| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2024/0135/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/161 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/161
2024 02 14 2024/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
улсын яллагч Г.Хурмандах,
шүүгдэгч А.Т,
шүүгдэгч Б.Ч,
шүүгдэгч Б.О,
шүүгдэгч Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
******* дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Б овогт А.Т, Э овогт Б.Ч, У овогт Б.О, И овогт Н.Б нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт ******, ******** дүүргийн ** дугаар хороо, ****** тоотод оршин суудаг, урьд **** оны * дугаар сарын **-ний өдрийн ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дугаар сарын **-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Б овгийн А.Т, регистрийн дугаар *********,
Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д үйлдвэрийн туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эцэг, 3 дүүгийн хамт *********, ************ дүүргийн ** дугаар хороо, ******** дүгээр гудамж, ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Э овогт Б.Ч, регистрийн дугаар ***********,
Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын *-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *** ХХК-д үйлдвэрийн туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, ах нарын хамт ***************** ******* дүүргийн ** дугаар хороо, ************ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, У овогт Б.О, регистрийн дугаар ***********,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын *-ны өдөр *********** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********** сургуулийн * дүгээр курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт **********, ********** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол ********** хотхоны ***** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, И овогт Н.Б, регистрийн дугаар ***********,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ********** цагдаагийн ахмад А.Н-ын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газарт нь гараараа цохих, түлхэх, албаны хувцас хэрэгслийн зулгаах” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ******** жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарын нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Б.Ч-тай бүлэглэн, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч Т.Г-ийн эсрэг хүч хэрэглэн гараараа цохих, зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, уруул, баруун сарвуун язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ч нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ******************* цагдаагийн ахмад А.Нын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газарт нь гараараа цохих, түлхэх, албаны хувцас хэрэгслийг зулгаах” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн **************** жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарыг нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн А.Ттой бүлэгэн, хохирогч Т.Гийн эсрэг хүч хэрэглэн гараараа цохих, шүдээрээ хазах зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, уруул, баруун сарвуун язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.О нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ******************* цагдаагийн ахмад А.Нын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газар нь гэмтэл учруулахгүйгээр цохих, албаны хувцас хэрэгслийг урах, зурлгаах, хэл амаар доромжлох, түлхэх” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ******************************** жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа “толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарыг нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,
