Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

 2024         02         16                                         2024/ШЦТ/168

 

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,  

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****************** дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, ************ аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, ************* дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** *-** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, ********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан. Б овогт Б Д, регистрийн ********** дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ********** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ** дүгээр байрны орчим иргэн Э.Б-г үл ялих зүйлээс шалтгаалан нүүрэн тус газарт нь мөргөж биед нь баруун дууд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 10 дугаар тал/

            Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн байранд үсчин хийдэг эмэгтэй надад хүүе энэ дэлгүүрийн эмэгтэйг зодоод байна гэж хэлэхээр нь би тухайн дэлгүүр рүү яваад ортол уг дэлгүүрийн худалдагчийг 1 согтуу эрэгтэй хүн хувцасных нь энгэрээс бариад доош дарчихсан байсан. Тэгэхээр нь би явж очоод чи яаж байна гэж хэлтэл чи муу юу гээд байгаа юм гэж хэлээд над руу дайраад миний уруул хэсэгт 1 удаа мөргөтөл миний баруун үүдэн шүд хугараад, зүүн үүдэн шүд хөдөлсөн байсан. Тэгээд цаанаас хүмүүс гарч ирээд бид хоёрыг болиулаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 17-18 дугаар тал/

            Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6020 дугаартай “...Э.Бийн биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** хотхоны ** дүгээр байрны орчим иргэн Э.Бийг үл ялих зүйлээс шалтгаалан нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн байранд үсчин хийдэг эмэгтэй надад хүүе энэ дэлгүүрийн эмэгтэйг зодоод байна гэж хэлэхээр нь би тухайн дэлгүүр рүү яваад ортол уг дэлгүүрийн худалдагчийг 1 согтуу эрэгтэй хүн хувцасных нь энгэрээс бариад доош дарчихсан байсан. Тэгэхээр нь би явж очоод чи яаж байна гэж хэлтэл чи муу юу гээд байгаа юм гэж хэлээд над руу дайраад миний уруул хэсэгт 1 удаа мөргөтөл миний баруун үүдэн шүд хугараад, зүүн үүдэн шүд хөдөлсөн байсан. Тэгээд цаанаас хүмүүс гарч ирээд бид хоёрыг болиулаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6020 дугаартай “...Э.Бийн биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Дад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчид шүүгдэгч нь 1,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичиж өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.   

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД