломжгүй болж тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгосон байдаг.

Манай компанийн зүгээс орон нутагтай 2019 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр очиж уулзан өмнө нь эзэмших эрхтэй байсан тусгай зөвшөөрлийн талбай орон нутгийн тусгай хэрэгцээний газраас гарсан эсэхийг лавлахад дээрх талбайг 2015 онд тусгай хэрэгцээнээс гаргасан гэх мэдээллийг олж мэдсэн билээ.

Хэрэв үнэхээр орон нутгийн тусгай хэрэгцээнээс өмнө эзэмшиж байсан талбай хамааралгүй болсон бол энэ тухай Ашигт малтмал, газрын тосны газраас хуулийн дагуу мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй, өөрсдөө энэ тухай олж мэдсэн бөгөөд нэгэнт тусгай хэрэгцээний газартай давхцалгүй болсон учир Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д Энэ хуулийн 14.2-т1 зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ 4 тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ гэж зааснаар тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрхтэй тул олгож өгнө үү гэх хүсэлтийг Ашигт малтмалын газрын тосны газарт хандан гаргасан боловч хүлээн авах боломжгүй гэх хариу өгч татгалзсаныг хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтаас үзэхэд тусгай хэрэгцээнд байлгах хугацаа өнгөрсөн тохиолдолд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдэд мэдээлэх, хэрэв үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл хүсэлтээ гарган тэргүүн ээлжинд давуу эрхээр авах боломжийг хуулиар олгосон байхад хариуцагч байгууллагын зүгээс уг үүргээ хэрэгжүүлээгүй, нэгэнт давуу эрх бий болсон байхад тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй, өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан компанийн хувьд эрхээ сэргээлгэх хуульд заасан давуу эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Манай компанийн хувьд анх тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх шийдвэр гаргах үед Төв аймгийн Засаг даргаас дэмжиж байна гэх саналыг ирүүлсэн байдаг боловч тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 7* дугаар тогтоолоор байгалийн үзэсгэлэнт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд, 2002 оны 10 дугаар сарын *0-ны өдрийн ** дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд тус тус авсан нь өөрөө манай компанийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан, хуулиар хориглосон нөхцөл байдлыг бий болгосон байдаг

Гэхдээ энэхүү нөхцөл байдал 2015 онд арилсан нь Ашигт малтмалын газраас өгсөн хариу болсон манай компанийн зүгээс биечлэн орон нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөлтэй уулзсан мэдээллээр тодорхой нотлогдож байгаа бөгөөд хариуцагч хуулийн дагуу үүргээ биелүүлээгүй дээрх нөхцөл байдал манай компанийн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас хамаарахгүй байдлыг анхаарч үзээгүй гэж үзэж байна.

Иймд манай компанийн өмнө эзэмшиж байсан Төв аймгийн Эрдэнэ сумын ****** нэртэй газарт орших *** га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, давуу эрхээр дээрх тусгай зөвшөөрлийг манай компанид олгосон шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү. гэжээ

Хариуцагч шүүхэд ирүүлсэн бичгийн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол ойл шэйл ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь ****** нэртэй талбай бүхий Х\/-****** тоот ашигт
малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид үйл ажиллагаагаа
үргэлжпүүлэх боломжоор хангаж, давуу эрхээр олгох тухай шийдвэр гаргахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай
нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг ****** нэртэй *** га
талбайд ашигт малтмалын хайгуулын *****дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи уул уурхайн
кадастрын албаны даргын 200* оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар
шийдвэрээрМ ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын хайгуулын 00*****дугаартай тусгай зөвшөөрлийн
талбайг Төв аймгийн ИТХ-ийн 2002 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 7* дугаар тогтоолоор байгалийн үзэсгэлэнт газрын зориулалтаар, Төв аймгийн ИТХ-ын 2002 оны 10 дугаар сарын *0-ны өдрийн ** дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд тус тус авсныг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн бүртгэлд 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлжээ Өөрөөр хэлбэл дээрх 2 тогтоолыг гарсан даруйд нь бүртгүүлэлгүй хугацаа хэтрүүлж 8 жилийн дараа бүртгүүлж байгаа нь орон нутгийн буруутай үйл ажиллагаа юм. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 7*, ** дугаар тогтоолууд нь Ашигг малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан тухайн газрыгтусгай хэрэгцээнд байлгах хугацаа шаардлагыг хангаагүй байна. Мөн 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох болсонтой холбогдуулан орон Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргахаар заасан баМ ХХК нь хуулийн хугацаанд хугацаа сунгуулах өргөдөл гаргаж Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай ергөдлийгтөрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан баМ ХХК нь ашигт малтмалын хайгуулын 00*****тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 5* дугаар зүйлийн 5*.1.1 дүгээр зүйлд зааснаар Кадастрын бүртгэлийн УУККС-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн байна

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын *****дугаартай тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм

ИймдМ ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь ****** нэртэй талбай бүхий ******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжоор хангаж, давуу эрхээр олгох тухай шийдвэр гаргахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

 

ҮНДЭСЛЭЛ:

НэхэмжлэгчМ ХХК нь манай эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь ****** нэртэй талбай бүхий Х\/-****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид уйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжоор хангаж давуу эрхээр олгох тухай шийдвэр гаргахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байна.

Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа:М ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь ****** нэртэй талбай бүхий ******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацаандаа өргөдөл гаргаагүй гэх үндэслэлээр тусгай хэрэгцээнд авсан шалтгаан арилсан байхад манай компанид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжоор хангаж давуу эрхээр бусад аж ахуйн нэгжийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцаагүй хэсгийг олгох тухай шийдвэр гаргахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг давуу эрхээр /давхцалгүй хэсгээр нь/ олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар:М ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь ****** нэртэй газарт байрлах ******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тусгай хэрэгцээнд авсан шалтгаан арилсан байхад тус компанид давуу эрхээр олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, З ХХК, МХХК-иудын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаагүй болон Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын *0-ны өдрийн 0* дугаар тогтоолын дагуу тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй хэсэгт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг ****** нэртэй *** га талбайд ашигт малтмалын хайгуулын ******** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 200* оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар шийдвэрээрМ ХХК-д олгожээ.

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 7* дугаар, 2002 оны 10 дугаар сарын *0-ны өдрийн ** дугаар тогтоолуудаар маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайг буюу Төв аймгийн Эрдэнэ сумын холбогдох нутаг дэвсгэрийг аймгийн тусгай хэрэгцээнд авсан байна.

Дээрх Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 тогтоолуудаар нэхэмжлэгчид олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий нутаг дэвсгэрийг аймгийн тусгай хэрэгцээнд авсан байх тул орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан учир хайгуул хийх боломжгүй болж, тусгай зөвшөөрлийн эрх дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 тогтоолуудаар нэхэмжлэгчид олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан байх тулМ ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй тул тус компанийн тусгай зөвшөөрөл 2006 онд дуусгавар болгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын *0-ны өдрийн Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах тухай 0* дугаар тогтоолоор Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авсан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № **** тоот албан бичиг, уг албан бичгийн хавсралт зургаас үзэхэдМ ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг ****** нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 0* дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай хэсэгчлэн давхцалтай байна.

Тодруулан хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газраас буюу мэдээллийн сан бүрдүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбилцлыг тодорхойлох уул уурхайн кадастрын компьютержсон системийг эрхлэн хөтлөх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн дээрх 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № **** тоот албан бичиг, түүний хавсралт зургаас үзэхэдМ ХХК эзэмшиж байсан маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь З ХХК болон МХХК-иуд олгосон тусгай зөвшөөрөл бүхий талбайтай тус тус хэсэгчлэн давхцалтай, мөн Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 0* дугаар тогтоолд хамаарах газар нутагтай хэсэгчлэн давхцалтай болох нь тодорхой нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ. гэж заасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд урьд нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд эзэмшиж байсан газар нь тусгай хэрэгцээнээс гарсан тохиолдолд тэргүүн ээлжинд авах давуу эрхтэйгээр эзэмшихээр тодорхой хуульчилсан байна.

Дээр дурдсан үйл баримтууд, үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь З ХХК болон МХХК-иуд талбайтай болон Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 0* дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай бүхэлдээ биш харин тодорхой хэмжээгээр буюу хэсэгчлэн давхцалтай болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалгүй хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасны дагуу давуу эрхээр эзэмших эрхтэй юм.

Хууль тогтоогчоос нэгэнт Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д урьд нь эзэмшиж байсан этгээд давуу эрхээр эзэмшихээр тодорхой хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан З ХХК болон МХХК-иудын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ХV-0191*5, ХV-**** тоот гэрчилгээнүүдээс үзэхэд эдгээр тусгай зөвшөөрлийг Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 0* дугаар тогтоол гарахаас цаг хугацааны хувьд өмнө 2016 онд олгосон байх тул манай компанийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгоогүй атлаа бусад компаниудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа хариуцагчийн үйлдэл нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.*.4, 106.*.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасныг баримтлан нэхэмжлэгчМ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,М ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь ****** нэртэй газарт байрлах ******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компанид давуу эрхээр олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, З ХХК, МХХК-иудын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаагүй болон Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын *0-ны өдрийн 0* дугаар тогтоолын дагуу тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй хэсэгтМ ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчМ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