Шүүгдэгч Н.Б нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн *******************************, цагдаагийн ахмад А.Нын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газар нь гэмтэл учруулахгүйгээр цохих, албаны хувцас хэрэгслийг урах, зулгаах, хэл амаар доромжлох, түлхэх” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************************** жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа “толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарыг нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч нь мэдүүлэхдээ: “Гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь мэдүүлэхдээ: “Миний буруу.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 1-ний 08 цаг 30 минутаас 2023 оны 12 дугаар сарын 2-ны 5 цаг хүртэлх хугацаанд *******дүүргийн **, **, ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ********* чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Нын хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 2023 оны 12 дугаар сарын 2-ны 1 цаг 10 минутад **********-аас ирүүлсэн *******дүүргийн ** дугаар хороо, *********** *** дүгээр байрны ** тоотын айлд шуугилдаад амраахгүй байна гэх, дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Б гэх залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай чанга дуугаар давхартаа 1 эрэгтэй, 1 эмэгтэй найзтайгаа юм яриад зогсож байхаар нь түүнийг бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох арга хэмжээ авч буцаж явсан. Үүнээс хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллад дуудлага өгсөн *********** дугаарын утаснаас эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Н дуудлагын дагуу холбогдож очсон, удалгүй *************** дугаарын утас руу дахин холбогдож нөгөө айл чинь шуугилдаад орцонд тамхи татаад байна. Та нар ирж арга хэмжээ ав гэж хэлсэн учир буцаж очоод тус байрны ** тоотын хаалгыг тогшиж ороход Б.О, А.Т, Ч.Ч, Н.Б нар нэлээн согтож шуугилдсан байдалтай байхад хууль ёсны шаардлага тавихад одоо унтаж амарлаа чимээ шуугиан гаргахгүй гэж хэлсэн учир буцаж явсан. Хэсэг хугацааны дараа дахин дуудлага өгсөн ******** дугаарын утаснаас холбогдож та нар ирж арга хэмжээ авч байгаа юм уу бид нарыг шаардлага тавьсан чинь хэл амаар доромжлоод зодох гээд дайраад байна гэж хэлсэн учир буцаж очихд эхэлж очиход зогсож байсан эрэгтэй, 2 эмэгтэй хамт орцоор гарч байсан ба бид 2 зөрөөд дээш лифтээр гарахад, тус ** тоотын хаалга нээлттэй байсан. Бид 2 явж ороод дуудлагын дагуу асуудлыг шийдэх талаар хууль ёсны шаардлага тавьж хувцсаа өмсөж хамт хэлтэс рүү явахыг шаардахад эсэргүүцэж Б цааш явж жижиг өрөөндөө орсон. Хэвтэж байсан О, Ч нарын босгож хууль ёсны шаардлага тавихад босож ирсэн ба үүдэн хэсэгт очиж хувцсаа өмсөхийг хүлээж байхад Б, Т нар цааш түлхэхэд Ч нь босож ирээд нүүр толгой хэсэг рүү гараараа цохиж авахад нь хажуу талаас нь Т, О нар мөн толгойн дагз зулай хэсэг рүү цохиж авахад нь хамт үүрэг гүйцэтгэх байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Н салгаж болиулсан, тэр гурвын аль нэг нь А.Нын чамархай хэсэг рүү цохиж миний нүдний шилний арамыг эвдэлсэн. Б, Т, О бид хоёроос салахгүй зууралдаж байсан болохоор ****** шуурхайд юу болсон талаар мэдэгдэж нэмэлт хүч дуудахад дэслэгч Б, дэд ахлагч О нар ирж болиулж цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирсэн. Тэд нар хууль ёсны шаардлага эсэргүүцэж зодож цохиж байхдаа хувцасны гол, хувцсаа тайлчих гараад үзье гэж элдэв бусаар хэлж доромжилж байсан ба ноцолдож байх үед энгэрийн камер унаж алга болсон. Бид хоёрын хувьд орохын өмнө энгэрийн камерыг асааж орсон ба камер бичиж байсан бөгөөд тэд нарыг авч гарсны дараа хайгаад олоогүй. Уг залуучууд эрүүлжүүлэх байранд оруулах хүртэл элдэв бусаар, хэлж хууль ёсны шаардлага эсэргүүцэж байсан. Тухайн асуудал болох үед эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Нын биед учирсан гэмтэл байхгүй. Шаардлага эсэргүүцэж маргалдаж байхад энгэрийн хяналтын камер газар унасан ба камерыг авч дээш өндийж босоход Т зүүн гарын долоовор дунд хурууны үе хэсгээс хазаж авахад энгэрийн камер унаж алга болсон. Миний хувьд тэд нарын биед халдсан зүйл байхгүй уг асуудыг таслан зогсоохын тулд түлхэж татах үйлдэж хийж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 171-173 дугаар тал/,
Хохирогч А.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 9 цагаас 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 9 цагийн хооронд тус хэлтсийн **** чиглэлд 24 цагаар цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Т.Гийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 2-ны шөнө 01 цаг 10 минутад ****** хотхоны *** дүгээр байрны 8 давхарт ** тоотод айлын хүмүүс шуугилдаад амраахгүй байна гэсэн дуудлага мэдээллийг шуурхай удирдлагын ****** гэх утсаар хүлээн авч тус дуудлага мэдээлэл дээр очиход ******* хотхоны *** дүгээр байрны 8 давхарт ** тоотын гэрийн эзэн гэх Н.Б гэх залуу орцондоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамт зогсож байсан. Хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийн хамт тус иргэнд дуудлага мэдээллийн дагуу явж байгаа талаараа хэлэхэд гэрийн эзэн гэрт найзууд байгаа удахгүй унтаж амарна гэж хэлсэн. Тухайн иргэнд бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бэлэн бусаар 100 нэгжээр торгон, дахин бусдын амгалан тайван алдагдуулж, чанга дуу чимээ гаргаж болохгүй талаар сануулж дараагийн дуудлага мэдээлэл рүү явсан. Ингээд тус дуудлага мэдээллээс гараад удаагүй байхад цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ******* дугаарын утаснаас дахин ******* хотхоны *** дүгээр байрны 8 давхарт ** тооттой холбоотойгоор дуудлага мэдээлэл ирсэн. Би хамтрагч цагдаагийн ахлагч Т.Гийн хамт тус тоотод очиход гэрийн эзэн гэх Н.Б гэх залуу хаалга онгойлгож бид дахин дуудлага мэдээлэл ирээд байгаа талаар хэлж шаардлага тавьж тус тоотод ороход 6 эрэгтэй, 3 эмэгтэй нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Оршин суугчдаас амгалан тайван байдал алдагдуулж байна гэж удаа дараа дуудлага мэдээлэл ирж байна гэхэд тухайн залуучууд одоо унтаж амарлаа гэсэн. Тус тоотод байх иргэдийн овог нэрийг бүртгэж аваад хууль сануулаад гарсан. Ингээд үүрийн 4 цагт ******* дугаараас дахин 102 тусгай дугаарын утсанд тус тооттой холбоотой дуудлага мэдээлэл ирсэн. Тус дуудлага мэдээлэл өгсөн иргэн нь эхнэрийн хамт ******* хотхоны *** дүгээр байрны 8 давхарт ** тоотод өөрсдөө орж шаардлага тавихад тус тоотод байсан залуучууд зодох гээд байна гэж надтай утсаар холбогдсон. Цагдаагийн ахлагч Т.Г бид хоёр 4 цаг 20 минутад энгэрийн камераа асааж тус тоотод орж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан талаар иргэдээс удаа дараа дуудлага мэдээлэл ирсэн тул тус тоотод ороход 4 эрэгтэй байсан ба 2 эрэгтэй нь зочны өрөөндөө, 2 эрэгтэй нь унтлагын өрөөндөө амарч байсан. Иргэдээс удаа дараа дуудлага мэдээлэл ирсэн тул хэлтэс рүү авч явахаад шийдвэрлэж тус иргэдийг авч явах зорилгоор шаардлага тавьж гэрийн эзэн Н.Б болон хамт сэрүүн байсан эрэгтэй нарт хэлсэн. Гэрийн эзнийг хэлтэс рүү авч явж байгаа учраас унтаж байсан 2 эрэгтэйг айлд үлдээгээд яахав орцонд дуудлага мэдээлэлд ирж байхад 3 эмэгтэй зөрж гарч байсан учраас үлдээвэл дахин дуудлага болох байх гэж бодоод цагдаагийн ахлагч Т.Г унтлагын өрөөнд орж 2 эрэгтэйг сэрээхэд унтаж байсабн 2 эрэгтэй нь босч ирээд төрийн гөлөгнүүд унтаж амраахгүй байна гэж зэргээр хэл амаар доромжилж шаардлага үл биелүүлж эхэлсэн. Тухайн үед цагдаагийн ахлагч Т.Г шаардлага үл биелүүлсэн иргэнийг авч гарах зорилгоор шаардлага тавихад эсэргүүцэж алба хаагчтай маргалдаж, ноцолдож эхлэхэд тус залуучууд бүгд цагдаагийн ахлагч Т.Г рүү дайрч эхэлсэн. Би тэдгээр залуучуудыг салгаж шаардлага тавьсан боловч цагдаагийн ахлагч Т.Гийн нүүр хэсэгт Ч, Т нар цохисон. Намайг зодооныг салгаж байхад Т гэх залуу миний зүүн шанаа хэсэгт шалтгаангүй ирж цохих үед нүдний шил унаж, шилний зүүн талын гар нь хугарсан. Харин баруун мөрөнд байсан энгэрийн камер, хувийн дугаар алга болсон. Гэрийн эзэн гэх Н.Б миний хувийн дугаарыг олж өгсөн боловч энгэрийн камер олдохгүй байсан. Тухайн иргэд шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлсэн тул шуурхай удирдлагын *******-тай холбогдож нэмэлт хүч дуудаж эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Буяннэмэх хамтрагчийн хамт ирж тухайн иргэдийг хэлтэс дээр авч ирж эрүүлжүүлэх байранд согтолтын зэргийг шалгаж эрүүлжүүлсэн. Энгэрийн камерын тус өдрөөс хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Н.Б гэх залуу байрны хүн олсон байна гэснээр цагдаагийн ахлагч Т.Г очиж авсан. Энгэрийн камерт ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан...” /хавтаст хэргийн 27-29, 167-169 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 21 дугаартай шинжээчийн “...Т.Гийн биед зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, уруул, баруун сарвуунд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,
Яллагдагч А.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 152-153 дугаар тал/,
Яллагдагч Б.Чын мэдүүлэг /хавтаст хэргийн 164 дүгээр тал/,
Яллагдагч Б.Оын мэдүүлэг /хавтаст хэргийн 197 дугаар тал/,
Яллагдагч Н.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 208 дугаар тал/,
Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 75-88 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэлүүд, /хавтаст хэргийн 3-5 дугаар тал/,
Цагдаагийн алба хаагчийн хоногийн хугацааны үүрэг гүйцэтгэх алба хаагчийн томилгоо /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
*******дүүргийн ************жижүүрийн алба хаагч нарын албаны үнэмлэх /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
*******дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Т нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************** цагдаагийн ахмад А.Нын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газарт нь гараараа цохих, түлхэх, албаны хувцас хэрэгслийн зулгаах” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ****************, цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарын нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Б.Чтай бүлэглэн, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч Т.Гийн эсрэг хүч хэрэглэн гараараа цохих, зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, уруул, баруун сарвуун язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ч нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ***************, цагдаагийн ахмад А.Нын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газарт нь гараараа цохих, түлхэх, албаны хувцас хэрэгслийг зулгаах” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ***************** цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарыг нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн А.Ттой бүлэгэн, хохирогч Т.Гийн эсрэг хүч хэрэглэн гараараа цохих, шүдээрээ хазах зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, уруул, баруун сарвуун язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.О нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн *******************, цагдаагийн ахмад А.Нын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газар нь гэмтэл учруулахгүйгээр цохих, албаны хувцас хэрэгслийг урах, зурлгаах, хэл амаар доромжлох, түлхэх” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн *******************, цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа “толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарыг нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,
Шүүгдэгч Н.Б нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************, цагдаагийн ахмад А.Нын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газар нь гэмтэл учруулахгүйгээр цохих, албаны хувцас хэрэгслийг урах, зулгаах, хэл амаар доромжлох, түлхэх” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа “толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарыг нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул А.Т, Б.Ч, Б.О, Н.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Т нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************, цагдаагийн ахмад А.Нын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газарт нь гараараа цохих, түлхэх, албаны хувцас хэрэгслийн зулгаах” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарын нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Б.Чтай бүлэглэн, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч Т.Гийн эсрэг хүч хэрэглэн гараараа цохих, зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, уруул, баруун сарвуун язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ч нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************, цагдаагийн ахмад А.Нын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газарт нь гараараа цохих, түлхэх, албаны хувцас хэрэгслийг зулгаах” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарыг нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн А.Ттой бүлэгэн, хохирогч Т.Гийн эсрэг хүч хэрэглэн гараараа цохих, шүдээрээ хазах зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, уруул, баруун сарвуун язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.О нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************, цагдаагийн ахмад А.Нын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газар нь гэмтэл учруулахгүйгээр цохих, албаны хувцас хэрэгслийг урах, зурлгаах, хэл амаар доромжлох, түлхэх” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа “толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарыг нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,
Шүүгдэгч Н.Б нь бусадтай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *******дүүргийн ** дугаар хороо, “********” хотхоны *** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байх үедээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************, цагдаагийн ахмад А.Нын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж “нүүрэн тус газар нь гэмтэл учруулахгүйгээр цохих, албаны хувцас хэрэгслийг урах, зулгаах, хэл амаар доромжлох, түлхэх” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хоногийн хугацааны эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, *******дүүргийн ************жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Гийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, гараараа “толгой болон нүүрэн тус газар нь цохих, шүдээрээ гарыг нь хазах” зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь:
Хохирогч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 1-ний 08 цаг 30 минутаас 2023 оны 12 дугаар сарын 2-ны 5 цаг хүртэлх хугацаанд *******дүүргийн 19, **, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цайз-110 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Нын хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 2023 оны 12 дугаар сарын 2-ны 1 цаг 10 минутад *******-аас ирүүлсэн *******дүүргийн ** дугаар хороо, ******* *** дүгээр байрны ** тоотын айлд шуугилдаад амраахгүй байна гэх, дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Бат-Оршиг гэх залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай чанга дуугаар давхартаа 1 эрэгтэй, 1 эмэгтэй найзтайгаа юм яриад зогсож байхаар нь түүнийг бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох арга хэмжээ авч буцаж явсан. Үүнээс хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллад дуудлага өгсөн ******* дугаарын утаснаас эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Н дуудлагын дагуу холбогдож очсон, удалгүй ************* дугаарын утас руу дахин холбогдож нөгөө айл чинь шуугилдаад орцонд тамхи татаад байна. Та нар ирж арга хэмжээ ав гэж хэлсэн учир буцаж очоод тус байрны ** тоотын хаалгыг тогшиж ороход Б.О, А.Т, Ч.Ч, Н.Б нар нэлээн согтож шуугилдсан байдалтай байхад хууль ёсны шаардлага тавихад одоо унтаж амарлаа чимээ шуугиан гаргахгүй гэж хэлсэн учир буцаж явсан. Хэсэг хугацааны дараа дахин дуудлага өгсөн ******* дугаарын утаснаас холбогдож та нар ирж арга хэмжээ авч байгаа юм уу бид нарыг шаардлага тавьсан чинь хэл амаар доромжлоод зодох гээд дайраад байна гэж хэлсэн учир буцаж очихд эхэлж очиход зогсож байсан эрэгтэй, 2 эмэгтэй хамт орцоор гарч байсан ба бид 2 зөрөөд дээш лифтээр гарахад, тус ** тоотын хаалга нээлттэй байсан. Бид 2 явж ороод дуудлагын дагуу асуудлыг шийдэх талаар хууль ёсны шаардлага тавьж хувцсаа өмсөж хамт хэлтэс рүү явахыг шаардахад эсэргүүцэж Б цааш явж жижиг өрөөндөө орсон. Хэвтэж байсан О, Ч нарын босгож хууль ёсны шаардлага тавихад босож ирсэн ба үүдэн хэсэгт очиж хувцсаа өмсөхийг хүлээж байхад Бат-Оршиг, Төрболд нар цааш түлхэхэд Чинбат нь босож ирээд нүүр толгой хэсэг рүү гараараа цохиж авахад нь хажуу талаас нь Т, О нар мөн толгойн дагз зулай хэсэг рүү цохиж авахад нь хамт үүрэг гүйцэтгэх байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Н салгаж болиулсан, тэр гурвын аль нэг нь А.Нын чамархай хэсэг рүү цохиж миний нүдний шилний арамыг эвдэлсэн. Б, Т, О бид хоёроос салахгүй зууралдаж байсан болохоор ******* шуурхайд юу болсон талаар мэдэгдэж нэмэлт хүч дуудахад дэслэгч Б, дэд ахлагч О нар ирж болиулж цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирсэн. Тэд нар хууль ёсны шаардлага эсэргүүцэж зодож цохиж байхдаа хувцасны гол, хувцсаа тайлчих гараад үзье гэж элдэв бусаар хэлж доромжилж байсан ба ноцолдож байх үед энгэрийн камер унаж алга болсон. Бид хоёрын хувьд орохын өмнө энгэрийн камерыг асааж орсон ба камер бичиж байсан бөгөөд тэд нарыг авч гарсны дараа хайгаад олоогүй. Уг залуучууд эрүүлжүүлэх байранд оруулах хүртэл элдэв бусаар, хэлж хууль ёсны шаардлага эсэргүүцэж байсан. Тухайн асуудал болох үед эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Нын биед учирсан гэмтэл байхгүй. Шаардлага эсэргүүцэж маргалдаж байхад энгэрийн хяналтын камер газар унасан ба камерыг авч дээш өндийж босоход Т зүүн гарын долоовор дунд хурууны үе хэсгээс хазаж авахад энгэрийн камер унаж алга болсон. Миний хувьд тэд нарын биед халдсан зүйл байхгүй уг асуудыг таслан зогсоохын тулд түлхэж татах үйлдэж хийж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 171-173 дугаар тал/,
Хохирогч А.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 9 цагаас 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 9 цагийн хооронд тус хэлтсийн ******** чиглэлд 24 цагаар цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Т.Гийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 2-ны шөнө 01 цаг 10 минутад ******* хотхоны *** дүгээр байрны 8 давхарт ** тоотод айлын хүмүүс шуугилдаад амраахгүй байна гэсэн дуудлага мэдээллийг шуурхай удирдлагын ******* гэх утсаар хүлээн авч тус дуудлага мэдээлэл дээр очиход ******* хотхоны *** дүгээр байрны 8 давхарт ** тоотын гэрийн эзэн гэх Н.Б гэх залуу орцондоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамт зогсож байсан. Хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийн хамт тус иргэнд дуудлага мэдээллийн дагуу явж байгаа талаараа хэлэхэд гэрийн эзэн гэрт найзууд байгаа удахгүй унтаж амарна гэж хэлсэн. Тухайн иргэнд бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бэлэн бусаар 100 нэгжээр торгон, дахин бусдын амгалан тайван алдагдуулж, чанга дуу чимээ гаргаж болохгүй талаар сануулж дараагийн дуудлага мэдээлэл рүү явсан. Ингээд тус дуудлага мэдээллээс гараад удаагүй байхад цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ******* дугаарын утаснаас дахин ******* хотхоны *** дүгээр байрны 8 давхарт ** тооттой холбоотойгоор дуудлага мэдээлэл ирсэн. Би хамтрагч цагдаагийн ахлагч Т.Гийн хамт тус тоотод очиход гэрийн эзэн гэх Н.Б гэх залуу хаалга онгойлгож бид дахин дуудлага мэдээлэл ирээд байгаа талаар хэлж шаардлага тавьж тус тоотод ороход 6 эрэгтэй, 3 эмэгтэй нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Оршин суугчдаас амгалан тайван байдал алдагдуулж байна гэж удаа дараа дуудлага мэдээлэл ирж байна гэхэд тухайн залуучууд одоо унтаж амарлаа гэсэн. Тус тоотод байх иргэдийн овог нэрийг бүртгэж аваад хууль сануулаад гарсан. Ингээд үүрийн 4 цагт ******* дугаараас дахин 102 тусгай дугаарын утсанд тус тооттой холбоотой дуудлага мэдээлэл ирсэн. Тус дуудлага мэдээлэл өгсөн иргэн нь эхнэрийн хамт ******* хотхоны *** дүгээр байрны 8 давхарт ** тоотод өөрсдөө орж шаардлага тавихад тус тоотод байсан залуучууд зодох гээд байна гэж надтай утсаар холбогдсон. Цагдаагийн ахлагч Т.Г бид хоёр 4 цаг 20 минутад энгэрийн камераа асааж тус тоотод орж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан талаар иргэдээс удаа дараа дуудлага мэдээлэл ирсэн тул тус тоотод ороход 4 эрэгтэй байсан ба 2 эрэгтэй нь зочны өрөөндөө, 2 эрэгтэй нь унтлагын өрөөндөө амарч байсан. Иргэдээс удаа дараа дуудлага мэдээлэл ирсэн тул хэлтэс рүү авч явахаад шийдвэрлэж тус иргэдийг авч явах зорилгоор шаардлага тавьж гэрийн эзэн Н.Б болон хамт сэрүүн байсан эрэгтэй нарт хэлсэн. Гэрийн эзнийг хэлтэс рүү авч явж байгаа учраас унтаж байсан 2 эрэгтэйг айлд үлдээгээд яахав орцонд дуудлага мэдээлэлд ирж байхад 3 эмэгтэй зөрж гарч байсан учраас үлдээвэл дахин дуудлага болох байх гэж бодоод цагдаагийн ахлагч Т.Г унтлагын өрөөнд орж 2 эрэгтэйг сэрээхэд унтаж байсабн 2 эрэгтэй нь босч ирээд төрийн гөлөгнүүд унтаж амраахгүй байна гэж зэргээр хэл амаар доромжилж шаардлага үл биелүүлж эхэлсэн. Тухайн үед цагдаагийн ахлагч Т.Г шаардлага үл биелүүлсэн иргэнийг авч гарах зорилгоор шаардлага тавихад эсэргүүцэж алба хаагчтай маргалдаж, ноцолдож эхлэхэд тус залуучууд бүгд цагдаагийн ахлагч Т.Г рүү дайрч эхэлсэн. Би тэдгээр залуучуудыг салгаж шаардлага тавьсан боловч цагдаагийн ахлагч Т.Гийн нүүр хэсэгт Ч, Т нар цохисон. Намайг зодооныг салгаж байхад Т гэх залуу миний зүүн шанаа хэсэгт шалтгаангүй ирж цохих үед нүдний шил унаж, шилний зүүн талын гар нь хугарсан. Харин баруун мөрөнд байсан энгэрийн камер, хувийн дугаар алга болсон. Гэрийн эзэн гэх Н.Б миний хувийн дугаарыг олж өгсөн боловч энгэрийн камер олдохгүй байсан. Тухайн иргэд шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлсэн тул шуурхай удирдлагын *******-тай холбогдож нэмэлт хүч дуудаж эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Б хамтрагчийн хамт ирж тухайн иргэдийг хэлтэс дээр авч ирж эрүүлжүүлэх байранд согтолтын зэргийг шалгаж эрүүлжүүлсэн. Энгэрийн камерын тус өдрөөс хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Н.Б гэх залуу байрны хүн олсон байна гэснээр цагдаагийн ахлагч Т.Г очиж авсан. Энгэрийн камерт ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан...” /хавтаст хэргийн 27-29, 167-169 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 21 дугаартай шинжээчийн “...Т.Гийн биед зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, уруул, баруун сарвуунд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,
Яллагдагч А.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 152-153 дугаар тал/,
Яллагдагч Б.Чын мэдүүлэг /хавтаст хэргийн 164 дүгээр тал/,
Яллагдагч Б.Оын мэдүүлэг /хавтаст хэргийн 197 дугаар тал/,
Яллагдагч Н.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 208 дугаар тал/,
Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 75-88 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэлүүд, /хавтаст хэргийн 3-5 дугаар тал/,
Цагдаагийн алба хаагчийн хоногийн хугацааны үүрэг гүйцэтгэх алба хаагчийн томилгоо /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
*******дүүргийн ************жижүүрийн алба хаагч нарын албаны үнэмлэх /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, бичлэг /хх-ийн 9-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул А.Т, Б.Ч, Б.О, Н.Б нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б овгийн А.Т, Э овогт Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У овогт Б.О, И овогт Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нараас хохирогч Т.Гэд эмчилгээний зардал 450.000 төгрөг, хохирогч А.Над 72.000 төгрөгийн хохирол, нийт 5**.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Хохирогч нар нь шүүгдэгч нараас хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Т, Б.Ч, Б.О, Н.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидитэй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн А.Т, Э овогт Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У овогт Б.О, И овогт Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан А.Т, Б.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3150 нэгж буюу 3,150,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Б, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Т, Б.Ч, Б.О, Н.Б нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД